| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин
Улсын яллагч А.Баясгалан
Шүүгдэгч Б.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Б.С*******д холбогдох эрүүгийн 2231001910225 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр С** аймгийн Е** суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт С*** аймгийн Е** сумын ** дүгээр баг, *** гол гудамж, *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А******* овогт Б******* С******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.С******* нь 2022 оны 03 дугаар сарын 22, 26-ны өдрүүдэд хамтран амьдарч байсан Жанлав овогтой Н*******гийн өмнөөс “Н******* Жв. Н******* Жв” гэх хуурамч цахим хаягаас “сэтгэлд таарах залуу байна уу над руу залгаарай”, “надтай явах хүмүүс байна уу”, “хоногийн 1800к” гэх мэдээлэл тарааж, мөн Ж.Н******* болон түүний охинтойгоо авхуулсан зургийг тавьж “охинтойгоо хамт биеэ үнэлж байгаа шүү” гэх мэтээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Өмнөговь шуурхай зарын нэгдсэн групп”, “Е сумын зарын нэгдсэн групп”-д буюу олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Н******* мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдс эхлэн Өмнөговь аймгийн зарын нэгдсэн группэд “Н******* Жв. Н******* Жв” гэсэн хуурамж цахим хаяг нээж садар самуун мэдээлэл байршуулсан. ...Миний зургийг дураараа тавиад нэр төрд халдаж, энэ үйлдлээ зогсоохгүй байсан учраас би цагдаад гомдол гаргасан. Тус цахим хаягаас Б.С******* над руу чат бичиж байсан. 2022 оны 02 сар хүртэл хамт амьдарч байгаад таарч тохирохгүй болоод больсон. С******* над руу залгаад “надтай уулзахгүй бол нүдний булай болгоно шүү” гэж дарамталж байсан. “Чиний зургийг тавилаа дахиад өөр зөндөө зураг байна” гээд С******* уг хаягаас чат бичээд байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Т******* мэдүүлэхдээ: “... “Н******* Жв. Н******* Жв” гэх цахим хаягаас манай найз Ж.Н*******гийн өмнөөс хуурамч хаяг нээн зургийг нь цахим орчинд тавьж биеэ үнэлэгч мэтээр иргэд олон нийтэд ойлголт төрүүлж утасны дугаарыг нь тавьсан нийтлэл Өмнөговь аймгийн зарын группт тавигдсан байхыг би өө олж харж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.А мэдүүлэхдээ: “... Цаг хугацааг нь санахгүй байна. Е сумын зарын нэгдсэн групп дээр Н******* Жв гэсэн хаягаас Н*******гийн зургийг тавиад биеэ үнэлэх утгатай пост мэдээлэл оруулсан байхыг харсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г******* мэдүүлэхдээ: “... Е сумын цахим группт Н*******гийн зургийг охиных нь зурагтай оруулаад биеэ үнэлэх утгатай юм бичээд намайг авах хүн байна уу? Үнээ тохироод залгаарай гэх мэтээр бичсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар тал/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 6-8 дугаар тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-20дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 56 дугаар тал/,
Урьд зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 69 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 57 дугаар тал/,
Оршин суугаа газрын тодорхойлолт, /хх-ийн 59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.С******* нь 2022 оны 03 дугаар сарын 22, 26-ны өдрүүдэд хамтран амьдарч байсан Жанлав овогтой Н*******гийн өмнөөс “Н******* Жв. Н******* Жв” гэх хуурамч цахим хаягаас “сэтгэлд таарах залуу байна уу над руу залгаарай”, “надтай явах хүмүүс байна уу”, “хоногийн 1800к” гэх мэдээлэл тарааж, мөн Ж.Н******* болон түүний охинтойгоо авхуулсан зургийг тавьж “охинтойгоо хамт биеэ үнэлж байгаа шүү” гэх мэтээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Өмнөговь шуурхай зарын нэгдсэн групп”, “Е сумын зарын нэгдсэн групп”-д буюу олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Н******* мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдс эхлэн Өмнөговь аймгийн зарын нэгдсэн группэд “Н******* Жв. Н******* Жв” гэсэн хуурамж цахим хаяг нээж садар самуун мэдээлэл байршуулсан. ...Миний зургийг дураараа тавиад нэр төрд халдаж, энэ үйлдлээ зогсоохгүй байсан учраас би цагдаад гомдол гаргасан. Тус цахим хаягаас Б.С******* над руу чат бичиж байсан. 2022 оны 02 сар хүртэл хамт амьдарч байгаад таарч тохирохгүй болоод больсон. С******* над руу залгаад “надтай уулзахгүй бол нүдний булай болгоно шүү” гэж дарамталж байсан. “Чиний зургийг тавилаа дахиад өөр зөндөө зураг байна” гээд С******* уг хаягаас чат бичээд байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Т******* мэдүүлэхдээ: “... “Н******* Жв. Н******* Жв” гэх цахим хаягаас манай найз Ж.Н*******гийн өмнөөс хуурамч хаяг нээн зургийг нь цахим орчинд тавьж биеэ үнэлэгч мэтээр иргэд олон нийтэд ойлголт төрүүлж утасны дугаарыг нь тавьсан нийтлэл Өмнөговь аймгийн зарын группт тавигдсан байхыг би өө олж харж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.А мэдүүлэхдээ: “... Цаг хугацааг нь санахгүй байна. Е сумын зарын нэгдсэн групп дээр Н******* Жв гэсэн хаягаас Н*******гийн зургийг тавиад биеэ үнэлэх утгатай пост мэдээлэл оруулсан байхыг харсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г******* мэдүүлэхдээ: “... Е сумын цахим группт Н*******гийн зургийг охиных нь зурагтай оруулаад биеэ үнэлэх утгатай юм бичээд намайг авах хүн байна уу? Үнээ тохироод залгаарай гэх мэтээр бичсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар тал/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 6-8 дугаар тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-20дугаар тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.С*******г хохирогч Ж.Н*******гийн нэр төр, алдар хүндэд халдсан ,илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... “Хүний нэр төр, алдар хүндэд халдад халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” бол дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч Б.С*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С******* эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*******г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж , уг ялыг Сэлэнгэ аймгийн Е сумаас гарах зорчих эрхийг хязгаарлаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Б.С*******гийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Б.С******* хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Ж.Н*******г нь энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А******* овогт Б******* С******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдад халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б*******н С*******г 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.С*******г С** аймгийн Е** сумаас гарах зорчих эрх хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Б******* С*******г зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж , зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ