Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/шш2021/01160

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 10 дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, Б овогт С гийн А /РД: .../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 22 дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт оршин суух, З овогт С гийн Э /РД: .../-т холбогдох,

 

С.А нь охин Э.Ц ийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А , хариуцагч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А миний бие Э.Ц ийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан. С.Э бид хоёр 2007-2008 онд нэг компанид хамт ажилладаг байсан. Хамт ажиллаж байх хугацаандаа найз нөхдийн харилцаа үүсгэж хүүхэдтэй болсон. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлсөөр ирсэн. Шүүхийн журмаар эцэг тогтоолгож байгаа гол учир нь шинжээчийн дүгнэлтээр өөрийн хүүхэд мөн эсэхийг тогтоосноор 99.9 хувьтай гарсан учир хүүхдээ өөрийн нэрээр овоглохыг хүсэж байна. Яагаад гэвэл би өөрөө хоёр хүүтэй, охин Э.Ц тэй уулзаж байгаагүй учир цаашид цус ойртож болзошгүй үүднээс сэргийлж хүүхдийг өөрийн нэрээр овоглохыг хүсэж байна. Э.Ц ийг төрсөн цагаас хойш би уулзаж байгаагүй. Уулзах боломж өгдөггүй мөртлөө С.Э хүүхдийн тэтгэлэг төл гэдэг гэв.

 

Хариуцагч С.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А бид хоёр нэг компанид хамт ажиллаж байх хугацаандаа танилцаад ... оны 12 дугаар сарын 29 ний өдөр хүүхэдтэй болсон гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч С.Э т холбогдуулан С.А нь охин Э.Ц ийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.А , хариуцагч С.Э нар 2008 онд танилцаж, ... оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Ц ийг төрүүлсэн ба Э.Ц ийн эцэг С.А мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот дүгнэлт болон зохигчдын тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С гийн А нь Э ийн Ц ийн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Б овогт С гийн А /РД: .../ нь ... оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин З овогт Э ийн Ц /РД: .../-ийн эцэг болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР