Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2022/00212

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М.Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Өрөмдлөг тэсэлгээний ажлын үлдэгдэл төлбөр 68,178,720 төгрөг, алданги 34,089,360 төгрөг, нийт 102,268,080 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “227,526,527 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Ж.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Б.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч М.Ж ХХК нь хариуцагч М.ХХК-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 68,178,720 төгрөг, алданги 34,089,360 төгрөг, нийт 102,268,080 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч М.Ж ХХК нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

М.Ж ХХК нь М.ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №МР-МНЖ/01 тоот “Өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ” тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр М.Ж ХХК М.ХХК-ийн захиалгаар 2020 оны 10 дугаар сарын 13-наас 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших төмөр замын ухмал өрөмдлөг тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж, захиалагч гэрээт ажлын үнийг төлж барагдуулахаар тохиролцсон.

 Нийт ажлын төлбөр 660,150,400 төгрөгийг төлөхөөс 591,971,680 төгрөг төлсөн, үлдэх 68,178,720 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар алданги 34,089,360 төгрөг, нийт 102,268,080 төгрөгийг төлөөгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар шаардаж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 102,268,080 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

2.Хариуцагч М.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хатуу ухмалын  өмдлөг, тэсэлгээний ажлыг гүйцэтгэгч талын тооцоо, тооцооллын дагуу 5 цэгт хийж гүйцэтгэхээр тохиролцон 5-н тэсэлгээний ажлын паспорт №МП-М20/01-20/05 гэсэн паспортын дагуу хийлгэсэн.

Дээрх ажлын паспорт нь тухайн тэсэлгээний ажил ямар нэгэн зөрчилгүй хэвийн тэсэлгээ явагдсан гэдгийг тогтоох бөгөөд уг ажлын тоо хэмжээний дагуу бүрэн гүйцэтгэсэн гэсэн ажлын үр дүнг хүлээлцсэн эцсийн акт нотолгоо биш.

Тэсэлж цул материалыг зайлуулах хугацаа нь 3-4 сарын хугацаанд үргэлжилж, уг цул материалыг ухаж гаргаж авсны дараа шалгаж үзэхэд дээрх гэрээний м.куб хүрээгүй.

Ерөнхий гүйцэтгэгч /Бодь-Интернэшнл ХХК/-иас 216,646,39 м.куб байсныг М.Ж ХХК-тай тохиролцохдоо 36,752,61 м.куб-ээр ихэсгэж 253,400 м.куб болгон нэмэгдүүлж гэрээлсэн. Учир нь тэсэлгээ хийсний дараа цул материалыг ухаж зайлуулж дуусахад зураг төслийн хэмжээ бүрэн гарч, хатуу тэслэгдээгүй хажуу налууд болон ул үлдэхгүй байна гэж тохирсны дагуу илүү эзлэхүүнээр тохирсон.

Гэрээний тоо хэмжээнд хүрч биелэгдээгүй байсан бөгөөд ерөнхий гүйцэтгэгч компаниас манай дээр ирж хэмжиж үзэхэд ухмалын хэсэгт ПК2+260-ПК3+240 хооронд нийт 8,240.69 м.куб хатуу ул үлдсэн байсан.

Үлдсэн хатуу ул 8,240,69 м.куб хэрхэх талаар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тэсэлгээ хийгдэж ухаж дууссаны дараах талбай дээр ирж уулзалт хийж, уулзалтад М.Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанбагана, талбайн инженер Н.Лхамсүрэн нар М.ХХК-иас зам, барилга хариуцсан захирал Э.Анхбаатар, ерөнхий инженер П.Хүрэлбаатар, талбайн инженер Б.Даваабаяр нар байлцаж бодит байдалтай танилцаж хатуу ул үлдсэнийг тодорхойлоод М.Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанбагана нь одоо ахиж тэсэлгээ хийх боломжгүй талбай байна, манайхаас техник гаргаж хатуу улыг суллаж өгөхөөр тохиролцоод. Бульдозер ольё гээд явсан. Ингээд манай зүгээс үлдсэн ажлаа хийж дуусгаад өгөөч гэсэн албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 19-нд хүргүүлсэн байдаг.

Гэвч гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй явсаар шүүхэд хандсан байсан. Бидний зүгээс хугацаатай ажил тул үлдсэн ухмалын хатуу тэсрээгүй улыг гаргаж зургийн төлөвлөсөн түвшинд хүргэхийн тулд нэмэлтээр түрээсийн техник татсан.

Ажил гүйцэтгэж дуусах хугацаа 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх хугацаа хэтрэх, төлөвлөсөн хугацаандаа амжихааргүй болсон. Тус тэсрээгүй хатуу ул, шуудуу, налуу зэргийн дутуу үлдсэн ажлыг 2021 оны 06 дугаар сарын 15 хүртэл хийж гүйцэтгэсэн.

М.Ж ХХК-иас гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа уулзаж, утсаар холбогдож шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй бөгөөд янз бүрийн шалтаг хэлж сүүлдээ утсаа ч авахгүй болсон.

Иймд М.Ж ХХК-иас 102,268,080.00 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл: “...Тэсэлгээ хийсний дараа цул материалыг ухаж зайлуулж дуусахад зураг төслийн хэмжээ бүрэн гарч, хатуу тэслэгдээгүй хажуу налууд болон ул үлдэхгүй байна гэж тохирсны дагуу илүү эзлэхүүнээр тохирсон.

Цул материалыг ухаж зайлуулахад гэрээний тоо хэмжээнд хүрч тэслэгдээгүй байсан бөгөөд уг асуудлыг ерөнхий гүйцэтгэгч компаниас манай дээр ирж хэмжиж үзэхэд ухмалын хэсэгт ПК2+260-ПК 3+240 хооронд нийт 8,240.69 м.куб хатуу ул үлдсэн байсан.

Үлдсэн хатуу ул 8,240.69 м.куб хэрхэх талаар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тэсэлгээ хийгдэж ухаж дууссаны дараах талбай дээр уулзалт хийж, М.Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Алтанбагана нь одоо ахиж тэсэлгээ хийх боломжгүй талбай байна манайхаас техник гаргаж хатуу улыг суллаж өгөхөөр тохиролцоод, бульдозер ольё гээд явсан. Ингээд манай зүгээс үлдсэн ажлаа хийж дуусгаад өгөөч гэсэн албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 19-нд хүргүүлсэн байдаг.

Бидний зүгээс хугацаатай ажил тул үлдсэн ухмалын хатуу тэсрээгүй улыг гаргаж зургийн төлөвлөсөн түвшинд хүргэхийн тулд нэмэлтээр түрээсийн техник татсан.

Ажил гүйцэтгэж дуусах хугацаа буюу Ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу 2021-05-30 өдөр хүлээлгэн өгөх хугацаа хэтрэх, төлөвлөсөн хугацаандаа амжихааргүй болсон. Тус тэсрээгүй хатуу ул, шуудуу, налуу зэргийн дутуу үлдсэн ажлыг 2021-06-15 хүртэл хийж гүйцэтгэж. Ерөнхий гүйцэтгэгч Бодь Интернэшнл ХХК-нд 2021-06-30-ны өдөр ажил дууссан мэдэгдэл хүргүүлэн. Бүрэн хүлээлгэн өгсөн болно.

М.Ж ХХК-иас гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа уулзах, утсаар

холбогдож шаардсан боловч өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй.

Манай зүгээс техникийн түрээс 133,000,000 төгрөг. Шатахууны зардалд 94,526,527 төгрөг. нийт 227,526,527 төгрөгийн бодит зардал гарсан болно.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч М.Ж ХХК-иас 227,526,527 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл: ...Тус гэрээний 1.1, 1.3, 2.1-т ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэх ажлын талаар тодорхой заасан байна. Гэвч хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлд ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй ажил болох “хатуу ул” гэх ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэх байсан мэтээр тайлбарласан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйл 343.1- д “...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ...гэрээнд заасан ажил гүйцэтгэх ...үүргийг тус тус хүлээнэ.” гэснийг зөрчсөн, үндэслэлгүй тайлбар, сөрөг нэхэмжлэл болжээ.

Ажлын үр дүнг хүлээлцсэн тухай: Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.3, 3.2.3, 3.2.4. 3.2.10-т тус тус зааснаар Захиалагч талаас гарган өгсөн ажлын төлөвлөгөө. ажлын паспортын дагуу боловсруулсан уул геологи, уул техникийн өгөгдөл бүхий өрөмдсөн цооногийн зураглалын дагуу, захиалагчаас томилсон эрх бүхий ажилтны хяналт дор ажлыг гүйцэтгэж, “Тэсэлгээний ажлын паспорт” МП-М20/01-ээс МП-М20/05 хүртэлх 5 блок ажлын паспортын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн ба тус паспортод Захиалагч М.ХХК-иас гарган өгсөн өрөмдлөгийн ажлыг цооногийн диаметрийн хэмжээ, цооног хоорондын зай, цооногийн тоо, цооногийн дундаж гүнд заасны дагуу өрөмдлөгийн ажил хийгдэж, тэсэлгээ амжилттай хийгдсэн байх ба энэхүү ажлын үр дүнг ажлын паспортоор талууд хүлээлцсэн байна.

Мөн талууд 2020 оны 11 сарын 30-ны өдөр гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг нэгтгэн 253,904 м.куб тэсэлгээний ажил мөн тэсрэх материалын зарцуулалтын хамтаар нэгтгэн актаар хүлээлцсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т  заасны дагуу ажлын үр дүнг хүлээлцсэн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 227,526,527 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            5.Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар МР-МНЖ/01 тоот Өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, хавсралт, МН Жойн ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, М.ХХК-ийн алдангийн тооцоо, МН Жойн ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/237 дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тэсрэх материал ашиглах хяналтын хуудас №20/189, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төмөр замын доод суурийн өрөмдлөг тэсэлгээний ажлын гүйцэтгэл, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн фото зураг, Тэсэлгээний ажлын паспорт №МП-М 20/01, №МП-М 20/02, №МП-М 20/03, №МП-М 20/04, №МП-М 20/05 баримтуудыг гаргаж өгсөн,

            6.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/21.50 дугаартай албан бичиг, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн Ачилтын тойргийн доод бүтцийн хатуу ухмалын ажилд дутуу хийгдсэн өрөмдлийг тэсэлгээний ажилтай холбоотой шууд зардлын тооцоо, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн В2-ТГ68-РОС-Р1-0094 дугаартай “Таван толгой-гашуун сухайт чиглэлийн төмөр замын ачилтын тойргийн доод бүтцийн ажил туслан гүйцэтгэх гэрээний хэлэлцээр, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21/15 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний стандарт нөхцөл, “Хүрээ дэл майнинг” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19/21 дугаартай албан бичгийн хуулбар, 86-23 УБ улсын дугаартай DAEWOO solar 280LC-III маркийн экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №ТГ/2/21/14 дугаартай түрээсийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний стандарт нөхцөл, 48-58 УБ улсын дугаартай Hyundai ROBEX2900LC-7 маркийн экскаваторын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Мото цагийн тайлан /2021.06.01-2021.06.30/, 2021.05.1-2021.05.31/, /2021.04.01-2021.04.31/, /2021.03.01-2021.03.31/, Түлшний тайлан /2021.04.01-2021.04.30/, /2021.05.01-2021.05.31/, /2021.06.01-2021.06.30/, /2021.03.01-2021.03.31/, М.ХХК-ийн 2021.05.31-ний харилцах дансны зарлагын баримт, н.Бат-Эрдэнэ, М.ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, М.ХХК-ийн 2021.05.25-ны харилцах дансны зарлагын баримт, 86-23 УБ экскаваторын 5 сарын цагийн бүртгэл, БМНС ХХК, М.ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, М.ХХК-ийн 2021.04.05-ны харилцах дансны зарлагын баримт, 94-01 УБ Бульдозер 4 сарын цагийн бүртгэл, Хүслэнт Бүтээмж бульдозер 4 сарын цагийн бүртгэл, Б.Ариунболд, М.ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, М.ХХК-ийн 2021.04.20-ны харилцах дансны зарлагын баримт, М.ХХК-ийн 2021.03.15-ны харилцах дансны зарлагын баримт, 48-58УБ Экскаватор 3 сарын цагийн бүртгэл, Мото цагийн болон 100 км/ц түлш зарцуулалтын тайлан, М.ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/21.50 дугаартай албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Тавантолгой-гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ачилтын тойргийн доод бүтцийн хатуу ухмалын ажилд дутуу хийгдсэн өрөмдлөг тэсэлгээний ажилтай холбоотой шууд зардлын тооцоо, Ачилтын тойргийн хэсгийн ПК0+000-3+660, ПК8+395.57 ажлын тоо хэмжээ М.ХХК баримтуудыг гаргаж өгсөн,

            7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талаас Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хатуу ухмал ухсан түвшин шалгасан баримт, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хэмжилтийн журнал, фото тайлан, Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хатуу ухмал ухсан түвшин шалгасан баримт, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хэмжилтийн журнал, фото тайлан, Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хатуу ухмал ухсан түвшин шалгасан баримт, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хэмжилтийн журнал, фото тайлан, 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хөрсний нягтралт ба хувийн жинг элс-конусын аргаар талбай дээр нь тодорхойлох стандарт туршилтын арга, фото тайлан зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч М.Ж ХХК-ийн нэхэмжлэлээс 70,633,153.92 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 31,634,926.08 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч М.Ж ХХК нь хариуцагч М.ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, нийт 102,268,080 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...өрөмдлөг, тэсэлгээний ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн, үлдэгдэл төлбөр, алданги нэхэмжилсэн...” гэж тодорхойлсон

Хариуцагч М.ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...хатуу тэслэгдээгүй хажуу налууд болон ул үлдэж, гэрээний тоо хэмжээнд хүрч биелэгдээгүй, ухмалын хэсэгт ПК2+260-ПК3+240 хооронд нийт 8,240.69 м.куб хатуу ул үлдсэн...” гэх тайлбар гаргаж тус тус мэтгэлцэж байна.

Хариуцагч М.ХХК нь нэхэмжлэгч М.Ж ХХК-д холбогдуулан “227,526,527 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...гэрээний тоо хэмжээнд хүрч тэслэгдээгүй 8,240.69 м.куб хатуу ул үлдсэн, ажлын үр дүн доголдолтой байсан тул ухмалын хатуу тэсрээгүй улыг нэмэлтээр түрээсийн техник татаж, дутуу үлдсэн ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн бодит зардал гарсан...” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч М.Ж ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй ажил болох “хатуу ул” гэх ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэх байсан мэтээр тайлбарласан, “Тэсэлгээний ажлын паспорт” МП-М20/01-МП-М20/05 хүртэлх 5 блок ажлын паспортын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг ажлын паспортоор талууд хүлээлцсэн...” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа гүйцэтгэсэн ажил биет байдлын доголдолтой, бусдаар гүйцэтгүүлсэн гэх гэх тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            М.Ж ХХК болон М.ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр МР-МН/01 дугаартай “Өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших замын ухмалын өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, 100,000 м.куб уулын цулыг гэрээний хавсралтад зааснаар 1 м.куб уулын цулыг 75,000 м.кубээс дээш бол 2,860 төгрөг /НӨАТ орсон/-өөр, урьдчилгаа төлбөр болох 20,000 м.куб уулын цулын өрөмдлөг, тэсэлгээний ажлын төлбөрийг хоёр тал гарын үсэг зурж, ажил эхлэхээс өмнө төлж, үлдэгдэл төлбөрийг ажил эхэлсний дараа блок тус бүрээр гүйцэтгэл гарсны дараа нэхэмжлэхийн дагуу ажлын 5 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна.

            Хэдийгээр гэрээнд тэслэгдэх уулын цулын хэмжээг 100,000 м.куб гэж тодорхойлсон боловч зохигч талууд “Тэсэлгээний ажлын паспорт”-д заасан тэслэгдэх хэмжээг 253,900 м.куб гэж тохиролцсон болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт М.ХХК-иас 591,971,680 төгрөгийг М.Ж ХХК-д төлсөн, үлдэгдэл хөлс болох 68,178,720 төгрөгийн үнийн дүнгийн талаар маргаагүй.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлон” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь тохирсон ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

            Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

            Нэхэмжлэгч М.Ж ХХК нийт хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт 591,971,680 төгрөгийг төлсөн 68,178,720 төгрөгийг төлөөгүй гэх, хариуцагч 253,900 м.куб уулын цулыг тэслэхээс 8,240,69 м.куб уулын цулыг тэслээгүй, түрээсийн техникээр үлдсэн уулын цулын ажлыг хийж дуусгасан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”, 352 дугаар зүйлийн 352.2.2-т “доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”, 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж тус тус заажээ.

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т ажил гүйцэтгүүлэгч тухайн хугацааны гүйцэтгэсэн ажлыг хоёр талын холбогдох албан тушаалтнуудын гаргаж баталгаажуулсан актын дагуу хүлээн авч, төлбөрийг гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр нэхэмжилсэн хугацаанд төлнө гэж тохиролцжээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Тэсэлгээний ажлын паспорт №МП-М 20/01, №МП-М 20/02, №МП-М 20/03, №МП-М 20/03,  №МП-М 20/04, №МП-М 20/05-д заагдсан 253,904 м.куб уулын цулд өрөмдлөг, тэсэлгээ хийсэн болох нь  2020 оны 11 сарын 30-ны өдрийн Төмөр замын доод суурийн өрөмдлөг, тэсэлгээний ажлын гүйцэтгэлийг М.ХХК-ийн инженер Б.Даваабаяр, М.Ж ХХК-ийн ерөнхий инженер Ж.Баттөр нар акт үйлдсэн баримтаар тогтоогдсон, хариуцагч дээрх баримтыг үгүйсгэж чадаагүй байна. /хх-ийн 179 дүгээр тал/

            Өөрөөр хэлбэл, хариуцагч дээрх баримтаар ажлын үр дүнг хүлээж авсан байх бөгөөд 253,900 м.куб уулын цулыг тэслэхээс 8,240.69 м.куб уулын цул тэслэгдээгүй үлдсэн гэдгийг хариуцагч тал баримтаар нотлоогүй. 

            Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч нотолж чадаагүй буюу ажлыг бүрэн гүйцэтгээгүй буюу доголдолтой, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэдэг нь хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой дутуу бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй юм.

Хариуцагч нь бусадтай гэрээ байгуулж дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн гэж н.Бат-Эрдэнэ, н.Ариунболд болон “БМНС” ХХК-д ажлын хөлс өгсөн гэх баримт, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ТГ/2/21/11 дугаартай Түрээсийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 21/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, мото цагийн тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудаар тэслэгдээгүй үлдсэн уулын цулыг ухаж зайлуулахад зарцуулсан буюу зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний гүйцэтгээгүй үлдсэн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх байдал тогтоодохгүй байна.

Түүнчлэн, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч тал уулын цулыг тэслэх үүрэгтэй байх бөгөөд тэсэлгээ хийсний дараах тэслэгдсэн цул материалыг ачих, зайлуулах ажлыг хариуцагч М.ХХК гүйцэтгэх үүрэгтэй байсныг мэтгэлцээний явцад хариуцагч тайлбарладаг.  

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, 346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө”, мөн хуулийн 351.1.1-д “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч М.Ж ХХК нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч М.ХХК нь ажлын үр дүнг хүлээн авсан боловч хөлсийг бүрэн төлөөгүй байна.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэгч М.Ж ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул шүүх захиалагч М.ХХК-иас гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 68,178,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 

Түүнчлэн, дээрх гэрээний 2.3-т заасны дагуу гүйцэтгэл гарсны дараа нэхэмжлэхийн дагуу ажлын 5 хоногийн дотор төлбөрийг 100 хувь төлж барагдуулахаар үүрэг хариуцагчид байх бөгөөд уг үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул гэрээний 2.5-д заасны дагуу нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн хувьд дээрх гэрээний 2.3-т заасны дагуу нэхэмжлэхийг хариуцагч М.ХХК-д хүргүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, харин 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/237 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр алданги шаардсан байх тул уг хугацаанаас алдангийг тооцож гаргуулах нь зүйтэй байна.

Уг мэдэгдэл дээр 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл алданги тооцсон талаар дурдсан ба гүйцэтгээгүй үүрэг болох 68,178,720 төгрөгөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 12 хоногийн алданги 0.3 хувиар тооцоход 2,454,433.92 төгрөг болж байх бөгөөд  дээрх алдангийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч М.ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 68,178,720 төгрөг, алданги 2,454,433.92 төгрөг, нийт 70,633,153.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,634,926.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.ХХК-иас 70,633,153.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,634,926.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352 дугаар зүйлийн 352.4, 353 дугаар зүйлийн 353.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Ж ХХК-иас “227,526,527 төгрөг гаргуулах” тухай хариуцагч М.ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669,300 төгрөг, хариуцагч М.ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,295,584 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.ХХК-иас 511,116 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС