| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2021/00294/И |
| Дугаар | 102/шш2021/00979 |
| Огноо | 2021-04-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 102/шш2021/00979
| 2021 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2021/00979 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 3 дугаар хороо,..., ... тоот хаягт оршин суух, Д овогт О ийн С /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 3 дугаар хороо,..., ... тоот хаягт оршин суух, Ө овогт А гийн П /РД: ... /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э , хариуцагч А.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.С миний бие нь 2010 онд А.П той танилцан, ... оны 02 дугаар сарын 6-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд ... оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү П.Т төрсөн. Гэр бүл байх энэхүү хугацаанд хоорондоо таарч тохирохгүй, байнга сэтгэлийн дарамттай, орилж хашгичин, юм авч шидэллэж, хардаж сэрдэн хүчирхийллийн байдалтай байсан. Дээрх шалтгаан нөхцлийн улмаас миний бие А.П той цаашид хамтран амьдрах хүсэлгүй, 2020 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байх тул гэрлэлтээ цуцлуулж, хүү П.Т ыг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу талуудын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү П.Т ыг эхийн асрамжид үлдээж, эцэг А.П оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч А.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд О.С тэй танилцсан. Улмаар ... оны 3 дугаар сард хүү П.Т төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулахад хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.С нь хариуцагч А.П ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.С , хариуцагч А.П нар 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага ... оны 02 дугаар сарын 6-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас ... оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү П.Т төрсөн байна.
Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү П.Т ыг эх О.С ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай харшлахгүй.
Зохигчийн дундаас төрсөн хүүхэд эхийнхээ асрамжинд байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр хүү П.Т д хариуцагч А.П оос тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г овогт Д овогт О ийн С /РД: .../, Ө овогт А гийн П /РД: ... / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ... оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү П.Т /РД: ... /-ыг эх О.С ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч А.П оос хүү П.Т ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигч эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР