Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/00419

 

2022 004 181/ШШ2022/00419

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух,  М.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух, Б.А-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ө, түүний өмгөөлөгч Б.З, хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Атэй 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2001 оны 4 сарын 07-ний өдөр охин Б.Н, 2003 оны 4 сарын 17-ны өдөр охин А.С, 2007 оны 2 сарын 27-ны өдөр хүү Хаш-эрдэнэ нар төрсөн.

2008 оноос бидний гэр бүлийн харилцаа муудаж улмаар байнгын хэрүүл маргаантай байх болсон. Энэ байдал нь дунд охин А.С болон хүү Хаш-Эрдэнэ нарын хүмүүжилд сөргөөр нөлөөж гэр бүлийн байдал маш хүнд нөхцөл байдалд байх болсон. Бид зан харилцаа болон олон талаар таарч тохирохгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн том 2 охин насанд хүрсэн бага хүү Б.Х нь миний асрамжид байдаг. Иймд бага хүү Б.Хд хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд  нутаг дэвсгэрт байрлах, гэрчилгээний 20***** дугаартай 400 мкв газартай, 8*10 хэмжээтэй торхон байшингийн зах зээлийн үнийн дүнгийн гэр бүлийн гишүүн бүрт ногдох хэсгээр, А.Б.Н, А.А.С нарын сургалтын төлбөрийн 50 хувийг, 2017.02.10-ны өдрийн Зээлийн гэрээ-ээр өрхийн хэрэгцээнд зориулан авсан зээлийн үлдэгдэлийн 50 хувь, АC***** арлын дугаартай, 06-***УА* улсын дугаартай, Toyota Kluger маркийн автомашиныг М.Өийн нэр дээр шилжүүлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ашүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2000 оны 05 сарын 16-ны өдөр танилцаж түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. 2001 оны 04 сарын 7-ны өдөр охин А.Б.Н, 2003 оны 04 сарын 17-ны өдөр охин А.А.С, 2007 оны 02 сарын 27-ны өдөр хүү А.Х нар төрсөн. М.Ө нь 2001 оны 10 сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан гэж нэхэмжлэлд дурьджээ. Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй бөгөөд М.Ө нь Ховд аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад ажилладаг найздаа хэлж бидний гэрлэлтийг батлуулсан байсан. Нэгэнт ийм үйл явдал болсон тул бид Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэр бүл гэсэн статустай болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд М.Ө нь гэр бүлийн аар саар үл ойлголцол гаргахад аавынх руугаа хүүхдүүдээ аваад явчихдаг, 7 хоногт дор хаяж 2 удаа дээрх байдлаар явдаг байсан бөгөөд би хоёр том охины хамт М.Өийг шөнө орой болтол хүлээдэг байсан. Сүүлд охидууд аав одоо боль ээж ирэхгүй ээ, та санаа сэтгэлээр унаж болохгүй гэж зөвлөдөг байсан. Сүүлдээ М.Ө нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж эхэлсэн бөгөөд энэ бүхнийг миний бие тэвчиж нэгэнт үр хүүхэдтэй болчихсон учир хүүхдүүдээ зовоогоод яах юм гэсэн үүднээс асуудал үүсгэдэггүй.

Миний бие эрүүл мэндийн байгууллагад эмчээр 19 жил, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар 6 жил ажиллаж байсан бөгөөд Ховд аймгийн Үенч сум руу ажлаар явж байгаад автомашины осолд орж 2 түнх толгой хэсгээрээ хугарч 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болсон.

Миний бие одоо 50 настай, дээр нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан учир үлдсэн амьдралдаа амар амгалан байхыг хүсэж байгаа тул хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх эд хөрөнгийн асуудлаар эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

Эвлэрлийн гэрээндээ: Ховд  нутаг дэвсгэрт байрлах, гэрчилгээний 20*****дугаартай 400 мкв газартай, 8*10 хэмжээтэй торхон байшин, АC********* арлын дугаартай, 06-**УА* улсын дугаартай, Toyota Kluger маркийн автомашин зэргийг эзэмших, өмчлөх эрхийг М.Өийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Ахүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч М.Ө нь Ховд  байрлах, гэрчилгээний 20****** дугаартай 400 мкв газартай, 8*10 хэмжээтэй торхон байшинг гэр бүлийн гишүүн бүрт ногдох хувь, А.Б.Н, А.А.С нарын сургалтын төлбөр, 2017.02.10-ны өдрийн Зээлийн гэрээ-ээр өрхийн хэрэгцээнд зориулан авсан зээлийн үлдэгдэлийн 50 хувь, 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Хд тэтгэлэг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэлтийн лавлагаа, А.Х төрсний гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ам бүл, хаягийн тодорхойлолт, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ5605101526 дугаар Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 09 дүгээр сарын 09, 2017 оны 02 дугаар сарын 10, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-үүд, Зээлийн дансны хуулга, Кредит картын хуулга, Монгол Улсын Их Сургуулийн сургалтын төлбөрийн баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас 06-** УА* улсын дугаартай автомашины гэрчилгээ, №01***** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ө нь хариуцагч Б.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. М.Ө, Б.Анар нь 2000 онд танилцаж, гэрлэлтээ 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгүүлсэн, тэндний дундаас 2001 оны 04 сарын 7-ны өдөр охин А.Б.Н, 2003 оны 04 сарын 17-ны өдөр охин А.А.С, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Х нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7, 9-11 хуудас/  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д зааснаар гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэдэг.

Гэрлэгчид болох М.Ө, Б.А** нь зан харилцааны хувьд таарамжгүй, бие биендээ сэтгэлзүйн дарамт үүсгэдэгээс тусдаан амьдарсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

3. Хариуцагч Б.А нь хүү А.Х эх М.Өийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү А.Х эх М.Өийн асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу 0165815 дугаар гэрчилгээтэй, Ховд аймгийн  урд талд байрлах, нэгж талбарын 20***** дугаар бүхий 400 мкв газар эзэмших эрх болон уг газарт баригдсан 8*10 хэмжээтэй торхон байшин, Toyota Kluger маркийн, АC****** арлын дугаартай, 06*** УА* улсын дугаартай автомашин зэрэг нь Б.Аийн нэр дээр бүртгэлтэй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 30-31 хуудас/

 

5. М.Ө нь Голомт банк ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ5605101526 дугаар Зээл болон барьцааны гэрээ-г байгуулж 10,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2% хүүтэй зээлж, уг зээлийн гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 27, 2016 оны 09 дүгээр сарын 09, 2017 оны 02 дугаар сарын 10, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд өөрчлөлт оруулж, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-нүүдийг байгуулсан байх бөгөөд зээлийн дансны хуулгаар 13,411,943.19 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй, мөн М.Өийн Голомт банкны Кредит картын хуулгаар эргэн төлөх дүн 2,576,000 төгрөг байна. /хавтаст хэргийн 50-66 хуудас/

 

6. А.Б.Н, А.А.С нар нь Монгол Улсын Их Сургуулийн -д суралцаж байгаа бөгөөд 2021 онд сургалтын төлбөр нийт 4 264 500 төгрөгийг төлсөн байна. /хавтаст хэргийн 67-75 хуудас/

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно гэж заасан.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Ө, хариуцагч Б.А**** нь харилцан тохиролцож, хариуцагч Б.А нь 0165815 дугаар гэрчилгээтэй, Ховд аймгийн байрлах, нэгж талбарын 20****** дугаар бүхий 400 мкв газар эзэмших эрхийг болон уг газарт баригдсан 8*10 хэмжээтэй торхон байшин, Toyota Kluger маркийн, АC****** арлын дугаартай, 06-** УА* улсын дугаартай автомашин зэргийн эзэмших, өмчлөх эрхийг М.Өт шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.Ө нь Б.Ад холбогдуулан гаргасан 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Хд тэтгэлэг гаргуулах, А.Б.Н, А.А.С нарын сургалтын төлбөрийн 50 хувийг буюу жилд 2,000,000 төгрөг гаргуулах, 2015 оноос 2017.04.21-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн кредит картын дагуу өрхийн хэрэгцээнд зориулан авсан зээлийн төлбөрийн үлдэгдлийн 50 хувь буюу 7 994 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Ийнхүү зохигч хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн төлбөр, А.Б.Н, А.А.С нарын сургалтын төлбөрийн талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигч эвлэрснийг батлах үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, өр төлбөрийг хуваалгах шаардлагад 70 200 төгрөг тус тус төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501,930 төгрөгнөөс 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.2-д зааснаар улсын төсвийн орлогоос 361 530 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, 140 400 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгУлсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 132 дугаар зүйлийн 132.5 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  овогт Б.А, М.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Х эх М.Өийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Ань 01***** дугаар гэрчилгээтэй, Ховд  байрлах, нэгж талбарын 20*** дугаар бүхий 400 мкв газар эзэмших эрхийг болон уг газарт баригдсан 8*10 хэмжээтэй торхон байшин, Toyota Kluger маркийн, АC***** арлын дугаартай, 06-** УА* улсын дугаартай автомашин зэргийн эзэмших, өмчлөх эрхийг М.Өт шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.Ө нь Б.Ад холбогдуулан гаргасан 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Хд тэтгэлэг гаргуулах, А.Б.Н, А.А.С нарын сургалтын төлбөрийн 50 хувийг буюу жилд 2,000,000 төгрөг гаргуулах, 2015 оноос 2017.04.21-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн кредит картын дагуу өрхийн хэрэгцээнд зориулан авсан зээлийн төлбөрийн үлдэгдлийн 50 хувь буюу 7 994 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрснийг баталсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 501,930 төгрөгнөөс 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 361,530 төгрөгийг буцаан гаргуулж М.Өт олгож, хариуцагч Б.Аээс 140 400 төгрөгийг гаргуулж М.Өт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА