Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 138

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0163/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч М.П*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч М.П***д холбогдох эрүүгийн **** дугаартай õýðãèéã 20**оны 5 дугаар сарын 02-ны ºäºð õ¿ëýýí хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.П***, 1993 оны 11 дүгээр сарын   18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багийн ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч М.П*** нь 20**оны **дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дугаар байрны подвалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Т***тай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.П***гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           

            20**оны **дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед би Дархан сумын ** дүгээр багт багын танил М*** гэх хүүхэнтэй хамт пиво уухаар болж Цэнгэлдэхийн талбайд очиж нэг нэг пиво уусан. Тэндээ юм ярьж сууж байгаад М*** манай ахынд очьё тамхи олж татъя гэхээр нь хамтдаа Дархан сумын ** дүгээр багийн ** дугаар байрны голын орцонд очиход М***ийн танил ах нь гэх залуу гадаа нь байж байсан. Ингээд түүнтэй хамт гурвуулаа тэдний гэрт ороход Т*** гэх ах нэг шил архи авч ирээд гурвуулаа уухаар болоод тэр хоёр архиа уусан. Тэгэхэд нь би архинаас огт уугаагүй хамт сууж байтал Т*** намайг чи М***ийн хүүхдийнх нь эцэг юм уу гээд дайраад намайг заамдаад авахаар нь би нүүр лүү нь гараараа 3, **удаа цохисон. Тэгээд хамтдаа М***ийг дагуулж гараад тэр хавиар сэлгүүцэж явж байгаад буцаад нөгөө подвалдаа очиход Т***ын ах нь гэх хүмүүс ирчихсэн намайг цагдаад мэдэгдсэн гээд дагуулж цагдаа дээр ирсэн. Би дахиж ийм хэрэг үйлдэхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Ж.Т***ын хэрэг бүртгэлтэд өгсөн:

            20**оны **дүгээр сарын 01-ний өдөр Дархан сумын ** дүгээр багийн ** дугаар байрны подвалд гэртээ байж байтал танил М*** гэх хүүхэн танихгүй залуугийн хамт ирээд ганц пиво уумаар байна гээд нэг жижиг гар утас өгөөд энэ утсыг нэг шил архины барьцаанд тавьчихаач гэхээр нь би утсыг нь аваад өөрт байсан мөнгөөрөө Түмний хишиг нэртэй 750 гр хэмжээтэй архи аваад М***тэй хамт ирсэн залуугийн хамт гурвуулаа хувааж уусан. Архиа ууж байхдаа би М***ээс наад залууг чинь хүүхдийн чинь эцэг мөн үү гэж асуухад тэр залуу нь танд ямар хамаатай юм бэ гэж уурлаад бид хоёр маргалдаад тэр залуу миний нүүр лүү цохиод би ухаан балартаад уначихсан. Тэгээд сэртэл М*** байхгүй нөгөө залуу газар унтаж байсан. Тэгээл би нилээн зодуулсан байдалтай нүүр ам хавдаж хөхөрсөн байсан бөгөөд тухайн үед нь манай ах ирж таараад намайг дагуулж Цагдаагийн газарт очиж мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч С.М***ийн хэрэг бүртгэлтэд өгсөн:

 

Би Дархан-Уул аймгийн Хонгор суманд оршин суудаг бөгөөд 20**оны 3 дугаар сарын 31-ний өдөр би Дархан суманд найзтайгаа уулзах гэж ирээд хоночихоод өглөө нь 8 цагийн үед Паркийн ойролцоо явж байгаад П***тай тааралдаад хамт Паркийн сааданд орж юм ярьж пиво ууж байгаад орой нь П*** нь гэртээ ормооргүй байна гэхлээр нь тэгвэл тамхи олж татъя гээд хамтдаа хуучин Дарханы **дүгээр багийн **дугаар байранд очоод танил хуурай ах Т***тай уулзаж тамхи авч татсан. Тэгээд Т***ын гэр болох **дугаар байрны подвалд орж суугаад П*** Т***аас ганц шил архины мөнгө байна уу гэхэд байхгүй гэсэн. Миний нокиа маркийн утсыг Т*** харчихаад наад утсыг чинь архины барьцаанд тавьчихъя гэхээр нь өгөөд гаргатал удалгүй Т*** 750 гр нэг шил архи аваад орж ирсэн. Ингээд би нэг гоймон идчихээд унтчихсан. Нөгөө архийг нь П***, Т*** 2 дундаа тавиад сууж байсан. Унтаж байгаад сэртэл Т***ын нүүр ам нь хавдсан зодуулсан бололтой, наана нь П*** унтаж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Т***, П*** хоёр надад юу ч хэлээгүй тухайн үед гаднаас Т***ын ах нь гэх хүн ирээд Цагдаагийн байгууллагад мэдэгдээд бүгдээрээ цагдаагийн байгууллага дээр очсон гэх мэдүүлэг /хх-ийн 15/,    

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20**оны **дүгээр сарын 06-ны өдрийн 409 дугаар дүгнэлт:

 

1.Ж.Т***ын биед тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2.Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 19/, 

 

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32/, эвлэрлийн гэрээ  зэрэг болно. 

 

Шүүгдэгч М.П*** нь 20**оны **дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын **дүгээр багийн **дугаар байрны подвалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Т***тай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч М.П***гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогч Ж.Т***ын өгсөн мэдүүлэг /хх-13-14/, гэрч С.М***ийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.4.06-ны өдрийн 409 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-19/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  

Хохирогч Ж.Т*** нь шүүгдэгч М.П***тай шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч М.П*** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч М.П***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.П*** нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч М.П***г согтуугаар бусдын бие махбодид õºíãºí ãýìòýë ñàíààòàé ó÷ðóóëñàí ãýìò хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Ýð¿¿ãèéí байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн õóóëèéí тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч М.П***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар øèéòãýõ òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîмогц õ¿÷èíòýé áîëîõ áºãººä мөн õóóëèéí 303 äóãààð ç¿éëèéí 303.1, 30**дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºã÷ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1**хоногийн дотор Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàх, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П***д  урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ