| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/139 |
| Огноо | 2024-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 13.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/139
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, шүүгдэгч, хохирогч Ө.Ре,
Өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч С.Ц,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ө-ы Рэ, Б овгийн Ө-ы Р, Б овгийн Ө-ы Ре, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-ийн Ц нарт холбогдох 2328002850045 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Рэ, Ө. Р, Ө.Ре нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн Гурван сайхан хорооллын ... тоотод оршин суух С.С-ийн гэрт түүний зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, түүнтэй гэр бүлийн маргаанаас болж маргалдан түүний нүүр, бие хэсэг рүү цохиж, өшиглөн халдаж, биед баруун бугалга, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг “Ноён богд” дэлгүүрийн урд хашаанд, Ө.Ре-ын эзэмшлийн “Toyota pruis 41” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хойд хаалга, баруун урд крыло, капут, гупер зэргийг хурц үзүүртэй зүйлээр сийчэж гэмтээж, 1,010,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Рэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд хангалттай мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Ө.Ре шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд хангалттай мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Шүүгдэгч Ө.Р шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх өгсөн мэдүүлэгт ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй. Хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээж байна гэв.
Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд хангалттай мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Өмнө өгсөн мэдүүлгээс зөрсөн, өөрчлөгдсөн зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ре шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, С.Ц-оос 1,500,000 төгрөг авсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13-14 цагийн хооронд өөрийн гэр болох Гурвансайхан хорооллын ... тоотод гэртээ байж байхад Рэ гэх эмэгтэй нь Ре, Р, Р гэдэг дүү нарынхаа хамтаар ирээд гэрийн зүүн талд намайг түлхэж сандал дээр суулгаад ширээн дээр байсан миний “Iphone 14 pro мах” загварын гар утсыг Ре нь аваад халаасандаа хийсэн. Мөн Ре нь миний энгэрт зүүгээтэй байсан хоёр давхар монетон гинжийг тасалж түлхүүрийн хэлбэртэй кулонтой нарийн гинж, LV бичиглэлтэй гинжний хамт халаасандаа хийгээд дөрвүүлээ нийлээд намайг алгадаж, үснээс зулгааж, цохиж зодоод байсан. Хэн нь хаана цохиж зодоод байсныг би мэдэхгүй байна. Тэгээд намайг гэрийн шалан дээгүүр чирээд гэрийн баруун урд хэсэгт байх хувцасны шкаф, орны урд очоод миний гар хөлөөс барьцгааж байгаад өмсөж байсан бүх хувцсыг ураад, бүр шалдалчхаж байгаад миний гуя хэсэгт гишгэж салтаа дэлгэчхэж байгаад одоо бичлэг хий Цоод харуул гэхэд Ре нь самсунгийн утсаар, Ре /гэдэг байхаа би нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нь болохооp “Iphone” загварын гар утсаар бичлэг хийгээд байсан. Тухайн үед би болиоч ээ та нар адилхан эмэгтэй хүн байж ингэж болохгүй шүү дээ, ямар аймар юм бэ гэхэд Рэ нь наад муу С аваад яв, машины ард хийгээд авч яваад худалдааны төвд аваачиж буулгая, чирээд гар гээд байсан. Тэгэхэд Р, Рэ хоёр миний нүүр рүү шүлсээ хаяж, дээрээс шээ гэх мэтээр доромжилж хар өнгийн “Toyota prius 41” загварын тээврийн хэрэгслийг арын тээшийг нээчихээд эргэж ирээд дөрвүүлээ нийлээд намайг дөрвөн талаас өргөхөд нь орныхоо хучлагыг татаж нөмрөөд биеэ орооход тухайн хучлагыг хуулж авах гэхэд нь зуурч авч үлдсэн. Тэгээд намайг машиныхаа тээш рүү хийчихээд хөдлөөд явж байх замдаа Рэ нь намайг алгадаад, нүүр хэсэгт цохиод, үснээс зулгаагаад байсан. ...Тэгээд 10-20 орчим минутын дараа Ц ирээд та нар мах аччихсан юм уу, энэ чинь хүн юм байгаа биз дээ гээд тээшийг нээх гэхэд тээш нь түгжээтэй нээхгүй байхаар нь Ц чулуу аваад машины чинь цонхыг хага цохино шүү гээд чулуу бариад дайрсан чинь машинаа нээсэн. ...Миний баруун, зүүн шанаа, эрүүний доод хэсэг, багалзуур, хоёр мөр, баруун хөх, хэвлий хэсэгт дэвссэн, бэлэг эрхтэн рүү өшиглөж хөндүүртэй, доошоо лугшиж өвдөнө, баруун гуяны дотор хэсэгт хөхөрсөн, зүүн тахимын ар хэсэгт хөхөрсөн, баруун зүүн гарын буглагны дээд, дотор хэсэгт хөхөрсөн, толгойны хуйх хөндүүртэй, толгой өвдөх зэрэг зовуурьтай байгаа. ... Бусдын нөхөртэй дотно харьцаа үүсгэсэн нь миний буруу гэдгийг би олон удаа хэлж уучлалт гуйсан боловч адилхан эмэгтэй хүн байж бүгдээрээ нийлж дайрч давшилж гар утас авч, монетон гинжийг таслан авч халааслан, миний хувцсыг урж тасдан тайлж нүцгэлж, шалдлан бэлэг эрхтэн рүү өшиглөж, алцайлгаж гуян дээр гишгэж, бичлэг хийж, шүлсээ хаяж, дээрээс нь шээ гэх мэтээр доромжилсон нь надад үнэхээр хүнд туссан, мөн машины арын тээшиндээ хүчээр өргөж оруулан замаар авч явсанд нь үнэхээр их гомдолтой байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 62-65 дахь тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: “...би найзынхаа хамт гэрийн гадна ирэхэд Цын 52-55 гэсэн улсын дугаартай хар өнгийн Ланд-200 загварын автомашин манай байрны урд талын байрны тэнд зогсож байсан. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагаас 14 цагийн хооронд эхэлж Р манай гэрийн хаалга онгойлгоод гэрт орж ирсэн. Тэрний араас Рэ, Ре, А нийт 4 эмэгтэй хүн орж ирсэн. Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Би ганцаараа байсан манай гэрийн хаалга болон хашааны хаалга түгжээгүй байсан. Хашааны хаалга гүйдэг замтай. Гэхдээ хаалга хаалттай байсан бөгөөд хашааны хаалгыг хэн нэгэн тогшиж нүдсэн зүйл байхгүй. Гэрийн хаалгыг ч мөн тогшсон зүйл байхгүй. Шууд гаднаас манай гэрт ороод ирсэн. Ширээн дээр байсан миний гар утсыг Ре аваад цамцныхаа халаасанд шууд хийсэн. Би Ц-той ярина гэсэн зүйл огт яриагүй тэгж хэлэх ч сөхөө байгаагүй. Рэ намайг алгадаж байхад Ре миний утсыг аваад халаасандаа хийчихсэн. Миний хувьд үг хэлэх боломж байгаагүй дөрвүүлээ над руу дайрч хэл амаар доромжилсон. Үснээс зулгааж миний давсаг руу өшиглөсөн мөн гуталтайгаа нүүр рүү дэвсэж хүнлэг бус харьцсан... Тухайн үед миний гинж хүзүүнд зүүлттэй байсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж мэдүүлэг өгсний дараа манай гэрийн үүдний сүүдрэвчний хаалганы хажууд ил тавьсан байсан. Тэрнээс өмнө би хүзүүний зүүлт гинжийг эрж хайгаад олоогүй. Одоо гинжний тасархай нь надад байгаа шаардлагатай бол шүүх хурал дээр гаргаж ирнэ.” (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал)
Хохирогч Ө.Ре мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад хүргэн ах Цын хашаанд буюу Зүүнсайханы ... тоотод өөрийнхөө эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota prius 41” загварын тээврийн хэрэгслийг тавьж үлдээчихээд авах гээд эргээд очиход миний машины жолооч талын 2 хаалга, урд талын гупер, копуд, урд крило зэргийг зураад сэвтэй болгочихсон байсан. Тэгэхээр нь маргааш өглөө нь машиныхаа хохирлын үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлэхэд 1.010.000 төгрөгийн хохирол гарсан. Мөн дээр нь үнэлгээ хийсний 78,000 төгрөг тушаасан... Манай хүргэн ах С.Ц нь миний машиныг засварлуулах хохирлын мөнгийг төлж өгнө гэж хэлсэн. Миний хувьд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota prius 41” загварын тээврийн хэрэгслийг ямар нэгэн сэв зураасгүй бүрэн бүтэн болгож авах хүсэлтэй байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал)
Шүүгдэгч Ө.Рэ мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхөр С.Ц нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж С гэх эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн гэдгийг нь 2023 оны 07 сард мэдсэн. Тэгээд нөхрөөсөө асуухад тийм зүйл байхгүй гээд хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь би тухайн С гэх эмэгтэйтэй уулзах л хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ гэр бүлээ авч үлдэхийн тулд С гэх эмэгтэйтэй уулзахаар болж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үд дундын үед дүү Ө.Ре-ыг дуудаж “би хүнтэй уулзах ажил байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд удалгүй дүү Ө.Ре ирэхдээ дүү Ө.Р-той хамт ирсэн байхаар нь хамт явцгааж С гэдэг эмэгтэйгийн гэрийг багцаалдаж хайж яваад, /хашаандаа хүлэмжтэй байдаг/ олж очоод хашааны хаалгыг нүдсэн чинь хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь том хаалгыг хажуу тийш түлхсэн чинь хаалга онгойсон учир хашаа руу орсон. Тэгээд гэрийн хаалгыг татахад онгорхой байсан тул гэр рүү ороход С гэрийнхээ зүүн талд хооллож байсан санагдаж байна. Бид нарыг ороод очиход л С хийж байсан зүйлээ орхиод зүүн талдаа байдаг сандлынхаа урд талын сандал дээр суухаар нь би дүү нартаа манай нөхөртэй явалдаад байгаа хүүхэн чинь энэ дээ гэж хэлээд С-т чамтай уулзах гэж ирлээ гэхэд С юу ярьдаг юм, тэр Ц-оогоо дууд гээд утсаа авах гэхэд нь би С-тэй тайван ярилцахын тулд утсыг нь аваад Ц-оог дуудаж яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд С тайван ярилцах боломж олгохгүй “танай нөхөр чинь нохойн гөлөг шиг араас дагаад байдаг гэх мэтээр харьцахаар нь би чи надтай ингэж ярих байсан юм уу гээд баруун, зүүн хоёр хацар руу нь алгадсан. Тухайн үед С-ийн үс нь задгай байсан болохоор нь үснээс нь татаж зулгаасан. Тэгээд би С-ийг явъя Ц-оотой очиж нүүрэлдье гээд гараас нь татахад чаргууцалдаад газар суучихаар нь би С-ийг хэд хэдэн удаа үснээс нь зулгааж өшиглөсөн, хувцаснаас нь татаж хувцсыг нь урсан, хэд хэдэн удаа өшиглөсөн үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч харамсаж байна. Мөн С-ийг Ц-оотой нүүрэлдүүлэхээр гэрээс нь чирч гаргаад машины тээшинд хийж авч яваад Зүүнсайхан 26-1 тоот хашаанд орж зогсоод хашааны хаалгыг хаагаад Ц-оо руу залгаад хаана байгаа юм гэхэд одоо очлоо гээд утсаа таслаад удалгүй ирээд намайг түлхээд машины түлхүүрийг дүүгээс булааж аваад машины тээшийг нээж С-ийг буулгаад авч явсан. Тэгэхэд нь би хамтдаа машинд сууцгаагаад Сийг хүргэж өгөхөд С хэдүүлээ хоорондоо ярилцъя гэхээр нь би ярилцах боломжгүй гээд гарч явсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 147-149 дэх тал)
Шүүгдэгч Ө.Ре мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед эгч Рэ над руу залгаад манайд хүрээд ирээ хүнтэй уулзах ажил байна гэж дуудахаар нь эгчийнд очиход эгч айл руу яваад хүнтэй уулзаадахъя гээд миний машинд суугаад Гурвансайхан хороололд нэг айлын гадна очиж зогсоход эгч машинаас буугаад тухайн айлын хашааны хаалгыг хэд хэдэн удаа нүдэхэд хүн гарч ирээгүй. Тэгээд эгч хаалгыг нь хажуу тийш түлхэхэд хаалга нь онгойход эгч та хоёр буугаад ир айл руу хамт оръё гэхээр нь Рэ, дүү Р нарын хамт тухайн хашаанд байсан гэрт ороход нэг эмэгтэй гэрийнхээ зүүн талд зогсож байсан ба эгч Рэ эгч манай нөхөртэй явалдаад байгаа хүүхэн чинь энэ дээ гэж хэлээд “би чамтай уулзахаар ирлээ” гэхэд нөгөө хүүхэн чамтай юу ярьдаг юм, тэр Ц-оогоо дууд гээд хашхичаад уурлахад эгчийн сууж байсан ширээний хажуу талын сандал дээр суугаад Ц-оог дуудна гээд утсаа ширээн дээрээс утсаа авах гэхэд нь эгч Рэ, Ц-оог дуудаж яах юм би гээд тухайн эмэгтэйгийн утсыг ширээн дээрээс авахад нөгөө эмэгтэй яасан ч яадаг юм бэ, тэр Ц-оо чинь нохойн гөлөг шиг араас дагаад байдаг шүү дээ гэхэд нь эгч Рэ “чи миний гэр бүлийг үймүүлчхээд, надтай ингэж харьцаж байгаа юм уу” гээд алгадахад нь нөгөө хүүхэн эгчээс утсаа авах гэж зууралдаж байхад нь би хажуугаас нь "чи хүний нөхөртэй явалдсан биз дээ” гээд зууралдсан. Тэгэхэд эгч Рэ тэр эмэгтэйг авч явна Ц-оотой нүүрэлдүүлнэ гэж зууралдаж байгаад нөгөө эмэгтэй доошоо унахад нь хувцаснаас нь зулгааж хувцсыг нь урсан. Тэр эмэгтэйг Ц-оо ахтай нүүрэлдүүлнэ гээд машинд суулгаж авч яваад Ц-оо ахын хашаанд очиж зогсоод эгч Рэ Ц ах руу залгаад хаана байна хүрээд ир гэж хэлэхэд удалгүй Ц ах ирээд нөгөө эмэгтэйг өөрийнхөө машинд суулгахад Рэ эгч хамт яваад гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Хүний хувцас урж, бие эрх чөлөөнд нь халдсан үйлдэлдээ би гэмшиж байна. Би С гэх эмэгтэйгийн хувцсыг нь урж, үснээс нь зулгааж, гарын бугуй хэсэгт гишгэж, алгадсан үйлдэл гаргасан. Тухайн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад хохирогч нь намайг гар утас авсан, дээрэмдсэн, мөн монетон гинжийг нь авсан гэж бичсэн байсан. Тухайн үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн эмэгтэйгийн утсыг эгч Рэ авсан, харин монетон гинж, кулон зэрэг нь зууралдах үед тасарч унасан байх. Ер нь нөгөө эмэгтэйгийн хүзүүнд нь гинж байсан үгүйг ч би мэдэхгүй байна... Тухайн эмэгтэйг эгч Рэ, дүү Р нарын хамт өргөж гэрээс гараад машины арын тээш хэсэгт хийгээд авч явсан. Би С гэх эмэгтэйгээс уучлалт гуйж байна. Мөн өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна.” (хавтаст хэргийн 154-155 дахь тал)
Шүүгдэгч Ө.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эгч Ө.Ре-ын хамт гадуур ажил амжуулаад явж байхад эгч Ре-ын утас дуугараад авахад эгч Ө.Рэ дуудаж байна гээд хамт очихоор гэр рүү нь явж очиход эгч Рэ нэг айл руу явж хүнтэй уулзаадахъя гээд нэг айлын хашааны гадна очиж зогссон. Тэгээд Рэ эгч машинаас түрүүлж буугаад тухайн айлын хашааг хэд хэдэн удаа цохиж, нүдэхэд хашаанаас хүн гарч ирэхгүй болохоор эгч хашааны хаалгыг түлхэхэд хашааны хаалга түгжээгүй онгорхой байсан. Тэгээд Рэ эгч та хоёр буугаад ир хамт оръё гэхээр нь Ре эгч бид хоёр машинаас бууж хамт айл руу ороход гэр дотор нэг эмэгтэй байсан. Тухайн гэрийн зүүн талд хоёр талдаа сандалтай ширээ байсан. Тэгэхэд Рэ эгч "энэ хүүхэн чинь манай нөхөртэй явалдаад байгаа хүүхэндээ" гэж бид хоёрт хандсан байдалтай хэлсэн ба тухайн эмэгтэйг С гэдгийг сүүлд нь мэдсэн. Тэгээд Рэ эгч чамтай тайван уулзах гэж ирлээ гэж С-т хэлэхэд чамтай юугаа ярьдаг юм, тэр Ц-оогоо дууд гээд эгчийн өмнөөс уурлаж хашхираад эхэлсэн. Тэгээд хажуу талын сандал дээрээ суугаад Ц-оо дууд гэхэд эгч утсыг нь аваад Цоог дуудаж яах гээд байгаа юм би чамтай ярилцах гээд байна гэхэд С "танай нөхөр чинь нохойн гөлөг шиг араас дагаад байдаг, яадаг юм яасан ч яадаг юм гээд хэрэлдээд эхлэхэд нь эгч Рэ "чи надтай ингэж харьцаж байгаа юм уу" гээд Сийг алгадсан. С-ийг алгадах үедээ хэд хэдэн юм хэлж байсан. Юу гэж хэлж байсныг нь сайн санахгүй байна. Хэн хэн нь хашхичаад байсан болохоор хэн нь юу гэж хэлж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Ингээд С гэх эмэгтэй Рэ, Ре эгч нар авч явна, явахгүй гээд түүний хувцаснаас нь зуураад татахад С газарт унасан. С-ийг газарт унасны дараа зууралдаж байх үед би өөрөө С-ийн цээж хэсэгт 2-3 удаа цохиж, нэг удаа өшиглөсөн санагдаж байна. Тухайн үйлдэл нь миний буруутай үйлдэл гэдгийг ойлгож байгаа. Тэгээд тэр эмэгтэйг Ц-оотой нүүрэлдүүлнэ гэж хэлээд авч явах гээд гэрээс гарах үед хэнийх нь мэдэхгүй шаргал өнгийн гинж үүдний босгоноос доош буудаг гишгүүрийн зүүн хэсэгт уначихсан байгаа харагдсан. Тэгээд С-ийг хүчээр өргөж машинд хийгээд Ц-оо ахын хашаанд авч ирээд Рэ эгч Ц-оо ах руу залгаад хашаанд хүрээд ир гээд утсаар ярьж байхад нь надад ажил гараад би явчихсан юм. Тэрнээс цааш юу болсныг би мэдэхгүй. Би С-ийг газар уначихсан байхад нь цээж хэсэгт нь 2-3 удаа цохисон, баруун гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн санагдаж байна. Өөрөөр С-ийн бие эрч чөлөөнд халдсан зүйл байхгүй. Рэ эгч болохоор үснээс нь зулгаах, хувцаснаас нь татаж урж, бас алгадаад байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал)
Шүүгдэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ө.Ре нь өөрийнхөө машиныг мужаан цехийн хашаанд тавчихаад явчихсан байсан. Тэгээд хойшоо урагшаа явахад тээг болоод байхаар нь дургүй хүрээд газраас модны хугархай аваад машины капут, гупер, хаалга, крыло хэсгийг зурсан. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байна. Тийм ч учраас хохирогч Ө.Ре-ын тээврийн хэрэгслийн гэмтсэн хэсгийг засварлуулах мөнгийг нь өгч хохирлыг нь барагдуулсан байгаа. Тухайн хохирлыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан. Баримтыг авч өгч хэрэгт хавсаргуулах болно. Би өөрийн буруутай үйлдэлд үнэхээр их гэмшиж байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 411 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.С-ийн биед баруун бугалга, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. С.С-ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. С.С-ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 94-55, 128 дахь тал)
“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Гар утас, 1 ширхэг, нэгжийн үнэ 2,880,000 төгрөг, үнэ цэнэ 2,880,000 төгрөг, монетон гинж, кулон хослол /дундаж граммаар тооцов/ 3,2 грамм нэгжийн үнэ 145,000 төгрөг, үнэ цэнэ 464,000 төгрөг, LV бичиглэлтэй монетон гинж /дундаж граммаар тооцов/, 2,7 грамм, нэгжийн үнэ 145,000 төгрөг, үнэ цэнэ 391,500 төгрөг, ягаан өнгийн ханцуйтай футболк, 1 ширхэг, нэгжийн үнэ 14,000 төгрөг, үнэ цэнэ 14,000 төгрөг, силкен материалтай эрээн өмд, 1 ширхэг, нэгжийн үнэ 14,000 төгрөг, үнэ цэнэ 14,000 төгрөг, хүрэн торон дотоож, 1 ширхэг, нэгжийн үнэ 2400 төгрөг, үнэ цэнэ 2400 төгрөг, нийт дүн: 3,765,900 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 107-111 дэх тал)
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт дүн: 1,010,000 төгрөг.” (2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал)
Прокурорын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 01-03, 06-08, 1...3, 19-21 дэх тал)
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал)
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал)
Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал)
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал)
2023 оны 10 дугаар сарын 04, 11-ний өдрийн Ө.Ре-ын “iphone 13”, Ө.Рын “Iphone 11 pro” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал)
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дахь тал)
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал)
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 170, 172-182, 184,192, 194-203, 204-212, 213-224, 245-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 01-02, 05-12, 15-22)
Хохирогч Ө.Ре хохирол төлбөр хүлээн авсан баримт (2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал)
Хохирогч С.С-ийн Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай,
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нарын өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарын үйлдлийг Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хохирогчийн гэрт орсон үйлдэлтэй өмгөөлөгчийн зүгээс маргахгүй. Цаашлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг бүлэглэж, онц хэрцгий аргаар үйлдсэн гэж ялладаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолд “онц харгис хэрцгий арга” гэж хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгээд, өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийнхээ улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, өлсгөж цангаасан, осгосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчлаах зорилгоор түүнээс бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зүйлийг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр Рэ, Р, Ре нарын үйлдэл холбогдлоос дээр дурдсан үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 411 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба энэ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэгт хамаарна гэж үзэж байгаа. Тэгэхээр 411 тоот шинжээчийн дүгнэлт нь Улсын Дээд шүүхийн тогтоолын тайлбар дээр онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэдэгтэй нийцэхгүй байна. Үүнтэй шалтгаант холбоо үүсгэх эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа учраас онц харгис хэрцгий аргаар хөнгөн хохирол учруулсан гэх эрх зүйн үндэслэл муу байна гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирлыг бүлэглэж учруулсан гэдэгтээ маргахгүй. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь яах аргагүй энэ 3 хүний үйлдлээс болж учирсан учраас үүнтэй маргахгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрсэн гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд эрүүгийн хэргийн хүрээнд авагдсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүнд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхээр байна. Учир нь хохирогчийн мэдүүлэгт танай гэр цоожтой байсан уу?, хашааны хаалга цоожтой байсан уу? гэхэд цоожгүй, нээлттэй байсан гэдэг мэдүүлэг өгсөн. Ре, Р, Рэ нарын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ хаалга нь онгорхой байсан, ороход гэрийн хаалга мөн онгорхой байсан учраас орж очсон гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ 3 хүн бүлэглэж хүч хэрэглэж хашаа руу ороогүй гэж үзэж байна. Хүч хэрэглэнэ гэдэг нь тухайн хүний өөдөөс хүч хэрэглэсэн нөхцөл байдлаар хашааг нь хүчээр онгойлгох, эсхүл мод чулуу, өөр бусад эд зүйл хэрэглэж хүч хэрэглэж онгойлгосон нөхцөл байдлыг Улсын дээд шүүхийн тайлбарт тайлбарласан байдаг. Хүч хэрэглээд бүлэглээд хашаа руу, орон байр руу нэвтэрсэн зүйл байхгүй. Харин зөвшөөрөлгүйгээр орсон нөхцөл байдал байна гэж харж байна. Хохирогч С.С-ээс гэр рүү, хашаа руу нь оръё гэдэг зөвшөөрөл аваагүйгээр орон байр руу нь орсон асуудал байдаг. Иймд хүч хэрэглэсэн нөхцөл байдал хэргийн хүрээнд авагдсан нөхцөл байдлаар тогтоогдохгүй байгаа учраас зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч эрх чөлөөнд нь халдаж дураараа авирласан гэсэн нөхцөл байдал илүү хэргийн хүрээнд авагдсан баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд 3,765,900 төгрөг гэж тогтоогдсон бөгөөд 2,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн гар утсыг биет байдлаар буцаан өгч үлдэх 965,900 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 7,144,500 төгрөг гарсан ба эдгээр бүх мөнгийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч нар гурвуулаа нэхэмжилсэн хохирлоос илүү нийт 15,000,000 төгрөг төлсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ө.Ре-ын эзэмшлийн “Samsung galaxy 32” загварын, Ө.Р-ын ээмшлийн “I phone 11 pro” загварын 2 гар утас хураагдсан байгаа. Эдгээр гар утсыг шүүгдэгч нарын зүгээс буцааж авах санал гаргасан учраас буцаан олгох эрх зүйн үндэслэлтэй гэж харж байна. Хэргийн зүйлчлэлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай байна гэх дүгнэлтүүдийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ре-ын зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч С.Ц нь гэм буруугаа хүлээж байна, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байгаа гэх,
Шүүгдэгч Ө.Рэ-гийн зүгээс 20 настайгаасаа хойш хамт сайхан амьдарсан. Үүнийг мэдсээр байж бидний дундуур орсон, миний хувьд сэтгэл зүй, бие махбодын хувьд хохирсон. Би ханьдаа итгэж байсан, удаан хүлээсэн. Тэр хүний биед халдсан нь миний буруу гэх,
Шүүгдэгч Ө.Ре нь хохирол төлбөрөө төлж барагдуулж гомдолгүй болгосон, энэ байдлыг харгалзан үзнэ үү гэх,
Шүүгдэгч Ө.Р-ын хувьд ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан гэх тайлбарыг тус тус гаргав.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нарыг бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн Гурван сайхан хорооллын ... тоотод оршин суух С.С-ийн гэрт түүний зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэж орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, түүнтэй гэр бүлийн маргаанаас болж маргалдан түүний нүүр, бие хэсэг рүү цохиж, өшиглөн халдаж, биед баруун бугалга, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Орон байр халдашгүй байна”, 2 дахь хэсэгт “Орон байранд хийх нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.” гэж тус тус зааж, энэхүү орон байрны халдашгүй байдлыг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалан баталгаажуулсан учраас уг эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур нэвтэрсэн хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба харин энэхүү гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байранд нэвтрэн орсон, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Бусдын орон байрны халдашгүй эрхийг зөрчих гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний зайлшгүй байх шинж бол уг байранд тухайн үед амьдарч байсан хүмүүсийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж орон байрандаа амгалан тайван, эрх чөлөөтэй байх эрхийг зөрчиж дураараа авирласнаар төгсдөг гэмт хэрэг болно. Дураараа авирласан гэж хүний амьдарч байгаа гэр, байшинд зөвшөөрөлгүй нэвтрэн ороод зогсохгүй эд хогшил, хөрөнгийг дураараа авч хэрэглэх, хууль бусаар нэгжих, эздийг гарахыг шаардаж хөөх зэргээр тайван байдлыг алдагдуулахыг ойлгохоор байна.
Бусдын орон байрны халдашгүй эрхийг зөрчих гэмт хэргийг үйлдэхдээ бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орохдоо хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн; эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байранд нэвтрэн орсон, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан тохиолдолд гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон үзэхээр тусгажээ.
Ингэхдээ орон байранд нэвтрэн орох гэсэн хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд түүнийг эзэмшигчийн бие махбодод халдаж хүч хэрэглэсэн байх төдийгүй тухайн орон байрны хаалга, цоож, түгжээг эвдсэн, өөрийг нь болон ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, хохироож чадна, эвдэлнэ, хэмхэлнэ гэж хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж заналхийлсэн байхыг шаарддаг байна.
Өөрөөр хэлбэл, орон байранд нэвтрэн орохын тулд хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулахаар байна.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч Ө.Рэ-гийн нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...С гэдэг эмэгтэйгийн гэрийг багцаалдаж хайж яваад, /хашаандаа хүлэмжтэй байдаг/ олж очоод хашааны хаалгыг нүдсэн чинь хүн гарч ирээгүй. Тэгэхээр нь том хаалгыг хажуу тийш түлхсэн чинь хаалга онгойсон учир хашаа руу орсон. Тэгээд гэрийн хаалгыг татахад онгорхой байсан тул гэр рүү ороход С гэрийнхээ зүүн талд хооллож байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-149 дэх тал),
шүүгдэгч Ө.Ре-ын яллагдагчаар өгсөн “...Гурвансайхан хороололд нэг айлын гадна очиж зогсоход эгч машинаас буугаад тухайн айлын хашааны хаалгыг хэд хэдэн удаа нүдэхэд хүн гарч ирээгүй. Тэгээд эгч хаалгыг нь хажуу тийш түлхэхэд хаалга нь онгойход эгч та хоёр буугаад ир айл руу хамт оръё гэхээр нь Рэ, дүү Р нарын хамт тухайн хашаанд байсан гэрт ороход нэг эмэгтэй гэрийнхээ зүүн талд зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154-155 дахь тал),
шүүгдэгч Ө.Р-ын яллагдагчаар өгсөн “...Рэ эгч машинаас түрүүлж буугаад тухайн айлын хашааг хэд хэдэн удаа цохиж, нүдэхэд хашаанаас хүн гарч ирэхгүй болохоор эгч хашааны хаалгыг түлхэхэд хашааны хаалга түгжээгүй онгорхой байсан. Тэгээд Рэ эгч та хоёр буугаад ир хамт оръё гэхээр нь Ре эгч бид хоёр машинаас бууж хамт айл руу ороход гэр дотор нэг эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал),
хохирогч С.С-ийн “...Би ганцаараа байсан манай гэрийн хаалга болон хашааны хаалга түгжээгүй байсан. Хашааны хаалга гүйдэг замтай. Гэхдээ хаалга хаалттай байсан бөгөөд хашааны хаалгыг хэн нэгэн тогшиж нүдсэн зүйл байхгүй. Гэрийн хаалгыг ч мөн тогшсон зүйл байхгүй. Шууд гаднаас манай гэрт ороод ирсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал) гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч нар хохирогчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтрэн орохын тулд хохирогчийн бие махбодод халдаж хүч хэрэглэсэн, тухайн орон байрны хаалга, цоож, түгжээг эвдсэн, хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж заналхийлэн хохирогчийн орон байранд нэвтрэн орсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар бүлэглэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдэл төгссөний дараа мөн бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирлыг онц харгис хэрцгийгээр санаатай учруулахдаа хүч хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Ө.Ре, Ө.Рэ, Ө.Р нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нарын бүлэглэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт үйлдэл төгссөний дараа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүч хэрэглэж хүндрүүлэх шинжээр үйлдсэн үйл баримт тогтоогдсон байхад гэмт хэргийн эхлэл, төгсгөлийг зөв тогтоохгүйгээр хүч хэрэглэсэн гэх шинжийг хоёр тусдаа гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон яллаж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, мэдүүлгийн хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ө.Рэ, Ө. Р, Ө.Ре нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн Гурван сайхан хорооллын ... тоотод оршин суух С.С-ийн гэрт түүний зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, түүнтэй гэр бүлийн маргаанаас болж маргалдан түүний нүүр, бие хэсэг рүү цохиж, өшиглөн халдаж, биед баруун бугалга, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг онц харгис хэрцгийгээр санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг “Ноён богд” дэлгүүрийн урд хашаанд, Ө.Ре-ын эзэмшлийн “Toyota pruis 41” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хойд хаалга, баруун урд крыло, капут, гупер зэргийг хурц үзүүртэй зүйлээр сийчэж гэмтээж, 1,010,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-65, 71-72 дахь тал), хохирогч Ө.Ре-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал), шүүгдэгч Ө.Рэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 147-149 дэх тал), шүүгдэгч Ө.Ре-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 154-155 дахь тал), шүүгдэгч Ө.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160-162 дахь тал), шүүгдэгч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 411 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 94-55, 128 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай үнэлгээний дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 107-111 дэх тал), “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаартай үнэлгээний дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал), эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал), эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал), мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал), 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал), 2023 оны 10 дугаар сарын 04, 11-ний өдрийн Ө.Ре-ын “iphone 13”, Ө.Р-ын “Iphone 11 pro” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дахь тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь тал), шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С-ийн биед баруун бугалга, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 411 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “онц харгис хэрцгийгээр”, 2.11-д “бүлэглэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Рэ нь гэр бүлийн маргаанаас болж хохирогчийн баруун, зүүн хацар руу нь алгадах, хувцсыг нь урж, үснээс нь татаж зулгаасан, өшиглөсөн, шүүгдэгч Ө.Ре нь хохирогчийн хувцсыг урж, үснээс нь зулгааж, гарын бугуй хэсэгт гишгэж, алгадсан, шүүгдэгч Ө.Р нь хохирогчийн цээж хэсэгт нь 2-3 удаа цохиж, баруун гуя хэсэгт нь өшиглөх зэргээр олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан үйлдлээр буюу онц харгис хэрцгийгээр түүний биед баруун бугалга, зүүн тохой, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгч Ө.Рэ, Ө.Ре, Ө.Р нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “бүлэглэж” үйлдсэн гэх шинжээр прокуророос хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Ре, Ө.Р нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, иргэн С.С-ийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ө.Рэ, Ө.Ре, Ө.Р нар нь санаа зорилгоороо нэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Ц-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ө.Ре-д 1,010,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирлыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан тул хохирогч Ө.Ре-д учирсан 1,010,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Ре, Ө.Р нар нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн, мөн шүүгдэгч С.Ц нь бусдын эд хөрөнгөд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ө.Рэ, Ө.Ре, Ө.Р нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, шүүгдэгч С.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул шүүгдэгч нарыг уг зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Рэ нь хохирогч С.С-тэй гэр бүлийн асуудлаар тайван ярилцахын тулд түүний гар утсыг түр хугацаагаар авсан үйлдэл нь шунахайн сэдэлтээр өөрийн мэдэлд авах, хүч хэрэглэсэн, довтолсон, заналхийлсэн шууд санаа зорилго, сэдэлтгүй болох нь тогтоогдсон тул өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Ө.Рэ, Ө.Ре, Ө.Р нар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэхдээ хохирогчийг хувцаснаас татах, чангаах явцад хохирогчийн хүзүүнд гинж байсан талаар шүүгдэгч нар мэдээгүй, хүч хэрэглэх явцад гинж тасарсан байж болзошгүй талаарх оролцогчдын гаргасан мэдүүлгээс үзвэл хууль бусаар устгасан, гэмтээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Ре-ын эд хөрөнгөд 1,010,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаартай үнэлгээний дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал)-ээр тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал)-аар шүүгдэгч С.Ц нь хохирогч Ө.Ре-д 1,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ө.Рэ, Ө.Ре, Ө.Р нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 411 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал)-ээр тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр хохирогчид нийт 15,000,000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн ба хохирогч С.С-ийн зүгээс Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн хүлээн авсан... гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Рэ, Ө.Ре, Ө.Р нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рэ-г 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч О.Р-ыг 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө.Ре-ыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рэ-г 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө.Р-ыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө.Ре-ыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.Цод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулж, торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ө.Рэ-г 6,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,700,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө.Р-ыг 4,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө.Ре-ыг 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгож, торгох ялыг 10 сарын хугацаанд, шүүгдэгч С.Ц-од оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг гар утсыг эзэмшигч нарт буцаан олгох тухай,
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нарын өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч нар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл үйлдсэн гэмт хэргийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Улсын яллагчаас санал болгож буй ялын дүгнэлт миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, миний үйлчлүүлэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Рэ-г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, О.Р, Ө.Ре нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рэ-г 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ө.Р, Ө.Ре нарыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэх дүгнэлтүүдийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Ре нь хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч С.Ц-ын зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч Ө.Рэ нь торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү, өмгөөлөгчийн саналаа дэмжиж байна гэх,
Шүүгдэгч Ө.Ре-ын хувьд торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх,
Шүүгдэгч Ө.Р-ын зүгээс өмгөөлөгчийн саналыг дэмжиж торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү, цаг тухайд нь төлөөд явна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ц-ын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ-г 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Ре-ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Р-ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ-г 1,300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Ре-ыг 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Р-ыг 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ре-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Р-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр тус тус тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Ө.Рэ-д шүүхээс оногдуулсан 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Ре-д шүүхээс оногдуулсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Р-т шүүхээс оногдуулсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд, шүүгдэгч С.Ц-од шүүхээс оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung A-32” загварын гар утас 1 ширхгийг шүүгдэгч Ө.Ре-д, “I phone 11 pro” загварын гар утас 1 ширхгийг шүүгдэгч Ө.Р-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, DVD 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нар хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-т нийт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн хохирол төлбөр, шүүгдэгч С.Ц нь хохирогч Ө.Ре-д нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ц нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овгийн Ө-ы Рэ, шүүгдэгч Б овгийн Ө-ы Ре, шүүгдэгч Б овгийн Ө-ы Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн;
Шүүгдэгч Б овгийн Ө-ы Рэ, шүүгдэгч Б овгийн Ө-ы Ре, шүүгдэгч Б овгийн Ө-ы Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ-г 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Реыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Рыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ-г 1,300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Ре-ыг 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Р-ыг 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ре-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Р-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ-д шүүхээс оногдуулсан 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Ре-д шүүхээс оногдуулсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ө.Р-т шүүхээс оногдуулсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд, шүүгдэгч С.Ц-од шүүхээс оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Samsung A-32” загварын гар утас 1 ширхгийг шүүгдэгч Ө.Ре-д, “I phone 11 pro” загварын гар утас 1 ширхгийг шүүгдэгч Ө.Р-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, DVD 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре нар хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-т нийт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн хохирол төлбөр, шүүгдэгч С.Ц нь хохирогч Ө.Ре-д нийт 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Рэ, Ө.Р, Ө.Ре, С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ