Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 66

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны  А танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Саранчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа, А.Сугирсүрэн

Шүүгдэгч *******,*******,*******  нарыг оролцуулан   

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Хавхчин овогт*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Бэсүд овогт *******, Хотгойд овогт ******* нарт холбогдох 201612000043 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1977 оны 06 сарын 17-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс үзэмчин, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхээр 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 10 сарын 27-ны өдрийн 16 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосон,  Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 05 сарын 12-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 5 жил, 1 сарын хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар онгодуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 6 жил, 1 сарын хорих ялаар тогтоосон, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 сарын 17-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар  шийтгүүлсэн, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 16-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  2 жилийн хорих ялаар  шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил, 6 сарын хорих ялаар тогтоож, 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 164 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 хоногийн хорих ялыг 2015 оны 08 сарын11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл Хавхчин овогт*******. /РД:*******/    

Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 1968 оны 03 сарын 04-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, энэ хэргт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо,  ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Бэсүд овогт *******. / РД:*******/

Монгол Улсын иргэн,  Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 1980 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Улаанбаатар Барилга, угсралтын конторт ковшны оператор ажилтай байсан, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 10-15 тоотод   оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Сонгино-Хайрхан  дүүргийн шүүхийн 2006 оны 08 сарын 14-ний өдрийн 271 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181. 3-т зааснаар 5 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж 2006 оны 06 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн бие эрүүл Хотгойд овогт *******. /РД: /

 

Шүүгдэгч Хавхчин овогт******* нь ялтай байх хугацаандаа А.Мөнхбаатар /түүний хэргийг тусгаарласан/,*******,******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 70-02 УНЦ дугаартай “Hyundai porter-2” маркийн, 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2016 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр “Их умбын бага бүрд” гэх газраас хохирогч Э.Мөнхзаяа, Э.Чагдарсүрэн нарын 5 тооны үхрийг хулгайлж нядалсаны улмаас Э.Мөнхзаяад 2200000 төгрөгийн, Э.Чагдарсүрэнд 3700000 төгрөгийн, бусдад нийт 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар сэжигтнээр тооцогдон 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс “гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдаж байхдаа ганцаараа 2016 оны 05 сарын 03-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 17-ныг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Мөн 2 удаагийн давтан үйлдлээр 2016 оны 05 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 1414 дүгээр тэмдэгтээр явганаар БНХАУ-руу хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэн гарч улмаар 2016 оны 10 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 1414 дүгээр тэмдэгтийн баруун талаар 1000 метр газраар БНХАУ-ын талаас явганаар хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч Хотгойд овогт ******* нь А.Мөнхбаатар /түүний хэргийг тусгаарласан/, *******,******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 70-02 УНЦ дугаартай “Hyundai porter-2” маркийн, 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2016 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр “Их умбын бага бүрд” гэх газраас хохирогч Э.Мөнхзаяа, Э.Чагдарсүрэн нарын 5 тооны үхрийг хулгайлж нядалсаны улмаас Э.Мөнхзаяад 2200000 төгрөгийн, Э.Чагдарсүрэнд 3700000 төгрөгийн, бусдад нийт 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Бэсүд овогт ******* нь А.Мөнхбаатар /түүний хэргийг тусгаарласан/, *******,******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 70-02 УНЦ дугаартай “Hyundai porter-2” маркийн, 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2016 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр “Их умбын бага бүрд” гэх газраас хохирогч Э.Мөнхзаяа, Э.Чагдарсүрэн нарын 5 тооны үхрийг хулгайлж нядалсаны улмаас Э.Мөнхзаяад 2200000 төгрөгийн, Э.Чагдарсүрэнд 3700000 төгрөгийн, бусдад нийт 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Хавхчин овогт******* шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:    

            Шүүгдэгч Бэсүд овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт     мэдүүлэхдээ:  Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би болчимгүй хүмүүстэй нийлж хулгай хийсэндээ маш ихээр гэмшиж байна. Хохирогч нарт төлөх төлбөрийг******* бид хоёр төлж барагдуулсан гэжээ.  

            Шүүгдэгч Хотгойд овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад  үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин ярих шаардлагагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна гэжээ.

            Хохирогч Энхбаярын Чагдарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Намайг Говь-Сүмбэр аймагт  байхад  2016 оны 03 сарын 22-ны өдөр Дарьрагчаа гэдэг хүн манай ах Мөнхзаяа руу утсаар яриад бууцан дээр үхэр хийсэн байна гэж хэлээд Чойрын цагдаад мэдэгдсэн. Тэгээд би 2016 оны 03 сарын 25-ны өдөр Цагаандэлгэр сумын 1-р баг, Их бумбын бага бүрд гэдэг газар байх гэртээ ирсэн. Би хамгийн сүүлд 03 сарын 18-ны өдөр үхрээ бүртгэхэд бүрэн байсан. ... Нийт  хулгайд алдагдсан үхрээс судалтай хүрэн гуна, сартай хүрэн гуна, жижиг сартай улаан зүсмийн 3 тооны үхэр нь миний эзэмшлийнх байгаа юм, нөгөө хулгайд алдагдсан  2 тооны үхэр нь манай ах Мөнхзаяагийн үхэр юм. Миний 3 тооны үхрийн үнэлгээ 3700000 төгрөг болсон бөгөөд үүнээс мөрдөн байцаагч Даваадоржоос бэлнээр 1869000 төгрөг, 2016 оны 07 сарын 01-нд М.Оюунтуяа гэдэг хүний нэртэй данснаас 1000000 төгрөг, дараа нь тэр дороо 31000 төгрөг нийлээд 1031000 төгрөг авсан. Ингээд дансаар болон бэлнээр нийт 2900000 төгрөг хүлээн авсан, одоо 800000 төгрөг дутуу үүнийгээ авах ёстой юм. Манай ахын хохирол барагдсан гэх мэдүүүлэг. /1-р хх-ийн 125-128/

            Хохирогч Энхбаярын Мөнхзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сум, 1-р баг Их-Умбын гэх газар гэртээ байхад Чойроос дүүгийн хүүхэд утсаар залгаад Чойрын цагдаагийн хэлтсээс ярьж байна танайхаас үхэр авсан гэнэ таныг үхрийн толгой ирж үз гэж гэж хэлсэн. Тэгээд би Говь-Сүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс дээр очиж үхрийн толгойг харсан чинь хоёр үхрийн толгой нь манай үхрийн толгой байсан. Тэр өдрөө хөдөө гэртээ ирж үхрээ бүртгэсэн чинь манай үхэрнээс хоёр үхэр дутуу байсан. Дүү Чагдарсүрэнгийн үхэртэй манай үхэр цуг байдаг. Миний алдсан үхрийн нэг нь хөх зүсмийн гуна,нөгөөдөх нь ягаан буурал гуна байсан. Алдагдсан хоёр үхэр хоёулаа буруу талын чих цуулбар, зөв талын чих хулгар чихлээстэй байгаа. ... Миний хоёр тооны үхрийн үнэлгээ 2200000 төгрөг болсон бөгөөд уг мөнгөө бүгдийг нь байцаагчаасаа авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй миний хохирол бүрэн барагдсан, дүү Чагдарсүрэнгийн хохирол дутуу байгаа гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 130-133/

            Иргэний нэхэмжлэгч Шагдарсүрэнгийн Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний эзэмшлийн 68-54 ДОР улсын дугаартай машиныг А.Мөнхбаатар түрээслье гээд 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс түрээслэж эхэлсэн юм. А.Мөнхбаатар нь 3 сарын түрээсийн мөнгө 1500000 төгрөгийг бэлнээр тооцож өгсөн. Би Сайнцагаан сумын үнэлгээчин С.Түвшинжаргалын 2016 оны 05 сарын 03-ны өдөр гаргасан 64 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 135/

            Иргэний нэхэмжлэгч Гарамдоржийн Оюунтунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай нөхөр Энхбаяр 2016 оны 03 сарын 18-ны өдөр Дорнод аймаг явна гээд ачаатай машинаа унаад гараад явсан. Тэгээд 2 хоногийн дараа Дорноговь аймгийн Цагдаагаас манай нөхөр Энхбаярыг мал хулгайлж явж байгаад машинтайгаа баригдсан талаар ярьсан. 70-02 УНЦ улсын дугаартай машин миний нэр байдаг юм. Би нөхрөө бараа ачаад Дорнод аймаг руу явсан гэж бодож байсан юм. Харин Дундговь аймагт очиж үхэр хулгайлах талаар мэдээгүй. Уг машиныг ажилд унах шаардлага гараад байгаа тул авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол байхгүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 137/

            Гэрч Бадрахын Батцэцэг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 сарын 20-ны өдөр 75 худалдааны төвд мах зараад байж байхад Энхбаяр гэдэг хүн ирээд манай найз махтай ирж байна гэнэ мах авах уу? гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд удалгүй 12 цагийн үед Энхбаяр өөрийнхөө машинтайгаа цагаан өнгийн 70-02 УНЦ улсын дугаартай ачааны машинтай хоёр залуу мах ачиж ирээд надад зарсан. Тэр үхрийн мах нь гарал үүслийн бичиггүй болохоор нь би тэр мах зарсан залууг гарал үүслийн бичгийг авчирч өгөөд мөнгөө ав гээд мөнгөө өгөөгүй. Нэг үхрийн мах нь 116 кг, нөгөө нь 146 кг болсон нийлээд 262 кг болсон. Нэг кг махыг 4000 төгрөгөөр бодож худалдаж авсан юм нийт 1048000 төгрөг болсон гэх мэдүүлэг.  /1-р хх-ийн 139/

            Гэрч  Буджавын Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 20-ны өдөр Мөнхбаатар миний 88967799 утас руу залгаад “би танай аймгийн ойролцоо явж байна хоёр үхрийн мах хүнээс өрөндөө авсан юм” авах хүн байна уу? асуугаад өгөөч гэхээр нь  би аймгийн төвд байдаг 75 худалдааны төвд мах зардаг Батцэцэг гэдэг эмэгтэйгээс үхрийн мах авах уу? гэж асуусан чинь тэр эмэгтэй авъя гэсэн юм. Тэгээд 13 цагийн үед Мөнхбаатарын хэлсэн газар нь очиход Мөнхбаатар 70-02 УНЦ улсын дугаартай машинтай явж байсан, тэр ачааны машиныг Энхбаяр барьж явж байсан. Тэгээд би дагуулаад 75 худалдааны төвийн махны ченж Батцэцэг дээр очсон. Махаа өгч дуусаад ачаагаа ачих гээд айлын гадаа байж байхад Мөнхбаатар утсаар яриад Айраг сум дээр орхисон машиныг цагдаа зогсоосон байна гээд хоёулаа  Айраг сум орьё гэхээр нь би зөвшөөрөөд явж өгсөн. Тэнд очиход Мөнхбаатарыг цагдаа нар барьж авсан тэгэхэд Мөнхбаатарыг үхэр хулгайлсан гэж мэдсэн. Махны ченж Батцэцэгт хоёр үхрийн мах өгөхийг харсан бусдаар хэдэн кг болсон талаар мэдэхгүй хараагүй гэх мэдүүлэг.  /1-р хх-ийн 146/  

             Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-18/  

             Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-22/ 

            Шүүгдэгч*******, ******* нараас хураан авсан махыг зарж борлуулсан мөнгийг хүлээн авсан тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 76-77/

            Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа махыг худалдсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 78/

            Мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ 1-р хх-ийн 79/

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 80/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 81, 82, 83,84/

            Эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 85-86/

            Эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 87-88/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 89/

            Хураан авсан тухай тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 90-95/

            70-02 УНЦ улсын дугаартай ачааны машиныг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 96-100/

            68-54 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл 1-р хх-ийн 103-105/

            Шүүгдэгч*******ын Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 105-107/

            Шүүгдэгч*******ын Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 108-110/

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 123/

            Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Үнэлгээний комиссын акт /1-р хх-ийн 170,176, 178,180,182/

            Сонгино-Хайрхан дүүргийн 4-р хорооны Засаг даргын шүүгдэгч*******ын ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /2-р хх-ийн 130/

            Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Засаг даргын шүүгдэгч*******ын ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /2-р хх-ийн 131/

            Дундговь аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 05 сарын 02-ны өдрийн тодорхойлолт / 2-р хх-ийн 164/

            Шүүгдэгч Г.Баттулгын Монгол Улсын хил зөрчсөн талаарх нотлох баримтууд

            Хилийн 8 дугаар заставын 1414 дугаар тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /1-р  хх-ийн 37/

            Хил зөрчигч Ганбаатарын Гантулгын биед үзлэг хийсэн протокол / 1-р хх-ийн 38/

            Хамтарсан үзлэг хийж хилийн зөрчлийн ул мөр хүлээлцсэн акт /1-р хх-ийн 43/

            Улсын хил зөрчигчийг хүлээлцсэн нотломж /1-р хх-ийн 45-46/

            Хураан авах тогтоол / 1-р хх-ийн 48-49/

            Хил зөрчигчийг түр саатуулсан тогтоол /1-р хх-ийн 51/

            Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 53-54/

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 118-121/

            Хил зөрчигч Г.Баттулгын БНХАУ-ын талаас Монгол Улсын нутаг дэвсгэр рүү хил зөрчих үедээ гаргасан ул мөрийг баримтжуулсан байдал /1-р хх-ийн 66-67/

            Хил зөрчигч Г.Баттулгын биедээ авч явсан эд зүйлсийн талаархи гэрэл зургийн үзүүлэлтүүд / /1-р хх-ийн 68-70/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 115-117/

            Эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол /1-р хх-ийн 124/

Шүүгдэгч Г.Баттулгын мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийн талаархи нотлох баримтууд

            Оргодол эрэн сурвалжлах тухай /2-р хх-ийн 186-188/

            Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай Дундговь аймгийн  Прокурорын тогтоол /3-р хх-ийн 12-13/

            Сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Дундговь аймгийн  Прокурорын тогтоол /3-р хх-ийн 14/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 24,26,29/

 

             Шүүгдэгч Хавхчин овогт******* нь А.Мөнхбаатар /түүний хэргийг тусгаарласан/,*******,******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 70-02 УНЦ дугаартай “Hyundai porter-2” маркийн, 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace”            маркийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2016 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр “Их умбын бага бүрд” гэх газраас хохирогч Э.Мөнхзаяа, Э.Чагдарсүрэн нарын 5 тооны үхрийг хулгайлж нядалсаны улмаас Э.Мөнхзаяад 2200000 төгрөгийн, Э.Чагдарсүрэнд 3700000 төгрөгийн, бусдад нийт 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар сэжигтнээр тооцогдон 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс “гадагш явж болохгүй тухай баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдаж байхдаа  2016 оны 05 сарын 03-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 17-ныг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Мөн 2 удаагийн давтан үйлдлээр 2016 оны 05 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 1414 дүгээр тэмдэгтээр явганаар БНХАУ-руу хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэн гарч улмаар 2016 оны 10 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 1414 дүгээр тэмдэгтийн баруун талаар 1000 метр газраар БНХАУ-ын талаас явганаар хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэргийг,

Шүүгдэгч Хотгойд овогт ******* нь А.Мөнхбаатар /түүний хэргийг тусгаарласан/, *******,******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 70-02 УНЦ дугаартай “Hyundai porter-2” маркийн, 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2016 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр “Их умбын бага бүрд” гэх газраас хохирогч Э.Мөнхзаяа, Э.Чагдарсүрэн нарын 5 тооны үхрийг хулгайлж нядалсаны улмаас Э.Мөнхзаяад 2200000 төгрөгийн, Э.Чагдарсүрэнд 3700000 төгрөгийн, бусдад нийт 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Бэсүд овогт ******* нь А.Мөнхбаатар /түүний хэргийг тусгаарласан/, *******,******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 70-02 УНЦ дугаартай “Hyundai porter-2” маркийн, 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн тээврийн хэрэгслийг тус тус хэрэглэн 2016 оны 03 сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг дэвсгэр “Их умбын бага бүрд” гэх газраас хохирогч Э.Мөнхзаяа, Э.Чагдарсүрэн нарын 5 тооны үхрийг хулгайлж нядалсаны улмаас Э.Мөнхзаяад 2200000 төгрөгийн, Э.Чагдарсүрэнд 3700000 төгрөгийн, бусдад нийт 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч *******,*******,******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Чагдарсүрэн, Э.Мөнхзаяа, иргэний нэхэмжлэгч Ш.Болормаа, Г.Оюунтунгалаг, гэрч Б.Батцэцэг, Б.Энхбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-18/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-22/  шүүгдэгч*******, ******* нараас хураан авсан махыг зарж борлуулсан мөнгийг хүлээн авсан тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 76-77/, гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа махыг худалдсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 78/, мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ 1-р хх-ийн 79/, эд зүйл хураан авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 80/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 81, 82, 83,84/, эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 85-86/, эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 87-88/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 89/, хураан авсан тухай тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 90-95/, 70-02 УНЦ улсын дугаартай ачааны машиныг хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 96-100/, 68-54 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл 1-р хх-ийн 103-105/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 123/, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Үнэлгээний комиссын акт /1-р хх-ийн 170,176, 178,180,182/ Хилийн 8 дугаар заставын 1414 дугаар тэмдэгтийн чиглэлээр гарсан хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж /1-р хх-ийн 37/, хил зөрчигч Ганбаатарын Гантулгын биед үзлэг хйисэн протокол /1-р хх-ийн 38/, хамтарсан үзлэг хийж хилийн зөрчлийн ул мөр хүлээлцсэн акт /1-р хх-ийн 43/, Улсын хил зөрчигчийг хүлээлцсэн нотломж /1-р хх-ийн 45-46/, хураан авах тогтоол / 1-р хх-ийн 48-49/, хил зөрчигчийг түр саатуулсан тогтоол /1-р хх-ийн 51/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 53-54/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 118-121/, хил зөрчигч Г.Баттулгын БНХАУ-ын талаас Монгол Улсын нутаг дэвсгэр рүү хил зөрчих үедээ гаргасан ул мөрийг  баримтжуулсан байдал /1-р хх-ийн 66-67/, хил зөрчигч Г.Баттулгын биедээ авч явсан эд зүйлсийн талаархи гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 68-70/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 115-117/, эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол /1-р хх-ийн 124/, оргодол эрэн сурвалжлах тухай /2-р хх-ийн 186-188/, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай Дундговь аймгийн Прокурорын тогтоол /3-р хх-ийн 12-13/, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Дундговь аймгийн  Прокурорын тогтоол / 3-р хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, хууль ёсны шаардлага хангасан, хэрэгт хамаарал бүхий эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон үнэн зөв нотлох баримтууд байна гэж үзэв.

Шүүгдэгч *******,*******,******* нар нь хулгайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаайтай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж 5900000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, Улсын хилээр давтан хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

            Шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *******,*******,******* нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар тус тус  зүйлчилж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.          Шүүгдэгч А.Мөнхбаатар нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн тул Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэрэг тусгаарлаж, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор түүний хэргийг тусгаарласан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй гэж шүүх үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа, А.Сугирсүрэн нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаан гаргаж, мэтгэлцээгүй болно.

            Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 70-02 УНЦ дугаартай “Hyundai porter-2” маркийн авто машин нь иргэний нэхэмжлэгч Г.Оюунтунгалагийн, 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч Ш.Болормаа нарын эзэмшлийн машин мөн болох нь иргэний нэхэмжлэгч Ш.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн “миний эзэмшлийн 68-54 ДОР улсын дугаартай машиныг А.Мөнхбаатар түрээслье гээд 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс түрээслэж эхэлсэн юм. А.Мөнхбаатар нь 3 сарын түрээсийн мөнгө 1500000 төгрөгийг бэлнээр тооцож өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135/, иргэний нэхэмжлэгч Г.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн “70-02 УНЦ улсын дугаартай машин миний нэр байдаг юм. Би нөхрөө бараа ачаад Дорнод аймаг руу явсан гэж бодож байсан юм. Харин Дундговь аймагт очиж үхэр хулгайлах талаар мэдээгүй. Уг машиныг ажилд унах шаардлага гараад байгаа тул авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул 10000000 төгрөгний үнэ бүхий 70-02 УНЦ улсын дугаартай, “Hyundai porter-2” маркийн авто машиныг эзэмшигч Г.Оюунтунгалагт, 4000000 төгрөгний үнэ бүхий 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн автомашиныг эзэмшигч Ш.Болормаад тус тус  буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу 70-02 УНЦ “Hyundai porter-2” маркийн авто машины үнэ 10000000 төгрөгийг шүүгдэгч *******,*******,*******, А.Мөнхбаатар нараас хувь тэнцүүлэн, нэг шүүгдэгчээс 2500000 төгрөгийг, 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн авто машины үнэ 4000000 төгрөгийг 4 шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, нэг шүүгдэгчээс 1000000 төгрөгийг, нийт шүүгдэгч тус бүрээс 3500000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 Шүүгдэгч*******,******* нар нь 2016 оны 03 сарын 26-ны өдрөөс 03 сарын 29-ний өдөр хүртэл 3 хоног сэжигтнээр баривчлагдсан, шүүгдэгч ******* нь 2016 оны 03 сарын 27-ны өдрөөс 03 сарын 30-ны өдөр хүртэл 3 хоног сэжигтнээр баривчлагдсан, 2016 оны 10 сарын 22-ны өдрөөс 10 сарын 25-ны өдөр хүртэл 3 хоног сэжигтнээр баривчлагдсан, 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 сарын 19-нийг хүртэл 117 хоног, нийт  цагдан хоригдсон 210 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бөөрөнхий тасарсан уяа 5 ш, бөөрөнхий бүдүүн цагаан өнгийн уяа 1 ш, хазаарын толгой, жолоотой хамт 1 ш, төмөр иштэй сүх 1 ш, цагаан цэнхэр өнгийн мяндсан чөдөр 4 ш, нарийн хар өнгийн уяа 3 ш, хар өнгийн иштэй хутга 3 ш, цагаан өнгийн иштэй хутга 1 ш, хутга ишлэгч /точил/ 1 ш, билүү 1 ш зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Баттулгын хэрэглэж байсан Liyang гэсэн бичигтэй хар, улаан өнгийн үүргэвч 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай хайч 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг, заазуур 1 ширхэг, сахлын татуурга 1 ширхэг, үүрэн утас цэнэглэгч /power bank/ 2 ширхэг, жижиг хутга 1 ширхэг, гурилын илдүүр 1 ширхэг, шар өнгийн бариултай отверка 1 ширхэг, 3 ширхэг түлхүүр, улаан өнгийн савтай дугуйны нөхөөс 20 ширхэг, дугуйны насос 1 ширхэг, бахь 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг, Lenovo маркийн хар өнгийн гар утас 2 ширхэг, OPPO маркийн хар хөх өнгийн үүрэн утас 1 ширхэг, BIMI маркийн бор өнгийн үүрэн утас 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг, HH6587226 серийн дугаартай 1 мо, НН65872237 серийн дугаартай 1 мо, НН65872235 серийн дугаартай 1 мо, НF43198343 серийн дугаартай 1 мо, НF17424860 серийн дугаартай 1 мо, Т4J7407815 серийн дугаартай 5 мо, Н9S8384492 серийн дугаартай 5 мо, QG60253393 серийн дугаартай 2 мо, PD04884607 серийн дугаартай 2 мо, АН2793964 серийн дугаартай 20 төгрөг, АЕ7872484 серийн дугаартай 10 төгрөг, 100 вон 1 ширхэг, 50 вон 1 ширхэг, 10 вон 2 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг, 5 мөнгө 1 ширхэг, 10 цент /евро/ 1 ширхэг, 1 мо 2 ширхэг, 5 мо 1 ширхэг, 1 юань 1 ширхэг, жижиг түлхүүр 2 ширхэг, АG7738745 серийн дугаартай 50 төгрөгийн тасархай зэрэг эд зүйлийг шүүгдэгч *******д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон тул шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 10000000 төгрөгний үнэ бүхий 70-02 УНЦ улсын дугаартай, “Hyundai porter-2” маркийн авто машиныг эзэмшигч Г.Оюунтунгалагт, 4000000 төгрөгний үнэ бүхий 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн автомашиныг эзэмшигч Ш.Болормаад тус тус буцаан олгохоор шийдвэрлэсэн тул 10000000 төгрөгний үнэ бүхий 70-02 УНЦ улсын дугаартай, “Hyundai porter-2” маркийн авто машиныг хураан авсан мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 27-ны өдрийн хураан авах тогтоол, 4000000 төгрөгний үнэ бүхий 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн автомашиныг хураан авсан мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн хураан авах тогтоол, шүүгдэгч*******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 100000 төгрөгний үнэ бүхий Сони маркийн 21 инчийн өнгөт телевизор 1 ш, 150000 төгрөгний үнэ бүхий цагаан өнгийн хөлдөөгч зэргийг битүүмжилсэн, шүүгдэгч*******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 250000 төгрөгний үнэ бүхий хар өнгийн Самсунг маркийн 32 инчин өнгөт зурагт 1 ш, 150000 төгрөгний үнэ бүхий цагаан өнгийн Хайлиши гэсэн бичигтэй хөлдөөгч 1 ш зэргийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч*******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, шүүгдэгч*******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг буцаан олгож, шүүгдэгч Г.Баттулгын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхэр шийдвэрлэв.           

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.  

Шүүгдэгч Г.Баттулгын хувийн зан төлөв байдал, бусдад төлөх төлбөргүй  зэргийг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгч*******,******* нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

            Шүүгдэгч ******* нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

            Шүүгдэгч*******,******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, анх удаагаа хорих ялаар шийтгүүлж байгаа, шүүгдэгч нарын хувийн зан чанар зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч*******,******* нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4-д зааснаар   тэнсэж хянан харгалзаж, шүүгдэгч ******* нь урьд хорих ялаар шийтгүүлж ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн учир тэнсэж, хянан харгалзах боломжгүй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хавхчин овогт Ганбаатарын Баттулгыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, давтан үйлдлээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн, шүүгдэгч Бэсүд овогт *******, Хотгойд овогт Тэгшбаярын Алдарбаяр нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******, Тэгшбаярын Алдарбаяр нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Ганбаатарын Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  ялтан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих  ялын заримыг буюу 6 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 3 жил 3 сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.Баттулгын эдлэх 3 жил, 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан*******,******* нарын эдлэх 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар  ялтан Г.Баттулгын цагдан хоригдсон 210 хоногийг, ялтан*******,******* нарын цагдан хоригдсон тус бүрийн 3 хоногийг тус тус  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар *******,Д.Энхбаяр,******* нарын нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 4000000 төгрөгний  68-54 ДОР улсын дугаартай, “Hyundai Grace” маркийн микробус автомашиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт  эзэмшигч Ш.Болормаад, 10000000 төгрөгний 70-02 УНЦ улсын дугаартай, “Hyundai porter-2” маркийн автомашиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигч Г.Оюунтунгалаг нарт буцаан олгож, дээрх хоёр машины үнийг ялтан *******,*******,******* нараас тус бүр 3500000 төгрөгийг  гаргуулж, улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар   ялтан  Д.Энхбаяр,******* нарын эдлэх 2 жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал, хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг харъяалах орон нутгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай. 

8. Энэ хэрэгт ялтан*******,*******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан*******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, ялтан*******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг буцаан олгож, ялтан Г.Баттулгын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн бөөрөнхий тасарсан уяа 5 ш, бөөрөнхий бүдүүн цагаан өнгийн уяа 1 ш, хазаарын толгой, жолоотой хамт 1 ш, төмөр иштэй сүх 1 ш, цагаан цэнхэр өнгийн мяндсан чөдөр 4 ш, нарийн хар өнгийн уяа 3 ш, хар өнгийн иштэй хутга 3 ш, цагаан өнгийн иштэй хутга 1 ш, хутга ишлэгч /точил/ 1 ш, билүү 1 ш зэргийг хэрэгт хавсаргаж, ялтан Г.Баттулгын хэрэглэж байсан  Liyang гэсэн бичигтэй хар, улаан өнгийн үүргэвч 1 ширхэг, цэнхэр өнгийн бариултай хайч 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг, заазуур 1 ширхэг, сахлын татуурга 1 ширхэг, үүрэн утас цэнэглэгч /power bank/ 2 ширхэг, жижиг хутга 1 ширхэг, гурилын илдүүр 1 ширхэг, шар өнгийн бариултай отверка 1 ширхэг, 3 ширхэг түлхүүр, улаан өнгийн савтай дугуйны нөхөөс 20 ширхэг, дугуйны насос 1 ширхэг, бахь 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг, Lenovo маркийн хар өнгийн гар утас 2 ширхэг, OPPO маркийн хар хөх өнгийн үүрэн утас 1 ширхэг, BIMI маркийн бор өнгийн үүрэн утас 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг, HH6587226 серийн дугаартай 1 мо, НН65872237 серийн дугаартай 1 мо, НН65872235 серийн дугаартай 1 мо, НF43198343 серийн дугаартай 1 мо, НF17424860 серийн дугаартай 1 мо, Т4J7407815 серийн дугаартай 5 мо, Н9S8384492 серийн дугаартай 5 мо, QG60253393 серийн дугаартай 2 мо, PD04884607 серийн дугаартай 2 мо, АН2793964 серийн дугаартай 20 төгрөг, АЕ7872484 серийн дугаартай 10 төгрөг, 100 вон 1 ширхэг, 50 вон 1 ширхэг, 10 вон 2 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг, 5 мөнгө 1 ширхэг, 10 цент /евро/ 1 ширхэг, 1 мо 2 ширхэг, 5 мо 1 ширхэг, 1 юань 1 ширхэг, жижиг түлхүүр 2 ширхэг, АG7738745 серийн дугаартай 50 төгрөгийн тасархай зэрэг эд зүйлийг ялтан *******д тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар  10000000 төгрөгний үнэ бүхий 70-02 УНЦ улсын дугаартай, “Hyundai porter-2” маркийн авто машиныг хураан авсан мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 27-ны өдрийн, 4000000 төгрөгний үнэ бүхий 68-54 ДОР дугаартай “Hyundai Grace” маркийн автомашиныг хураан авсан мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн хураан авах тогтоолуудыг, ялтан*******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс    100000 төгрөгний үнэ бүхий Сони маркийн 21 инчийн өнгөт телевизор 1 ш, 150000 төгрөгний үнэ бүхий цагаан өнгийн хөлдөөгч зэргийг битүүмжилсэн, ялтан*******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 250000 төгрөгний үнэ бүхий хар өнгийн Самсунг маркийн 32 инчин өнгөт зурагт 1 ш, 150000 төгрөгний үнэ бүхий цагаан өнгийн Хайлиши гэсэн бичигтэй хөлдөөгч 1 ш зэргийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй  болгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан*******,******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг, ялтан *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, ялтан Г.Баттулгын ял эдлэх хугацааг 2017 оны 05  сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан*******,******* нарт авсан батлан даалтад өгөх, ялтан *******д авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ