Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/00205

 

 

 

 

 

 

 

 

                  2022         02          14  

                                 181/ШШ2022/00205

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Шинэ Өргөө хороолол 618-33 тоотод оршин суух Дүзик овогт Өнөрхааны Сараа /РД:ЧЕ81082308/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р  хороолол, 5а байр 89 тоотод оршин суух Боржигон од сар овогт Баатарын Алтангэрэл /РД:ШЗ79050773/-д холбогдох,

 

 27,767,500 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрхаан,  хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд, гэрч П.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:

 Ө.Сараа би 2016 оны 3-р сарын 28-ны өдөр иргэн Б.Алтангэрэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо “Шинэ Өргөө” хороололын 618- 33 тоот 78.95 м2 гурван өрөө орон сууцыг 1м2 1,650,000 төгрөгөөр тооцон нийт 130,267,500 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан, урьдчилгаа болгон эхний төлбөрт бэлнээр 21,000,000 төгрөг, портер маркийн авто машиныг 13,000,000 төгрөгөөр үнэлэн нийт 34,000,000 төгрөгийг 2016 оны 3-р сарын 28-ны өдөр миний нөхөр Х.Мухаммед Сүхбаатар дүүргийн нотариатаар баталгаажуулж хүлээлгэн өгсөн.  2016 оны 4-р сарын 28-ны өдөр иргэн Б.Алтангэрэлийн Төрийн банкы 384000004196 тоот дансанд 30,000,000 төгрөг,  миний бие Төрийн банкны ипотекийн 0.8%-ийн зээлд хамрагдан 2016 оны 05-р сарын 09-ны өдөр иргэн Б.Алтангэрэлийн 384000004196 тоот дансанд 70,000,000 төгрөг шилжүүлснээр байрны төлбөр бүрэн төлөгдөж дууссан. Нийт төлсөн төлбөрөөс 3,767,500 төгрөгийн илүү төлсөн.

Уг байрны доор байрлах авто машины зогсоолоос 2 машин хөндлөн тавихад багтдаг 6 тоот зогсоолыг худалдан авахаар тохиролцон 2016 оны 05-р сарын 30-ны өдөр 21,000,000 төгрөгийг Б.Алтангэрэлд шилжүүлсэн боловч авто зогсоолын гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсаар 5 жил 5 сар болсон.

Тухайн үед миний бие нялх хүүдэдтэй, энэ тал дээр хөөцөлдөх боломжгүй байх хугацаанд Б.Алтангэрэл нэг ч удаа ирж уулзаагүй. Нөхөр болох гэж байсан Х.Мухаммед Б.Алтангэрэлтэй найз тул хөөцөлдөж байсан. Одоо Монгол улсад байхгүй надтай амьдрахаа больсон.

Сүүлдээ надад худалдсан авто зогсоолыг өөр хүнд давхар худалдан гэрчилгээг нь бичиж өгсөнөөр намайг тус зогсоолоос хөөн гаргаж, миний хөрөнгийг удаан хугацаагаар хууль бусаар ашиглан заль хэрэглэн, намайг басамжлан доролжлон хохироож байна. Тухайн үед 15,000,000 төгрөгийн үнэтэй байсан авто зогсоол одоо 18,000,000 болсон учраас 3,000,000 төгрөг нэмж нийт 27,767,500 төгрөгийг хариуцагч иргэн Б.Алтангэрэлээс гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийншаардлагыгзөвшөөрөхгүй.Ө.Сараатай миний бие өөрийн өмчлөлийн ХУД байрлах 78.95м2 3 өрөө орон сууцыг 1м2-ийг 1,650,000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар огт тохиролцоогүй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд энэ талаар тусгаагүй.

Түүний нөхөр болох ажил хэргийн холбоотой, найз Х.Мухаммедтэй орон сууцыг 134,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд нийт 134,000,000  төгрөгийн төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байгаа 3,767,500 төгрөг илүү төлсөн зүйл байхгүй.

Мөн уг байрны доор автомашины зогсоолоос 2 машины зогсоол худалдан авахаар 2016.05.30-ны өдөр 21,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь байрны төлбөр л шилжүүлсэн зогсоолын  үнэ биш, нэхэмжлэгч Ө.Сараатай авто зогсоол худалдах, худалдах авахаар тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй.

Х.Мухаммед уг байрны төлбөрийн 34,000,000 төгрөгийг 2016.03.28-ны өдөр мөнгө баримт үйлдэж бэлнээр 21,000,000 төгрөг, Портер маркын автомашиныг 13,000,000 төгрөгт тооцсон авсан хэмээн нотариатаар гэрчлүүлж, тухайн өдрөө Портер машиныг хүлээн авсан, харин 21,000,000 төгрөг бэлнээр аваагүй. дараа нь  шилжуүлэн өгөхөөр болсон, энэ хэлцлийг Төрийн банкинд өгөх зорилгоор хийж, Төрийн банкнаас 100,000,000 төгрөгийг зээл авах байсан боловч 70,000,000 төгрөгийн зээл бүтсэн.

 Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 618-р байр 33 тоот хаягт бүртгэлтэй, 78,95 м кв талбай бүхий 3 өреө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон тухай  “үл хөдлөх хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ” байгуулж урьдчилгаа 30,00,000 төгрөгийг 2016.04.28-ны өдөр миний дансанд байрны урьдчилгаа хэмээн шилжүүлснээр Төриин 2016.05.09-ны өдөр 70,000,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн байдаг юм.

Хэрэв дээрх 2016.03.28-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримтаар 21,000,000 төгрөгийг тухайн өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн бол Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа 100,000,000 төгрөгөөр биш 134,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Төрийн банкинд энэхүү мөнгө хүлээлцсэн баримтаа хавсарган өгөх байсан.

Ингээд мөнгө хүлээлцсэн баримтын дагуу Х.Мухаммед нь 21,000,000 2016.05.30-ны өдөр орлого Сараа гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж байрны төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан орон сууцыг хүлээлгэн өгч  5 жил өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Шүүх хуралдаанд гэрч П.Гэрэлмаа мэдүүлэхдээ:

Би Сүхбаатар дүүрэгт нотариатын үйл ажиллагаа явуулдаг. Энэ бичгийн баримтыг би батлахдаа тухайн 2 хүний гарын үсгийн үнэн зөвийг баталсан байна.

Хэрэв ямар нэгэн гэрээ, хэлцэл баталсан нөхцөлд тухайн үеийн нотариатын үйл ажиллагааны журмын дагуу 25,000 төгрөгнөөс дээш төлбөр авдаг байсан. Энэ бичгийн баримтын дагуу бэлнээр 21,000,000 төгрөг өгсөн эсэхийг олон жилийн өмнөх учраас санахгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2016 оны  4 дүгээр сарын 18-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ХААН банкны орлогын мэдүүлэг, 2016 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн мөнгө хүлээлцсэн баримт,

5. Хариуцагчийн бичгийн тайлбар, Б.Ганболдод олгосон итгэмжлэл, Төрийн банкны харилцагчийн дансны хуулга, нотлох баримт гаргуулах хүсэлт,

6. Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанууд, Хан Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 9 хуудас баримт, 6 тоот авто зогсоол нь Т.Түмэнжаргалын өмчлөлд бүртгэлтэй гэх баримтуудыг талуудын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэв.

 

2.Нэхэмжлэгч Ө.Сараа нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Хариуцагч Б.Алтангэрэлээс 2 ширхэг авто машины   зогсоолын үнэ 27,767,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа орон сууц худалдан авахад илүү төлсөн 3,767,500 төгрөг, тухайн үед граж 15,000,000 төгрөг байсан одоо 18,000,000 төгрөг болсон зөрүү 3,000,000 төгрөг, авто зогсоолын төлбөрт төлсөн 21,000,000 төгрөг, нийт 27,767,500 төгрөг гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

 

3.Хариуцагч Б.Алтангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 134,000,000 төгрөгөөр худалдахаар Х.Мухаммедтэй /түүний нөхөр болох ажил хэргийн холбоотой найз/ тохиролцсон бөгөөд Ө.Сараатай авто зогсоол худалдах, худалдан авахаар тохиролцоогүй гэрээ байгуулаагүй, 21,000,000 төгрөг нь орон сууцны төлбөрт шилжүүлж, нийт 134,000,000 төгрөг миний дансаар орж орон сууцыг хүлээлгэн өгөөд 5 гаруй жил өнгөрч байна гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар доорхи үйл баримт тогтоогдсон.

 

Ө.Сараа Б.Алтангэрэл нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах” гэрээ байгуулагдан Хан-Уул дүүрэг 4-р хороо Яармаг Наадамчдын зам гудамж 618-р байр 33 тоот 78,95 мкв 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр, төлбөрийн урьдчилгаа 30%-ийг “Б” талын Төрийн банкны дансанд байршуулсан ба үлдсэн 70%-ийг Төрийн бакны зээлээр төлөхөөр тохиролцон гэрээ байгуулжээ./х.х-ийн 4-6 хуу/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасанд нийцсэн бөгөөд талуудын хооронд мөн хуулийн 243 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн.

 

Дээрхи гэрээний дагуу Б.Алтангэрэлийн өмчлөлийн Ү-2206045999 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүрэг 4-р хороо Яармаг Наадамчдын зам гудамж 618 байр 33 тоот 78.95 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ө.Сараагийн өмчлөлд шилжүүлэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451155 дугаартай гэрчилгээ авчээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй.”, мөн хуулийн 38.1-д ”хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.”, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.”  гэж тус тус хуульчилсан.

 

Талуудын хооронд “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах” гэрээ байгуулагдан Хан-Уул дүүрэг 4-р хороо Яармаг Наадамчдын зам гудамж 618-р байр 33 тоот 78,95 мкв 3 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон бичгийн гэрээ байгуулсан боловч хариуцагч Б.Алтангэрэлийн Төрийн банкны 384000004196 тоот 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр 30,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 70,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 21,000,000 төгрөг, нийт 121,000,000 төгрөгийг “байрны урьдчилгаа, Сараагаас, орлого Сараа” гэсэн утгатай шилжүүлсэн байна./х.х-ийн 35-37хуу/

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн “Мөнгө хүлээлцсэн баримт”-аар миний нөхөр болох гэж байсан Х.Мухаммед нь Б.Алтангэрэлд бэлнээр 21,000,000 төгрөг, портер машиныг 13,000,000 төгрөгт тооцон нийт 34,000,000 төгрөг өгсөн. Уг баримтыг нотариат баталсан гэж тайлбарласан боловч шүүх хуралд оролцсон гэрч нотариатч П.Гэрэлмаа нь “энэ баримтанд гарын үсэг зурсан  2 хүний гарын үсгийн үнэн зөвийг баталж төлбөрт 4000 төгрөг авсан, хэлцэл баталсан бол тариф нь 25,000 төгрөгнөөс дээш хураамж авах ёстой, 21,000,000 сая төгрөг өгч аваагүй байх ” гэх, хариуцагч нь “портер машиныг 13,000,000 төгрөгт тооцон авсан, 21,000,000 төгрөгийг бэлэн аваагүй, уг баримтыг төрийн банкинд өгч 100,000,000 төгрөгийн зээлийг Ө.Сараа авах байсан боловч зээл нь 70,000,000 төгрөгөөр зөвшөөрөгдсөн тул уг баримтыг өгөөгүй сүүлд нь 21,000,000 төгрөгийг “орлого Сараа” гэсэн утгатайаар шилжүүлсэн.” гэх  тайлбарыг үндэслэлтэй тайлбар гэж шүүх үзэв./х.х-ийн 11 хуу/

 

Талууд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 13,000,000 төгрөгт тооцон Портер авто машиныг хүлээлцсэн талаар маргаагүй бөгөөд Б.Алтангэрэлийн Төрийн банкны дансанд нийт 121,000,000 төгрөг шилжүүлсэн зэргээс дүгнэхэд Хан-Уул дүүрэг 4-р хороо Яармаг Наадамчдын зам гудамж 618-р байр 33 тоот 78,95 мкв 3 өрөө орон сууцыг 134,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг 4-р хороо Яармаг Наадамчдын зам гудамж 618-р байрны зоорийн давхарын  6 тоот хөндлөн тавихад 2 машин зогсох боломжтой авто машины зогсоолыг худалдан авч, авто машинаа тавьж байсан боловч нэг өглөө машин тавиулахаа больсон гэсэн үндэслэлээр орон сууц худалдан авахад илүү төлсөн 3,767,500 төгрөг, тухайн үед граж 15,000,000 төгрөг байсан одоо 18,000,000 төгрөг болсон зөрүү 3,000,000 төгрөг, 21,000,000 төгрөгийг гражийн үнэ гэж Б.Алтангэрэлд шилжүүлсэн гэж нийт 27,767,500 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй болох нь талуудын тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдсэн.

 

Хан-Уул дүүрэг 4-р хороо Яармаг Наадамчдын зам гудамж 618-р байрны зоорийн давхарын 6 тоот авто зогсоол нь иргэн Т.Түмэнжаргал 2016 оны 02 дугаар сарын 18-ний өдөр №Б-420 дугаартай “авто зогсоол захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г  “Ар Ий Си” ХХК тай байгуулан төлбөрийг төлж, 2020 оны 12 сарын 22-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч өмчлөгч болсон байна. /х.х-ийн 92-101 хуу/

 

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар хариуцагч Б.Алтангэрэл нь Хан-Уул дүүрэг 4-р хороо Яармаг Наадамчдын зам гудамж 618-р байрны зоорийн давхарт 6 тоот зогсоол өмчилдөггүй болох нь тогтоогдсон./х.х-ийн 89 хуу/

 

Нэхэмжлэгч нь орон сууц худалдан авахдаа 3,767,500 төгрөг илүү төлсөн, зоорийн давхарын 6 тоот авто зогсоолыг эзэмшиж, ашиглаж байхдаа СӨХ-д төлбөр төлж байсан гэх боловч түүнийгээ нотолсон баримтаа ирүүлээгүй, үүргээ биелүүлэхэд шүүх саад болоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ө.Сараагийн хариуцагч Б.Алтангэрэлээс 27,767,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Сараагийн нэхэмжлэлтэй Б.Алтангэрэлээс 27,767,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Сараагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 296,788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.МӨНХЗУЛ