| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/431 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0092/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагч*******-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* ын өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт******* гийн******* ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000210050 дугаартай хэргийг оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч оны******* дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт******* гийн******* /РД:******* /,******* оны******* дүгээр сарын******* -ний өдөр*******-Уул аймгийн******* суманд төрсөн, настай, , , ,, амьдардаг,, урьд*******-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял,
2008 оны дугаар сарын*******-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлиййн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн1 дүгээр зүйлийн1.1 дэх заалтад зааснаар 13 жилийн хорих ял,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч ******* нь оны******* дүгээр сарын 17-ны өдөр нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь “ оны дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд*******-Уул аймгийн******* сумын дугаар багавтомашины гражид байрлуулсан иргэн ын эзэмшлийн Mitsubishi ASR загварын ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэг ширхэг дугуйг обудын хамт нууцаар хууль бусаар авч 580,000 төгрөгийн хохирол учруулсан, оны дугаар сарын 28-ны өдөр*******-Уул аймгийн******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” цогцолбор сургуулийн “А” байрны спорт заалны үүдний хэсгийн ширээн дээр байсан иргэн ийн “Самсунг А12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ******* ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр оны дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 30 минутын үед*******-Уул аймгийн******* сумын дугаар багавтомашины гражид байрлуулсан иргэн ын эзэмшлийн Mitsubishi ASX загварын ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэг ширхэг дугуйг обудын хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 580,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн оны дугаар сарын 28-ны өдөр*******-Уул аймгийн******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цогцолбор сургуулийн А байрны спорт заалны үүдний хэсгийн ширээн дээр байсан иргэн ийн Самсунг А12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6, 7 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...Хяналтын камерын-12-16-ны өдрийн бичлэг нь үндсэн цагтай таарч байв. Уг камер нь*******-Уул аймаг******* сум дугаар багийнСӨХ-н дугаар байрны зоорийн давхрын дотор талын хяналтын камерын-12-16-ны өдрийн 17:31:10 цагт зоорин давхарын авто зогсоолын хэсэгт авто машинууд байрлуулсан байдалтай харагдаж байв. Уг зогсоолын ногоон өнгийн хананц цаад хэсгээс хар өнгийн малгайтай куртиктай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай хүн машины дугуй урдаа тэвэрсэн байдалтай авто машины зогсоолоос 17:31:24 цагт гарч явж байгаа ний 17 секундын дүрс бичлэг үлдсэн байв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн дэх тал),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай оны 01 дүгээр сарын: “...Mitsubishi ASX маркийн авто машины стандарт R18 хэмжээтэй хар өнгийн хайлшин обудыг хохирогч овогтой******* / /-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн дахь тал),
Хохирогч ын мөрдөн байцаалтад оны дугаар сарын 16, оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би оны дугаар сарын 16-ны өдөр цагийн үед******* сумын дугаар баг Х хотхоны автомашины гражаас өөрийн эзэмшлийн ДАА серийн дугаартай Mitsubishi ASX маркийн автомашинаа унаад гадуур явж байгаад өдөр 14 цагийн үедзоорийн давхарын автомашины зогсоол дээр машинаа тавиад ажил руугаа явсан. Тэгэхдээ машинаа түгжээгүй орхисон байналээ. Тэгээд орой 19 цагийн үед ирээд машинаа онгорхой орхисноо мэдээд юм алга болж уу гээд шалгатал хойд талын багажинд байсан гоёлын обудтай 220*50*18-тай өвлийн 1 ширхэг дугуй обудтайгаа алга болсон байсан. Тухайн стандарт обуд 1 ширхэг нь 700,000 төгрөг 220*50*18-тай өвлийн дугуй 200,000 төгрөгөөр саяхан худалдаж авсан. Уг дугуй, обудыг Улаанбаатараас худалдаж авсан. ... Би өөрийн алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан учраас миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 19 дэх тал),
Гэрч ын мөрдөн байцаалтад оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Би оны дугаар сарын 16-ны өдөр******* захын ард талд байдаг аав гийн түүхий эд авдаг цэг дээр би зогсоод эд зүйл авч байхад зүс таних ах манай түүхий эд авдаг газраар байнга согтуу яваад байдаг ах машины нэг ширхэг дан обуд барьчихсан ирсэн. Тэгээд надад хайлшинд өгсөн. Би тэр обудыг үзэхэдкг болохоор нь килограммыг нь 3,500 төгрөгөөр бодоод нийт 40,000 төгрөг өгсөн. Тэгээд тэр ах мөнгөө аваад явсан. Би бэлнээр хоёр ширхэг 20,000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
Капитал зууч ХХК-ийн оны дугаар сарын 25-ны өдрийн “... Mitsubishi ASX маркийн автомашины стандарт 18 хэмжээтэй гоёлын обуд 1ш, 220:50:18-тай өвлийн дугуй 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь оны дугаар сарын16-ны өдрийн байдлаар 580000 /таван зуун наян мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт (хавтаст хэргийн 34, 35 дахь тал),
Хохирогч ийн мөрдөн байцаалтад оны 01 дүгээр сарын 14, 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би оны дугаар сарын 28-ны өдөр******* сум дүгээр баг цогцолбор сургуулийн спорт зааланд өөрийн ажлын байран дээрээ ажлаа хийж байгаад өдөр цагийн үед гар утсаараа ярьж байгаад нэг давхарын ширээн дээр тавьчхаад шал угаасан усаа асгачихаад буугаад иртэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд би Улаанбаатар хот руу эмнэлгээр явж байгаад*******д өнөөдөр ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний гар утас Самсунг А12 маркийн ардаа дөрвөн камертэй цэнхэр өнгийн дэлгэцний наалт нь бага зэрэг цуурсан байсан. Имей кодыг нь мэдэхгүй. Хайрцаг савыг нь хаячихсан юм. Би гар утсаа Жи мобайл ХХК-ийн салбараас лизингээр 792,000 төгрөгөөр худалдаж авсан. Сард 66,000 төгрөг төлдөг. Төлөлт нь оны 08 дугаар сард дууссан. Би хохирлоо барагдуулж авсан учраас уг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй тул шинжээч томилуулах шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 57 дахь тал),
Гэрч ы мөрдөн байцаалтад оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал 14 цагийн үед гаднаас хар өнгийн куртиктэй, архи уудаг байрын 30-35 орчим насны цэнхэр өнгийн ардаа дөрвөн камертай Самсунг А12 маркийн кодгүй гар утас барьчихсан та энийг авчхаад оронд нь надад Нокиа маркийн гар утас өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь би гар утсыг нь нэг Нокиа 6300 маркийн гар удас дээр бэлэн 20,000 төгрөг өгөөд худалдаж авсан. Би Нокиа 6300 маркийн гар утсыг 50,000 төгрөгөнд бодож өгсөн. Би уг гар утсыг гэмт хэргийн замаар алдагдсан гар утас гэж мэдээгүй. Мэдсэн бол авахгүй байсан. Би Самсунг А12 маркийн гар утсыг цагдаа дээр аваад ирсэн. Уг гар утас лангуун дээр зарагдаагүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),
Эд зүйл хүлээн авсан тухай: “Гэрч П овогтой М / /-аас Самсунг А12 маркийн цэнхэр өнгийн ардаа дөрвөн камертай имей1:, имей2: кодтой 1 ширхэг гар утсыг оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 132 дахь тал),
Капитал зууч ХХК-ийн оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “... Самсунг А12 маркийн8GB багтаамжтай гар утас /хуучин/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь оны дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт (хавтаст хэргийн 65, 65 дахь тал),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “Цэнхэр өнгөтэй, ардаа 4 ширхэг камертай Самсунг А12 загварын имей1:, имей2: кодтой 1 ширхэг гар утсыг хохирогч Л овогтой О-д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 135 дахь тал),
******* ын мөрдөн байцаалтад оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр, оны 02 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би оны дугаар сарын 16-ны өдөр гадуур хогийн савуудаар хог түүгээд явж байгаад******* сумын дугаар баг хүслийн хотхон гэх газрын байрны доор байдаг автомашины грамжны хаалга онгорхой байхаар нь дотор талд нь ороод явж байхаднэг машины багаж нь онгорхой байсан. Тэгээд би тэр машины багажаас нь нэг ширхэг обуд дугуйтайгаа байхаар нь тэврээд гараад явсан. Тэгээд би тэр обуднаас нь дугуйг нь салгуулаад дугуйг нь хаяад обудыг нь авч яваад******* захын ард талд байдаг түүхий эд авдаг газарт нэг залууд 40,000 төгрөгөөр зарсан. Тэр хүн хайлшны үнээр бодоод жинг үзээд авсан. Тэгээд би 40,000 төгрөг аваад явсан. Би 40,000 төгрөгөөрөө дэлгүүр ороод Чанар гэдэг нэртэй 0,75 литрийн архи аваад уусан. Би тэр мөнгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Би хар хөх өнгийн малгайтай куртик, хар өнгийн өмд, саарал пүүзэн гуталтай байсан. Надаас ченж янз бүрийн юм асуугаагүй. ...Би оны 01 дүгээр сарын 14-ний өдөр******* сумын дүгээр баг Ирээдүй сургуулийн ойролцоо хог түүж яваад дулаацах санаатай уг сургуулийн спорт заал руу орсон чинь жижүүрийнх нь ширээн дээрнэг гар утас цэнэглээтэй байсан. Тухайн үед жижүүр өөрөө байгаагүй учир эхлээд 30 минут хүн харж зогсож байгаад хүн ирэхгүй байхаар нь тухайн гар утсыг хулгайлсан. Тэгээд тэндээсээ гараад хуучин*******д байдаг Ихэр могой худалдааны төв дээр ирээд нөгөө гар утсыг 20,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хоол авч идээд тамхи аваад таксинд сууж яваад дууссан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 46, 77 дахь тал) зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч ******* ын үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэвч шүүгдэгч ******* нь 2024 оны******* дүгээр сарын 17-ны өдөр нас барсан болох нь*******-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад ауудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн хохирогч болох ,э нар нь алдагдсан эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан бөгөөд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 20 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,.6,.7,.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт******* гийн******* ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч ******* т холбогдох эрүүгийн 2418000210050 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 20 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
4.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР