Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/239

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

     Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Ф.С*******, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С******* Х******* К******* овогт Ф******* С******* холбогдох эрүүгийн 2231003590208 дугаартай хэргийг энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын -**ны өдөр Сэлэнгэ аймгийн Ш******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ш******* сумын Засаг дарга ажилтай, ам бүл **,*** хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ш******* сум ***баг. *****тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, С******* Х******* К******* овогт Ф******* С*******, /РД: М*******/,

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдснээр

     Ф.С******* нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймаг, Ш******* сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Жи эм" нэртэй амралтын газрын хоолны зааланд М.Б******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцэгдсэн болно. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ф.С*******ын өгсөн: "... Сүүлийн 2 жил энэ хүн олон нийтэд лайв хийж миний эрхэд маш их халдаж байсан. Тухайн өдөр бид нар өөрсдөө хуралдаан хийгээд иргэдийн төлөөлөгчдийг хүлээж авч удаан уулзаагүй учраас уулзаад Ш******* сумын "JМ" амралт дээр байж байсан Төлөөлөгчдийг хүлээж аваад байж байсан. З намайг 2 жил гаран доромжилсон. Би өөрөө тодорхой хэмжээний албан тушаал хашиж байсан учраас нийгэмд чөлөөт үзэл бодлоо илэрхийлж нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй Цагдаагийн байгууллагад 2 удаа өгч байсан. Лайв гэх зүйлээр нийгмийн тодорхой нэг албан тушаалтныг сонгож аваад гүтгэж доромжилж ингэж болдог гэдгээрээ дараа дараагийн тодорхой хэмжээний алба хашиж байгаа хүмүүсийг айлгаж ичээх байдлаар энэ хүн өөрийнхөө хувийнхаа үйл хэргийг гүйцэлдүүлдэг гэж би хардаж байгаа. Тэр талаар ярьдаг дарга нар ч байдаг. Чи нэг очиж уучлалт гуйгаад асуудлаа шийдчих гэж надад зөндөө хэлж байсан. Би өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна, тодорхой хэмжээний удирдах албан тушаалтнууд дунд янз бүрийн алдаа мадаг, шийдвэр байдаг ч гэсэн нийт массаараа улс орноо зөв чиглэлд явж байгаа гэж бодож байна. Лайв хийж бусдын эрхэд халдаж, гүтгэж доромжилж байгаа байдал Монгол улсад хэвлэл, мэдээллийн зөв зохистой орон зай байхгүй учраас борооны дараа ургаж байгаа бохир мөөг шиг ургаж гарч ирж байна. Би энэ хүнийг энэ байдлаар өш хонзон байхгүй, ямар нэг шалтгаан байхгүй, зөвхөн энэ хүнээс уучлалт гуйж, хэлсэн зүйлийг нь хийгээгүйн төлөө сүүлийн 2 жил гэр бүл, өөрийнхөө гарал үүсэл, сурсан мэдсэн зүйл, тэр байтугай миний гэр бүлийн амьдралд оролцож байна. Би бол аргаа барсан. Цагдаагийн байгууллагад зөндөө хэлж байсан. Лайв хийж байгаа энэ байдлыг цагдаагийн байгууллага мөрдөгч нар хүртэл наадах чинь лайв хийж дарамталдаг гээд энэ байдалд нь намайг ахаа та больчих, ямар ядаргаатай юм гэдэг байдлаар ярьсан. Одоо Сэлэнгэ аймагт энэ хүний өмнө бууж өгөөгүй ганц байгууллага бол шүүх гэж харж байна. Тэр хүн намайг уучлалт гуйгаагүйн төлөө, хүссэн зүйлийг нь өгөөгүй юм уу эсвэл Сэлэнгэ аймагт лайвдаад байгаа дарга нарын ганц эсэргүүцээд юу ч авч хэлэлцэхгүй байгаа ийм байдал үзүүлж байгаа ганц хүн нь болж байна. 2 жил болсон учраас намайг дарж авах гэсэн бодолтой л байгаа. Тэр өдөр орж ирээд лайв хийхээр нь би аргаа барсан. Цагдаагийн байгууллага намайг харж үзэхгүй байна, бусад хуулийн байгууллага, хүний эрхийн байгууллага харж үзэхгүй байна. Тэгээд би утсыг нь авсан. Бага насны нэг хүүхэд дагуулсан байсан, би насанд хүрээгүй л гэж ойлгосон Тэгээд хүүхэд нь хүртэл над руу вискиний шил шидээд, орилоод байсан. Бид нар хэнд ч саад болоогүй амгалан тайван өөрсдийн хамт олны хүрээнд л байж байсан. Би утсыг нь аваад нэг хүн рүү өгсөн, тэгээд цагдаа ирээд учрыг нь олох байх гэсэн бодолтой байсан. Тэгээд нэг мэдэхэд хүүхэд нь ард ирээд намайг боогоод хойш нь дараад унагаасан. Би доошоо унасан. Згийн хэлж байгаа шиг би бага насны хүүхдийг зодох ямар ч үндэслэл байхгүй. Их л чадалтай хүүхэд юм байна лээ 18 настай 19 хүрсэн гэдгийг нь сүүлд нь мэдсэн. Хоолой боогдсон, салахгүй байсан би тэвэрч авсан миний гараас хазаад би нуруу руу нь түлхээд холдуулсан. Доошоо буухдаа миний уруул руу бас цохисон. Унаад босоход тэр хүүхэд ч хурдан надаас түрүүлж босоод ноцолдоод тэгээд л салсан. Жоохон хүүхэд байсан учраас би ичсэн. Цагдаа дээр шууд очоод шүүхийн шинжилгээнд гомдол санал гаргаад явуул явах л байсан. Бага насны хүүхдийг яагаад ийм сонин ажилдаа авч явдаг юм бол Хүүхдэд нь бас өөрт нь шүүх хурал дээр ирвэл хэлье гэж бодсон. Энэ хүн толгойд цохиж гэмтэл учруулаагүй гэдгийг тэр залуу мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Би цохиогүй гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ээж, хүү 2-г би хүрч ирээд манай амгалан тайван байдлыг алдагдуулаад өг гэж хэлээгүй. Та бүхэн ч гэсэн нөхцөл байдлыг мэдэж л байгаа байх. Хүмүүжилгүй айлын эрх хүүхэд шиг, ээж, зайдва эрхлээд хамаг юмаа сүйтгэж байгаа хүн шиг л байна. Бүх хүн рүү үсчээд байна. Сүүлдээ бие биеийнхээ нэр төрийг гутаах хүртэл байдал руугаа орж байна. Энэ хүнийг одоо яах ёстой юм. Улс төрийн нам дотор хүртэл бие биеэ гүжирдэхэд энэ хүнийг ашиглаж эхэлж байна. Надад харамсалтай байна. Би верее бол энэ хүнийг Байнга бодож явдаггүй. Энэ хүн байнга л намайг бодож янз бүрийн байдлаар уучлалт гуйлгах талаар бодож явдаг байх. Би бол өөрөө аз жаргалтай хүн. Энэ амьдралд тодорхой цаг хугацаанд үр хүүхэд, найз нөхөдтэйгөө байх цаг хугацаагаа хайран зүйлд зарцуулдаггүй хүн. Тэр ч утгаараа би энэ хуний лайвыг тоодоггуй Зарим дарга нар тэвчдэггүй юм шиг байна лээ. Хэрэг болсны дараа цагдаагийн байгууллага дээр очоод Дарханд үзүүлнэ Сэлэнгийн шүүхийн шинжилгээний байгууллага бол Авилгалд автагдсан хууль бус шийдвэр гаргана гэж төрийн байгууллага руу хүртэл дайрч байгаа юм. Өмнө нь энэ хүн бас Дарханд ажиллаж байсан, магадгүй таньдаг хүн байдаг болов уу? гэж хардаж байна. Тэгээд л Дархан руу аваад л явсан. Мөрдөгчид танай Сэлэнгэд нэг ч шударга хуулийн байгууллага байхгүй гэж хэлээд Дархан руу аваад явсан байсан. Дарханд очоод үзүүлэхэд хөнгөн гэмтэл гарсан байна лээ. Хаана ямар хөнгөн гэмтэл гарсныг би мэдэхгүй байна. Тэр дүү байсан бол би хэлмээр байна. Ардчилсан зүүн өмнөд азийн өндөр хөгжилтэй оронд байгаа юм. Ээж шигээ ингэж лайв хийгээд хүнийг гүтгэж гүжирдээд явж байгаа хүн байна уу? цаашдаа Монгол улсын ирээдүй болж байгаа залуу хүний хүмүүжил ямар байх вэ? ээжийнхээ бусдыг шантаачилж эвгүй байдалд оруулж, ямар ч хөдөлмөр эрхлэхгүй амьдарч байна. Өнөдөөр прокурор нь прокуророо хийгээд, зөөгч нь зөөгчөө хийгээд, цагдаа нь цагдаагаа хийгээд бүгдээрээ цалин аваад ажиллаж байна. Энэ хүн ямар ч ажил хийхгүй, бүгдийг шантаачилна. Шантаачлахгүй хүн гэж байхгүй, тэр байтугай Их хурлын гишүүдийг хүртэл шантаачилж байна. Ийм учраас хуулийн байгууллага иргэнээ хамгаалж аливаа зүйлийг зөв бурууг нь шүүж нэг талд нь гаргаж өгнө үү гэж хүсэж байна Үнэндээ би тэр хүүхдийг зодож нүдээд гэмтээсэн зүйл огт байхгүй..... Би тэр хүн рүү яриагүй. Тэр хүн над руу түрүүлж ярьдаг. Тэгээд дарамт ч юм уу учир нь ойлгогдохгүй би чамайг шившиг болгоно гэж хэлдэг. Ямар юмаараа шившиг болгох гэж байгааг би ойлгоогүй. Ер нь бол лайвчин, шантаач хүн тиймэрхүү л зантай шүү дээ" гэжээ.

    2 Хохирогч М.Б******* 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Би 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ээж Згийн хамт "Жи Эм" нэртэй амралтын газарт очсон. Манай ээж лайв хийгээд ортол шууд л ээжийн нэг цэнхэр дээлтэй эмээ орилж чарлаад хоол унд шидэх гээд хараагаад байсан. Тэгтэл ширээнд сууж байсан цагаан цамцтай эрэгтэй босч ирээд ээжийн толгой руу цохиод гар утсыг нь булаасан. Тэгэхээр нь би ээжийнхээ утсыг авахаар очтол С******* гэж хүн нь миний толгой хэсэг рүү 1 удаа цохиод миний толгойг уургалж аваад нуруу хэсэгт 1 удаа тохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаж байхад миний толгой руу дахин нэг удаа цохиод манайг өөрөөсөө холдуулсан. Бид хоёрын хооронд ийм п зүйл болсон. Тэрнээс өөрөөр бид хоёр хоорондоо цохилцож, ноцолдсон зүйл байхгүй. Би С*******ын ар нуруу хэсгээс нь барьж аваад хойн нь татсан тэрнээс өөрөөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Ф.С******* цохиулсны дараачаар миний толгой бага зэрэг өвдөж байсан. Тэрнээс хойш надад гүйлгэх. бөөлжих шинж тэмдэг илэрч байсан. Мөн нүд минь гархилж давхраа орсон. Тухайн үед Ф.С******* миний хүзүүг уургалж аваад байж байх үед тэр хүмүүс тойроод зогсоод байсан юм. Намайг болон ээжийг минь зодож, доромжилсонд гомдолтой байна. Эрүүл мэнд болон хохирлоо барагдуулмаар байна. Миний хувьд Бүгд найрамдах Солонгос улс руу сурахаар явах гэж байгаа тул цаашид мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцож чадахгүй тул миний өмнөөс миний ээж уг асуудалд оролцох боломжтой бол шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг, 3.

    Гэрч Б.Д 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ИХТ нарыг хурлын дарга хүлээн авахаар болсон юм. Би ажилтай байсан учир ойр зуурын юм хийж байгаад 19 цагийн төлөөлөгч У хамт очсон. Намайг очих үед хурлын дарга Б, төлөөлөгч Т, Т, У. Л. Б, С, Г, Э, Э, Оюунт, О нар байсан. Тэгээд орж суугаад хоол цай идэж уугаад сууж байтал 20 өнгөрч байсан байх О.З лайв хийгээд орж ирсэн бөгөөд бид нарын шууд "хулгайчуудаа хулгай хийсэн мөнгөөрөө хоол идэж байна уу" гэх мэтээр доромжилсон. Тэр үед Т төлөөлөгч Зд хандаж хэдэн үг хэлсэн бөгөөд лайв хийж байгааг нь болиулах гээд гар утсыг авсан. Яг хэн авсан гэдгийг мэдээгүй бүгд бөөгнөрөөд байсан учир би хараагүй. Надад яг О.Згийн утсыг хэн өгсөн гэдгийг мэдээгүй Утсыг нь аваад би халаасандаа хийгээд байж байсан бөгөөд цагдаа иртэл өгөхгүй байж байгаад цагдаа ирэхээр нь Б төлөөлөгчид өгөөд төлөөлөгч Зд өөрт нь өгсөн. Тухайн үед З хүүгийнхээ хамт орж ирсэн бөгөөд ээж нь хэрэлдсэн хүн бүр лүү хүүхэд нь дайрч байсан ба ширээн дээр байсан вискиг авч С******* руу шидсэн. Би Зтай маргаад зогсож байх үед миний биед халдаж намайг ирж боосон. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулахаар түлхсэн бөгөөд тухайн үед бүх хүмүүс гарч яваад Б төлөөлөгч бид хоёр үлдсэн бөгөөд З тэр хугацаанд бид нарыг доромжлоод байж байсан. Т төлөөлөгч орж ирсэн Т төлөөлөгч орж ирээд Зтай юм ярьж суусан бөгөөд тухайн үед намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ус цацсан бөгөөд тэр үеэр цагдаа орж ирээд Зг аваад явсан. Өөр ямар нэгэн болсон зүйл байхгүй" гэх мэдүүлэг³,

   4. Гэрч О.З 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Гэрч О.З 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: " 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд би өөрийн хүү М.Б******* хамт Ш******* сумын 1 дүгээр багийн нутагт байрлах "Жи Эм" амралтын газарт очоод Ш******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид ажлын цагаар наргиад сууж байгаа газар руу нь хүүгийн хамт шууд лайв хийгээд яваад орсон. Тэгтэл Т гэх нэртэй авгай орилоод миний өөдөөс тавагтай хоол цацах гээд дайрсан. Тэгсэн чинь С******* ширээний ард талаас босч ирээд над руу дайрч ирээд миний гар утсыг булаан авсан. Тэгтэл манай хүү Б миний гар утсыг авахаар С*******той зууралдаад авсан. Тэгтэл С******* миний гар утсыг Д гэх эмэгтэйд өгчихөөд намайг хүзүүдээд доош дарсан. Тэгтэл манай хүү С*******ын араас нь тэвэрч автал С******* эргэж хараад баруун гараараа толгой хэсэг рүү нь 1 удаа цохиод камерын доор ороод хэд хэдэн удаа толгой цээжин тус газарт нь цохиод толгойг нь уургалж, босгож ирээд нуруу хэсэгт мөн баруун гараараа хүчтэй 1 цохиод. үргэлжлүүлээд нүүр хэсэг рүү нь доороос нь дээш чиглүүлээд цохиод вереесве холдуулаад хэсэг байж байгаад манай хүү М.Б болон намайг элдэв үгээр доромжилж байгаад Ф. С******* гараад зугтаачихсан. Миний хүү маш ихээр толгой нь өвдсөн, сэтгэл гутралд орсон, 2-3 хоногоор бөөлжиж, гүйлгэлт өгөх болсон. Доромжлуулсандаа амиа хорлохыг завдсан. Солонгос улс руу сурахаар яван явтлаа хэнтэй ч харилцаа үүсгээгүй. Миний хувьд хүүг минь цохиж зодож эрүүл мэнд, сэтгэл санаанд нь хохирол учруулсанд гомдолтой байна" гэх мэдүүлэг,

     5. Гэрч Ц.Э 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед "Жи Эм" амралтын газарт очоод хэсэг байж байтал гаднаас О З утсаа бариад лайв хийгээд гэнэт орж ирээд "Сайн байцгаана уу" гэж хэлээд миний нуруу хандуулсан байсан зүг рүү явсан. Тэгтэл тэнд байсан төлөөлөгчид О.Зд "та одоо болиоч ээ" гэх мэтээр зөндөө хэлсэн ба төлөөлөгч нар босч ирээд маргалдаад, зууралдаад цааш явахаар нь би босч ирээд яваад очтол Згийн хүүхэд С*******ын араас нь тэвэрч аваад доош дараад цохисон. Тэгээд Згийн хүүхэд С******* хоёр зууралдаж аваад ноцолдоод байсан. Би тэр үед яг хэн нь цохиж нүдээд байгааг нь хараагүй. Би тэр үед тэгэс хийж байгаад л яваад өгсөн" гэх мэдүүлэг,

   6. Гэрч Д.С 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: " 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурал дуусаад 16 цаг өнгөрч байхад Ш******* сумын нутагт байрлах "Жи эм" нэртэй амралтын газарт хоол идэхээр төлөөлөгч нарын хамт явсан. Амралт дээр очоод хоол ундаа идээд ярьж хөөрөөд сууж байтал О.З гэх эмэгтэй гаднаас лайв хийгээд ороод ирсэн. О.Зг орж ирэх үед төлөөлөгч нар бухимдсан бөгөөд Т эгч, засаг дарга С******* 2 өөдөөс нь очоод засаг дарга гар утсыг нь булааж авсан. Тэгтэл О.Згийн хүүхэд С******* даргын араас нь хоолойг нь боогоод арагш дараад унагаагаад нүүр хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь С******* уурлаад барьж аваад толгойг нь зүүн гараараа уургалаад авчихсан байхад нь би гүйж очоод С*******ын гарын тавиулаад салгасан. Тэгээд тэр хоёр салцгаасан ба би Эийн хамт гараад явсан Буцаж ирээгүй" гэх мэдүүлэг,

   7. Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 848 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: "М.Б******* биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт,

   8. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 351 дугаар дугнэлтийн Дүгнэлт хэсэгт "Ф С*******ын биед дээд уруулын дотор салст, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт,

  9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 942 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: "Ф. С*******ын биед дээд уруулын дотор салст, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт,

   10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 943 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: "М.Б******* биед тархи доргилт цээжинд зулгаралт гэмтэл учирчээ. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт,

    11. Яллагдагч Ф.С*******ын 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: "Би яллагдагчаар татах тогтоолтой санал нийлэхгүй байна. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ш******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Жи эм" амралтын газар Ш******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын хүлээн авалт хийж байхад 20 цаг өнгөрч байхад гаднаас О.З гэх эмэгтэй хүүхдийнхээ хамт гар утсаараа лайв хийгээд орж ирсэн. Тэгэхээр нь Зд "наад лайваа болиоч" гэхэд бид нарын хулгайч та нар нийлж газар нутгаа зарж, үрлээ гээд байхаар нь очоод гар утсыг нь авсан. Намайг гар утсыг нь авангуут Згийн хүүхэд миний ар талаас ирээд намайг хүзүүдээд хойг унагаах гээд дарсан. Тэгэхээр нь би эргэж харах үед миний уруул хэсэг рүү 1 удаа, хамар хэсэг хүү 1 удаа цохисон. Би өөрийгөө хамгаалахын тулд толгой хэсгийг нь гартай нь хамт уургалаад авсан. Тэгэхэд хүмүүс бид 2-г салгасан. Тэр үед Згийн хүүхэд миний баруун гарын булчин хэсэгт 2 газар амаараа хазчихсан байсан. Тэгээд л хүмүүс салгаад аваасан явсан Бид нар хүндэтгэлийн ажиллагаа явуулж байхад тухайн хүмүүс ирж амгалан тайван байдал алдагдуулж, лайв хийж бид нарын хийж байсан үйл ажиллагаа цуцлагдсан гомдолтой байна. Хүлээн авалт зохион байгуулахад зарцуулагдсан мөнгө төгрөгийг нэхэмжлэх бодолтой байна" гэх мэдүүлэг", 12. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол 12, 13. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 3, 14. Шинжээчийн дугнэлт танилцуулсан тэмдэглэл 14, 15. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол¹³, 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст, 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 17, 18. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно.

   Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг нээлттэй үзүүлж шинжлэн судлав.

    Шүүхийн дүгнэлт

  Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Ф.С*******ыг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймаг, Ш******* сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Жи эм" нэртэй амралтын газрын хоолны зааланд М. Б******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

    Хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон сиди бичлэг, бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараахь нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

    Нэг. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь иргэн О.З нь хүү М.Б******* хамт иргэн Ф. С******* болон хамт олноороо амралтын газрын хоолны зааланд хоол идэж байхад нь гар утсаараа лайв хийж, улмаар "хулгайч, та нар нийлж газар нутгаа зарж үрлээ, хулгайчуудаа хулгай хийсэн мөнгөөрөө хоол идэж байна уу" гэж доромжилон орж ирснээр эхэлсэн байдаг.

    Энэ үйл баримтыг амралтын газарт байсан

  ✓ гэрч Б.Дгийн "... Би ажилтай байсан учир ойр зуурын юм хийж байгаад 19 цагийн төлөөлөгч У хамт очсон. Намайг очих үед хурлын дарга Б, төлөөлөгч Т, Т, У, Л. Б, С, Г, Э, Э, Оюунт. О нар байсан. Тэгээд орж суугаад хоол цай идэж уугаад сууж байтал 20 өнгөрч байсан байх О.З лайв хийгээд орж ирсэн бөгөөд бид нарын шууд "хулгайчуудаа хулгай хийсэн мөнгөөрөө хоол идэж байна уу" гэх мэтээр доромжилсон" гэх мэдүүлэг 19,

    ✓ Гэрч Ц.Э "..."Жи Эм" амралтын газарт очоод хэсэг байж байтал гаднаас О З утсаа бариад лайв хийгээд гэнэт орж ирээд миний нуруу хандуулсан байсан зүг рүү явсан. Тэгтэл тэнд байсан төлөөлөгчид О.Зд "та одоо болиоч ээ" гэх мэтээр зөндөө хэлсэн ба төлөөлөгч нар босч ирээд маргалдаад, зууралдаад цааш явахаар нь би босч ирээд яваад очтол Згийн хүүхэд С*******ын араас нь тэвэрч аваад доош дараад цохисон..." гэх мэдүүлэг 20, 

      Гэрч Д.С 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгаж ажиллагааны шатанд өгсөн: "... Амралт дээр очоод хоол ундаа идээд ярьж хөөрвөд сууж байтал О.З гэх эмэгтэй гаднаас лайв хийгээд ороод ирсэн..." гэх мэдүүлэг 21 нарын мэдүүлгээр урилгагүй зочин О.З нь өөрийн хүү болох Б.Б*******г дагуулан гар утсаа барьсаар лайв бичлэг хийж бусдын амгалан тайван байдал алдагдуулан орж ирснийг нотолдог

    Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд камерын бичлэгийг нэг бүрчлэн гүйлгэж цаг, минутаар нь үзэхэд дараахь нөхцөл байдал илэрсэн.

   Хоёр. Иргэн Ф.С******* нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хохирогч М.Бээс ирсэн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн болох нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзсэн

   Иргэн Ф.С******* нь аргагүй хамгаалалтыг хохирогч М.Б******* иргэн Ф.С*******ын араас нь түлхэж, хоолойг нь боож, доош даран унагаагаад нүүр хэсэгт нь 1 удаа цохьсон, хазсан хууль бус халдлага эхэлсэн үед довтолгооноос зайлсхийж хийсэн бөгөөд хохирогч М.Б******* нуруу руу 1 удаа цохиж, толгой руу нь 1 удаа цохисон байна. Довтолгоо төгссөн үед ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь дүрс бичлэгт харагддаг.

   Хэдийгээр хохирогч М.Б******* эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан боловч зөвхөн хохирогчоос өөрөөс нь асуумж, аман өгүүлэмж хэлбэрээр дүгнэлт гаргаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн боловч үзүүлээгүй, тархины томограф зураг авахуулаагүй, эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, эмнэлгийн магадлагаа болон эмчилгээний зардлын баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх баримтлаагүй болно.

   Эдгээр болон бусад байдлуудыг шүүх нэгтгэн дүгнэвэл Ф.С*******ын үйлдэл нь: хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалах аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх санаатай, идэвхитэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

   Өөрөөр хэлбэл Ф.С*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй" гэж заасан хуулийн заалтад нийцсэн гэж дүгнэлээ. Иймд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснвар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, "Аргагүй хамгаалалт" гасан хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыт цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

  Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар Ф.С******* нь хуулиар хамгаалагдсан аргагүй хамгаалалтын нехцел байдалд бусдын эрүүл мәндад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэггүй бөгөөд Шүүх түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч Б.Б******* гомдлыг халалцахгүй орхисон болно.

   Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ф. С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 116 дугаар зүйлийн 1 дэх хасат заасан "Хуний эрүүл мэндэд хенген хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг үйлдсэнд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч М.Б******* зүгээс тухайн гэмтэлтэй холбоотой ямар нэг гарсан хохирол төлбөрийн баримтыг мерден байцаалтын шатанд ирүүлээгүй байгаа учраас энэ удаа шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй" гэсэн саналыг гаргажээ,

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А зүгээс Яг хуралд орохын өмнө бол чат явуулсан байсан. Би утсан дээрээ авсан байгаа Хүүхдээрээ бичүүлээд байгаа юм. Би танаас нээх их хэмжээний мөнгө нэхэхгүй ээ 10,000,000 төгрөг гэж байсан. Тэгээд тэр чинь боломжгүй шүү дээ. Нэгдүгээрт Шинжээчийн дүгнэлт. Бид нар хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шинжээчийн 3 шатны дүгнэлт дээр тархи доргилт гэж гарсан. Гэхдээ энэ хэрэг дээр нэг удаа эмнэлэгт үзүүлсэн бичиг байхгүй. Яаралтай тусламжаар тухайн үед эмнэлэг дээр байж таарсан эмч үзэж байгаа юм. Ард нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гээд бичсэн. Тухайн үеийн өөрийнх нь хэлсэн хэлэмжээр оношийг тогтоож байгаа юм. Тархи доргилт бол нийтлэг өвчин болж байгаа юм. Цохиод толгой нь хагарсан ч юм уу, хавдсан зүйл байхгүй. Хэрвээ энэ гэмтлийг С******* учруулсан гэж үзвэл аргагүй хамгаалалтын нөхцөл гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дээр өөрийн эсвэл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Өөрөөр хэлбэл тухайн асуудлаас болоод цохиод байгаа эргүүлээд нэг цохиж байгаа асуудал бол тухайн довтолгооноос зайлсхийх арга. Үүнийг Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүн амь насаа хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах зайлшгүй шаардлага гарна. Хэрэгт авагдсан баримтаар С******* буруутай юм шиг, бичлэг дээрээс харахад арай өөр байдлаар харагдаж байна Араас нь тэр хүнийг Б боож байгаа үйлдэл дуусаагүй. Эхлээд бэлхүүс хавиар тэвэрч байгаад араас нь дараагийн үйлдэл үргэлжилж боогоод унагааж байгаа юм Хоёулаа арагшаа унаж байна. Тархи доргилтыг энэ үед ч авсан байж болно. Ханан дээр цохиод авсан байж болно, өөрөө хүнийг боож байхдаа доргилт авсан байх болно. Агагүй хамгаалалт байх магадлалтай. Юуг аргагүй хамгаалалт гэж тооцохгүй вэ гэдгийг хууль дээр заасан байдаг. Бусдын хууль бус халдлага эхэлсэн. эхлэх гэж байгаа тодорхой үйлдэл, довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй гэж байна Довтолгоо төгссөн гэдэг нь энэ 2 салаад тухайн хүүхэд өөр газар очоод байж байхад нь очоод цохиж байгаа үйлдэл бол довтолгоо төгссөн үйлдэл гэж байгаа юм. Гэтэл энэ бол үргэлжлээд араас нь цохиод байгаа үйлдэл. Мен гэрч нарын халж байгаагаар боосон гэдгийг хэлсэн, мен виски шидээд байгааг гэрч хэлсан. Энэ хүүхэд өнөөдөр юу ч хийх магадлалтай байна намайг алчихаж магадгүй, юу ч хийх магадлалтай гэж тархинд нь суучихаж байгаа юм. Тэгээд араас нь боосон. Энэ хүний уруул руу цохиод гарыг нь хазаад байгаа энэ үйлдлүүд нь энэ хүнийг эсэргүүцэх нөхцөл байдал үүсээд байгаа юм Гарыг нь тавихгүй хазаад байгаа юм. Хамгийн сүүлийн толгой уургалсан гээд байгаа дээр бичлэгээс харахад гарав авах гээд нэг гараа татаж аваад нөгөө гарыг нь хазаад тавихгүй болохоор нуруу руу цохиж салж байгаа юм. Энэ үйлдлийг хийж салаагүй бол өшее вер юу болох байсан юм. Тиймээс аргагүй хамгаалалт байх магадлалтай байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол анхнаасаа ээжийнх нь хүүхдээ дагуулж явж байгаа хууль бус үйлдэл. Энэ хүн цагдаагийн байгууллагад ажилладаг хүн биш. Прокурорын байгууллагад ажилладаг хүн биш Тэр лайв хийх эрхгүй, хамт олны хамт сууж байгаа уур амьсгал дээр бичлэг хийж амгалан тайван байдлыг алдагдуулах хүн биш. С******* гэдэг хүнийг гэм буруутайг тогтоолоо, тэр хүн лайв хийгээд амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа уйлдэлдээ яагаад хариуцлага хүлээдэггүй юм. Зөрчлийн хуулиар яагаад хариуцлага хүлээдэггүй юм. Бүхэл эх үүсвэрийг гаргаж байна. Хүүхдээ хүртэл гэмт хэргийн хохирогч болоход тэр хүний нөлөө гарч байна. Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргийн хохирогч болоход гол нөлөө үзүүлж байна. Ийм байдлаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол ерөнхийдөө л ийм. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудын хүрээнд авч үзвэл энэ бол хохирогчийн зүй бус, өөрийнх нь түрүүлж довтолсон үйлдлээс эхэлсэн. Энэ үйлдлийг л С*******ын хувьд таслан зогсоосон Энийг өнөөдөр гэмт хэрэгт тооцохгүй гээд заасан байна. Тиймээс аргагүй хамгаалалт гэсэн санкци хэрэглэж өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.

   Сэлэнгэ аймгийн прокурорын газраас С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, "Аргагүй хамгаалалт" гэсэн хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыг цагаатгаж шийдвэрлэсэн.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар Ф.С******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь хуульд нийцнэ.

  Ф. С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дах хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсам 1 ширхэг Сидиг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц харгийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоов.

     Жич: Хохирогчийн ээж • З шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх дээр ирээд шүүхийн Тамгын газарт шүүгчээс татгалзаж байна, цахимаар оролцох тул техникийн шаардлага хангана уу гэсэн хүсэлтийг өгсөн мөртлөө шүүгчийн туслахад хүү Б.Б*******г улсын шалгалттай тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй гэсэн тайлбарыг өгчээ

  Хохирогч Б.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй онлайнаар оролцоогүй/ байх тул шүүх хуралдааныг хохирогчийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах ундэслэл болохгүй тул хэргийн оролцогч талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 36.9, 36. 10. 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

    1. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн еренхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, "Аргагүй хамгаалалт" гэсэн хуулийн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С******* Х******* К******* овогт Ф******* С*******ыт цагаатгасугай.   

     2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 22 дахь заалтад зааснаар Ф.С******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай

  3.Ф. С******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс завшеервел тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ц.АМАРГЭРЭЛ