| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0133/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
2024 10 09 2024/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000000157 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* ******* суманд төрсөн, Халх, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалт мэргэжилтэй, ******* экскаваторын туслах ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, *******,*******,******* орон сууцанд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн ******* ()
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ Багануур дүүргийн*******, Хэрлэн гүүрний хойд энгэрт зусах гийнд архидан согтуурах үедээ хохирогч “эмэгтэй хүнд гар хүрэх гэлээ” хэмээн биед нь нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний хэсэгт язарсан ил шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн. Дахин нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн*******, Хэрлэн гүүрний хойно адуу хайж яваад танил ах Галтмаа гэх хүний гэрт орсон. Тэгээд бид нар 3 шил архи хувааж уусан. Нилээн орой болсон хойно Баатарсайхан бид хоёр гэрийн гадаа мотоциклын хажууд байж байхад эхнэр нь хаалганы хажууд гэрэлд сууж байсан. Тэр үед Баатарсайхан гүйж очоод эхнэрийнхээ үснээс зулгаагаад байхаар нь би очиж үйлдлийг болиулах гээд дээлнийх нь ханцуйнаас атгаж авсан. Тэгтэл Баатарсайхан миний толгойны орой хэсгээс хазсан. Тэр үед нь би Баатарсайханы нүүр хэсэг рүү тавиулах гээд доороос нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Баатарсайханы хөмсөгнөөс цус гоожоод байхаар нь эхнэр лүү залгаж, цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй эхнэр ирээд намайг аваад явсан, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйл байхгүй гэсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 75-76-р хуудас)
Хохирогч Б.Баатарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн үед эхнэр хамтаар мал хайж яваад Багануур дүүргийн*******, Хэрлэн гүүрний постын хойно байрлах хуурай ах болох Галтмаа гэх хүний гэрт орсон юм. Сууж байхад гаднаас зүс таних гэх залуу орж ирсэн. Бид дөрөв “Соёрхол” нэртэй архи 3 шилийг хувааж уусан. Гадаа гарч сууж байгаад би согтоод тасарчихсан, юу болсныг нь санахгүй байна. Маргааш өглөө нь Багануур дүүргийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхдаа сэрсэн юм. Эхнэрээсээ юу болсон талаар асуухад “чи намайг зодох гээд дайраад” байхаар нь болиулж салгахдаа чамайг цохисон юм гэж байсан. Өөр надад санах зүйл байхгүй, миний зүүн хөмсөгний дээд талд сэтэрсэн, 6 оёдол тавиулсан, өөр ямар нэгэн гэмтэл зовуурь байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлнэ, надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч өгсөн “...23 цаг өнгөрч байх үед бид нар гадаа байсан, нөхөр Б.Баатарсайхан нь миний үснээс зулгаасан, Би тухайн үедээ Баямөнхтэй намайг хардсан юм болов уу гэж бодсон. Тэр үед гэх залуу “чи яахаараа эмэгтэй хүнд гар хүрдэг юм бэ” гээд заамдалцаад авсан. гараараа манай нөхрийн нүүр лүү 1 удаа цохисон. Манай нөхөр хойшоо толгой саваад миний нүүр лүү цохичихлоо гээд байсан. Очоод харахад зүүн нүднийх нь хөмсөг сэтэрчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нөхөр адуундаа явахаар гэрээсээ гарсан, ...орой 18 цагийн үед манай нөхөр над руу залгаад “гэрээс нэг шил аваад ирээч, би Галтмаа ахынд байна” гэсэн. тэгээд би гэрээс нэг шил архи аваад Багануур дүүргийн*******, Хэрлэн постны ард байрлах Галтмаа ахын гэрт очсон, ...орой 23 цагийн үед манай нөхөр утсаар залгаад “намайг ирээд авчих, энд нөгөө залуу чинь тэнэгтээд байна, эхнэртэйгээ хардаад” гэх зүйл хэлсэн. Тэгээд би гэрээс гарч өөрийн машинтайгаа Галтмаа ахын гэрт яваад очиход , өдөр гэрт байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүмүүс барьцалдчихсан, нөгөө эрэгтэй нь эхнэрийгээ үсдээд зулгаачихсан, манай нөхөр эрэгтэй хүнийх нь дээлний араас татсан байдалтай байж байсан. Тухайн хүмүүсийг би болиулсан. Тэгээд харсан чинь тэнд байсан эрэгтэй хүнийх нь зүүн талын хөмсөгнөөс нь цус гараад хатчихсан байдалтай байсан. Манай нөхөр намайг цагдаагийн байгууллагад хандчих, энэ хүн намайг эхнэртэйгээ хардаад байна, цагдаа дуудаж шийдүүлье гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед танихгүй эрэгтэй нь “наад хоёр чинь тэнд үнсэлцээд байж байсан, чи тэгээд тоохгүй байгаа юмуу” гээд л орилоод байсан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),
Гэрч гийн өгсөн “...Баатарсайханы гар утас руу залгахад эхнэр нь аваад “, Баатарсайхан хоёр зодолдоод , Баатарсайханы толгойг цохисон, одоо эмнэлэг дээр байна гэж байсан. Тэгэхээр нь би рүү залгаж яриад юу болсон талаар асуухад “Баатарсайхан шөнө эхнэрийгээ үсдээд зодоод байхаар нь би салгах гэхэд өмнөөс цохиж бариад байхаар нь нэг удаа цохичихон юм” гэх яриа өгүүлэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас)
Гэрч өгсөн “... нь төлөв төвшин, нийтэч, хамт олонтой, бусдын дунд нэр хүндтэй, спортоор хичээллэдэг, ажилсаг хичээнгүй, хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хүний итгэл алдаж үзээгүй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас)
Гэрч өгсөн “...******* нь Багануур ХК-нд 2012 оноос хошй тасралтгүй ажиллаж байгаа, яамны “Хүндэт жуух бичиг”, Уул уурхайн тэргүүний ажилтан, тэргүүний залуу “Алтан медаль”, цолтой...” гэжээ. (хх-ийн 24-р хуудас)
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч О.Шаарийбуугийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн “...Б.Баатарсайханы биед зүүн хөмсөгний хэсэгт язарсан ил шарх, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 31-р хуудас)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/105 дугаартай албан бичигт “...иргэн Б.Баатарсайхан нь 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш яаралтай тусламж 106,190 төгрөг, яаралтай тусламж 35,396 төгрөг, амбулаторын үзлэг 28,350 'өгрөг, нийт 169,936 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэсэн албан бичиг (хх-ийн 13 дахь тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-8-р хуудас),
Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 41-42, 50-р хуудас) зэрэг болно.
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...Багануур дүүргийн прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаартай прокурорын тогтоолд“...Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай...” гэжээ (хх-ийн 62-р хуудас)
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, цагдаагийн газрын мэдээлэл, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын лавлагаа (хх-ийн 53-59-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Баттогтох гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүл мэндийн даатгалын байгууллагад 169,936 төгрөгийг шүүгдэгч ******* нь төлсөн болохыг дурдуулах…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******өд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ Багануур дүүргийн*******, Хэрлэн гүүрний хойд энгэрт зусах гийнд архидан согтуурах үедээ “эмэгтэй хүнд гар хүрэх гэлээ” гэх шалтгаанаар гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна хэсэгт хөндлөн чиглэлтэй 8х0.5 см шарх, зүүн нүдний зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч Баатарсайханыг “эмэгтэй хүнд гар хүрэх гэлээ” гэх шалтгаанаар гараараа хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа цохисон үйлдлээр нь тогтоогдож байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Б.Баатарсайханы биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 253 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь хохирогч Б.Баатарсайханы Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, уур, бухимдлаа барьж чадахгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч Б.Баатарсайхан нь “...надад гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 169,936 төгрөгийг шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаасан байна.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******өд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс ”...хэлэх зүйлгүй...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч ******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******өд мэдэгдэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд таван зуун (500) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган (500.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******өд мэдэгдсүгэй
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******өөс хохирогч Б.Баатарсайхан нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 169,936 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. *******өд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ