Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/00093

 

 

 

 

 

 

 

 

                  2022         01          26  

                                 181/ШШ2022/00093

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамж, 70 тоотод оршин суух Боржигон овогт Ойдовын Батсайхан /рд:ТД59062812/-ын нэхэмжлэлтэй

 

ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов. 

 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

            О.Батсайхан миний бие 1984 оны 04 сарын 13-ны өдөр Дархан хотын барилга цахилгаан, сантехник засварын мужаанаар ажилд орж, 1994 оны 07 сарын 01-ний өдрөөс ажлаас гарсан. Миний бие одоо тэтгэвэрт гарах гэтэл дээрх хугацааны ажлаас халагдсан талаарх тушаал нь байхгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй болоод тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй болоод байна.

            Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй нийгмийн даатгалын байцаагч ажлаас халагдсан тушаал байхгүй учраас харьяа дүүргийн шүүхэд ханд гэсэн. Иймд намайг 1984 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын барилга, цахилгаан сантехник засварын конторт мужаанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг судлаад 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Батсайхан нь 1984 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын барилга, цахилгаан сантехник засварын конторт мужаанаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

 

Нэхэмжлэгч О.Батсайхан нь 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Дархан хотын барилга, цахилгаан сантехникийн засварын контор, Барилга засвар үйлдвэрлэл үйлчилгээний “Алтан өргөө” ХК-ийн улсын үйлдвэрийн газарт засварчин, мужаанаар ажиллаж байсан нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, Дархан хотын барилга, цахилгаан сантехник засварын конторын даргын 30 дугаартай тушаал, Дархан хотын барилга, цахилгаан сантехник засварын конторын даргын А/01 дугаартай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Дархан хотын барилга, цахилгаан сантехник засварын конторын даргын 38 дугаартай тушаал, Дархан-Уул аймгийн Төрийн архивын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын тодорхойлолт, гэрч Н.Жаргалсайхан, Р.Жагарзүсэм нарын мэдүүлэг, 1992, 1989, 1993 онуудын баярын бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  

  

Иймд 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Дархан хотын барилга, цахилгаан сантехникийн засварын контор, Барилга засвар үйлдвэрлэл үйлчилгээний “Алтан өргөө” ХК-ийн улсын үйлдвэрийн газарт засварчин, мужаанаар ажиллаж байсан гэх хугацааг сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.  

 

Харин 1993 оны 02 сарын 20-ны өдрөөс 1994 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан гэх хугацаа нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангахаас татгалзаж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Ойдовын Батсайхан /рд:ТД59062812/-ыг 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Дархан хотын барилга, цахилгаан сантехникийн засварын контор, Барилга засвар үйлдвэрлэл үйлчилгээний “Алтан өргөө” ХК-ийн улсын үйлдвэрийн газарт засварчин, мужаанаар ажиллаж байсан гэх хугацааг сэргээн тогтоосугай.      

 

2. Нэхэмжлэгч О.Батсайханы 1993 оны 02 сарын 20-ны өдрөөс 1994 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан гэх хугацааг хангахаас татгалзсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.

         

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.МӨНХЗУЛ