Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/шш2021/00978

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 23 дугаар хороо, ... ийн гудамж, ...тоот хаягт оршин суух, Ч овогт Ц ы Б /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .... дүгээр захирамжаар нэхэмжлэгч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан өргөдөл гаргагч Г ББСБ ХХК, уригдсан тал Ц.Б , Н.Б нар нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад харилцан тохиролцож, уригдсан тал Ц.Б , Н.Б нар 252,239,933 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д.... Ж ын гудамж ... тоот хаягт байрлах 144 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Н ын шийдвэр гүйцэтгэгч Д.О шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдлээ манай эхнэр Н.Б д өгснийг мэдээгүй байсан. Н.Б нь мэдэгдлийг хүлээн аваад шүүхэд өргөдөл гаргасан боловч ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар уг мэдэгдэлтэй холбогдуулан миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

... дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д.... Ж ын гудамж 48 тоот хаягт байрлах 144 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хотын А бүсэд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц, бүх зүйлд ойр дөт бөгөөд хотын иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч хариуцагч нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй үнэлсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь манай гэр бүлийн дундын өмч, бидний зүгээс төлбөрийг барагдуулан нөхцөл бүрдэж байгаа юм. Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр М ХХК-г томилсон. Тус компанийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар дүгнэлтээр ... дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д.... Ж ын гудамж ... тоот хаягт байрлах 144 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 244,500,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлгээ болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О ийн шүүхэд гаргасан хариу тайлбар: ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .... дүгээр захирамжаар нэхэмжлэгч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан өргөдөл гаргагч Г ББСБ ХХК, уригдсан тал Ц.Б , Н.Б нар нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад харилцан тохиролцож, уригдсан тал Ц.Б , Н.Б нар 252,239,933 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д.... Ж ын гудамж 48 тоот хаягт байрлах 144 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ... тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Мөн барьцаа хөрөнгийг үнэлүүлэхээр М ХХК-г томилсон, шинжээч тухайн хөрөнгийг 244,500,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ц.Б , Н.Б нар нь удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт болон төлөөлөгч Н.У ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Төлбөр төлөгч Ц.Б нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байхын зэрэгцээ түүнд үнэлгээний мэдэгдлийг гардуулсан болох нь нотлогдож байна. Ц.Б ын эхнэр Н.Б үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ асуудлыг 2 дахин шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Н холбогдуулан үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн .... дүгээр захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг баримтлан өргөдөл гаргагч Г ББСБ ХХК, уригдсан тал Ц.Б , Н.Б нар нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад харилцан тохиролцож, уригдсан тал Ц.Б , Н.Б нар 252,239,933 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д.... Ж ын гудамж ... тоот хаягт байрлах 144 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэсэн. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 969 дүгээр гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ... дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө буюу ... дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д.... Ж ын гудамж ... тоот хаягт байрлах 144 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Н ын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ... тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийж гүйцэтгэсэн ба дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч М ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар дүгнэлтээр 244,500,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь шаардлагын үндэслэлээ шинжээчийн үнэлгээг мэдэгдээгүй, шинжээч үнэлгээ хийхдээ миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн гэжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шинжээч болон шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа талаараа нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд М ХХК-ийн шинжээч Б.Э нь төлбөр төлөгч Ц.Б ын ... дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Д.... Ж ын гудамж ... тоот хаягт байрлах 144 м/к талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын аргыг ашиглаж, 244,500,000 төгрөгөөр үнэлснийг буруутгах, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэхүү үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч Д.О Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан хугацаанд төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Ц.Б ын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Н холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР