Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/391

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ү холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ү нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 68 нэртэй зээлийн төвөөр үйлчилгээ аваад гарахдаа иргэн Б.Сийн “Ай фоне 13 про макс” маркийн гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгож, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн ***********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Ү нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 68 нэртэй зээлийн төвөөр үйлчилгээ аваад гарахдаа иргэн Б.Сийн “Ай фоне 13 про макс” загварын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгож, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Үгийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, андуураад авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Б.Сийн өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Мөрөн сумын 8 дугаар багт байх 68 нэртэй зээлийн төвөөс үйлчилгээ аваад гарахдаа 2 дугаар теллерийн ширээн дээр aйфон 13 про макс загварын гар утсаа мартаад  үлдээгээд гарсан.  Тэгээд 30 орчим минутын  дараа эргээд  зээлийн төв  ороход миний гар утас байхгүй болсон байсан.  Би үйлчилгээ авсан  теллерээс  асуухад  анзаарч хараагүй гэсэн. Би 2024 оны 05 дугаар сарын үед  Мөрөн сумын худалдааны захаас  2.7000.000 төгрөгөөр худалдаж авсан. Цэнхэр өнгийн 256 гигабайт багтаамжтай  өөрөөр  эвдэрч  гэмтсэн зүйл байхгүй  хэвийн ажиллагаатай гар утас. Би 2.7000.000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утсаа олж авмаар байна. Би 68 зээлийн төвөөс  гарч яваад  30 минут  орчмын дараа  гар утсаа  гээгдүүлснээ мэдээд 68 зээлийн төв дээр  эргэж очиж асуугаад теллерийнх нь утаснаас залгасан. Мөн ахынхаа утсаар 4 залгасан. Миний утас холбогдохгүй байсан. Би тэр өдрөө 4 удаа залгасан.  Утас маань холбогдохгүй байсан. 10 гаран хонож байж цагдаагийн газраас очиж авсан. Хяналтын камер дээрээс үзэхэд тэр хүн миний утсыг авч эргүүлж тойруулж үзэж байгаад авч байсан. Ижилхэн байлаа гэхэд  тэгж андуурна  гэж байхгүй. Санаатай авсан гэж бодож байна. Тэр хүн над руу залгаад би утастайгаа андуурч авсан гэсэн зүйл ярьж байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 25-26 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/,

2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-024/10561 дугаартай: “...Дээр дурдагдсан  aйфон 13 про макс маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар нийт 2.000.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойллоо...” гэх дүгнэлт / хх-ийн 30-33 тал /,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Үгийн өгсөн: “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Уг асуудлын тухайд бол би тухайн гар утсыг 68 зээлийн төвийн ширээн дээр байсныг нь ч нэг их сайн анзаараагүй өөрийнхөө гар утсыг л тавьчхаж гэж бодоод андуураад авч гарсан байсан. Би тэр гар утсыг авч гараад машиндаа суугаад салоны доод тавиур дээрээ тавьчихсан л явж байсан юм. Би 68 зээлийн төвөөс гараад шууд Улаанбаатар хот руу гарсан. Би Тосонцэнгэл сум ороод сүлжээ орох үед хүнтэй ярих гээд утсаа авсан чинь миний утас биш өөр утас машин дотор байгааг мэдсэн. Тэр үед бол би өөрөө тухайн утсыг хаанаас миний машинд орж ирснийг ч сайн мэдэхгүй, өө хүний утас байна гэсэн юм бодоод буцааж дунд хайрцаг руугаа хийчхээд цаашаа Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот ороод хоноод байж байтал нөгөөдөр нь Улаанбаатар хотод байхад миний өөрийн утас руу нэг дугаар залгаад Цагдаагийн байгууллагад залгаж байна гээд нэг эрэгтэй хүн яриад утасны цаанаас “Ү.а гэж хүн мөн үү та хаана байна” гэж асуусан тэгсэн чинь урдаас шууд “ямар хурдан хот ордог хулгайч вэ” гэж ярьсан. Би “юун хулгайч, юу яриад байна аа” гэсэн чинь зээлийн төвөөс гарахдаа гар утас та бүр харж байгаад авсан байна шүү” гэсэн “өө за тийм байхаа миний машинд харин хэнийх нь мэдэгдэхгүй утас байсан юм эзэн нь олдохгүй байсан юм” гэж хэлсэн. Намайг “за за та буцаагаад нааш унаанд тавьчих” гэж хэлсэн. Би “манай хүүхдүүд улсын аваргын тэмцээнд байгаа юм, би тэр хол явж унаанд тавих боломжгүй байна, би 2 хоногоос тэгэхдээ аваад очъё” гэж хэлсэн. Намайг “тэгвэл аваад ирээрэй, авчраад өг гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би буцааж залгаад өөрөө хэн гэж хүн бл гэж нэр усыг нь асууж мэдээд “чи чинь утас энэ тэр сайн олчихдог л юм бай дээ, би хэд хоногийн өмнө танай цагдаад өргөдөл өгсөн, наадам дээрээс ээж утсаа алдсан. Тэрийг авсан хүний хяналтын камерын бичлэг энэ тэр нь ш дээ, тэрийг олоод өгчхөөч чи” гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу “та тэр өгсөн хүнтэйгээ өөртэй нь ярь” гэж хэлсэн. Би “өөр дээр чинь өгсөн гэсэн ээж Билгүүн гээд цагдаад өгсөн гэж ярьж байсан” гэж хэлсэн. Ингэж ярьчхаад хоногийн дараа би Мөрөн суманд ирээд залгаж ярьсан чинь амралтын өдөр байсан болохоор ажил дээрээ байхгүй байна, ажлын өдрөөр ирж уулз гэхээр нь Мөрөн суманд машин дотроо утсыг нь үлдээгээд тэр хүнээ явуулаад авахуул гэж хэлээд эхнэрийнхээ дугаарыг өгөөд хөдөө явсан. Тэгсэн чинь дараа эхнэр рүү залгаад нөхөр энэ тэрээ ирүүл, мэдүүлэг өг гэж хэл гэж ярьсан байсан. Би хөдөө яваад гурав, дөрөв хоноод сүлжээгүй байсан болохоор намайг салгаад зугтаачихлаа гэж бодсон юм байлгүй, эрэн сурвалжилчихсан байсан. Нисэхийн замаар хөдөөнөөс орж ирэхэд цагдаад зогсоогоод намайг сурвалжлагдсан байна гэх үед нь би эрэн сурвалжлагдсанаа мэдсэн. Тэгээд цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгсөн. Гар утсыг нь ч авч ирж өгсөн. Би тэр ширээн дээр миний бичиг баримтны хажууд утас байхаар нь өөрийнхөө утсыг гэж бодоод бичиг баримтны хавтастайгаа анзааргагүйгээр аваад гарсан л байна лээ. Би бичлэгийг нь очиж үзсэн л дээ. Тэрнээс ямар нэгэн завших сэдэл зорилго байгаагүй. Би тэр утсыг нээж ч хараагүй ашиглаагүй шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/ болон хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сиди зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ү нь гэм буруугийн талаарх: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ү.ад хол богдох эрүүгийн ****** дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.  Шүүгдэгч С.Ү нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 68 нэртэй зээлийн төвөөр үйлчилгээ аваад  гарахдаа  иргэн Б.С promax утсыг хууль бусаар авч  өөрийн өмчлөлд авч захиран зарцуулах боломж бий болгож бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна....” гэх санал дүгнэлтийн гаргасан  ба шүүгдэгч С.Ү нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй... гэх санал дүгнэлт,

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Сийн өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл,  мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-024/10561 дугаартай дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Үгийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.Ү нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 68 нэртэй зээлийн төвөөр үйлчилгээ аваад гарахдаа иргэн Б.С-ийн “Ай фоне 13 про макс” загварын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авч, захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгож, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулан завших гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.

“Завших” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.

   Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Ү-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сэд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр: ...Цайвар цэнхэр өнгийн “Ай фоне 13 про макс” маркийн гар утсыг 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 42 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв..” гэх тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч С.Үг хохирогч Б.Сэд  төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Үг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Үгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Үг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Улсын яллагч Б.Ү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Ү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,000,000 төгрөгийн “Ай фоне 13 про макс” утсыг хохирогчид буцаан өгсөн. Хохирогчийн зүгээс хохирол гомдол байхгүй тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ү өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...санал байхгүй...” гэжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч С.Үд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг   Сидиг   хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт  хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Ү.аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч  Ү.аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-д оногдуулсан 500.000 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч С.Ү-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ү нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН