Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/237

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

     С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал, улсын ял*******ч А.Эрдэнэдэлгэр, шүүгдэгч Б.Н*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л. Оюунсувд, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А******* а******* овогт Б******* Н*******од холбогдох эрүүгийн 2331000040041 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

   Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт С******* аймаг, С******* сум, *****дугаар хэсэг,**** тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 02 сарын хорих ял оног*******лж, оног*******лсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, А******* а******* овогт Б******* Н*******, /РД: М*******/;

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

    Шүүгдэгч Б.Н******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны орой С******* аймаг, С******* сумын "Бойны тохой" гэх газарт бэлчиж байсан иргэн Ө.Б эзэмшлийн 1 тооны үхрийг 54-72 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан;

    -2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 03-нд шилжих шөнө С******* аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг "Ногоон Шаамар" гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Б******* өмчлөлийн 5 тооны а*******г тууж, С******* аймгийн С******* сумын 5 дугаар багт байрлах эзэн нь тодорхойгүй хоосон хашаанд хашиж, улмаар 1 тооны цавьдар зүсний хурдан а*******г хулгайлж, 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь .

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

      Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны орой С******* аймаг, С******* сумын "Бойны тохой" гэх газарт бэлчиж байсан иргэн Ө.Б эзэмшлийн 1 тооны үхрийг ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 900,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан:

     -2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 03-нд шилжих шөнө С******* аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн нутаг "Ногоон Шаамар" гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Б******* өмчлөлийн 5 тооны а*******г тууж, С******* аймгийн С******* сумын 5 дугаар багт байрлах эзэн нь тодорхойгүй хоосон хашаанд хашиж, улмаар 1 тооны цавьдар зусний хурдан а*******г хулгайлж, 18,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Н******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

  Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн суд*******даж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н******* өгсөн: Бярууг бол аавынхаа өвөлжөөн дээр аавдаа орой болгон тусалдаг. Тэгэж байгаад гарч ирээд голын наад талд уяатай бяруу хэвтэж байсан. С гээд манай ард талын айлын ах 4 тооны үхэр алга болчихлоо. Ахдаа олоод өгөөрэй гэж хэлсэн Портер дээр ачиж явсан үхэр эдний үхэрнүүдтэй өнгө ижил. Ахаасаа портерийг нь гуйж ачиж аваачиж өгсөн. Машины урд цагаан машин гэрлээ анивчуулаад байхаар нь хүнийх юм болов уу гээд мал буулгах эрмэгтэй газар буулгачихаад хойшоо машинаа аваачиж өгсөн. Тэр малыг алж идье гэсэн санаа бодол надад байхгүй. Орой 12 цагийн гэрт байж байсан чинь манай эхнэр чамайг З асуугаад яваад байсан гэж хэлсэн. Г******* З хоёр ороод ирчихсэн. Орж ирээд гаръя гэж хэлсэн. Яах гээд байгаан гээд гартал Б.Б миний морь алга болчихлоо. Хулгайч чи авчихлаа гэж хэлсэн. Цагдаадаа хэлэхгүй юу надад ямар хамаатай юм гээд орчихсон. Морь малыг нь авсан зүйл байхгүй. GPS-тэй морь бол тэрүүгээр нь хайгаад л олчихно биз дээ. Морь мэдэхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүнд туслах гэж яваад хэрэгт орчихлоо. Манай аавын а*******нд хул зүсмийн соёолон байна уу хавчиг морь ирсэн 2-3 сар болсон. Идчихье гээд гаргачихсан. Тэр миний буруу. 5 хүний амаар надад ял өгөөд байна. Гомдолтой байна. Д.Э өмгөөлөгч намайг байж байхад таньж мэдэхгүй хүний хажууд бичиг үсэг мэдэхгүй гээд цагдаагийн нэг өрөөнд ороод чи энд гарын үсэг зурчих тэгвэл чиний ял чинь гайгүй болно гэж хэлсэн. Би зурахгүй гэж хэлсэн. Тэгтэл 2-3 цаг цагдаагийн өрөөнд би гарын үсгээ зурчихъя зурахгүй гэдэг дээр зурчих гээд зуруулсан. Б.Б гэдэг хүнтэй хуйвилдсан гэж. харж байна. Д.Э гэдэг хүн Шаамарын талын хүн байсан. Миний гаргасан гэх а******* Б.Бын а******* биш. Тэр махыг шинжилгээнд явуулна гэж хэлтэл хүлээж авахгүй 5-6 хүний амаар хүн яллаад татвар гээд энд тэндээс яна бүрийн хүн гаргаж ирээд зунжингаа дайрлаа. Бүтэн жил ажил хийсэнгүй. Цагдаа шүүх *******дах нуу гээд хараад байж байсан. Махыг Н гэх хүнтэй хуйвалдаж, манай Н өвөлжөөнөөс нэгжлэг хийнгүүтлээ шууд олгочихсон. Эцэг эхийн генийн шинжилгээнд явуулаад тэгээд нотлогдвол нотлог гэж хэлтэл прокурор миний хүсэлтийг хүлээж авахгүй байна. Би ч бас хүн шт. Махан дээр яах аргагүй хуйвилдсан. Гомдолтой байна. Цагдаагийн Дөлгөөн гэх хүн мах хаана байна гэтэл махыг чинь шинжилгээнд явуулъя мен байна уу? судалъя гэж хэлтэл махыг цагдаагийн доор нэг болвол мал эмнэлэгт байгаа булзайруулаад тэр мах өнгөрсөн. Д.Э өмгөөлөгч 4-5 удаа надаас татгалзчих гэж хэлсэн. Бичиг үсэггүй мэдэхгүйг далим*******лж зөндөө зүйл дээр гарын үсэг зуруулсан" гэх мэдүүлэг,

   2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б өгсөн: "Хурдан удмын а*******гаа алдаад 1 жил болж байна. Энэ хэргийг шийдүүлж чадахгүй байгаадаа жоохон харамсалтай байна. 1 жилийн хугацаанд миний малын амжилт хасагдчихлаа Байсан бол хэчнээн амжилт гаргах байсныг мэдэхгүй байна. Шүүгдэгч биш гээд хэрэг удаашраад байгаад нэг талдаа харамсалтай байна. Хурдан удмын өндөр амжилт гаргасан 1 морио алдсан. Уяагаа сойгоод 1 жил өнжиж таргалуулаад дараа жил нь урал*******лна гэж бодсон байсан жилдээ урал*******лж чадсангүй Сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байна. Морины үнэлгээ 18.000.000 гэж үнэлгээний газар гаргасан. Хохирлоо гаргаж чадаагүйд сэтгэл гун******* байна" гэх мэдүүлэг,

    3. Хохирогч Ө.Б 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн: "С******* аймгийн Зүүнбүрэн суманд үхэр, а******* маллаж амьдардаг юм. Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай үхэр ирээгүй юм. Тухайн үед 16 цаг болж байсан бөгөөд би яачив гэж бодоод ойр хавиараа морьтой хайтал огт байхгүй байсан. Тухайн шөнөдөө манай үхэр ирээгүй тул 04-ний өдрийн өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад үхрээ хайсан. Манай гэрээс 3 км зайнд "Ламын арал" гэх нэртэй газар явж байхад 1 тооны үхрээ олоод яваад очтол манай үхэрнүүд ойрхон бэлчиж байсан. Би өөрийн үхэрнүүдээ тоолтол 1 тооны саарал үхэр маань байхгүй байсан. Тухайн үед би үхрээ орхиод гэртээ иртэл манай найз болох Мөнхболд над руу залгаад "чиний үхэрнүүд бүрэн байна уу, урд шене нэг хүн танай үхрийг ачаад явж байхад нь миний таньдаг хүн араас нь хөетел гудамжинд үхрийг чинь орхиод явсан байна" гэхэд нь би гараад очсон юм. Холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах байх, миний хувьд гомдол саналгүй гэх мэдүүлэг,

  4. Иргэний нэхэмжлэгч Б.Н 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн: "Б.Н******* нь миний төрсөн дүү байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт ирээд манай хүү Ононгоос машины түлхүүр 21 цагийн орчимд аваад "ойрхон гарчихаад ирье" гэж хэлээд аваад явсан байсан.****улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг Тэгээд би тухайн үед гэртээ унтаж байгаад 22 цаг 30 минутын орчимд сэрээд эхнэрээ ажлаас нь тосох гээд босох үед хашаанд миний машин байж байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай дүү Б.Н******* манай гэрт ирж миний машиныг унаж явсан талаар манай хүүхдүүд надад хэлээгүй. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 04- ний манай гэрт хоёроос гурван цагдаа ирээд надаас асууж тодруулах зүйл байна гээд цагдаа руу аваад явсан. Тэгээд би миний машин гэрээс хөдлөөгүй гэж хэлсэн боловч сүүлд нь гэртээ ирээд эхнэр хүүхдээсээ асуухад манай хүүхэд Н******* ах гэрээс таны машиныг аваад нэг их удаагүй ирсэн гэж хэлж байсан. Би анх 2021 онд 8,000,000 төгрөгөөр авч байсан. Одоо нэг жилийн хугацаанд ачаа зөөгөөд нилээд муудсан байгаа тээврийн хэрэгслийн үнэлгээний газар 8,000,000 төгрөг гэж хэлсэн илэгдлээ тооцоод 4,000,000 төгрөгөөр үнэлж байна" гэх мэдүүлэг,

   5. Гэрч О.Батзгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн: "2022 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим С******* аймгийн С******* сумын 5-р баг, Бойны тохойд Н очиж уулзахаар очиход гэртээ байхгүй байсан. Гэрийнхэн нь гэртээ унтаж байсан. Тэгээд Наагийг асуухад “ажлаасаа ирэхэд зөрөөд гараад явсан, хаана байгаа эсэхийг мэдэхгүй байна" гэж хэлсэн. Тухайн үед тодруулж асуугаад гараад Н гэрийн урд талын хашааны гудмын нарийн хэсгээр цагаан өнгийн Портер гарч ирэхээр нь Нэргүй цагаан өнгийн портертой болохоор нь Наагийг хүргэж өгөх гэж яаж байгаа юм болов уу? гэж бодоод машинд зам тавьж өгөх гээд зогсоход цагаан өнгийн портер зөрсөн, тэгээд Наагийг ирж байгаа юм болов уу? гэж бодоод араас нь дагаад эргэхэд тухайн машин хурдаа нэмээд явсан би араас дагаад явж байхад хашааны нэг буланд зогсож байгаад намайг машинтайгаа тойроод харахад тус машин нь хөдлөөд явсан, тухайн хөдөлсөн газарт хүлээтэй үхэр хэвтэж байсан Би тухайн үед малыг хараад үлдсэн. Тухайн үед Г******* гэх хүн рүү залгаад негее машин дээрээс бяруу унагаачихаад явчихлаа гэж хэлээд би хараад үлдсэн" гэх мэдүүлэг,

    6. Гэрч О.Ч 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн: "2022 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчим С******* аймгийн С******* сумын 5-р баг, Бойны тохойд Н очиж уулзахаар очиход гэртээ байхгүй байсан гэрийнхэн нь гэртээ унтаж байсан. Тэгээд Наагийг асуухад ажлаасаа ирэхэд зөрөөд гараад явсан хаана байгаа эсэхийг мэдэхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед тодруулж асуугаад гараад Н гэрийн урд талын хашааны гудмын нарийн хэсгээр цагаан өнгийн ачааны машин гарч ирэхээр нь манай нөхөр машинд зам тавьж өгөх гээд зогсоход цагаан өнгийн ачааны машин зөрөхөд дээр нь малын үс, арьс, бүрсгэр зүйл байсан харагдсан Тэгээд Наагийг ирж байгаа юм болов уу? гэж бодоод араас нь дагаад эргэхэд тухайн машин хурдаа нэмээд явсан би араас дагаад явж байхад хашааны нэг буланд зогсож байгаад нөхөр бид хоёр араас нь тойроод харахад тус машин нь хөдлөөд явсан. Тухайн хөдөлсөн газарт хүлээтэй үхэр хэвтэж байсан би тухайн үед малыг хараад үлдсэн. Тухайн үед Г******* гэх хүн рүү залгаад нөгөө машин дээрээс бяруу унагаачаад явчлаа гэж хэлээд би хараад үлдсэн" гэх мэдүүлэг,        7. Гэрч Б.М 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн: "Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны шөнөөс 03-ны шөнө Б ах 1 тооны а*******гаа алга болсон тул Б, Ганаа бид 3 Б ахын машинтай мөн З эхнэрийн хамт өөрийн машинтайгаа хамт бид 5 хамт 2022 оны 12 дугаар сарын 03-ны мөрөөр нь хөөгөөд явж байгаад 22 цагийн орчим С******* аймгийн С******* сумын 5-р баг, бойны тохойн гарамны ертөнцийн зүгээр баруун хойд талд Нэргүй гэх хүнийг авсан байж магадгүй гэж бодоод зогсож байхад*****гэсэн дугаартай цагаан өнгийн Портер хажуугаар өнгөрөхөд ачааны тэвшин дээр үхрийн толгой харагдаад өнгөрсөн. Тэгээд цаана нь Н дүү Н гэх айлын гадаа З эхнэртэйгээ машинтайгаа байж байхад хажуугаар нь хурдтай явж өнгөрөхөд араас нь дагасан. Булан тойроод *** улсын дугаартай Портер ачаан дээр байсан бярууг ачаанаасаа түлхэж унагаачихаад зугтаагаад явсан тул тус машины улсын дугаарыг гар утсан дээр тэмдэглэж авсан. Бид 5 хамт унагавсан бор саарал өнгийн бярууг харж цагдаад *******д*******а өгсөн" гэх мэдүүлэг,

    8. Гэрч Д.Г*******ийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн. "Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны шенеес 03-ны шене Б ах 1 тооны а*******гаа алга болсон тул Б, М бид 3. Б ахын машинтай мөн З нь эхнэрийн хамт еерийн машинтайгаа хамт бид 5 хамт 2022 оны 12 дугаар сарын 03-ны орой мереөр нь хөөгөөд явж байгаад 22 цагийн орчим С******* аймгийн С******* сумын 5-р баг, бойны тохойн гарамны ертөнцийн зүгээр баруун хойд талд Нэргүй гэх хүнийг авсан байж магадгүй гэж бодоод тэр айлын гадаа зогсож байхад **** гэсэн дугаартай цагаан өнгийн Портер хажуугаар өнгөрөхөд ачааны тэвшин дээр үхрийн толгой харагдаад енгерсен. Тэгээд цаана нь Н ******* Н гэх айлын гадаа З эхнэртэйгээ машинтайгаа байж байхад хажуугаар нь хурдтай явж өнгөрөхөд араас нь З эхнэртэйгээ дагасан. Тухайн****улсын дугаартай Портер нь ачаан дээр байсан бярууг ачаанаасаа түлхэж унагаачихаад зугтаагаад явсан гээд бид 3-т утсаар хэлээд бид нар тус машины улсын дугаарыг өөрийн гар утсан дээр тэмдэглэж авсан. Бид 3 хамт З болон түүний эхнэр дээр очиход 3 хелийг нь хүзүүгээр нь холбон хүлсэн байдалтай газар унасан байсан бор саарал өнгийн бярууг харж цагдаад *******д*******а өгч хүлээлгэн өгсөн" гэх мэдүүлэг,

    9.2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Ашид билгүүн" ХХК-ний СЭА:1001259 дугаартай үнэлгээний тайлан, Б. Н эзэмшлийн ****улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Porter маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 4,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.

    10.2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Ашид билгүүн" ХХК-ний дугаар ТХУ-922/5169 дугаартай шинжээчийн дүгнэлт 10, 2 настай үхэр зах зээлийн ханшаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 900,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.

   11. Шүүгдэгч Б.Н*******ын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд ял*******дагчаар өгсөн: Би С******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А. Эрдэнэдэлгэрийн 2023 оны 02 дугаар сарын сарын 17-ны өдрийн 2331000040041 Эрүүгийн хэрэг үүсгэж ял*******дагчаар татах тогтоолтой танилцлаа. Би дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бүх болсон үнэн зүйлийг хэлсэн. Тухайн өгсөн мэдүүлгээс дээрх тогтоол зөрж байна. Би тухайн нэг тооны үхрийг ямар нэгэн хулгайлах сэдэлгүйгээр ачиж явсан. Тухайн үед манай хойд айл болох Д ахын 4 тооны үхэр алдагдсан байсан. Би тэр үеэр гол гарч аавынхаа мал дээр очих гээд явж байтал модон дотор үхэр мөөрөх шиг болсон. Улмаар *******гаар нь яваад очиход нэг үхэр бойны тохойн урагш гол гарах хэсгийн жалганд уяатай байхаар нь би Д ахын үхэр байна гэж бодоод үзүүлэхээр ачаад явж байсан юм. Гэтэл намайг хулгай хийсэн мэтээр ял*******дагчаар татаж байгаад гомдолтой байна. Манай аав П.Б******* эзэмшлийн мал С******* аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг "Бойны тохой" нэртэй газар байдаг юм. Манай аав хөгшин настай учир бид малыг нь ээлжлэн оройдоо очиж хашиж хотлуулдаг юм. Би тухайн малыг Д ахын бяруу байна гэж бодоод верийн ах Б.Н гэрт явж очоод Нэргүй ахын ***** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад буцаж негее бяруун дээр очоод тээврийн хэрэгсэл дээрээ ач ачаад С******* сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэг, "Бойны тохой" орж байтал миний хойноос вер наг тээврийн хэрэгсэл гэрлээрээ дохьсон. Би тухайн бярууг арай өөр хүний бяруу байж магадгүй гэж айгаад зогсолгүй шууд давхиад Д ахын гарийн ойролцоо хашааны буланд негее бяруугаа буулгаж үлдээгээд цааш яваад Нэргүй ахад тээврийн хэрэгслийг нь аваачиж өгөөд гэртээ харьсан Би эхэндээ тухайн үхрийг Д ахын үхэр байна гэж бодоод үзүүлэхээр ачаад явж байсан. Гэтэл тэр тээврийн хэрэгсэл гэрлээрээ дохихоор нь би арай өөр айлын үхэр байж таараад хулгайн хэрэгт орохвий гэж бодоод зугтаасан" гэх мэдүүлэг".

   12. Хохирогч Б.Б******* 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрден шалгах ажил*******ааны шатанд өгсен: "2022 оны 12 дугаар сарын 03-ны өглев 09 цагийн орчимд а*******гаа GPS техверемжеер нь шалгахад С******* аймгийн С******* сумын 5 дугаар баг "Дашваанжил" гэх газрыг заасан. Би гайхаад манай нагац ах болох Э рүү залгаад "Манай а******* С******* аймгийн С******* сумын 5 дугаар баг "Дашваанжил" нэртэй шатахуун түгээх газрын орчимд байна гэж заагаад байна. Та "очоод шалгаад өгөөч" гэж гуйсан юм. Ингээд манай ах тухайн газарт очиж шалгахад манай а******* тухайн газар байх эзэнгүй хашаанд хашаатай байна" гэсэн. Тиймээс би өөрөө тус хашаанд ирж а*******гаа шалгахад манай а*******наас тусдаа бэлчээд байсан 5 тооны а*******ны 4 нь тус хашаанд байсан бөгөөд нэг а******* нь алдагдсан байсан. Тиймээс цагдаагийн байгуул*******ад *******д*******а өгсөн. Тухайн таван тооны а******* манай а*******н сүргээс тусдаа бэлчдэг юм. Гэхдээ бэлчээрээсээ холдож байгаагүй. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 03-ны өглөө би тухайн 5 тооны а*******ны мөрөөр явахад танай 5 тооны а*******г С******* сумын чиглэлдээ туугаад ирсэн мер байсан. Ингээд С******* сумын 5 дугаар багт байрлах хашаанд тууж ирсэн байсан. Тус хашааны баруун урд талын банз модыг салгаж байгаад манай а*******г тууж оруулаад улмаар хамгийн тарган а******* болох зүүн гуя орчимд ширээтэй загасан тамга бүхий цавьдар зүсмийн нэг тооны а*******г хөтлөөд явсан байсан. Би алдсан а*******гаа одоогийн зах зээлийн үнээр 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр үнэлж байна. Учир нь миний алдсан а******* аймгийн наадамд 4. сум орон нутагт 20 гаран удаа айрагдаж байсан хурдан хүлэг байгаа юм" гэх мэдүүлэг

    13. Гэрч Б.А 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мерден шалгах ажил*******ааны шатанд өгсөн: "Тухайн Б. Бэд өгсөн цавьдар зүсмийн а******* бол миний өөрийн унаган а******* байгаа юм. Тухайн а*******ны эцэг нь "Хар" хочтой "Д" гэх хүний а*******н сүргийн удам бөгөөд би тухайн а*******гаа даага байх үеэс нь уяж сойж урал*******лдаг байсан. Би тухайн а*******г урал*******лахад ер нь хурд сайтай уясан наадам бүрд л айрагддаг а******* байсан. Аймгийн наадамд 1 айраг, сумын тэгш ойд 2 удаа, бага бүсийн наадамд 1 удаа айрагдсан хурдан а******* байгаа юм. Сумын наадамд бол олон удаа хурдалж байсан. Ингээд тухайн а*******гаа 6 билүү 7 настай байхад нь буюу 2021 оны өвөл өөрийн танил Б.Б гэх хүнд Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр зарсан. Ер нь хурд сайтай а******* учир тээврийн хэрэгслийн үнэ хүрсэн юм. Би Б.Бэд зарсан а******* бол цавьдар зүсмийн 6-7 насны а******* байсан. Цавьдар гэдэг маань өөрөөр хэлбэл дэл, сүүл нь бага цэгээн цавьдар өнгөтэй, их бие нь хонгор******* өнгө бүхий а******* байсан. Миний а******* хүмүүс янз бүрээр л зүсэлдэг байсан. Жишээлбэл зарим хүмүүс ухаа гэж байхад зарим нь хонгор а*******, зарим хүмүүс хул ч гэж хэлдэг байсан. Мен улирлаасаа шалтгаалаад өнгө нь хэд хэд хувирдаг а******* байсан. Харин миний хувьд өөрийн а*******гаа цавьдар а******* л гэж хэлнэ" гэх мэдүүлэг,

    14. Гэрч Д.Э 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрден шалгах ажил*******ааны шатанд өгсөн: "Б.Н******* эхээс 5-уулаа бегеед Б.Н******* 3 дахь хүүхэд нь байгаа юм. Одоо Б.Н******* эхнэр, 2 хүүхдийн хамтаар С******* аймгийн Сүхбатаар сумын 5 дугаар баг "Бойны тохой" нэртэй газар оршин суудаг юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд аавын гэрийн ажил ногоо тарих, зэрлэг зулгаах зэрэг ажил хийж менге олдог ба өөрөө их ажилсаг, хүнд их тусархуу хүн л дээ. Б.Н******* миний хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй хүүхэд байгаа юм. Миний мэдэж байгаагаар Б. Н******* өмнө нь мал хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн асуудалд холбогдсон гэсэн зүйл сонсож байгаагүй. Ер нь бол мал хулгайлах хүүхэд биш байгаа юм. Өөрөө их зөөлөн ажилсаг хүүхэд байгаа юм. Б.Н*******ын өрхийн орлогыг сайн мэдэхгүй байна. Б.Н******* өөрөө хувиараа хелсөөр ажил хийгээд л байж байдаг. Мен Б.Н*******ын эхнэр Сараа /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ нь С******* сумын 8 дугаар багт байрлах "Талхан цех"-д ажил эрхэлдэг. Харин 2 хүүхдийнх нь бага нь 10 настай, том нь гэртээ төдийлөн байдаггүй бөгөөд Дархан- Уул аймгийн Дархан хотод амьдардаг ба гэртээ ирж очин л байдаг хүүхэд юм" гэх мэдүүлэг 14,

    15. Гэрч Д.Н 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажил*******ааны шатанд өгсөн: "Б.Н******* ер нь бол их ажилсаг, хүнд их тусархуу хүн байгаа юм. Б.Н******* өөрөө сурсан сургууль байхгүй болохоор хүний ажилд туслаад хөлсөөр хар бор ажил хийгээд явж байдаг хүн байгаа юм Б.Н******* архи согтууруулах ундааны зүйл болон тамхи татдаггүй. Архи согтууруулах ундааг заримдаа буюу тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдээр л хэрэглэдэг. Тэгэхдээ бүр тасартлаа архи уугаад байдаггүй багаар л хэрэглэдэг Ep нь бол өөрөө архи уусан хүнд их дургүй хүн. Миний мэдэж байгаагаар Б.Н******* өмнө нь нэг удаа мал хулгайлах төрлийн асуудалд холбогдож байсан. Би тухайн хэргийн нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Хэдэн жилийн өмне малтай холбоотой асуудалд орооцолдчихлоо гэж яриа гараад би мэдэж байсан юм. Дээрх асуудалд л холбогдож байсан. Өөрөөр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна" гэх мэдүүлэг 15, 16. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 16, 17. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл 17, 18. Эрүүгийн хэрэг үүсгэж ял*******дагчаар татах тухай прокурорын тогтоол 18, 19. Эрүүгийн хариуц*******а хүлээж байсан эсэхийг шалгах хуудас 19. 20.   Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл 20 зэрэг бичгийн нотлох баримт болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаард*******ыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

    Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргасан болохыг дурьдах нь зүйтэй

     Шүүгдэгч Б.Н******* нь хэдийгээр мал хулгайлсан болохоо хүлээн зөвшөөрдөггүй боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч О.Батзгийн". Наагийг ирж байгаа юм болов уу? гэж бодоод араас нь дагаад эргэхэд тухайн машин хурдаа нэмээд явсан би араас дагаад явж байхад хашааны нэг буланд зогсож байгаад намайг машинтайгаа тойроод харахад тус машин нь хөдлөөд явсан, тухайн хөдөлсөн газарт хүлээтэй үхэр хэвтэж байсан. Би тухайн үед малыг хараад үлдсэн Тухайн үед Г******* гэх хүн рүү залгаад нөгөө машин дээрээс бяруу унагаачихаад явчихлаа гэж хэлээд би хараад үлдсэн" гэх мэдүүлэг 21,

    -гэрч О.Ч "... Тухайн үед тодруулж асуугаад гараад Н гэрийн урд талын хашааны гудмын нарийн хэсгээр цагаан өнгийн ачааны машин гарч ирэхээр нь манай нөхөр машинд зам тавьж өгөх гээд зогсоход цагаан өнгийн ачааны машин зөрөхөд дээр нь малын үс, арьс, бүрсгэр зүйл байсан харагдсан" гэх мэдүүлэг 22,

     -гэрч Б.М "... Булан тойроод**** улсын дугаартай Портер ачаан дээр байсан бярууг ачаанаасаа түлхэж унагаачихаад зугтаагаад явсан тул тус машины улсын дугаарыг гар утсан дээр тэмдэглэж авсан. Бид 5 хамт унагаасан бор саарал өнгийн бярууг харж цагдаад *******д*******а өгсөн" гэх мэдүүлэг 23

    -гэрч Д.Г*******ийн "... Тэгээд цаана нь Н дүү Н гэх айлын гадаа З эхнэртэйгээ машинтайгаа байж байхад хажуугаар нь хурдтай явж өнгөрөхөд араас нь З эхнэртэйгээ дагасан. Тухайн 54-72 улсын дугаартай Портер нь ачаан дээр байсан бярууг ачаанаасаа түлхэж унагаачихаад зугтаагаад явсан гээд бид 3-т утсаар хэлээд бид нар тус машины улсын дугаарыг өөрийн гар утсан дээр тэмдэглэж авсан. Бид 3 хамт З болон түүний эхнэр дээр очиход 3 хөлийг нь хүзүүгээр нь холбон хүлсэн байдалтай газар унасан байсан бор саарал өнгийн бярууг харж цагдаад *******д*******а өгч хүлээлгэн өгсөн" гэх мэдүүлэг 24 зэргээр шүүгдэгч Б.Н******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны орой С******* аймаг, С******* сумын "Бойны тохой" гэх газарт бэлчиж байсан иргэн Ө.Б эзэмшлийн 1 тооны үхрийг 54-72 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, яваад малаа хайж яваа хүмүүстэй тааралдаад баригдахаа мэдсэн учраас хашааны булан тойроод Портер машиныхаа ачаан дээр байсан бярууг ачаанаасаа түлхэж унагаачихаад зугтаагаад явсан нь хангалттай тогтоогддог.

       Шүүгдэгч нь ард талын айлын С ахын үхэр алга болсон тул тэдний үхэр байх гэж бодсон гэж мэдүүлдэг нь үндэслэлгүй юм. Тэрээр мэдүүлэгтээ "... тэгэж байгаад гарч ирээд голын наад талд уяатай бяруу хэвтэж байсан..." гэж мэдүүлдэг бөгөөд айлын уяатай байсан бярууг авсан, төөрсөн юм уу? сүргээсээ тасарсан, эсхүл ал*******л мал биш болох нь энэ мэдүүлгээс тодорхой харагдана.

      Мөн шүүгдэгч нь хохирогч Б.Б******* а*******г хулгайлаагүй гэж маргадаг ба манай аавын а*******нд хул зүсмийн соёолон байна уу хавчиг морь ирсан 2-3 сар болсон. Идчихье гээд гаргачихсан" гэж мэдүүлдэг.

     Гэвч шүүгдэгч Б. Н******* нь гаргасан а*******ны толгой, шийр арьс хэсгийг ус руу хийж, махыг нь өвсөн доор нуучихсан байснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хулгайн малыг нуун далдлах санаа зорилготой байсан гэж шүүх үзсэн.

    Мөн шүүгдэгч Б.Н*******ын аав П.Б******* эзэмшлийн өвөлжвенвес хураан авсан 195. 100 гр махан дээрээс авсан өрген 2см урт, 3см хэмжээтэй арьсыг бэхжүүлэн авсан нь хохирогч Б.Б******* зүүн гуя орчимд ширээтэй загасан тамга бүхий цавьдар зүсмийн а*******ны үстэй таарсан болно

    -хохирогч Б. Б*******... Тус хашааны баруун урд талын банз модыг салгаж байгаад манай а*******г тууж оруулаад улмаар хамгийн тарган а******* болох зүүн гуя орчимд ширээтэй загасан тамга бүхий цавьдар зүсмийн нэг тооны а*******г хөтлеед явсан байсан. Би алдсан а*******гаа одоогийн зах зээлийн үнээр 20.000.000 /хорин сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь миний алдсан а******* аймгийн наадамд 4. сум орон нутагт 20 гаран удаа айрагдаж байсан хурдан хүлэг байгаа юм" гэх мэдүүлэг

    -гэрч Б.А ... Би тухайн а*******г урал*******лахад ер нь хурд сайтай уясан наадам бүрд л айрагддаг а******* байсан Аймгийн наадамд 1 айраг, сумын тэгш ойд 2 удаа, бага бүсийн наадамд 1 удаа айрагдсан хурдан а******* байгаа юм. Сумын наадамд бол олон удаа хурдалж байсан. Ингээд тухайн а*******гаа 6 билүү 7 настай байхад нь буюу 2021 оны өвөл өөрийн танил Б.Б гэх хүнд Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр зарсан. Ер нь хурд сайтай а******* учир тээврийн хэрэгслийн үнэ хүрсэн юм. Би Б.Бэд зарсан а******* бол цавьдар зүсмийн 6-7 насны а******* байсан. Цавьдар гэдэг маань өөрөөр хэлбэл дэл, сүүл нь бага цэгээн цавьдар өнгөтэй, их бие нь хонгор******* өнгө бүхий а******* байсан.... Мөн улирлаасаа шалтгаалаад өнгө нь хэд хэд хувирдаг а******* байсан Харин миний хувьд өөрийн а*******гаа цавьдар а******* л гэж хэлнэ" гэх мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

    Шүүгдэгч Б.Н*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

                   Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар 

        Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ө.Б 900,000 хохирол учирсан бөгөөд бор саарал өнгөтэй 1 тооны бярууг шүүгдэгч Б.Н******* хүлээлгэн өгснийг дурьдах нь зүйтэй.

     Хохирогч Б.Бэд 18,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 1,229,130 төгрөгөөр үнэлэгдсэн 195,100 грамм а*******ны махыг хүлээлгэн өгч, үлдэгдэл 16,770,870 төгрөг төлөгдөөгүй байх тул;

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Н*******оос 16,770,870 /арван зургаан сая долоон зуун далан мянга найман зуун далан/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Бэд олгож, хохирогч Б.Б нь энэхүү гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ*******эс шинжээчийн дүгнэлт гаргуулан, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 54-72 СЗА улсын дугаартай, тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Нэргүйд буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Н*******оос гаргуулан, Улсын орлогод оруулах нь зүйтэй.
                          Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуц*******ын талаар,

     Шүүх шүүгдэгч Б.Н*******од эрүүгийн хариуц*******а буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуц*******ын хөнгөрүүлэх. хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуц*******а хүлээлгэх нь зүйтэй байна. \

    Шүүгдэгчид эрүүгийн хариуц*******а оног*******лахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

     Иймд улсын ял*******чийн 5 жил, 6 сарын хугацаагаар ял оног*******лах ялын санал гаргаснаас доогуур буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н*******од 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оног*******лж, түүнд оног*******лсан хорих ялыг нээлттэй хорих байгуул*******ад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

   Шүүгдэгч Б.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

  Шүүгдэгч Б.Н*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь хуульд нийцнэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4. 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирд*******а болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч А******* а******* овогт Б******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан "Мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 24 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н*******од 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оног*******лсугай.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******од оног*******лсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуул*******ад эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 54-72 СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Нэргүйд буцаан олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон 4,000,000 (дөрвөн сая төгрөгийг шүүгдэгч Б.Н*******оос гаргуулан, Улсын орлогод оруулсугай

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******оос 16,770.870 /арван зургаан сая долоон зуун далан мянга найман зуун далан/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Бэд олгож, хохирогч Б.Б нь энэхүү гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэ*******эс шинжээчийн дүгнэлт гаргуулан, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

    6. Хохирогч Ө.Б 900,000 төгрөгийн хохирол учирсан бегеед бор саарал өнгөтэй 1 тооны бярууг шүүгдэгч Б.Н******* хүлээлгэн өгснийс дурьдсугай.

      7. Шүүгдэгч Б.Н******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

   8. Шүүгдэгч Б.Н*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын ял*******ч, шүүгдэгч, хохирогч нарт гар*******лахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ