Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э, Ц.Э, Г.Р, Б.Е

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар,

Гуравдагч этгээд:О ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч Ц.Э: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийнО ХХК-д холбогдох хэсгийг мөн Хот байгуулалт, хөгжлийн газраасО ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,О ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцыг албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах,

Нэхэмжлэгч Б.Е: Хот байгуулалт хөгжлийн газраасО ХХК-д олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох,

Нэхэмжлэгч Т.Э, Г.Р нар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийнО ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөрО ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, /Г.Р илт хууль бус болохыг тогттолгох/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрынО ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож,О ХХК-ийн барилга ба орон сууцны *******-р байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах,О ХХК-ийн барилга ба Б******* ******* ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах,О ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн Гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсонО ХХК-ийн барилгыг буулгах,О ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах,О ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсонО ХХК-ийн барилгыг буулгах, БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/747 дугаар захирамжаар 904 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаагаарО ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Уг захирамж нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дахь хэсэг болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр Журам батлах тухай тогтоол, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн уг захирамжаа гаргасан болох нь нотлох баримтаар харагдсан.

Дээрх захирамжаарО ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үйл явц нь Газрын тухай хууль болон уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13-дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын дагуу явагдаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах журмуудыг баримтлаагүй, захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал Нийслэлийн Засаг дарга нь Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ыг захирамжийнхаа үндэслэл болгон Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгох, хэсэгчлэн нийтлэх болон байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулахдаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр, дугаарыг заана. гэснийг зөрчжээ. Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2924 дугаар бүртгэсэн байдаг. Уг журмыг зөрчсөн нь Засаг дарга Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр Журам батлах тухай тогтоолыг үндэслэн захирамжаа гаргасан. Учир нь уг тогтоолоор батлагдсан журмууд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-ын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын санд бүртгэгдээгүй ба 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу Хууль зүйн, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд хэвлэгдээгүй хүчин төгөлдөр бус акт юм. Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх гэсэн 20, 21 дүгээр зүйлд журам гаргах эрх хэмжээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдоогүй болохыг анхаарна уу.

Мөн уг журмын 3.1-д газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу газар эзэмших өргөдөл гаргах ёстой аталОХХК-ийн захирал Н.Н******* нь 2018 оны 05 дугаар 09-ний өдрийн 2018/191 дүгээр албан бичгээр зөвхөн гадна талбай, ногоон байгууламжийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан байдаг нь хавтаст хэрэгт авагджээ. ИймдО ХХК-ийг зохих журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй гэж үзэх ёстой. Уг албан бичиг нь тус журмын 3.4.1.2-дэх хэсэгт эзэмших, ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, байршил, зааг, хэмжээ зэргийг тусгасан нэгж талбарын тойм зураг хүсэлтдээ хавсаргах шаардлагыг давхар зөрчсөн байна. Эдгээр шаардлагуудыг мөн Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлүүдэд тодорхой хуульчилсан байдгийг анхаарна уу.

Иймд Н.Н*******ын хүсэлтийг дээрх журмын 4.2-т Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө гэж заасны дагуу буцаах ёстой байсан.

Гэтэл Н.Н*******ын хуулийн шаардлага хангаагүй хүсэлтийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь газар олгох үйл явц илүү хувийн шинж чанартай явагдсан болохыг харуулж байна. Тухайлбал хүсэлтийг ямар нэг байдлаар хүлээн авлаа гэхэд уг журмын 5.2.2 дахь хэсэгт Тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах, 5.2.5. Инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын бүстэй давхцаж буй эсэхийг шалгах ажиллагаа хийж зөрчигдөхөөр байвал уг журмын 5.4.-т Өргөдөлд дурдагдсан газар нь суурин судалгаагаар энэ журмын 5.2.1 дэх заалтаас.-5.2.6-д заасан нөхцөлүүдтэй зөрчилдөж байвал хүсэлт гаргагчид энэ талаарх мэдэгдлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан Хариу өгөх мэдэгдэл-ийн дагуу өгч, өргөдлийг хаана гэж заасны дагуу өргөдлийг хааж шийдвэрлэх ёстой байв. Гэтэл харин ч бүүр эсрэгээрээ инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасыг оролцуулан газар эзэмших эрх олгожээ.

ИймдОХХК-ийн газар эзэмших хүсэлт гаргах, түүнийг захиргааны байгууллагаас хянан шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйл болон Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын дагуу явагдаагүй. Уг журмын 3.1, 3.4.1.2, 4.2, 5.2.2, 5.2.5, 5.4 дүгээр заалтуудыг зөрчсөн нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах эрх зүйн шаардлага зөрчигдсөн болохыг харуулж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хэлнэ гэж гэж дагуу нийслэлийн Засаг даргын А/747 дүгээр захирамжийнОХХК-д холбогдох хэсэг нь процессын зөрчилтэй хууль бус захиргааны акт болох нь нотлогдож байна.

Уг захирамжийн эрх зүйн өөр нэг зөрчил нь Нийслэлийн Засаг даргын А/747 дугаар захирамжийнО ХХК-д холбогдох хэсгийн газар эзэмших эрх олгох үндэслэл гэсэн хэсэгтОХХК-ийн худалдаж авсан Ү-22040*******, Ү-22040******* гэх мэт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний дугааруудыг үндэслэсэн байдаг. Гэтэл энэ захирамж гарах үед эдгээр үл хөдлөх хөрөнгийг аль хэдийн буулгасан байсан бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлд заасны дагууО ХХК нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт хүсэлт гарган өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг бүртгэлээс хасуулсан байна. Иймд Нийслэлийн Засаг дарга нь нэгэнт байхгүй болсон үл хөдлөх хөрөнгийн хүчингүй болсон, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг үндэслэн үнэ төлбөргүйгээр газар эзэмших эрх олгосон нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болсон. Өөрөөр хэлбэл нэгэнт байхгүй болчихсон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан гэх гэрчилгээнүүд нь тус компанид газар эзэмшүүлэх эрх зүйн үндэслэл болохгүй. Энэ утгаараа Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль бус байх шинж чанарыг агуулж байгаа юм.

О ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй *******-р байранд байрлах орон сууцнуудыг худалдан авч чөлөөлөлт хийсэн нь үнэн боловч уг байраа буулгахаасаа өмнө эзэмшиж болох байсан газраа баталгаажуулалгүйгээр худалдан авсан байраа буулгасан байна. Ингэснээр эзэмшиж байсан үл хөдлөх хөрөнгийн эрх дуусгавар болж, төслөө хэрэгжүүлэхийн тулд шинээр газар эзэмших хүсэлт гаргасан байна гэж нэхэмжлэгчийн талаас үзэж байна. Хэрэв шинээр газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу гаргасан бол асуудлыг Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Тус компанийн ерөнхий захирал Н.Н******* дээр дурдсанчлан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Газрын албанд өргөдөл гаргасан байдаг. Гэхдээ зохих журмын дагуу гаргаагүй, ногоон байгууламж, гадна тохижилтод зориулж газар эзэмших хүсэлтээ гаргасан.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу Дүүргийн засаг даргын саналыг аваагүй нь хууль бус юм.

Нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх байршилыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна гэж тодорхойлсон байдаг. Үүний дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/23 тоот тогтоолоор Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсан ба уг төлөвлөгөөнд Баянзүрх дүүрэгийн 3-р хорооны нутаг дэвсгэр дэх хуучин *******-р байрны орчмын байршилд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамтийн хэрэгцээнд зориулж газар эзэмшүүлэх төлөвлөлт хийгдээгүй байна.

Гэтэл нийслэлийн Засаг дарга нь уг байршилд гэр бүлийн хэрэгцээнд зориулж газар эзэмшүүлсэн утгатай захирамж гаргачихаад байгаа нь хууль бус байна.

Нийслэлийн засаг даргын А/747 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-дүгээр зүйлийг хууль зүйн үндэслэлээ болгонО ХХК-д газар эзэмшүүлсэн байдаг. Уг заалтаар төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд болон иргэнд хувийн сууц, хашааны зориулалтаар мөн гэр бүлийн хэрэгцээндээ төмс хүнсний ногоо тарих зориулалтаар буюу энэ хуулийн 29.1-29.3-дахь хэсэгт заасан зориулалтаар газар олгох тухай заасан байдаг. Гэтэл дээрх заалтыг үндэслэсэн мөртлөө захирамжийнхаа хавсралтаарОХХК-д үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар газар эзэмшүүлж газар эзэмших гэрээ байгуулсан нь хууль бус төдийгүй газар эзэмшигч нь эрх зүйн хувьд иргэн, эсхүл төсөвт байгууллагын аль нь ч бус харин аж ахуйн нэгж байгууллага байх тул Нийслэлийн засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-дэх заалтыг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тодорхой байна.

МөнО ХХКд эзэмшүүлсэн газрын хэмжээ нь 904 м.кв байгаа нь Газрын тухай хуулийн 29.1-29.3-т заасан хэмжээнээс илүү байх тул мөн л хууль бус шийдвэр болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй төрийн өмчийн газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1дэх хэсэг буюу иргэний гэр бүлийн хэрэгцээнд хувийн сууц, төмс хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлэх тухай хуулийн заалтыг үндэслэсэн утгатай мөртөө шал өөр зориулалтаар буюу үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар аж ахуйн нэгж байгууллагад үнэ төлбөргүй эзэмшүүлсэн агуулгатай Нийслэлийн засаг даргын захирамж нь хууль бус болох тухай гомдол үндэслэлтэй юм.

Тухайн захирамжийг гарахаас өмнөО ХХК нь дээрх захирамжаар эзэмшүүлсэн 904 м.кв газрын тодорхой хэсэгт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй ******* дугаар байрыг өөрийн хөрөнгөөр худалдан авч дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц, үйлчилгээ, оффисийн зориулалттай 16 давхар барилга барьж байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 2-р зүйлийн 2.1-дэх хэсэгт Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан байх тул дахин төлөвлөлтийн хүрээнд газрын харилцааны асуудлыг Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстой бөгөөд дахин төлөвлөлт хийж байгаа болон урд өмнө нь уг захирамжаар олгогдсон газрын тодорхой хэсэгт үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан зэрэг нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийг зөрчих үндэслэл болох ёсгүй юм.

Гуравдагч этгээд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэж заасны дагуу *******-р байрны орон сууцнуудыг шударгаар худалдан авсан нь үнэн боловч төрийн өмч болох доорх газрыг нь ч бас шударгаар авах ёстой. Гэвч өөрсдийнхөө тайлбарлаж байгаачлан дээрх байрыг худалдан авсанаар доорх газар болон орчны нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас зэрэг хуулиар бусадад эзэмшүүлэхийг хязгаарласан буюу хориглосон бусад газрыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй болохоо тодорхой хуулийн заалт дурдан эрх зүйн үндэслэлтэй нотолж чадахгүй байна.

Хэрэгт цугласан нотлох баримт болох Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 01-07/608 тоот албан бичигтО ХХК-д эзэмшүүлсэн 1864*******11 нэгж талбарын дугаар бүхий 904м2 газарт дуудлага худалдаа явагдаагүй гэжээ.

Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэснийг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр үнэ төлбөргүйгээрО ХХК-д хууль бусаар газар олгосон тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглана гээд уг хуулийн 6.2.3 дахь хэсэгт Зам, шугам сүлжээний газар гэж нэр заан оруулаад мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна гэж зориулалтыг тодорхойлсон байдаг. Мөн Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд Монгол улсын газрын нэгдмэл санг зориулалтаар нь 6 ангилсны дотор зам, шугам сүлжээний газар нь уг нэр томьёогоороо багтжээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчин зам, шугам сүлжээний газар, түүний хамгаалалтын зурвас гэх мэт нийтийн эдэлбэр газар дээрО ХХК-д орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн 24-р зүйлийн 24.1 дахь хэсэгт Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно гээд 24.1.1 дахь хэсэгт Хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23-р зүйлийн 23.1.9 дэх хэсэгт Төсөл хэрэгжүүлэхэд Барилгын тухай хуулийн 15-р зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн 24-р зүйлийг баримтлах гэснийг тус тус ноцтойгоор зөрчин Монгол улсын газрын нэгдмэл сангийн зам, шугам сүлжээний газар зэрэг нийтийн эдэлбэр газруудын зориулалтыг зөрчин орон сууц барихаарО ХХК-д газар олгосон хууль бус захиргааны акт болох нь нотлогдож байна. Иймд Нийслэлийн засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 тоот захирамжийнОХХК-д холбогдох хэсэг нь материаллаг эрх зүйн хувьд Газрын тухай хуулийн 33.1.1, 33.1.2, Хот байгуулалтын тухай хуулийн 24, Эрчим хүчний тухай хуулийн 33.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6 ,17.7 дугаар зүйлүүдийг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт мөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж нь процессийн болоод материаллаг эрх зүйн зөрчилтэй байхыг хангалттай нотолгоо юм.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 22 ны өдрийн А/747 тоот захирамжийнО ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээх зүйлийн 4.2.6 дэх хэсэгт Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэсэн заалтуудыг зөрчин уг хуулийн 15.1.4 дэх хэсэгт заасан Захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөх, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох тайлбар, санал гаргах боломжийг олголгүйгээр явагдсан нь захиргааны шийдвэр гаргах шатанд нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх, түүнийгээ хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй болохыг шүүх анхаарна уу.

Мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.5 дугаар заалтуудыг баримтлалгүйгээр орчны зам талбай, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас зэрэг нийтийн эдэлбэр газруудыг хамарсны улмаас тус газрын хажууд байрлах ******* дугаар байрны оршин суугч нэхэмжлэгч нарын зам, шугам сүлжээний газар зэрэг нийтийн эдэлбэр газарт чөлөөтэй зорчих, эрчим хүч, ус дулаанаар найдвартай тасралтгүй хангагдах зэрэг хууль ёсны эрх, ашиг сонирхол маань зөрчигдөж байна. Энэхүү захирамжийн үйлчлэл нь хууль тогтоомжоор бусдад эзэмшүүлэх ёсгүй нийтийн эдэлбэр газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрыг хамарч, түүн дээрээ хууль тогтоомж норм дүрэмд нийцэхгүй барилга барьж байгаа утгаараа зэргэлдээ оршин суугч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаад ч зохих дүгнэлт хийнэ үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухай ярьсан. Захирамжийн хууль зүйн үндэслэлд захирамж нь өөрөө зарим иргэнд төмс, ногоо тарих зориулалтаар газар олгосон байж магадгүй гэж эрх зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа бол тэр нь буруу. Захиргааны акт бичгээр гаргах журам нь Захиргааны ерөнхий хуульд заасан байгаа. Үүнд хавсралтаараа газар эзэмшүүлэхээр олгосон зүйлийг нь хараад үзэхээр иргэн, хүн нэг байхгүй. Дандаа аж ахуйн нэгж, байгууллага байна. Байгууллагуудад хэзээ ч тэр хэмжээний газар олгохгүй, хуулиараа хориотой. Дуудлага худалдаанаас л зайлс хийж байна.

Орон сууцны барилга төлөвлөлт гэж байгаа. Тууш талуудын гэдэг нь шулуун зүйлийг хэлдэг ба барилгын урт талыг хэлж байгаа юм. Маргаан бүхий барилгын барилгын тууш хөндлөн талын тухай яригдаж байна. Манай ******* дугаар байр нь баруун урд зүгт 13 градустай байрлаж байна.О ХХК-ийн барилга нь урагш байрлаж байна. Манай барилгын хөндлөн тал,О ХХК-ийн барилгын тууш тал 2, 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 2 дугаар хэсэгт заасан барилга хоорондын нормыг хангуулах үүрэгтэй. Тууш хөндлөн тал биш. Жишүү гэж ярьж байна. Жишүү гэдэг нь монгол хэлний тайлбараас хараад ойлгож болно. Жишүү гэдэг нь өнцөг үүсгээд, хажуу тийшээгээ байрлахыг хэлнэ. Монгол хэлний утгаараа ойлгомжтой байна. Энэ нь жишүү байрлалтай биш. Жишүү байрлалтай байвал өөр нормын тухай яригдана.

Хариуцагчийн хариу тайлбартай холбоотойгоор барилгын хоорондын зайг яагаад ойртуулсан юм бэ гэдэгт хот тосгоны төлөвлөлт барилгажилтийн дүрэм гэж байгаа. Энэ нь хот тосгон гээд том хэмжээний төлөвлөлтөд хэрэглэдэг юм. Хуулийн хэрэглээ бол нарийвчилсан байдлаар явдаг. Нарийвчилсан зохицуулалт байхгүй бол ерөнхийдөө явдаг. 2 дугаар бүлгээс иш татсан. 2 дугаар бүлэг нь ямар учиртай вэ гэвэл суурьшлын бүсийн нутаг дэвсгэрийн төлөвлөлт гэж байгаа. Сууршлийн бүс гэдэг нь том хэмжээний хороо, тосгон, хотхоноор нь төлөвлөхөд энэ дүрмийг баримтална. Хэрэв зэрэгцээ хоёр барилгын гал тогоо хоёрын хооронд нэвт харагдахгүй байдал хангагдсан нөхцөлд, нарны гэрэлтүүлгийн зохицуулалтыг ханган 2 барилгыг хооронд нь ойртуулж болно гэж байдаг. Энэ шаардлагуудыг нэг бүрчлэн хангасан байх ёстой хэрэв хангасан тохиолдолд зөвшөөрнө. Энэ нормыг эхлээд хангуулахын тулд 2 барилга нь зэрэгцээ байх шаардлагатай. Зэрэгцээ гэдэг нь одоо энд байгаа бүх хүмүүсийг зэрэгцээд зогс гэвэл мөр мөрөө ч юм уу ар араасаа парлел шугамын дагуу тэгш хэмтэй зогсохыг хэлнэ. Манай тохиолдолд зэрэгцээ гэхээсээ илүү Г хэлбэрийн байрлалтай байгаа.

Иймд нэгдүгээрт байрлалын хувьд шаардлага хангахгүй байна. Энэ нормыг хэрэглэх үндэслэлгүй. Хорооллыг буулгахад энэ нарийвчилсан зохицуулалт яригдана. Хоёрдугаарт энэ 2 барилга нь зэрэгцээ байршилтай биш, харьцуулж ярихад төвөгтэй Г хэлбэртэй байршилтай байх тул дээрх норм дүрмийг хэрэглэх орон зай байршлын шаардлага хангагдаагүй байна. Уг 2 барилгад дор хаяж нэгэнд нь гал тогооны өрөө байгаа. Нөгөөд нь ч гэсэн сууцны өрөө төлөвлөгдсөн байгаа. Би эскиз зураг харуулсан. Хойш, урагш, баруун тийшээ харсан цонхтой. Гал тогоо ньО ХХК-ийн барилга руу харсан нарийхан цонх байдаг. Тэр гал тогооны цонхоор яаж харагдаж байгаа талаар хавтаст хэрэгт авагдсан. Маш ойрхон зайтай ба өдрийн цагаар ч нэвт харагддаг. Шөнийн цагаар ч тод харагдаж байгаа талаар зургаар үзүүлсэн. Энэ 2 барилга нь Г хэлбэрийн байрлалтай.

Мөн цонхоороо нэвт харагдах нөхцөл хангагдаж байна. Иймд тухайн нормыг хэрэглэгдэхгүй. Цонхоор цаад талын өрөөний байдал харагдах тул тэр хэмжээгээр тав тухтай амьдрах, хувь хүний нууцад хамаарах янз бүрийн эрх зөрчигдөж байна. Практикт ямар байдаг вэ гэвэл жишүү байрлалтай байвал ойртуулж болно. Нэвт байрлалтай байдал нь харагдахгүй байх юм. Ямар нэгэн байдлаар хөндлөн тууш байрлалтай байвал цонхоор харагдана. Цонхны байдал хангагдаж байна гэж үзвэл 2 барилгын нарны тусгалын норм нийцүүлсэн байх ёстой. Түрүүн дурдсан эх загвар зураг гэдэгт орчны тойм, гудамжны дэлгээс, тохижилт үйлчилгээ, нарны тусгал гэх мэт бүх юм байх ёстой. Энэ ньО ХХК-ийн ойр орчны оршин суугчдын эрх ашгийг дордуулахгүй байх. Ашиглалтын хэвийн бүсэд хангуулахын тулд олгогдсон үүрэг юм. Үүний дагуу тооцоог хийсэн байх ёстой. Нотлох баримтад тийм тооцоо хийсэн зүйл байхгүй. Нотлох баримтад байхгүй гэдэг нь худлаа ярьж байна гэсэн үг. Нарны норм дүрэм болон цонхоор шууд харагдах байдлыг зохицуулсны үндсэнд 2 барилгыг ойртуулна гэж заасан байгаа..О ХХК-ийн барилга нь ойртуулж баригдсан.

Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд нэхэмжлэгч нар гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж байгаа тул зэргэлдээ оршин суугчдын эрх ашиг сонирхлыг хөндөхгүйгээр өөрчлөх боломжтой. Бас газрыг хүчингүй болгосон тохиолдолд дахиад авч болно. Учир нь дахиад хууль нормын дагуу авч болно.

Тухайлбал тухайн орчиндО ХХК-д эзэмшүүлсэн 904м.кв газраас илүү олгож болох газрын нөөц үнэндээ байхгүй бөгөөд уг компанийн барилга нь 18х33=594м2 талбайтай. Тэгвэл зөвхөн баруун талын төв зам дагуух дулааны болон цэвэр усны хамгаалалтын зурвасыг хамааруулан олгосон газрын хэмжээ нь ойролцоогоор 32:5м-ийн харьцаатай тэгш өнцөгт гурвалжин хэлбэртэй байгаа нь нотлох баримтад буй бүх зургаас тодорхой харагдаж байна. Иймд үүний талбай нь тэгш өнцөгтийн хагас нь байх ёстой тул 32х5=160м2/2=80м2. Дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст хамаарах ийм хэмжээний газрыг огт олгох ёсгүй байсан гэсэн үг. Иймд нийт газрын хэмжээ болох 904м2-аас үүнийг хасвал 824м2 газар үлдэнэ.О ХХК-ийн барилгын 594м2 талбай нь үүний 72% болж Хот байгуулалтын тухай хуулийн 12.8 дугаар заалт зөрчигдөхөд хүрнэ.

Иймд инженерийн шугам сүлжээнд хамгаалалтын зурвас тогтоосон хууль тогтоомж,норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах замаар том хэмжээтэй барилга барих боломжийг хязгаарлан орчны үзэгдэх харагдах байдлын байршлын давуу талаа хадгалж үлдэх гэсэн нэхэмжлэгчийн ашиг сонирхол нь хуульд нийцэж байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн, 14 дүгээр зүйлийн 14.1-дэх хэсэгт Монгол улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж тус тус тодоройлсны дагуу нэхэмжлэгч миний бие шударга ёс, тэгш байдлыг хангасан төртэй нийгэмд ажиллаж, амьдрах эрх, ашиг сонирхолтой. Энэ эрхээ эдэлж чадаж байгаа эсэх нь эрх бүхий төрийн албан хаагчид Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэлж, сахин биелүүлэх үүргээ ёсчлон биелүүлэн хуулийг нэг мөр мөрдүүлж, хүн бүрт тэгш, шударгаар хандаж байгаа эсэхээр хэмжигдэнэ.

Нийслэлийн засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 тоот захирамжийнОХХК-д холбогдох хэсэг нь хуулийг илтэд зөрчиж байгаа утгаараа дээр дурдсан тэгш байдал, шударга ёсыг хангасан, хуулийг дээдэлдэг төртэй нийгэмд амьдрах эрхэнд маань халдаж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрыг хууль бусаар олгосон гэж байна. Баянзүрх дүүргийн ******* байранд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 010/05 дугаартай мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн орон сууцны байшинг ашиглахыг хориглох тухай шийдвэр гарсан байдаг. Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг ба үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэгт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны байгууллагын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл ажлын даалгавар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЕТ/492015 тоот ажлын даалгавар боловсруулагдсан ба үүний дагуу төсөл сонгон шалгаруулалт батлагдсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж дахин барих ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд явагдаж байна.

Орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг хориглосон заалт байдаг. Үүнтэй холбоотойгоор ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж дахин барилгажуулах ажлын нэг нь ******* дугаар байрыг төсөл юм. Сонгон шалгаруулалт зарлахын өмнөО ХХК нь ******* дугаар байрны иргэдтэй харилцан тохиролцоод, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 100 хувь шилжүүлэн аваад газар эзэмших хүсэлтийг гаргасан. Яг батлагдсан архитектор төлөвлөгөөний даалгавар, эскизийн дагуу 16 давхар барьвал болно гэж хэлэлцээд дэмжигдсэн. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 захирамжаарО ХХК-д тухайн газрыг олгосон. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах ажил нь хэрэгжихэд маш удаан ээдрээтэй асуудал байдаг. Учир нь иргэдтэй тохиролцох гэдэг нь маш хүнд ээдрээтэй асуудал. Үүнээс болж зарим иргэд нь хохирдог.О ХХК нь 100 хувь иргэдтэй тохиролцож чадсан учир үүнийг дэмжиж ажилласан төсөл юм. Энэ газар олгосон захирамжийг үндэслэн манайхаас 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 2018/1736 гэсэн дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыгО ХХК-д олгосон.

Энэ нь 18х33 метрийн харьцаатай, үйлчилгээний зориулалттай, 16 давхар барилгийн төслийг баталж өгсөн. Энэ даалгавар батлагдсаны дагуу сая нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Барилгын норм дүрэм, Барилгын тухай хууль, Архитектор төлөвлөгөөний дагуу баталсан. Нэхэмжлэгч тал зөрчиж олгосон гээд байдаг. Гэвч мэргэжлийн архитектор тусгай хот байгуулалтын санд барилгын төслийн ажлын даалгавар, бүрэлдэхүүнтэй хүмүүс байгаа. Энэ даалгаврыг батлаад хэдийг харьцах нь хэд гэдэг харьцаатай 16 давхар барилга баригдах боломжтой. Холбогдох техникийн нөхцөлийг хангах байгууллагууд нь хүртэл үүнд ийм ийм техникээр хангах боломжтой гэх мэт бүх зүйлийг баталж байж үүнийг хийж байгаа болохоос биш нүдээ аниад, энэ төслийг баталъя гэдэг зүйл байхгүй.

Манай бохирын шугамыг тасалсан гээд бохирын шугам нь ажиллахгүй байгаа мэт яриад байна. Энэ хангагч байгууллага нь өөрөө техникийн шийдлийн дагуу явагдаж байгаа. Энэ барилга руу орж байгаа шугамыг татаад, энэ худагруу гаргана гээд, техникийн шийдлийн дагуу гардаг болохоос зөвхөн эдний байранд өмчлөөд өгсөн шугам гэдэг асуудал байхгүй. Барилгын норм ба дүрмийн тухай нэхэмжлэгч яриад байна. Барилга норм ба дүрэм ярахын өмнө бид нар барилгын төвөгшил гэдэг юм байдаг. 51 метрээс дээш гээд онцгойлон яриад байна. Барилга байгуулалтын сайдын баталсан барилгын төвөгшил байна. Энэ төвөгшил ангиллыг хүчин чадлаар нь тогтоох дүрэм байдаг. 31-51 метр өндрийн төвөгшлийг 16 давхар хүртэлхийг ойлгоно. Онцгой төвөгшил гэдэг нь 16 давхраас дээш гэдгийг ойлгоно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Барилгын төлөвшлөө сайн уншиж байж тайлбарлахгүй бол хольж солиод байна.

Барилгажилтийн төслийг батлахын тулд энэ газар нь хоосон газар байгаагүй, өмнө нь барилга байсан ба дахин барилгажуулж байгаа. Суурийг нь хэмжээд тавиад бариад өгч байна. Программд бүх шугам сүлжээ жил болгон шинээр шинэчлэгдэж, хийгдэж байгаа. Үүнийгээ уялдуулаад татахыг нь татаад, зөөхийг нь зөөгөөд шийдэл гаргаад хийж байгаа ажил юм. Энэ нь өөрөө тамга тэмдэгтэй баталгаажсан ажил байгаа.

Б******* ******* ХХК болонО ХХК-ийн хоорондын зайг ярьж байна. Энэ хоёр барилгын хоорондох зай нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хөндөж байгаа нь тодорхойгүй байна. Ус сувагын удирдах газарО ХХК-ийн хоорондын зайн хэмжээг яриад байна. Мөн нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчөөд байгаа нь ойлгомжгүй байна. Холбогдох норм дүрмийг хангуулаад, архитектор төлөвлөгөөний даалгаврыг баталуулдаг. Мөн барилгын 32 метр гээд яриад байна. Энэ 32 метр нь яг саяны хэлдэг төлөвлөлтийн дагуу байна. Оцнгой төвөгшлийн хувьд метр зай нь холдоно. Барилгын норм дүрэм 30-01-04-ийн талаар их ярьж байна Үүнд тухайн барилгын гал тогооны өрөө нэвт харагдахааргүй байх тохиолдолд, галын нормыг хангуулаад ойртуулан барьж болно гэсэн заалт бий. Тууш хөндлөн талын тухай ярьж байгаа. Тууш хөндлөн тал гэх зэрэг ойлголтууд байгаа. Үүний дагуу хоорондын зай ойртож холддог, өндөр намаасаа шалтгаалаад. Энэ хоёр барилгын дагуу тууш, хөндлөн гэж хэлэхэд боломжгүй. Жишүү байрлалтай гэж хэлбэл зохилтой. Жишүү байрлалд байгаа тохиолдолд барилгуудыг өнцгөөр нь нийлүүлж барьдаг. Энэ бол өөрөө норм дээр жишүү гэсэн байрлал байхгүй тул Барилгын норм дүрэм30-01-04 ийн 2.11-ийг заагаад галын нормыг хангуулаад ойртуулан барьж болдог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна 11 давхар нэг орцтой гэдэг нь цамхаг хэлбэртэй барилга. Цамхаг хэлбэрийн барилга жишүү байрлалтай байвал ойртуулан барьж болно гэсэн заалттай.

Барилгын ажлын гэрчилгээг хууль бус олгосон гэж байна. Магадлалын ерөнхий дүгнэлтийг батлагдсан эскиз зургийн дагуу тухайн 16 давхар 33:16 давхар ажлын зургийг зурагчдын компанийн гүйцэтгээд Барилгын хөгжлийн төвөөр хийлгэдэг. Энэ магадлан ерөнхий дүгнэлт хийлгэнэ гэдэг нь салбарын зөвлөх инженерүүд хянаад норм дүрэмд нийцүүлээд, техникийн нөхцөлийг хангаад боломжтой гэсэн тохиолдолд магадлан ерөнхий дүгнэлт гардаг юм. Онцгой байдлын дүгнэлттэй андуураад яриад байна.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт барилгын гэрчилгээг ямар үед олгох талаар дурдсан бүрдэл байдаг. Эдгээр бүрдлүүдийг хангаж байж гэрчилгээ олгоно. Бүрдлүүд хангасан байхад олгохгүй байна гэсэн зүйл байхгүй. Энэ болО ХХК 080 дугаартай барилгын ажлын гэрчилгээ авахдаа тухай бүрдлүүдийг хангасан байсан учир хуулийн дагуу олгосон. Иймд нэхэмжлэгч иргэд нь харагдах байдал, цонхоор харагдахаа больсон. Орон байрны үнэ цэнэ буурсан гэдэг асуудал ярьж байна. Би сая сонсоод гайхлаа. Үзлэгээр очоод харахад нэхэмжлэгчийн цонх ертөнцийн зүгээр урагшаагаа харсан байсан. Сая манай гэрийн цонхноос харахад гээдО ХХК-ийн барилгыг хэлээд байх юм. Бас өрөөсгөл ойлголтууд байна. Манайхаас барилгын төслөөр, архитектор төлөвлөгөөний дагуу, бүх хууль дүрэм журмын дагуу холбогдох зөвшөөрлүүдийг олгосон. Орц гарцын асуудал яриад байна. Эскиз зургааг орц гарцын асуудлыг шийдсэн нь бас байна. Сая орц гарцын зам дахиад тавих ёстой гэсэн байдлаар яриад байна. Үүнийг боломжтой байдлаар шийдсэн байгаа. Тэрнээс энэ зам байна, энд барилга барихдаа ахиад нэг зам барина гэсэн зүйл байхгүй. Хотын бас ерөнхий төлөвлөгөө гэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг сонсоход хариуцагчаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа эсэх нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Барилга хоорондын зай ярьдаг. Нэхэмжлэгч нар нь 32м гэж яриад байна. Энэ нь хоорондоо жишүү барилга юм. Жишүү барилга гэдгийг хариуцагч сая тодорхой тайлбарласан. Барилга хоорондын зай нь жишүү барилга уу? тууш барилга уу гэдэгт үндэслэж төвөлөлт хийх явцдаа тусгай мэдлэгийн хүрээнд шийддэг. Өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаар барилга хоорондын зайг яг хэмжсэн зүйл байхгүй. Хэрэв үүнд маргаж байвал жишүү барилга юм гэх тухай эхлээд тогтоох ёстой. Гэвч тэгэх шаардлагагүйгээр жишүү барилга юм. Иймд барилга хоорондын зай нь хуулийн дагуу хангагдаж байгаа.

Гаднаасаа харахад олон байшин дунд харагдахаа больсон хүн ирэхэд зааж өгөхөд хэцүү болсон, салют буудахаар харагдахгүй байна гэх мэт үндэслэл ярьдаг. Энэ нь мэдээж оршин суугчийн үүднээс үндэслэж ярьж болох асуудал байх. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон дахин барилгажих бүсэд нэхэмжлэгчийн барилга байрлаж байгаа. Иймд нийтийн ашиг сонирхол гэж юм байна. Хэзээ миний эрх ашиг давуу байж хамгаалагдах талаар бодолцох хэрэгтэй. Нэхэмжлэгч нь тэр хавийн барилга зөвхөн өөрийнх нь цамхаг хэлбэрээр өндөр байгаад, бусад барилгыг нь навсайгаад байж байхыг хүсээд байна. 1.300.000 хүн амтай хот дотор дахин төлөвлөлт хийж, хот суурин газрыг хөгжүүлэх ажил, нийтийн эрх ашгийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэнэ гэж байхгүй. ******* дугаар байрыг буулгаж дахин шинээр барилгажуулах нь яаж ч бодсон нэхэмжлэгчийн ашиг сонирхол давж үнэлэгдэхгүй гэж бодож байна.

Үүнийг бас шүүх харгалзан үзнэ үү. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль ч үндэслэл хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Гуравдагч этгээдийн зүгээс дахин төлөвлөлтөд холбоотой ******* дугаар байрыг өөрийн эх үүсвэрээс 2.500.000.000 төгрөгийн хөрөнгө гаргаж худалдаж авсан. Ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн, хэн нэгний хууль ёсны эрх ашиг зөрчсөн үйлдэл байхгүй. Дахин төлөвлөлтийн төсөл, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль, Хот байгуулалт, төлөвлөлтийн тухай хууль, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгыг дахин барихтай холбоотой хуульд шаардлага хангахгүй байгаа барилгыг яг адилхан өмнөх байсан хэмжээнд нь барина гэсэн заалт байхгүй. Харин энэ нь их хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлээд архитекторын шийдлээрээ нэмэгдүүлж, өнгө үзэмжийг сайжруулж, давхар нэмж барих асуудал нь нээлттэй юм. Тийм учир 16 айлын орон сууц байсан 16 айлын орон сууц барина гэсэн юм байхгүй. Тийм учир 16 давхар барилга гээд архитекторын шийдэл нь гарсан барилгад үргэлжлүүлээд барьсан явдал нь хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд ямар эрх ашиг нь зөрчигдөж байгааг нотлох үүрэгтэй. Өнөөдөр яг нотлох баримаар нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэдэг зүйл харагдахгүй байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, цонхоор нь нар хараагүй, шинэ жилийн салют харахын тулд, хүмүүст байшингаа зааж өгөхөд хялбархан байхын тулд энэ эрхээ хангуулах гэж шүүхэд хандаж байгаа нь Үндсэн хуулиар заасан эрх хэдий ч өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаар дүгнэх боломж харагдахгүй байна. Тийм учир нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй. Нотлох баримттай холбоотой 400 м.кв газрыг 900 м.кв болгосон гээд байна. Барилгын сууриасаа гадна Их монгол хаад гэдэг нь 16 айлын барилгыг худалдаж авах явцад А.Г******* гэдэг өргөтгөлтэй иргэн Ж******* ХХК гэдэг өргөдөлтэй 2 компани байсан. Тэр 2 нь барилга дээрээ гэрчилгээ авсан байдаг. Тэр бүхэн хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл барилгын сууриас гадна хуучны барилгуудыг нэг давхруудыг нь өргөтгөсөн байдаг. Түүндээ дахиад газрын гэрчилгээ авсан байсан. Тухайн газар эзэмших эрхийг нь бас шилжүүлээд авсан. Ингээд үзэхээр өмнө нь нийтийн эзэмшлийн газар нь хэн нэгний эзэмшил байгаагүй. Хэн нэгний эзэмшилд байхгүй байхад барилгын сууриараа өгнө гэдэг нь нэхэмжлэгчийн санаа байна. Тийм хууль заалт байхгүй. Барилгажих талбайд ямар барилга төлөвлөсөн түүндээ нийцүүлээд хангаад 900 м.кв талбай өгч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй холбоотой зам, шугам сүлжээний эзэмшигч эдгээр нэхэмжлэгч нар биш. Хэрэв хувийн хөрөнгөөр бариад түүнийгээ комисст өгсөн бол өөр асуудал. Энэ энэ нэгдсэн 2 дугаар эмнэлэг рүү татахыг авч явж байгаа. Энэ асуудал нь эзэмшигч, өмчлөгчийн асуудал болж байгаа юм. Холбогдох байгууллагын мэдэлд байгаа шугам сүлжээг нэхэмжлэгч нар тухайн байгууллагын өмнөөс нэхэмжлэл гаргахгүй. Нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Н.Э ны гаргаж байгаа нэхэмжлэгчийн шаардлагыг хангах юм бол Улаанбаатар хотод байгаа өөртөө таалагдахгүй гээд шугам тавиад нураагаад явах болно. Г.Р нь гал тогоондоо хувцасгүй хоол хийж зогсоход асуудалтай гэж байх шиг байна. Миний ойлгосноор тухайн нэхэмжлэгч нь хадгаламж зээлийн хоршоо гэж байсан. Тэгэхээр тэр газар амьдардаггүй юм шиг байна. Энэ нь гэхдээ хэрэгт ач холбогдолтой биш.

Б ХХК-ийн зураг ярьж байгаа. Тухайн 2016 оны зурагт яг талбайн сольбилцол өөрчлөгдөөгүй. Зөвхөн гадна талын пассадны зураг өөрчлөгдөөд батлагдаад явсан. Энэ нь хавтаст хэрэгт байгаа учир үүнийг бас анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй зөндөө шаардлага байна. Өөрийн эрхэд хамааралгүй зүйлс байна. Хууль зүйн хувьд нэхэмжлэгч ямар ч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Гэхдээ барилгын норм дүрмийн заалт хангуулах гэдэг шаардлага нь өнөөдөр төлөвлөгдөөд, гүйцэтгэгдээд баригдсан байгаа барилгад одоо барилгын норм дүрмийг тэд болгож хангуулна гэсэн зүйл байхгүй. Тэр болгонд шүүх нэг бүрчлэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд дэсвэргүй гэх үндэслэлээр ашиглалтыг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хоригложээ.

Улмаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталж, үйлчилгээтэй орон сууцны барилгын эх загвар зургийг 2016 онд баталжээ.

Гуравдагч этгээдО ХХК нь тухайн орон сууцны өмчлөгчдөөс үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 2018/191 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн № А/747 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 904 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, мөн Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 8.1.1-д хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах мөн 8.1.5-д хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ыг баталжээ.

Уг журмын 3 дугаар зүйлийн 3.8-д Орон сууц өмчлөгчийн хүсэлт, барилга, хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6-д заасны дагуу орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих шийдвэрийг гаргана, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно гэж, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5-д Төсөл хэрэгжүүлэгч болон сууц өмчлөгч тохиролцон орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж болох бөгөөд худалдан авсан тохиолдолд гурван талт гэрээг байгуулахгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс тухайн орон сууцнуудыг худалдан авсан ч газар нь төрийн өмч хэвээр байна. Маргаан бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалт эсхүл дуудлага худалдаанаар олгох ёстой байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг хэлнэ гэж тус тус заасан бөгөөд гуравдагч этгээд нь тухайн барилгад байрлах орон сууцнуудыг худалдан авснаар тухайн барилгын хууль ёсны өмчлөгч болжээ.

Улмаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан нь Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам, газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам тус тус хамаархааргүй байх тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн № А/747 дугаар захирамж хуульд нийцжээ.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Загвар зургийг тус тус баталж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 080/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г гуравдагч этгээдэд олгож, уг гэрчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сугасан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Учир нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.30-д зураг төсөл гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг хэлнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлйн 27.1-д Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно, 28 дугаар зүйлийн 28.1-д Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 35.1.3-д барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих, 35.1.6-д барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах гэж тус тус заажээ.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Баянзүрх дүүргийн нутагг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын судалгаа хийх, барилгын эх загвар зураг төсөл боловсруулах ажлын даалгаварыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталж, үйлчилгээтэй орон сууцны барилгын эх загвар зургийг 2016 онд баталсан бөгөөд гуравдагч этгээдээс нэгэнт батлагдсан төслийг хэрэгжүүлэхээр оршин суугчидтай тохиролцон тухайн орон сууцнуудыг худалдан авах замаар уг барилгыг дахин барилгажуулах төсөлд оролцсон бөгөөд уг төслийг хэрэгжих боломжоор хангаж, төсөл санаачлагчаас /Нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр загвар зургийг баталж, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 080/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г олгосныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн төсөл нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны санаачлагаар хийгдсэн бөгөөд төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь эрх бүхий албан тушаалтны дүгнэлтээр тогтоогдсон, барилгажих талбай нь өмнө байсан барилгын суурын хэмжээний дотор нэхэмжлэгч нарын орон сууцны барилгатай хилэлж байгаа болох нь Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хавсралтаар баталсан барилгажих талбайн схем зургаар нотлогдож байх тул дээрх маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд илт хууль бус болох үндэслэлүүдийг дурьдсан бөгөөд дээрх захиргааны актууд нь утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй зэрэг илт хууль бус болох шинжийг аль ч агуулаагүй, зорилгодоо нийцсэн захиргааны акт байна.

Иймд нэхэмжлэгч нараас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийнО ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөрО ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Т.Э, Г.Р нараас Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрынО ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож,О ХХК-ийн барилга ба орон сууцны *******-р байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах,О ХХК-ийн барилга ба Б ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах,О ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн Гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсонО ХХК-ийн барилгыг буулгах,О ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах,О ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсонО ХХК-ийн барилгыг буулгах, БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргасан бөгөөд шүүх дараах үндэслэлээр мөн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

1. Барилга хооронд зай, галын норм ба дүрэм зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар баталсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтийн норм ба дүрэм БНбД 30.01.04-ийг заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 8-д Хэрвээ эсрэг талын барилгын хана нь гал тэсвэршлийн зэрэгтэй бол гал тэсвэршилтийн I-II зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг 6 м хүртэл төлөвлөхийг зөвшөөрнө гэж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар баталсан "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт"/БНбД 31-01-10/-ын 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтээр барилга хоорондын зай хэмжээний нормативыг тус тус батлсан бөгөөдО ХХК-ийн барилга ба нэхэмжлэгч нарын амьдарч буй ******* дугаар байр,О ХХК-ийн барилга ба Б******* ******* ХХК-ийн барилга хоорондын зай нь мөн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь тухайн барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны хүрээнд өмнөх барилгуудын суурин дээр баригдсан бөгөөд нэхэмжлэгч Т.Эы орон сууц ******* дугаар байрны зүүн хэсэгт хойшоо, урагшаа харсан цонхны байрлалтай, нэхэмжлэгч Г.Рийн орон сууц тухайн байрны 1 давхарт байрладаг тул уг шинээр баригдаж буй барилгуудын улмаас тэдгээрийн цонхоор харагдах үзэгдэх орчин хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн гуравдагч этгээдээс өмнөх барилга, /ашиглалтын шаардлага хангахгүй болсон/ хүүхдийн цэцэрлэг хоёрын хоорондох зайг холдуулсан болох нь Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хасралтаар баталсан барилгажих талбайн схем зураг, кадастрын зургаар нотлогдож байгаад бөгөөд уг барилга хооронд зай нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид хамааралгүй байна.

Учир нь галын норм ба дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж болзошгүй этгээд буюу хүүхдийн цэцэрлэг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор зэргэлдээ байранд оршин суугчдад галын аюултай нөхцөл байдал үүснэ, эсхүл үүсч болзошгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

2. Эрчим хүчний болон Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын норм ба дүрэм зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлгын тухайд:

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна, Хот, суурины усны хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно, 17.14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно, БНбД 30.01.04-ийг 14, 15 дугаар хүснэгтүүдээр газар доорх шугам сүлжээнээс барилга байгууламжийн суурь хүртэлх хэмжээг, мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан Гадна дулаан хангамж БНбд 41-02-05-ийн 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд барилга байгууламж ба инженерийн сүлжээний хэвтээ тэнхлэг дэх зайг тус тус тогтоожээ.

Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны 1/9540 тоот албан бичгээр цэвэр бохир усны хамгаалалтын бүсэд маргаан бүхий барилга баригдсан эсэхийг тодруулахад Ус сувгийн удидах газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12/2955 тоот албан бичгээр 246/19 дугаар техникийн нөхцөлийг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт дээрх хууль, журмыг зөрчсөн талаар дурдаагүй, мөн Хот байгуулайлт хөгжлийн газраас ирүүлсэн инженерийн шугам сүлжээний масштаб зургаар 200*2ган хоолой нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын барилгын голд байрлаж байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь тухайн норм ба дүрмүүдийг мөрдүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн барилгын буулгаснаар нэхэмжлэгч нарын ямар зөрчигдсөн эрх сэргэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нарын амьдарч буй барилга ч уг норм ба дүрэмд хамаарч байгаа бөгөөд тус шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд тухайн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны хүрээнд өмнөх барилгуудын суурин дээр баригдсан байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

3. Дулаан зогсоол авто замын норм ба дүрмийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна гэж, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар тушаалаар баталсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтийн норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх дүрмийн зөвлөмжийн 14 дүгээр хүснэгтээр тээврийн хэрэгслийн зогсоолын нормативыг тогтоож өгсөн боловч уг нормативт орон сууцны барилгын зайг тогтоогоогүй байх тул гуравдагч этгээдийг тухайн барилгыг барихдаа дээрх хууль, нормативыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эаас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулахыг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан баримтлан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эы БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулахыг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан Т.Э, Ц.Э, Г.Р, Б.Е нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/747 дугаар захирамжийнО ХХК-д холбогдох хэсэг мөн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас /хуучин нэрээр/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөрО ХХК-ийн загвар зураг баталсан шийдвэр, тус компанид олгосон 080/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох,О ХХК-ийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамжинд баригдаж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцыг албадан буулгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрынО ХХК-ийн барилгад хүчин төгөлдөр хууль тогтоомж, норм дүрмүүдийг хэрэгжүүлж мөрдүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож,О ХХК-ийн барилга ба орон сууцны *******-р байр хоорондын зайг БНБД 31-01-04-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгт ёсоор хангуулах,О ХХК-ийн барилга ба Б******* ******* ХХК-ийн барилга хоорондын зайг БНБД 31-01-10-ын 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан ёсоор хангуулах,О ХХК-ийн барилга ба Ус сувгийн удирдах газрын хүүхдийн цэцэрлэгийн барилга хоорондын гал тусгаарлах зайг БНБД 21-01-02, 21-02-02, 30-01-04-ийн 4-р хавсралтын 8-д заасны дагуу хангуулах, Засгийн газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм болон БНБД 30-01-04-ийн 14 дүгээр хүснэгт мөн Гадна дулааны хангамж БНБД 41-02-05-ын 6 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтэд заасны дагуу Токиогийн гудамжны төв зам дагуух дулааны болон цэвэр усны 2В магистрал шугамын хамгаалалтын зурвасыг хангуулж, уг зурваст орсонО ХХК-ийн барилгыг буулгах,О ХХК-ийн барилгад Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг болон БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 14 дүгээр хүснэгтэд заасан ил ба дулаан зогсоолын нормыг хангуулах,О ХХК-ийн барилгын зүүн талын болон бохирын шугам, сүлжээнүүдийн хамгаалалтын зурвасыг Ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон БНБД 30-01-04-ийн 15 дугаар хүснэгтийн дагуу хангуулж уг зурваст орсонО ХХК-ийн барилгыг буулгах, Эскиз зурагт орчны авто замын хөдөлгөөнийг нэг чигтэй болгон төлөвлөсөн аркийг БНБД 31-01-10-ын 7 дугаар зүйлийн 7.4.1-д заасны дагуу хийлгэхийг тус тус Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Рийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эы БНбД 30-01-04-ийн 9.19 болон БНбД 23-04-07-ийн 3.1, 3.5, 3.6, 4.5, 4.6 дугаар заалтуудыг хангуулахыг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ