Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2022/00280

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 07 өдөр             Дугаар 182/ШШ2019/01388            Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.С-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.А,

Хариуцагч Ц.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ц.Ст холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Д.А нь Ц.Стай 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүлж амьдрах хугацаанд 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү С.М, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ихэр охидууд болох С.Э, С.Э-У нар төрсөн.

Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүүхдүүд миний асрамжид байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү С.М, охин С.Э, С.Э-У нарыг миний асрамжид үлдээж, эцэг Ц.Саас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

 

2.Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.Агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 3 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ, хүүхдүүдийн тэтгэлгийг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 8 дугаар  хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн тодорхойлолт, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, хүү С.М, охин С.Э, С.Э-У нарын №0424962 Г-1242, №0000933848 Г-3146, №0000933847 Г-3145, №1116610243 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, №0153971 Г-1334 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтыг өгсөн.

 

4.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар гаргаж өгсөн.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ц.Ст холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...2019 оноос хойш гэр бүлийн харилцаа хөндийрч, хэрүүл маргаан тасрахгүй байсан учраас тусдаа амьдарч эхэлсэн. Хэн хэнийгээ хардах, сэрдэх зүйлээс болсон. Жилийн дараа буцаж эвлэрэх гэсэн боловч бүтээгүй, намайг харддаг, уухаараа гар хүрдэг болсон учраас тусдаа амьдрах болсон...” гэж тодорхойлсон

 

Хариуцагч Ц.С нэхэмжлэлийн шаардлагад гаргасан үндэслэлээ “..Би архи уугаад хэдэн үг хэлтэл явлаа гээд 2019 онд өөрөө яваад өгсөн. Эргэж уулзаагүй, буцаад хамт амьдраагүй. Эхний жил нэлээн гуйсан. Хүлээж аваагүй. Архи, хардалт сэрдэлтээс болж маргаан үүсдэг байсан. Эргэж амьдрахыг хүсэхгүй байна. Сэтгэл санаа хөрчихсөн. Өчнөөн гуйсан, гомдож байна. Ах дүү нар нь амьдралд их ордог. Тиймээс гэрлэлтээ цуцлуулъя...” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Д.А, Ц.С нар 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү С.М, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр охин С.Э, С.Э-У нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан №0153971 Г-1334 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү С.М, охин С.Э, С.Э-У нарын №0424962 Г-1242, №0000933848 Г-3146, №0000933847 Г-3145, №1116610243 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Д.А нь Ц.Ст холбогдуулан гэрлэлт цуцлах асуудлаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон зэргийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалж, 2020 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, бие биеэ гэх хайр халамжгүй, эхнэр нөхрийн дотно харьцаагүй, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, талуудыг эвлэрүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байгаа боловч, гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагчийн хувьд өөр бусадтай хамтын амьдралтай болсон зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

            Хариуцагч Ц.С нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдээх тайлбар гаргасан тул 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү С.М, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин С.Э, С.Э-У нарыг эх Д.Агийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ц.С нь 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү С.М, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин С.Э, С.Э-У нарыг эх Д.Агийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй, мөн энэ үүргээ гүйцэтгэхэд эх Д.А саад болох учиргүйг дурдах нь зүйтэй юм.

 

2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү С.М, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин С.Э, С.Э-У нарыг эх Д.Агийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь Ц.Сын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тэд хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй юм.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-д тус тус зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх“ үүрэгтэй тул эцэг Ц.Саас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, хүү С.М, охин С.Э, С.Э-У нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  Д.А, Ц.С нарын гэрлэлтийг цуцалсугай.     

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү С.М, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин С.Э, С.Э-У нарыг эх Д.А-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү С.М, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин С.Э, С.Э-У нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.С-аар тэжээн тэтгүүлсүгэй.  

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Ц.С-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 136,510 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батбилэгт даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      И.АМАРТӨГС