Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0154/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б***,

Хохирогч Ж.Н***,

Шүүгдэгч З.О*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.О***д холбогдох эрүүгийн **** дугаартай õýðãèéã 2017 оны 4 дүгээр сарын 24-ний ºäºð õ¿ëýýí àâ÷ хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн ** дугаар байрны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, З.О***, **** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч З.О*** нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан сумын Өргөө багийн “***” ХХК-ний урд байрлах дугуй засварын гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Н***тэй маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.О***гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би найзтайгаа 1 шил 0.5 литрийн архи уучихаад Өргөөгийн уулзаврын тийшээ гэрлүүгээ явж байсан. Тэгсэн чинь “***” авто машины засварын гадаа манай найз Ж***, Д***, У***,  М*** нар байсан бөгөөд намайг очоод удаагүй байхад Н***ирсэн. Тэгээд би Н***г 1 шил архи аваад өгчих гэж хэлсэн тэгэхэд Н***мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид 2 маргалдаж эхэлсэн. Учир нь Н***надад 50 000 төгрөг өгөх ёстой байсан тэрийгээ бодоод би архи аваад өг гэж хэлээд тэгээд мөнгөгүй байна гэхээр нь хэрүүл маргаан хийсэн. Тэгээд сүүлдээ маргалдаад би эхлээд нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгсэн зөрүүлээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон тэгсэн заамдалцаад хажууд байсан Д***, Ж*** нар салгасан санагдаж байна. Тэгээд салаад 2 тийшээ явж байхдаа би У***ын машины багажнаас төмөр дорцов аваад Н***ий явж байгаа зүг рүү шидсэн чинь нуруу хэсэгт нь оночихсон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Н***ий мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

2017 оны 3 дугаар сарын 08-ны орой 17 цагийн орчим би ОХУ-с Улаанбаатар хот руу өөрийн машинаар тээвэр хийж явах замдаа Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн “***” ХХК-ий том машины гараашийн гадна зогссон. Тэгсэн тэнд О***, Д***, У***, М***, Ж*** нар байсан. О*** нилээд согтуу, бусад нь бүгд эрүүл өөр өөрсдийнхөө машин дээр юм хийгээд байж байсан. Намайг машинаас бууж ирэхэд О*** надаас Оросоос ирж байгаа юм чинь Орос архи водка авч ирсэн үү гэсэн. Юу байхав дээ байхгүй гэхэд О*** намайг чи хэзээ ийм болчихсон юм, хэний хүчинд ингэж яваа билээ гээд над руу уурлаад миний цамцны малгайг доошлуулаад намайг цамцаар боохдоо чи муу хүнээс зээлсэн  50 000 төгрөгөө өгч чадахгүй юм байж гэхээр нь би О***д хандаж 50 000 төгрөгөн дээр юун сүртэй юм гэж хэлээд зөрүүлээд нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. О*** бас энэ үед зөрүүлээд миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгсэн тэнд байсан найзууд маань бид хоёрыг салгаад О***г аваад явсан. Тэгээд би салаад явъя гэж бодоод машин руугаа алхаж байтал араас нуруу руу нэг зүйлээр хүчтэй цохих шиг болоод би шууд нүд харанхуйлаад газарт баруун хажуугаараа унаад босох гэтэл босож чадахгүй байсан. Тэгсэн Д*** хамгийн түрүүнд яасан бэ яачихваа гээд над дээр хүрч ирэхээр нь би босох гээд босож чадахгүй байна гэсэн. Тэнд байсан хүмүүс бүгд чи төмрөөр хүн цохиж аллаа ш дээ гээд О***д хандаж хэлээд байсныг санаж байна. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. Эмнэлэг рүү түргэний тэргээр явсан. Очоод үзүүлэхэд нурууны яс хугарсан байна гээд шууд хэвтүүлсэн. Хагалгаанд ороогүй 6 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо биеийн байдал зүгээр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-19/,

 

Гэрч Х.Д***ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед би Өргөөгийн тэнд байдаг “***” авто машины засварын тэнд машиндаа юм хийгээд байж байсан чинь М***, О*** 2 ирсэн. Тухайн үед О*** бага зэрэг согтуу байсан. Тэгээд би машины кабин нь сөхөгдөхгүй байхаар нь Н***тэй ярьчихаад хүлээгээд байсан. Тэгээд удалгүй Н***ОХУ-аас ачаатай орж ирээд миний машины хажууд машинаа тавьсан. Тэгсэн О*** Н***тэй очоод юм яриад байж байсан бөгөөд тухайн үед би машиндаа юм хийж байсан. Тэгсэн нэг мэдсэн О*** Н***нар маргалдаад заамдалцаад эхэлсэн. Тэгээд Ж***, М*** бид 3 очоод салгасан. Тэгээд буцаад машиндаа очоод машинаа янзалж байсан чинь М*** байхаа Н***уначихлаа гэхээр нь харсан чинь миний машины хойд дугуйны хажууд уначихсан байсан бөгөөд нуруугаа бариад байсан. Хажууд нь төмөр дорцов байсан. Тэгээд босгох гэсэн чинь босож чадахгүй байсан гэх мэдүүлэг /хх-33/,

 

Гэрч Б.У***ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би Д***ын хамт “***” нэртэй авто засварын үүдэнд машиндаа юм хийж байсан. Тэгсэн О*** 16 цагийн үед байхаа цагийг нь сайн санахгүй байна халамцуу М***тэй хамт ирсэн. Тэгээд архи уумаар байна гээд яваад байсан. Тэгээд байж байтал Н***ОХУ-аас ачаатай ирсэн. Тэгээд л хоорондоо маргалдсан бололтой нэг мэдсэн барьцалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би наад хоёрыгоо болиул гэж хэлсэн чинь Ж***, М*** бид нар салгасан. Тэгээд би та нар хоорондоо битгий маргалдаад янз янз болоод бай гэж загначихаад буцаад машиныхаа араар орж юм хийж байсан. Тэгсэн гэнэт хүн орилох шиг болсон. Тэгээд харсан чинь Н***газар орилоод хэвтэж байсан. Тэгээд бид нар очоод яасан бэ босоорой гэсэн чинь Н***нуруугаа бариад араас юм шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд Н***босож чадахгүй байсан. Тэгээд би О***г чи яаж байгаа юм бэ гэсэн чинь юу ч хэлэхгүй байсан. Тэгээд түргэний машин ирээд Н***ийг аваад явсан. Харин цагдаа ирээд О***г аваад явсан гэх мэдүүлэг /хх-34/,

 

Гэрч Б.М***ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би О***той өглөө 10 цагийн үед таараад зах орчихоод Древен хамт тээвэр хийдэг нэг дүүгийнхээ гэр лүү явсан. Тэгээд замдаа Ц*** гээд нэг найзтайгаа таараад тэр дүүгийнх нь гэрт очоод Ц***, О*** 2 нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. Архи уучихаад тэндээс хөдлөөд Өргөөгийн уулзварын тэнд очсон. Тухайн үед О***гийн машиныг би барьчихсан явж байсан. Тэгээд Өргөөгийн тэнд байдаг “***” нэртэй авто засварын тэнд манай найз Д***, Ууганбаатар 2 машиндаа юм хийгээд байж байсан. Тэгээд О*** бид 4 хамт юм яриад зогсож байтал ОХУ-аас Н***ганцаараа машинтайгаа ирээд зогссон. Би Ууганбаатар ахтай хамт машиных нь тэнд юм хийж байсан чинь О***, Н***2 заамдалцаад зогсож байсан тэгэхээр нь Ууганбаатар, Д*** бид 3 очиж салгаад Ууганбаатар ах бид 2 машин руугаа явж байсан чинь О*** цаашаа явж байснаа эргэж хараад юм шидэх шиг болсон Н***нуруугаа бариад уначихсан. Тэгээд Н***ий хажууд очиход төмөр дорцов байсан. Н***г босож чадахнуу гэсэн чинь чадахгүй байна гээд нуруугаа бариад байсан гэх мэдүүлэг /хх-36/,

Гэрч Н.Ж*** мөрдөн байцаалтад өгсөн:

 

О***, Н***хоёрыг би аль алиныг нь танина. Энэ 2 хүнтэй би багын найзууд. 2017.3.28-ны өдөр 15 цагийн орчим би “***” гэх хаягтай засварын газрын гадна ирэхэд Д***, У*** 2 машиндаа засвар хийж байсан. Ингээд би Д***той юм ярингаа хийж байсан юманд нь тусалж  байтал О***, М*** буюу К*** 2 ирсэн. О*** согтуу К*** эрүүл байсан. Ингээд О*** Д***ыг архи аваад өгчих гэхэд Д*** хөгшин чинь машиндаа юм хийгээд завгүй байгааг чи харж байгаа биз дээ гэсэн. Тэгээд удаагүй байж байтал М*** буюу Н***том тэрэгтэйгээ ирж зогсоод Улаан-Үдэ-с ачаа ачаад ирж байна гэж байсан. Тэгтэл О*** М***өөс архи нэхсэн. М*** архи байхгүй харьж унт гэж байсан. Энэ үед би У*** ахтай юм хийгээд машиных нь цаагуур ороход М*** О*** 2 хоорондоо бие биенийхээ цамцнаас заамдалцаад эхэлсэн. Тэгэхээр нь Д*** бид хоёр хоёр талаас нь очоод больцгоо гэж хэлээд салгаад эргэд намайг өөрийнхөө машиндаа суух гэхэд Н***орилоод ёолоод эхэлсэн. Эргээд харахад Н***хажуулдаад газарт унасан. Хажууд нь том тэрэгний дугуйн дорцов унасан байдалтай О*** ойрхон байсан. Тэгэхээр нь хүүе яасан бэ гэтэл Н***нуруу өвдөөд байна гээд байсан. О***г би яаж байгаа юм бэ чи гэтэл О*** юу ч дуугараагүй, тэгсэн миний машины ард машинаа тавьсан байсан сумын засаг дарга А*** машинаасаа бууж ирээд утсаараа цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-39/,

гэрч Э.Н*** /хх-41/, С.Т*** /хх-42/, Б.М*** /хх-43/, Р.О*** /хх-44/, Ж.Т*** /хх-48/ нарын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №389 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Ж.Н***ий биед цээжний 12-р нугаламын сэртэнгийн битүү хугарал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Ж.Н***д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-47/,

 

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-12/, үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/, Ж.Н***ий нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-22-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67-68/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч З.О*** нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан сумын Өргөө багийн “***” ХХК-ний урд байрлах дугуй засварын гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Н***тэй архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан, түүний эрх чөлөөнд халдаж бие махбодид нь цээжний 12-р нугаламын сэртэнгийн битүү хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.3.29-ний өдрийн 389  дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Хохирогч Ж.Н*** нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгч З.О***г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч З.О***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч З.О***д хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

   

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 39 см урттай, 2,8-6,4 см өргөнтэй, 2 талдаа 3 см хэмжээтэй нүхтэй дорцов 1 ширхэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багийн ** тоотод оршин суух Баасанжавын У***ад олгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч З.О***г согтуугаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан ãýìò хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч З.О***г 2 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч З.О***д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч З.О***д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар даалгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 39 см урттай, 2,8-6,4 см өргөнтэй, 2 талдаа 3 см хэмжээтэй нүхтэй дорцов 1 ширхэгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багийн ** тоотод оршин суух иргэн Б.У***д олгосугай.  

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгэгч нь бусдад төлөх төлбөр, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é болохыг  äóðäñóãàé.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар øèéòãýõ òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîмогц õ¿÷èíòýé áîëîõ áºãººä мөн õóóëèéí 303 äóãààð ç¿éëèéí 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөрөвөл ялтан, õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºã÷ гардуулснаас хойш 14 хоногийн дотор Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàх, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О***д  урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ