Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 65

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны  А танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Урансувд    

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт нарт холбогдох эрүүгийн 201611000470 дугаартай хэргийг  2017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1977 оны 12 сарын 10-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 4-3 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхээр 2000 оны 10 сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,  Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 09ий өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 05 сарын 18-ны өдөр 29 тоот шүүгчийн захирамжаар 4 сар 27  хоногийн өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн  ******* овогт ******* *******. /РД: /

Монгол Улсын иргэн Дорнод аймгийн Гурванзагал суманд 1987 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг “Хадны хоолой” гэх газарт оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн ******* овогт ******* *******. /РД: /

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1965 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, 52 настай, яс үндэс халх,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг Зуслан гэх газарт оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Сум дундын шүүхээр 2000 оны 09 сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 30ы өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн овогт /РД:/              

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь ялтай байх хугацаандаа Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Бага нуур” гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч ухаа зүсмийн нэг тооны үхрийг хүрэн зүсмийн, хас тамгатай морьтой явж хулгайлж 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,  

давтан үйлдлээр мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Бага нуур” гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч 4 тооны үхрийг хүрэн зүсмийн, хас тамгатай морьтой явж хулгайлж 1570000 төгрөгийг бусдад нийт 1970000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь *******ыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдын үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт,

         Шүүгдэгч  овогт нь *******ыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдын үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, мөн *******ыг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон үхэр гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч, хадгалж, борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* овогт ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Учирсан хохирлоо бүгдийг нь төлөөд дуусгасан гэжээ.

            Шүүгдэгч ******* овогт ******* ******* шүүхийн хэлэлцүүлэгт     мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдээгүй. ******* бид хоёр төрсөн ах дүүс юм. ******* ахыг үхэр хулгайлсаныг би ерөөсөө мэдээгүй. Цагдаад баригдсаны дараа ахыг үхэр хулгай  хийсэн байна гэж мэдсэн гэжээ.

            Шүүгдэгч  овогт шүүхийн хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ: Намайг аймгаас ирэхэд ******* манай гэрт байж байсан. Тухайн үед Ганаа надад нэг үхрийн өртэй байсан. Тэгээд нэг үхрийн мах авсан. Өөр ярих зүйлгүй гэжээ.

            Хохирогч Одхүү мөрдөн байцаалтад мэдүүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үхэр малаа хурааж бүртгэчихээд Дорнод аймгийн төв рүү машинаар ирсэн. Ингээд аймагт ажлаа бүтээгээд 2 хоночихоод 2016 оны 11 сарын 12-ны орой хөдөө гэртээ эхнэр хүүхдийн хамт очсон. Намайг 2016 оны 11 сарын 10-ны өдөр үхрээ хурааж бүртгэхэд тоо ёсоороо бүрэн байсан, ингээд гэртээ очсоныхоо маргааш буюу 2016 оны 11 сарын 13-ны өдөр бага зэрэг цас орсон, явган цасан шуургатай өдөр үхрээ татаж хашаанд хашаад бүртгэхэд 18 тооны үхэр дутуу байсан. Ингээд миний алдсан үхрээс хар сарман сувай үнээ, мухар ухаа үнээ /тугал нь *******гийн үхэрт байгаа гэх/, эр эм хоёр ягаан буурал зүстэй шүдлэн үхэр, цавь цагаан улаан үнээ /тугал нь буцаж ирсэн гэх/, цавь цагаан ухаа үнээ тугалтайгаа нийт 8 үхэр /тугал ороод/ маань буцаж ирээгүй огт сураггүй алга болсон. Харин бусад үхрүүд ижил сүрэгтээ эргэж нийлсэн байсан, учир нь би үхрээ хайгаад хөдөөгүүр явж байхад эргээд ирээд нийлсэн байсан. Би алдсан үхрээ сумынхаа нутгаар 5-6 хоног хайгаад ололгүй байж байгаад сүүлд сураг гарахаар нь хэсгийн төлөөлөгчтэй хамт *******гийн хашаанд очиж үзэхэд манай алдсан мухар ухаа үнээ, ягаан буурал зүстэй хоёр бярууны шийр нь өвсөн дотроос, гэдэс нь хашаанд нь байсан. Мөн гийн үхэрт мухар ухаа үнээний охин ягаан тугал байсан. Би тэр тугалаа авч чадаагүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 41-44/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би тухайн үед гэртээ ганцаараа малаа маллаад үлдсэн. Тэгээд намайг байж байхад 2016 оны 11 сарын 10-ны орой 22 цагийн орчим ******* хүрэн зүстэй морь уначихсан мухар хүрэн зүстэй тугалтай үнээ, ягаан зүстэй шүдлэн насны 2 үхэр тууж /тугалтайгаа нийт 4 гэх/ ирэхээр нь би юун үхэр юм бэ? гэхэд ******* идшээ хийхээр ирлээ гэхэд нь би идэшний үхрээ авчирч гэж бодсон. Ингээд үхрээ янзлаад дуусах гэж байхад аймгаас , нэгдүгээр ангийн зээ хүүхэдтэйгээ хамт машинтайгаа ирсэн. Тэгээд тэд нар үхрийн махаа хашаандаа дэвсэж хоноод өглөө нь *******ын унаж очсон мотоциклийг машиндаа ачаад бүгд сум явсан. Маргааш нь 10 цагийн үед , нар машин дээрээ ухаа зүстэй үхрийн мах арьс ачиж ирсэн. Тэгээд 2 хонож байхад буюу цас шуурдаг өдөр байх *******, Тулга нар машинтай ирээд саравчинд байгаа 3 үхрийн махыг ачаад дээр нь хөрзөн ачиж далдлаад аймаг руу явсан. /Тулга мал дээрээ үлдсэн гэсэн/ Ингээд машиныхаа тэвшин дээр байгаа үхрийн махыг чингэлэгтээ хийсэн. Чингэлэгт хийсний маргааш нь гийн гэрт хотынх ч гэлүү гээс хоёр бярууны авлагатай хүн ирээд гийн машин дээр ачиж ирсэн үхрийн махыг аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 11 сарын 21-ний өдөр сумын хэсгийн төлөөлөгч ирж хашаа саравчийг үзэж 1 үхрийн толгой, 12 үхрийн шийр, 3 үхрийн гэдэс хашаанаас ухаж гаргасан. Тэр үхрийн хөл, гэдэс, толгой ямар учиртай болохыг хараагүй. Манайх идшээ хийгээгүй байгаа. Бид нарыг аймаг явахын өмнө манай хашаанд үхрийн гэдэс толгой, шийр байгаагүй.  

            ... Маргааш өглөө нь босоход машины тэвшин дээр улаан үхрийн арьс махтайгаа байсан, би нөхрөөс юун мах вэ гэхэд *******оос авсан юмаа гэж хэлсэн. Тэгээд махыг нь манай нөхөр сүйхэндээ хадгалсан, толгой арьс хоёрыг нь цасан доор хийсэн. Нөхрөөс яаж байгаа юм бэ? гэхэд ил тавьбал нохой идчихнэ гээд нуусан. 2 хоногийн дараа машинтай хүн ирээд танай нөхрөөс 2 үхрийн мах авах ёстой гэж хэлээд сүйхэнд байсан үхрийн махыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 54/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай гэрт 2016 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос буюу гэж хүн ирсэн. Тэр хүний мал нь Гурванзагал сумын буюу гэж хүнийд байдаг юм. Ингээд малаа нядлахаар ирэхдээ манайхаар орж намайг газарчлаад өгөөч гэсээр ирсэн. Ингэж ирэхдээ гэж хүн манай дүүгээс үхрийн мөнгө авсан гэсэн, чи газарчлаад өгөөч гэхээр нь би зам зааж 2016 оны 11 сарын 13-ны өдөр гийн гэрт 13 цагийн орчимд Пруйс-20 маркийн авто машинтай очсон. Тэдний гэрт очиход , эхнэр , мөн малчин гэх хүн нь байсан. Ингээд тэд нар ярилцаад нэг үхрийн махыг сүйхнээсээ гаргаж өгсөн. Тэр үхэр арьс толгойгүй дан мах байсан. Миний багцаагаар харахад бага л үхрийн мах шиг байсан, би гэрээс гараагүй , хоёр гарч ачсан. Тэгээд махаа авчихаад эргээд буцсан гэх мэдүүлэг /хх-ийн 59/ 

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний хувьд гээс 2 тооны үхэр авах ёстой байсан бөгөөд 700000 төгрөгийг 2015 оны 02 сарын 02-ны өдөр ХААН банкны дансанд шилжүүлсэн.  2016 оны 11 сарын 16-ны өглөө гэх хүний хамт гийн гэрт очсон. над руу хандаж ахад нь нядалсан нэг үхэр байна идэх гэж байсан юм холоос ирсэн хүнийг хоосон буцаагаад яахав  дээ гэж хэлээд арьс ширгүй, гэдэсгүй, 2 гуя, нэг өвчүү, 2 хаа нурууны хамт өгсөн гэм мэдүүлэг. / хх-ийн 73/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09/          

            Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /  хх-ийн 10-12/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 16/

            Эд зүйлийн үнэлгээ  / хх-ийн 46/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 17, 21, 25, 28, 220/          

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 18, 22,26, 29, 211/  

            Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 20, 23, 27, 30, 222 /  

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 134, 150, 168/

             Хохирогч хохирол төлөгдсөн талаарх Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан тодорхойлолт /2-р хх-ийн 08/  

             Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаанхошуу багийн Засаг даргын *******ын  ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт / хх-ийн 145/  

        Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаанхошуу багийн Засаг даргын   ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт/ хх-ийн 166/

        Дорнод аймгийн Гурванзагал сумын Цагаанхошуу багийн Засаг даргын *******гийн  ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 133/

            Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Бага нуур” гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч ухаа зүсмийн нэг тооны үхрийг хүрэн зүсмийн, хас тамгатай морьтой явж хулгайлж 400000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр  Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “Бага нуур” гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч 4 тооны үхрийг хүрэн зүсмийн, хас тамгатай морьтой явж хулгайлж 1570000 төгрөгийн бусдад нийт 1970000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,              Шүүгдэгч овогт нь  шүүгдэгч *******ыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдын үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, мөн *******ыг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон үхэр гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч, хадгалж, борлуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ,  гэрч О., С., Г., Л. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09/,  хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

            Шүүгдэгч овогт д Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдын үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй, мөн *******ыг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон үхэр гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч, хадгалж, борлуулсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар гэмт хэргийн ангилалын хөнгөн гэмт хэрэгт ангилагдаж байгаа бөгөөд шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа  өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол” эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бусдын үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдээгүй байсан болох нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн “Би ******* ахыг бусдын үхэр хулгайлсан талаар мэдээгүй, цагдаа мэдээд ирэхэд нь үхэр хулгайлсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдохгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн, эцэг эх,үр хүүхдээс нь түүний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж төрсөн ахыг нь гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэж төрсөн дүүд  нь Эрүүгийн хэрэг үүсгэн мэдүүлэг авахаар албадсан тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хууль ёсны шаардлага хангасан, хэрэгт хамаарал бүхий эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон үнэн зөв нотлох баримтууд байна.  

Шүүгдэгч ******* нь хулгайн гэмт хэргийг ялтай байх хугацаандаа, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, давтан үйлдлээр, унаа хөсөг хэрэглэн, бусдад 1970000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлджээ.

            Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, шүүгдэгч Д.Дугасүрэнгийн үйлдсэн хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн унаа хөсөг болох хүрэн зүсмийн, хас тамгатай морь нь шүүгдэгч *******ын эзэмшлийн морь мөн болох нь  нотлогдож байх тул хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

            Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *******т эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгч *******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500000 төгрөгний үнэ бүхий 5 толгой унагатай гүүг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3000000 төгрөгний үнэ бүхий цэнхэр өнгийн, Киа Пронтер маркийн 14-31 ДОР улсын дугаартай автомашиныг  битүүмжилсэн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн, 2100000 төгрөгний үнэ бүхий  30 толгой, 2 настай эм хонийг битүүмжилсэн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн,  шүүгдэгч *******д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500000 төгрөгний үнэ бүхий Портер маркийн 46-50 ДОР улсын дугаартай, хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн унаа хөсөг болох  700000 төгрөгний үнэ бүхий  хүрэн зүсмийн 9 настай морийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул 700000 төгрөгний үнэ бүхий  хүрэн зүсмийн 9 настай морийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч *******, ******* нар нь  тус бүр 3 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  эд зүйлгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг, шүүгдэгч *******гийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг буцаан олгож, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхэр шийдвэрлэв.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.12-д зааснаар хэргийн хариуцлагыг хүндрүүлэх, нөхцөл байдал болно.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, шүүгдэгчийн хувийн зан чанар зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд  шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул баривчлах ял оногдуулах нь оновчтой гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298, 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасан зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг давтан үйлдлээр, унаа хөсөг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч овогт г  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч хадгалж борлуулсан, гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч *******д Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар шүүгдэгч *******д Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1, 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг тус тус хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* *******ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 /зургаа/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан *******ын эдлэх  6 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  ялтан *******ын цагдан хоригдсон 7/долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан *******ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн унаа хөсөг болох 700000 төгрөгний үнэ бүхий хүрэн зүсмийн 9 настай морийг  хурааж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт тус бүр 3 хоног цагдан хоригдсон, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг, *******гийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг буцаан олгож, ялтан *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар ялтан *******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500000 төгрөгний үнэ бүхий 5 толгой унагатай гүүг  битүүмжилсэн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3000000 төгрөгний үнэ бүхий цэнхэр өнгийн, Киа Пронтер маркийн 14-31 ДОР улсын дугаартай автомашиныг  битүүмжилсэн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн, 2100000 төгрөгний үнэ бүхий  30 толгой, 2 настай эм хонийг битүүмжилсэн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн,шүүгдэгч эзэмшлийн эд хөрөнгөнөөс 3500000 төгрөгний үнэ бүхий Портер маркийн 46-50 ДОР улсын дугаартай, хөх өнгийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, ялтан *******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 700000 төгрөгний үнэ бүхий  хүрэн зүсмийн 9 настай морийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, ялтан *******ын ял эдлэх хугацааг 2017 оны 05 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ