| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2023/0222/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/234 |
| Огноо | 2023-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.3., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/234
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. Энхзул, улсын яллагч Т. Нансалмаа, шүүгдэгч А.М*******. түүний өмгөөлөгч Г.Амартүвшин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О*******, иргэний хариуцагч 3.С******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 23. дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* ******* овогт А******* М******* холбогдох эрүүгийн 2331000000239 дугаартай, эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ****аймгийн**** төрсөн 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Голомт банкны **** салбарт инженерээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ***, *** сум. *** дугаар баг, ***хэсэг, ***тоотод оршин суух хаягтай, урьд яп шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* ******* овогт А******* М******* /РД: М*******/;
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдснаар/ Шүүгдэгч А.М******* нь Голомт банкны*** салбарт инженерээр ажиллаж байхдаа буюу 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тус банкны ***аймгийн****байрлах 3 тооны бэлэн мөнгөний машиныг түлхүүрээр нь онгойлгож, бэлэн менгений кассетаас нийт 72,385,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.М******* нь Голомт банкны С**** инженерээр ажиллаж байхдаа буюу 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тус банкны С***аймгийн ****байрлах 3 тооны бэлэн мөнгений машиныг түлхүүрээр нь онгойлгож бэлэн мөнгөний кассетаас нийт 72,385,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.М******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М******* өгсөн: "мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэжээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. О******* өгсөн: "Манай байгууллагад инженерийн орон тоо 2023 оны 03 дугаар сард батлагдсан юм. Өмне инженертэй байгаагүй. Ингээд зар тавьсны үндсэн дээр А.М******* нь манайд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр инженерээр ажилд орсон. Шинэ ажилтан учраас компьютер тоног төхөөрөмж байхгүй байсан тул төвөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шинэ компьютер ирсэн. Үүнтэй холбоотойгоор 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны хооронд холбогдох эрхүүд нь ирээд өөрийн гэсэн домен нууц хаягтай болсон Дүрэм журмуудаа сайн унш гэхэд програмууд нь сайн суугаагүй байна гэж хэлсэн. 08 дугаар сарын 01-ний өдрөөс бүх ажил жигдрээд хэвийн болсон. А.М*******ын хувьд ажилд орсноосоо эхлээд 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл харилцааны үйлчилгээний ажилтныг дагалдаж байсан. 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл төв салбарт очиж сургалтад хамрагдсан. 08 дугаар сарын 31-ний өдер мэдээллийн цаг хийгээд байж байтал төвөөс захирал залгаад танайд шинээр ажилд орсон А.М******* мөрийтэй тоглоомын сайтад хандаж 3,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь хяналтын камерт бичигдсэн байна гэж хэлсэн. Тухайн үед ажилтан өөрөө л тоглож байна гэж би ойлгосон Захирал мөрийтэй тоглоом тоглодог хүн энэ ажилд зохихгүй тул туршилтаар ажиллаж байхад нь явуулъя гэж надад хэлсэн. Би ажилтнаа өрөөндөө дуудаж уулзсан. Тэр өдөртөө нэг харилцагч гаднаас орж ирээд АТМ-д мөнгө хийсэн чинь гацчихлаа гэсэн. АТМ гацсан тохиолдолд төвөөс зөвшөөрөл аваад тоолдог. Харилцагчийн үйлчилгээний ажилтан тоолоход 12,400,000 төгрөг дутсан. Илүүдэл, дутагдал байнга гарч п байдаг. Гэтэл энэ удаа ямар учраас дутсан нь олдоогүй. Өдөр өндөрлегеений дараа харъя гэсэн боловч маргааш нь залгаад сайн мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Тиймээс камерын хяналт хийхгүй бол болохгүй юм байна гэж хэлээд хийж эхэлсэн Би 09 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн тамгын газарт хуралтай байхад манай байгууллагын аюулгүй байдлын хэлтсийн захирал над руу утасдаад танай камерыг шалгахад танай шинэ ажилтан чинь авч байгаа нь камерт үлдсэн байна гэсэн. Би ингээд тухайн өдрөө харилцагчийн үйлчилгээний ажилтнаа дуудаад бух Сидинийхээ мөнгийг тоол гэж үүрэг өгчихөөд би М*******ын ээж рүү залгаад яаралтай хүрээд ир гэж хэлсэн. М******* энэ болсон процессыг ээж, аавдаа хэлсэн байсан юм билээ. Аав, ээж нь хэлж чадахгүй айгаад байсан юм гэж хэлсэн Би хэзээ мэдсэн юм гэж асуухад 08 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн гэж хэлсэн 08 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн юм бол та яагаад хэлээгүй вэ? гэхэд хэлж чадахгүй айгаад ийм байдалд хүрчихлээ гэж хэлсэн. М******* миний хажууд сууж байхад *******а, *******аас хэдэн төгрөг авснаа хэлсэн. Ярьж байх явцад харилцагчийн үйлчилгээний ажилтан тоолж байсан. Ороод хэдэн төгрөг дутуу байна гэхэд М*******ын хэлсэн тоог хэлсэн. Одоогийн байдлаар 45,877,000 төгрөгийг телегдөөгүй байгаа тул гомдолтой байна" гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч 3 С******* өгсен "Би уйл ажиллагааны ахлах менежерийн түр албан тушаалд ажилладаг. Голомт банкинд шинээр ажилд орсон хүний хувьд туршилтын 3 сардаа л явж байсан Ахлах менежер нь салбарын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьдаг. А.М******* бол төв дээр сургалтад хамрагдаад ирсэн байхад миний хувьд сургалтад хамрагдаагүй шууд л ажлаа хүлээж аваад суралцаад явж байсан үе байсан. Инженерийн тушаал нь ирсэн. Анкет бүрдүүлж авах процесс маш хурдан болж өнгөрсөн. М*******ын тушаал хурдан ирсэн Мын тушаал, хөдөлмөрийн гэрээ нь захирал бид хоёрт биш М******* верт нь ирсэн байсан. Дүрэм журам унших ёстой гэж байгаа шүү уншаарай гэхэд би уншиж танилцсан гэж хэлж байсан. Хоёуланг нь захирал ахиж уншаарай гэж хэлэхэд за гэсэн. Ингээд удалгүй сургалтад яваад ирэхэд нь их юм сурсан уу? гэхэд тэгсээн аниа гэж хэлж байсан. 08 дугаар сарын 31-ний өдер захирал холбогдсон юм байна. Салбарын захирал тухайн үед намайг дуудаад М******* нь цахим мөрийтэй тоглоомын сайтад хэд хэдэн удаа хандсан байна Би өөрөө эхлээд уулзъя бусад хүнд битгий хэлээрэй гэж хэлэх явцад харилцагчийн менге гацсан процесс болсон. Захирал М*******ыг өрөөндөө дуудаж уулзсан Яг юу хэлэх гээд байна вэ? гэвэл захирал тухайн үед болсон зүйлийг надад үнэнээр нь хэлсэн бол ахиж мөнгө авч процессийг таслан зогсоох боломжтой байсан гэж бодсон. Ээж аавдаа хэлсэн байхад ээж аав нь бид нарт хэлсэн бол арай өөр шүү дээ. Түлхүүрийн асуудал яриад байна. Энэ түлхүүрнүүд 13 жилийн хугацаанд ахлах менежер дээр ч биш харилцагчийн үйлчилгээний ажилтанд л байдаг байсан Амралтын өдөр АТМ-д гэмтэл гарахад бид нэг нэгээрээ засварлаад явдаг байсан 13 жил процесс нь явсан байхад харилцагчийн үйлчилгээний ажилтан менге аваагүй. Иймэрхүү процесс болсон байгаа. Би иргэний хариуцагчаар татагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байна" гэх мэдүүлэг³,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Голомт банкны Сэлэнгэ салбарт IT инженерээр А.М******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон. Ажилтан А.М******* нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төв Голомт банкинд ІТ инженерийн сургалтанд хамрагдсан. Эхний ээлжинд болохоор 2023 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчимд хүний нөөцийн үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн захирал утсаар надтай холбогдож "ажилтан А.М*******ын талаар мэдээлэл өгөх гэсэн юм. Танай ажилтан М******* камерын хяналт хийхэд 6 удаагийн хандалтаар цахим мөрийтэй тоглоом тоглож 20.300.000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь камерт бичигдсэн байна. Тиймээс та IT инженерээ дуудаж энэ талаар асууж тодруулаад дараагийн арга хэмжээг ав гэж хэлсэн. Ингээд үйл ажиллагааны ахлах менежер С*******ийг дуудаж ІТ инженер А.М******* асуудал гаргасан байна. Ажлыг нь хүлээж аваад ажлаас гарrax талаар мэдэгдсэн. Ер нь бол манай байгууллагад ажиллаж байгаа ажилтан нь цахим мөрийтэй тоглоом тоглохыг хориглодог. Ингээд ажилтан А.М*******ой уулзахад "тийм ээ, би цахим мөрийтэй тоглоом тоглосон, үнэн" гэж хэлсэн. Мен гараар тайлбар бичиж өгсөн. Төв салбар буюу Голомт банк руу холбогдоход ажлаас гарах хүсэлтийг нь авах ёстой гэсэн тул дахин А.М******* руу залгахад утсаа авахгүй байхаар нь аав, ээж рүү нь залгаад асуухад урьд "өмнө мөрийтэй тоглоод 30.000.000 гаруй сая төгрөгийн өрөнд оруулаад төлсөн" гэсэн зуйлийг хэлсэн. Дахин А.Мын утсаар холбогдоход утсаа аваад би Улаанбаатар хот явж эхнэр, хүүхэдтэйгээ уулзмаар байна гэсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Голомт банкны Аюулгүй байдлын хэлстийн захирал утсаар холбогдож танай ІТ инженер бэлэн мөнгөний машины кассетаас менге авч байгаа талаар хяналтын камерт бичигдсэн байна гэсэн тул ажилтан Ш, С******* нарт үүрэг өгч Сэлэнгэ аймгийн төвд байрлах бүх бэлэн мөнгөний машины кассетанд байрлах мөнгийг тоолуулсан. Тооллого хийхэд Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн дотор байрлах бэлэн мөнгөний машины кассетаас 11.085.000 /арван нэгэн сая наян таван мянган/ төгрөг, Сэлэнгэ салбарын гадна байрлах бэлэн менгений машины кассетаас 12,440,000 /арван хоёр сая дөрвөн зуун дөчин мянган/төгрөг, "Гоё март" дэлгүүрийн дотор байрлах бэлэн мөнгөний машины кассетаас 48.860.000 /дөчин найман сая найман зуун жаран мянган төгрөг буюу нийт 72.385.000 /далан хоёр сая гурван зуун наян таван мянган/ төгрөгийг хууль бусаар нууцаар авсан болохыг мэдсэн. Тухайн асуудлаар А.М*******ой уулзаж асуухад "тийм ээ би бэлэн мөнгийг авсан нь үнэн" гэж хүлээн зөвшөөрсөн. Ахлах менежерт бэлэн мөнгөний машины гадна болон доторх бүх түлхүүрүүд хадгалагддаг. Бэлэн мөнгөний машиныг засварлах, мөнгөний хайрцгийг цэнэглэх үед бэлэн мөнгөний машины гадна түлхүүр ІТ инженерт, дотор тал буюу мөнгө орох хэсгийн хайрцагны түлхүүр харилцагчийн үйлчилгээний ажилтан /теллер/ нар авч дээрх албан тушаалтан нар ажлаа дуусаад буцаагаад ахлах менежерт түлхүүрийг өгөх ёстой боловч ахлах менежер өөрөө аваагүй бүх түлхүүрээ ІТ инженерт өгчихсөн байсан. Байгууллагад учирсан 72.385.000 /далан хоёр сая гурван зуун наян таван мянган/ төгрөгийн хохирлыг төлүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү" гэх мэдүүлэг,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. О 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: "А.М нь манай байгууллагад 72,385,000 төгрөгийн хохирол учруулсан. А.М гэхээсээ илүү түүний ар гэрийн хүмүүс хохирол төлбөр төлнө гэж манай банкинд өргөдөл бичиж байсан. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлсөн зүйл байхгүй. Өнөөдөр А. М ээж Мөрөнтэй ярихад "нэгэнт шоронд явах нь тодорхой юм чинь төлж барагдуулж чадахгүй, бидэнд мөнгө байхгүй, хүүгээ явсны дараа бага багаар төлж барагдуулна" гэж хэлээд байгаа. Гомдолтой байна. Байгууллагад учирсан хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна" гэх мэдүүлэг,
6. Иргэний хариуцагч 3.С*******ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааны ахлах менежерээр томилогдон ажиллаж байна М******* бол АТМ-ны гадна талын түлхүүр байх ёстой. Тухайн түлхүүрээр онгойлгож засвар үйлчилгээг хийх ёстой байдаг юм. Харин дотор талын түлхүүрийг харилцагчийн үйлчилгээний ажилтан /теллер/-д байх ёстой. Тухайн АТМ онгойлгох түлхүүрнүүдийг нийтэд нь би хариуцаж ажиллах ёстой. Ажил үүргийн хуваарийн дагуу удирдлагаар нь салбар тооцооны төвийн захиралд харьяалагдана. Би бэлэн мөнгө тоолж хийх явцад хяналт тавьж ажиллаж байсан. 2023 он гараад Голомт банкны Сэлэнгэ салбарт ІТ инженерийн орон тоог шинээр нэмж ажиллуулахаар болсон юм. Ингээд ІТ инженерээр А.М******* гэх иргэн орох болсон талаар сонссон. Үүний дараа 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тушаал гарч А.М******* ажилдаа орсон. ІТ инженерээр А. М 2023 оны 08 дугаар сарын 07-ны едреес 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төв Голомт банкинд (Т инженерийн сургалтанд хамрагдсан. Ажилтан А.М******* 3 сарын хугацаанд туршилтаар ажиллаж байгаад үндсэн ажилтнаар ажиллах байсан. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Голомт банкны Сэлэнгэ салбарын үүдэнд байрлах бэлэн мөнгөний машин руу "400.000 төгрөг орлогоор хийсэн боловч 10.000 төгрөг нь буцаж гарч ирээд үлдсэн 390.000 төгрөг дансандаа ороогүй байна шалгаж егне үү" гэх хүсэлтийг харилцагч иргэнээс гаргасан. Үүний дагуу харилцагчаар гараар нь өргөдөл бичүүлээд төв рүү хүргүүлж шалгуулахаар болсон. Тухайн асуудал болж байх хугацаанд салбарын захирал Д.О******* намайг өрөөндөө дуудаад "ІТ инженер А.М******* нь цахим мөрийтэй тоглоомын сайт руу хэд хэдэн удаа хандалт хийсэн" талаар Голомт банкны хүний нөөцийн хэлтсийн захирал утсаар мэдэгдсэн. Иймээс ажлаас нь чөлөөлнө гэж надад захирал хэлсэн Манай байгууллагад ажиллаж байгаа ажилтан нь цахим мөрийтэй тоглоом тоглох хориотой байдаг. Ингээд ІТ инженер А.М*******ын ажлыг хүлээж авахаар болоод ажил хүлээлцэх актыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн. Ажил хүлээлцэх актаар ямар нэгэн зүйл дутаагүй хэвийн байсан Иргэний гомдлоор төв салбарын бэлэн мөнгөний машиныг онгойлгож үзэхэд иргэний оруулсан бэлэн менге гацчихсан байна гэж харилцагчийн үйлчилгээний ажилтан Г.Ш надад хэлсэн. Ингээд бэлэн мөнгений машинд байрлах бэлэн мөнгийг тоолж үзэхэд бэлэн мөнгө иргэний гаргасан гомдлоос илүү дүнгээр зөрсөн талаар Ш ярьж байсан тухайн үедээ банк өндөрлөгөө болоод түр гацсан юм байлгүй дээ л гэж бодсон. Тэгээд ч Голомт банкны төв салбараас дахин нягталж шалгаад эргээд хариу мэдэгдэнэ гэсэн тул тэр өдөртөө иргэний гомдлыг шийдвэрлээгүй. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ салбарын төвийн бэлэн менгений машин дахин гацсан тул дахин тооллого явуулсан. Тухайн үед урьд өмнө дутсан 12.000.000 гаруй төгрөг дутсан. Ингээд төв Голомт банк руу бид нар болсон асуудлын талаар хэлэхэд бэлэн мөнгөний машины хяналтын камерыг шалгаж үзэхээр болсон. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бэлэн мөнгөний машины хяналтын камерыг шалгаж үзсэн талаар хариу ирсэн талаар салбарын захирал Д.О******* надад хэлсэн. Дээрх дутсан мөнгийг ІТ инженерээр ажиллаж байсан А.М******* нь авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байгаа талаар мэдэгдсэн төвөөс мэдэгдлээ гэсэн. Салбарын захирал Д.О******* теллер Ш бид хоёрыг дуудаад бусад бүх бэлэн мөнгөний машины үлдэгдлийг тоолж үзэх талаар хамтдаа ярилцсан. Ингээд тэр өдөртөө тоолж үзэхэд Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн дотор байрлах бэлэн мөнгөний машины кассетаас 11.085.000 /арван нэгэн сая наян таван мянган/ төгрөг, Сэлэнгэ салбарын гадна байрлах бэлэн мөнгөний машины кассетаас 12.440.000 /арван хоёр сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг, Гоё март дэлгүүрийн дотор байрлах бэлэн мөнгөний машины кассетаас 48.860.000 /дөчин найман сая найман зуун жаран мянган/ төгрөг буюу нийт 72.385.000 /далан хоёр сая гурван зуун наян таван мянган/ төгрөгийг хууль бусаар нууцаар авсан болохыг мэдсэн. Тухайн асуудлаар А.М*******ой захирал Д.О******* уулзаж асуухад тиймээ би бэлэн мөнгийг авсан нь үнэн гэж хүлээн зөвшөөрсөн байсан. Журамд зааснаар IT инженер байгаа тохиолдолд ІТ инженер харилцагчийн үйлчилгээний ажилтан /теллер/, харуул, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана, ІТ инженер байхгүй тохиолдолд харилцагчийн үйлчилгээний ажилтан /теллер/, харуул, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Гэтэл манай байгууллага харилцагчийн үйлчилгээний ажилтан /теллер/ харуул, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр явдаг байж байгаад ІТ инженертэй болсон өдрөөс эхлээд харилцагчийн үйлчилгээний ажилтан /теллер/ мөнгийг хийж өгөөд ІТ инженер, жолооч нар явж байсан. Журамд зааснаар засвар үйлчилгээг 17 инженер, харуул, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана гэж заасан байдаг Гэтэл манай байгууллага ойрхон байгаа бэлэн менгений машиныг ІТ инженер ганцаараа, хол байрлаж байгаа бэлэн менгений машиныг жолоочтой хамт явж засварлаж байсан тухайн үед манай салбарт харуул хамгаалалтын ажилтан байгаагүй. Журамд зааснаар бэлэн менгений машины түлхүүр 3 хэсэг хуваагдаж байх ёстой. Бэлэн менгений машины серверийн болон гадна хаалганы түлхүүр 17 инженерт, бэлэн мөнгөний машины сейфны код болон түлхүүр харилцагчийн үйлчилгээний ажилтан /теллер/-д, мөнгөний хайрцаг /кассет/-ны түлхүүр үйл ажиллагааны ахлахад байх ёстой. Гэтэл манай банк дээрх 3 хэсэг салж байх ёстой түлхүүрийг нэг оосорт багцаараа нэг хүнд байсан нь алдаа болсон 2023 оны 07 дугаар сард наадмын амралт болон урт хугацаагаар амардаг өдрүүдэд бэлэн менгений машинд засвар үйлчилгээ хийх шаардлага гардаг тул салбарын захирал О******* салбарын тээврийн хэрэгсэлд бэлэн менгений машины түлхүүрүүдийг байршуулж засвар үйлчилгээг хийж байх талаар хэлж байсан. Үүний дагуу наадмын өдрүүдэд хэд хэдэн удаа засвар үйлчилгээг би өөрөө ганцаараа хийж байсан. Түлхүүрийг ажлын машинд байлгаж амралтын өдөр болон олон нийтээр амрах баярын өдрүүдээр гэмтэл засвар гарвал тухай бүр очиж засвар үйлчилгээ хийх талаар М******* зааварлаж байсан." гэх мэдүүлэг,
7. Гэрч Г. Ш 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Би Голомт банкны Сэлэнгэ салбарт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн харилцагчийн үйлчилгээний ажилтан /теллер/- аар одоог хүртэл ажиллаж байна. Би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цайндаа яваад 13 цаг 00 минутанд ажил руугаа орж ирэхэд харилцагч 1 иргэн гараар өргөдөл бичээд сууж байсан. Ингээд тухайн иргэнтэй уулзаад иргэний гараар бичсэн гар өргөдлийн дагуу төв салбар руу хүсэлтийг явуулсан. Иргэн бол манай салбарын гадна байрлах бэлэн мөнгөний машинд 400.000 төгрөг хийсэн боловч 10.000 төгрөгийг нь буцаан гаргаад 390.000 төгрөг нь дансанд нь ороогуй гэсэн утгатай өргөдөл бичсэн байсан. Иргэн надад өргөдлөө өгөөд яваад өгсөн ба 15 цаг өнгөрч байхад төвөөс хариу ирэхдээ бэлэн мөнгөний машин доторх мөнгийг тоолоод тааруулж үзье гэж хэлсэн. Би ахлах менежер 3. С*******т мэдэгдэж бэлэн мөнгөний машины түлхүүрийг авсан. Намайг цайнаасаа ирэх үед ахлах менежер 3. С******* ІТ инженер А.М*******ын ажлыг хүлээлцэж байсан учраас ахлах менежер 3. С*******т бэлэн мөнгөний машины түлхүүр байсан Ингээд салбарын гадна байрлах бэлэн мөнгөний машины дотор байрлах менге хадгалах хайрцгийг гарган ирж тоолж үзэхэд гомдол гаргасан харилцагчийн мөнгө сул байдаг хайрцагт орсон байсан боловч нийт дүнгээрээ их хэмжээний зөрүү гарсан тул тухайн харилцагчийн мөнгийг тухайн өдөртөө буцааж өгөөгүй. Бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгөний хайрцаг /кассет/-ийг гаргаж ирэхэд бүгд лацтай байсан. Лацыг онгойлгохоор дадлагажигч ажилтан М хайч аваад ирэх талаар хэлж хамтдаа лацыг онгойлгож мөнгийг тоолсон. Мөнгийг мөнгөн дэвсгэртээр тоолоод тоолохоос өмнөх гүйлгээний дүнгүүдээ төв салбарын ажилтнаас авахад 12.830.000 төгрөгөөр зөрж байсан тул төвийн ажилтанд энэ талаараа мэдэгдсэн. Төвийн ажилтан би эндээс тулгаж үзнэ гээд мөнгөн дэвсгэртүүд хэд хэдэн ширхэг байгаа талаар мэдэгдсэн. Үүний дараа төвийн ажилтан мөн адил зөрж байна гээд ахлах ажилтандаа мэдэгдье гэсэн. Ахлах ажилтан нь надтай холбогдоод чи сайн тулгаж тоолсон уу гэж асуусан би дадлагажигч ажилтан Мэй хамт 3 удаа тоолоход дээрх дүнгээр мөнгө
дутсан. Төвөөс дахин асуухад сарын сүүл болж байгаа тул бэлэн менгений машинаа бэлэн мөнгөөр цэнэглээд хавийн ажиллуулчих маргааш хариу хэлнэ гэсэн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө төвөөс холбогдоод мөнгөний зөрүүгээ гаргая гэж хэлсэн. Бэлэн мэнгэний машинаас балан мөнгөний хайрцаг /кассет/-ийг дахин гаргаж тоолсон. Түлхүүрийн ахлахаас авсан Мөнгөний дутсан өмнөх дүн хэвээрээ байсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний едер балан менгений машины хяналтын камерыг шүүх талаар холбогдож асуугаад дүрс бичлэгийг шүүхээр болсон. Нөгөө төвийн ажилтнууд мөн төвийн ажилтантай хариу хэлээгүй байж байгаад бэлэн мөнгөний машиныг цэнэглэх үү гэж асуухад одоохондоо цэнэглэчих гээд бэлэн мөнгөний машиныг цэнэглэсэн. Төвөөс 1 дэх өдөр асуудлыг шийднэ гэж хэлсэн. Энэ үед гомдол гаргасан харилцагч менгее буцаан авмаар байна гэсэн тул төвтэй холбогдоход тевеес 390.000 тегрегийн Буцаалт хийж иргэний данс руу шилжүүлсэн. Ингээд 12.830.000 төгрөгнөөс харилцагчийн 390.000 төгрөгийг хасахаар 12.440.000 төгрөгийн зөрүү гарч дутсан. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн орчимд салбарын захирал О*******, үйл ажиллагааны ахлах менежер С******* бид хоёрыг дуудаад тевеес бэлэн мөнгөний машины хяналтын камерыг шүүсэн талаарх баримтыг салбарын захирал руу цахим шуудангаар ирүүлсэн байсан" гэх мэдүүлэг",
8. Гэрч М. Ч 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Голомт банкны Сэлэнгэ салбарт ажиллаж байгаад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хаан банкны Сэлэнгэ салбарт ажиллаж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс буцаад Голомт банкны Сэлэнгэ салбарт ажиллаж байна. Би А.М*******ыг танихгүй Голомт банкны бэлэн мөнгөний машиныг засварлах, бэлэн мөнгөөр цэнэглэх үед би банкны ажилчидтай хамтран ажиллаж аюулгүй байдлыг хангадаг. Бэлэн мөнгөний машины түлхүүрүүд хэнд байдаг талаар би мэдэхгүй" гэх мэдүүлэг,
9. Гэрч Н.М 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Миний хүү болох А.М******* нь 1997 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Тус аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийг 2004-2016 онд төгсөж б******* дунд боловсрол эзэмшиж, 2016-2020 онд Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн их сургуульд мэдээлэл, сүлжээ мэргэжлээр суралцан дээд боловсрол эзэмшсэн. Миний хүү их зөөлөн, даруу төлөв зантай, сайхан сэтгэлтэй Хүү А.М******* маань 2021 онд эхнэртэй болж 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүүтэй болсон. Одоогийн байдлаар эхнэрээсээ тустай манай гэрт амьдарч байна. Би өөрийн хүү А.М*******ыг хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Хүү маань Голомт банкны Сэлэнгэ салбарт IT инженерээр ажиллаж байгаад бэлэн мөнгений машинаас бэлэн мөнгийг авч улмаар тухайн мөнгөөрөө цахим мөрийтэй тоглоом тоглосон байсан. Хүү А.М******* маань урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Цахим мөрийтэй тоглоом тоглож байсныг мэдэж байсан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байхдаа цахим мөрийтэй тоглоом тоглоод байгаа талаар хүүгийн эхнэр 2022 оны 07 дугаар сард санагдаж байна надад хэлээд би хүүгээ өөрийнхөө хажууд авчирсан юм. Миний хүү А.М******* нь Голомт банкны Сэлэнгэ салбарт ІТ инженерээр ажиллаж байх хугацаандаа 72,000.000 гаруй төгрөгийг бэлнээр нь авч ашигласан талаараа хэлсэн. Хү А.М******* нь эцэг Н.Алтанхуяг, эх Н.Мөрөн, эгч А.Цэнд, дүү Мөнхжаргал Мөнхдэлгэр бид нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 227 тоотод амьдарч байна. Хүү А. М******* нь архи согтууруулах ундааны зүйлийг байнга хэрэгладаггүй. Баяр ёслол, найзуудтайгаа уулзсан үедээ хэрэглэх тохиолдол гардаг. Тамхи татдаг. Өөр муу зуршил байхгүй. Би хүүгээ ийм хэрэг хийсэнд харамсаж байна. Хүүгээ буруу зүйл хийснийг нь ухааруулж байнга халж ярьж байна" гэх мэдүүлэг,
10. Гарч П. М 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдер мерден шалгах ажиллагааны шатанд өгсен: "Би Голомт банкинд үйлчилгээний ажилтнаар ажилд орохоор 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс дадлагажигчаар ажиллаж байна. Энэ хугацаанд би Голомт банкны Сэлэнгэ салбарын харилцагчийн үйлчилгзаний ажилтан Г.Шг дагалдаж ажилласан. Ингээд нэг иргэн миний менга орсон хэрнээ дансанд ороогүй байна гэх утгатай гомдол гаргаад Штай уулзаж байсан. Иргэн Голомт банкны Сэлэнгэ салбарын гадна байрлах бэлэн мөнгений машинд 400.000 төгрөг хийсэн боловч 10.000 төгрөгийг нь буцаан гаргаад 390,000 төгрөг нь дансанд нь ороогүй байсан. Ингээд салбарын гадна байрлах бэлэн менгений машины дотор байрлах мөнгө хадгалах хайрцгийг Г.Ш гаргаж ирээд надтай хамт мөнгийг тоолоход 12 830.000 төгрөгөөр зерж байсан. Энэ үед гомдол гаргасан харилцагч мөнгөө буцаан авмаар байна гэсэн тул төвтэй Ш холбогдож тевеес 390.000 төгрөгийн буцаалт хийж иргэний данс руу шилжүүлсэн гэж байсан. Ингээд 12.830.000 төгрөгнөөс харилцагчийн 390.000 төгрөгийг хасахаар нийт 12.440.000 төгрөгийн зөрүү гарч дутсан. Их хэмжээний зөрүү гарч дутсан тул бусад бэлэн менгений АТМ-үүдийн бэлэн мөнгийг тоолохоор болж Г.Ш хамтаар тоолоход Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн дотор байрлах бэлэн мөнгений машины кассетаас 11.085.000 /арван нэгэн сая наян таван мянган төгрөг, Сэлэнгэ салбарын гадна байрлах бэлэн мөнгөний машины кассетаас 12 440.000 /арван хоёр сая дөрвөн зуун дөчин мянган төгрөг, "Гоё март" дэлгүүрийн дотор байрлах бэлэн мөнгөний машины кассетаас 48.860.000 /дечин найман сая найман зуун жаран мянган төгрөг буюу нийт 72.385.000 /далан хоёр сая гурван зуун наян таван мянган төгрөг дутсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс дадлагажигчаар ажиллаж байгаа тул тухайн асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Би А. М танихгүй. Намайг анх ажилд ороход ажлаасаа гарч байгаа хүн гэж л сонсож байсан" гэх мэдүүлэг 10,
11. Гэрч Г.Б 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс Голомт банкны Сэлэнгэ салбарт теллер албан тушаалд ажиллаж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Цагааннуур сумын Төрийн банкинд эдийн засагчаар ажиллаж байна. Голомт банкны Сэлэнгэ салбарт 2019 оны 09 дүгээр сараас эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хүртэл теллерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа теллер Ш хамтаар Сүхбаатар суманд байрлах Голомт банкны АТМ /бэлэн мөнгөний машин/-ыг бэлэн мөнгөөр цэнэглэдэг байсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө дутах асуудал гарч байгаагүй. Ер нь бол АТМ /бэлэн мөнгөний машин/-ыг бэлэн мөнгөөр цэнэглэх явцыг Голомт банкны журамд зааснаар IT инженер байхгүй тохиолдолд теллерүүд АТМ-ыг цэнэглэж болно гэсэн заалт байдаг. Голомт банкны Сэлэнгэ салбар нь ІТ инженерийн орон тоо байхгүй байж байгаад 2023 онд орон тоо шинээр гарч ирсэн ІТ инженерээр М******* гэх залуу 2023 оны 07 дугаар сарын сүүлээр ажилд орсон. Ингээд салбарын захирал Оюун-Эрдана АТМ /бэлэн ментений машины бэлэн менгвер цэнэглэх талаар зааж егверэй гэсэн тул тухайн залууд хархан амар байдлаар АТМ /бэлэн менгений машині-ыг бэлэн менгеөр цэнэглэдэг талаас хамтран явж зааж өгсөн. Нийт 2-3 удаа дагалдан явж зааж өгсөн. АТМ /балан менгений машин/-ыг балан менгвер цэнэглэхдээ эхлээд тухайн бэлэн менгений машины үлдэгдэл мөнгийг авна. Үлдэгдэл мөнгө мөнгөний хайрцаг буюу кассетанд байрладаг. Үлдэгдэл мөнгийг аваад тооллого явуулж дүнг тулган шалгаад мөнгөний хайрцаг буюу кассетанд дахин менга хийж дүүргээд АTM-DYY хийдэг. АТМ /бэлэн мөнгөний машин/-ыг бэлэн менгеер цэнэглэхдээ нийт 4 ширхэг түлхүүр, нууц код зэргийг ашигладаг. Сүхбаатар сумын хэмжээнд нийт Голомт банкны АТМ /бэлэн мөнгений машині 5 байдаг. Манай аав 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нас барсан шийдэж ажлаасаа гарсан. тул Цагааннуур суманд ээжтэйгээ хамт амьдрахаар Тухайн үед ІТ инженер М******* АТМ балан мөнгөний машин/-ыг бэлэн мөнгөөр цэнэглэх талаар еренхийд нь зааж өгсөн АТМ бэлэн мөнгөний машин/-ыг балан мөнгөөр цэнэглэхэд ашигладаг түлхүүрүүд уйл ажиллагааны ахлахад хадгалагдах ёстой байдаг. Тухайн үед би ІТ инженер Менх АТМ /бэлэн мөнгөний машин/-ыг бэлэн мөнгөөр цэнэглэх талаар зааж өгөх явцдаа түлхүүрүүдийг өгсөн байдаг, үүнийг л намайг түлхүүр хүлээлгэж вгоон тож М бодсон байх гэж бодож байна. Би түлхүүрүүдийг хүлээлгэн өгсөн талаарх ямар нэгэн акт үйлдээгүй. Ер нь бол тухайн түлхүүрүүд үйл ажиллагааны ахлахад хадгалагддаг байсан" гэх мэдүүлэг",
12. Гэрч С.О 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Би А.М******* гэж хүнийг ерөнхий боловсролын сургуулиасаа хойш мэднэ. Бид хоёр нэг сургуульд хамт сурдаг байсан юм. А.М нь эхээс 6-лаа айлын 4 дэх хүүхэд дээрээ 2 эгч 1 ахтай доороо 2 эмэгтэй дүүтэй. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийг ІТ инженерээр тегссөн. 2023 оны 07 дугаар сарны сүүлээр Голомт банкны Сэлэнгэ салбарт ажиллаж эхлэх болсон. Хувийн зан байдлын талаар ярихад хүнд тусархуу, ажилч хичээнгүй, найзархаг нөхөрсөг, даруу төлөв, хүнд худал ярьж муу зүйл хийдэггүй сайн хүн байгаа юм. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй ээ. Уг нь нээх мөрийтэй тоглоом энэ тэр тоглоод байдаггүй юм даа гэх мэдүүлэг 12,
13. Гэрч Х. Б 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "А.М******* нь эхээс 6-лаа айлын 4 дэх хүүхэд дээрээ 2 эгч, 1 ахтай доороо 2 эмэгтэй дүүтэй. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Хедев аж ахуйн их сургуулийг төгссөн. Дээд боловсролтой залуу. Хувийн зан байдлын талаар ярихад хүнд тусархуу, ажилч хичээнгүй, найзархаг нөхөрсөг даруу төлөв, хүнд худал ярьж муу зүйл хийдэггүй сайн хүн байгаа юм. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй ээ. Уг нь нээх мөрийтэй тоглоом энэ тэр тоглоод байдаггүй юм даа" гэх мэдүүлэг 13,
14. Шүүгдэгч А.М*******ын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: "Голомт банкны АТМ-H түлхүүрүүд анх ажилд орох үеэс хойш л надад байсан. 1xbet-н спортын тоглолтууд дээр мөрий тавьдаг байсан. Ихэвчлэн хөл бөмбөгийн спорт дээр мөрий тавьдаг байсан. Сүүлийн сарын хугацаанд ажилласан ажлын хөлсийг минь олгоогүй Тэгэхээр хохирлоос суутгасан байх гэж бодож байна. Би 1997 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А******* 4 дэх хүүхэд болж мэндэлсэн Ерөнхий боловсролын сургуулиа Сүхбаатар сумын улсын тэргүүний 1 дүгээр сургуульд сурж төгссөн. Их дээд сургуулиа 2016-2020 оны хооронд Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийг төгссөн. Би дээрээ 2 эгч 1 ахтай доороо 2 дуутай тэх мэдүүлэг,
15. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 16. Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 17. Эрүүгийн хэрэг үүсгаж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 18. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 19. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслал журмын дагуу цуглуулж, бахжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: "Шүүгдэгч А. Мөнх Очир нь Голомт банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт ажиллаж байхдаа буюу 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тус банкны Сэлэнгэ салбарт байрлах 3 тооны балэн мөнгений машиныг түлхүүрээр онгойлгон бэлэн мөнгөний машинаас нийт 72,385,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл болон М*******ын мерден шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул А.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар "Хулгайлах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна" гэсэн эхний
"Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдлыг уншиж танилцуулсан Гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч нь ямар чиг үүрэгтэй ажиллаж байсныг тогтоож хэргийн зүйлчлэлийг тогтооно Тэгэхээр энэ хэргийн хувьд санаа, сэдэлтийг нь авч үзье. Цүнхтэй мөнгө өгөөд АТМ цэнэглээд ир гэхэд энэ мөнгийг авсан бол завших асуудал ярих боломжтой. Гэтэл зна хүн очоод АТМ-ыг цэнэглэж байгаа юм. Цэнэглэснийхээ дараа АТМ-д засвар үйлчилгээ хийх явцдаа мөнгийг авсан. Голомт банкны эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр авах зорилгоор хяналтын камерын бичлэгийг унтрааж байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймээс хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэлтэй байна. Эхний саналаа дэмжиж байна" гэсэн хоёрдахь гэм буруу болон хохирол, төлбөрийн талаархи саналыг шүүхэд гаргажээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: "Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдэл дээрээ маргаангүй. Хамгийн гол нь прокурорын зүйлчилж байгаа хулгайлах гэмт хэргийн шинж байсан уу? завших гэмт хэрэг нь албан тушаалтан байхыг шаардахгүй. Энэ шаардлагыг миний үйлчлүүлэгч хангасан байдал харагдаж байна. Нотлох баримт шинжлэн судлахад миний хэлсэн гомдол гаргасан асуудал чухал шүү дээ. Түлхүүр яагаад энэ хүнд байгаа вэ? бүх боломжийг хангаж өгсөн байна. Гэхдээ мөнгийг заавал авах эрх хүлээхгүй. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх нехцел боломжийг хангасан байна. Жолооч нь хамт яваад кассеттай мөнгийг оруулж өгөөд л гарчихдаг гэж байна. Энэ хүн мөнгийг аваад өөр хаалгаар нь гараад явчихвал яах вэ? ажил байдлынх нь тодорхойлолтод АТМ цэнэглэнэ гэж тодорхой заасан байна Өнөөдөр О******* захирлын хувьд Баярмаа гэх хүнээс М очоод түлхүүрийг авсан мэтээр яриад байна. Гэтэл энэ хүн 1 сарын хугацаанд АТМ-ыг цэнэглэсэн байна шүү дээ. Эна хүн хэнээс нуугдаж авна гэж. Гоё дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүсээс нуугдана гэсэн зүйл байхгүй Баярмаа гэх хүн АТМ дээр хамт очоод цэнэглэх, засварлах талаар зааж өгсөн байж таарна. Хэн нэг хүн зааж өгсөн л байж таарах гээд байна. Банкны буруутай ажиллагаа зендее байна. Туршилтын хугацаанд энэ хүн юу у хийх естой талаар гэрээ байна. Хулгайлах гэмт хэргээс ялгаатай зүйл нь энэ хүнд бүх түлхүүрийг олгоод, нуугдах шаардлагагүй байгаа тул завших гэмт хэрэг гэж үзэж байна. Завших гэмт хэрэг нь санкцын хувьд хөнгөрүүлэх буюу торгох санкцтай" гэсэн эхний
-"Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэг зүйл тодруулья. Цалин болох 485,000 төгрөгийг хохиролд оруулах тооцох уу? гэж асуумаар байна Ажлын байрны тодорхойлолтыг харвал АТМ цэнэглэх үүрэгтэй юм байна. Иймээс гэмт хэргийн хувьд ялгаатай тооцох юм болов уу? гэж үзэж байна" гэсэн хоёрдахь өмгөөллийн дүгнэлтийг хийжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн маргаан байхгүй боловч зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хулгайлах биш залилах гэмт хэрэг хэмээн мэтгэлцэж маргасан.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч, захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг б******* хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой. орлого олохыг хүсэж үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Харин завших гэмт хэрэг нь гэрээнд заасан бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах этгээдийг ойлгодог. Итгэмжлэн хариуцсан этгээд гэдгийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Гэмт этгээд нь завшсан эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулсан боловч, түүнийг үрэгдүүлээгүй байдаг онцлогтой.
Энэ гэмт хэргийн хувьд М******* нь бэлэн мөнгөний машиныг хариуцах үүрэг хүлээгээгүй, бэлэн мөнгөний машинд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд засварыг хариуцдаг талаар хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт, гэрээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нехцел нь хохирогчоор тогтоогдсон Голомт банкны байгууллагын дотоод, хяналт шалгалт сул байгаатай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн
Иймд шүүгдэгч А.М*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг б******* хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн харгийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг б******* нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.О энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 72,385,000 төгрөг учирснаас шүүгдэгч А. М нь 40,508,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 31,877,000 /гучин нэгэн сая найман зуун далан долоон мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Голомт банканд олгохоор шийдвэрлэсэн.
Гурав . Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар. Шүүх шүүгдэгч А.М******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн", 1.2 дахь хэсэгт заасан "гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч А.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 /хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч А.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч А.М******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2.4 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь,
1. Шүүгдэгч Б******* ******* овогт А******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан
"Хулгайлах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гом буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 171 дүгээр зүйлийн 2 дахь кэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.М******* 2. /хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх касат зааснаар шүүгдэгч А.М******* оногдуулсан 2 хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй 4. Шүүгдэгч А.М******* нь зна гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дах хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсан 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.О энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 72,385,000 төгрөг учирснаас шүүгдэгч А М******* нь 40,508,000 төгрөгийг нехен телсен, үлдэгдэл 31,877,000 /гучин нэгэн сая найман зуун далан долоон мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Голомт банканд олгосугай.
7. Шүүгдэгч А.М******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг б******* эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ