| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/01576/И |
| Дугаар | 181/ШШ2022/00153 |
| Огноо | 2022-02-09 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2022/00153
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.М/РД: /,
Нэхэмжлэгч: Б.Б/РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ТД” ХХК/ /-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 18 270 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, Д.Очирваань, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзанжумдаан, Н.Энхдөл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.М, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэшиг овогт Бүргэдийн Бын өмчлөлийн 29-39 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 09 сарын 06-ны өдөр Н.Сүхбат нь жолоодон Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд явах замд буюу Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас 20 орчим км-ийн зайд замын хөдөлгөөнд оролцох явцдаа эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгсэл урсгал сөрж орсоны улмаас осол гаргахгүйн тулд жолоогоо баруун тал руу дарж замын хажууруу унасан улмаас тээврийн хэрэгсэлийг эд анги эвдэрч хохирол учирсан байдаг.
Ж.М нь 2020 оны 06 сарын 03-ний өдөр ТД ХХК-ийн Өмнөговь аймагт байрлах салбарт хандаж тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Даатгагчтай байгуулсан гэрээгээр жолоо шилжүүлэх үеийн эрсдлийг даатгалын тохиолдолд хамаарахаар тохиролцсон учир Ж.М даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор 2020 оны 09 сарын 09-ний өдөр Мастер Үнэлгээ ХХК-аар тээврийн хэрэгслийн эвдрэл, хохиролын үнэлгээ хийлгэж, ТД ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарт хандахад “... даатгалын тохиолдолд хамаарахаар тохирсон учир нөхөн төлбөр өгнө, та манай Улаанбаатар хотод байрлах төв салбарт хандаарай гэсэн хариу өгсөн байдаг.
Ингээд 2020 оны 09 сарын 21-ний өдөр Ж.М, Б.Б нар нь ТД ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв салбарт даатгалын нөхөн төлбөр авахаар хандахад жолоочийн хариуцлагын даатгалд нэр нь ороогүй жолооч тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа осолд орсон учир нөхөн төлбөр олгохгүй гэсэн хариу авсан.
Энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд бид удаа дараа холбогдож шаардаж байж гомдлын хариуг 2021 оны 05 сарын 19-ний өдөр өргөдөл, гомдол хариуцсан ажилтантай /9904-2170/ дугаараар холбогдож тус өдөр СЗХ-ны үүдний жижүүрээс авсан. Хариу гарсан өдөр 2021 оны 04 сарын 23-ны өдрөөр огноологдсон ч бидэнд мэдэгдэж гардуулсан өдөр нь 05 сарын 19-ний өдөр байгаа. Бидэнд гомдлын хариу хэзээ мэдэгдэж гардуулсан гарын үсгийг бичиг хэргийн ажилтанаас авах талаар утсаар холбогдож тодруулж, шаардахад СЗХ-с өгсөн хариу та хэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй, шийдвэр мэдэгдсэн талаар баримт өгөхгүй гээд гөжиж сүүлдээ утсаа авахгүй, үүдэнд нь очихоор оруулахгүй байгаа.
Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгагч нь “... даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох” үүрэгтэй бөгөөд 2020 оны 06 сарын 03-ны өдрийн даатгалын гэрээний 3.2-т жолоо шилжүүлэх үеийн эрсдэл даатгалын тохиолдолд хамаарахаар тохирсон. Гэрээгээр даатгалын тохиолдолыг тохирсон атлаа нөхөн төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй байхад нөхөн төлбөр олгохгүй, хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа учир шүүхэд хандаж байна.
“ТД” ХХК-иас даатгалтын нөхөн төлбөр болох 18,270,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч “ТД” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзанжумдаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.М, Б.Б нарын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ТД ХХК-с даатгалын нөхөн төлбөр болох 18,270,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулж өгнө үү.” гэсэн нэхэмжпэлийн шаардлагаас татгалзаж ИХШХШ тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг баримтлан дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.
“ТД” ХХК нь “Транскапитал ББСБ” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 209031300300314 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон 20121027007182 тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг тус тус байгуулж, Kia Bongo маркийн 2939ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан эрсдэлээс даатгасан.
Иргэн Н.Сүхбат нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2939ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт жолоодож явах үедээ онхолдсон гэх нөхөн төлбөрийн хүсэлтийг иргэн Ж.М ирүүлсэн бөгөөд өргөдөл, материалыг бүхэлд нь судлан үзээд дараах үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Үүнд:
Даатгалын гэрээгээр тохиролцсон болзол, эрсдэлийн улмаас хохирол учраагүй буюу гэрээнд заасан жолоо шилжүүлэх үеийн эрсдэлд уг тохиолдол хамаарахгүй.
209031300300314 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Даатгалын хамгаалалт хэсгийн 3.2-т “Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл”-ийг “Зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд нэр дурдагсан жолооч нарт үйлчилнэ” гэж тусган тус гэрээний 1.2.14 болон 1.2.16 дахь хэсгүүдэд холбогдох тодорхойлолтыг дараах байдпаар нарийвчлан томьёолсон.
1.2.14 “Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл” гэж Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ баталгаанд нэр нь дурдагдсан жолоочид тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үеийн даатгалын гэрээнд заасан бусад эрсдэлийг;
1.2.16 “Жолоодох эрхгүй этгээд” гэж Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, баталгаанд нэр нь дурдагдаагүй эсвэл...; гэж тус тус тодорхойлсон.
20121027007182 тоот Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд Ж.М/ЛТ82080676/, Б.Б/КЮ81092404/, Б.Ган-Эрдэнэ/УБ93120518/, Б.Гансүх/КБ99121416/ нарыг зөвшөөрөгдсөн жолоочоор дурдсан бөгөөд зөвхөн эдгээр жолооч нарын хувьд 209031300300314 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний Даатгалын хамгаалалт хэсгийн 3.2-т заасан Жолоо шилжүулэх үеийн эрсдэлийн хамгаалалт үйлчлэх юм.
Иргэн Н.Сүхбат нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр дурдагдсан жолооч биш тул даатгуулагч гэж үзэх боломжгүй, даатгалын гэрээнд зааснаар даатгалын зүйл болох Kia Bongo/2939ӨМА/ автомашиныг жолоодох эрхгүй, зөвшөөрөлгүй жолооч юм. Иймд Н.Сүхбатын учруулсан хохирлыг Жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийн улмаас буюу гэрээгээр тохиролцсон болзлын улмаас учруулсан хохирол гэж үзэх боломжгүй.
Даатгуулагч даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна.
Даатгагч “ТД” ХХК-ийн зүгээс анх ослын дуудлага ирүүлсэн үеэс эхлэн цагдаагийн байгууллагаар шалгуулж холбогдох акт, дүгнэлтийг ирүүлэхийг зөвлөснийг даатгуулагч, жолооч нар биелүүлээгүй. Иргэн Н.Сүхбат нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Зам тээврийн осол гаргасан нь ямар нэгэн гадны хүчин зүйлээс шалтгаалаагүй өөрийн хариуцлагагүйгээс болсон тул цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардпагагүй болно” гэсэн өргөдпийг бичгээр гарган Цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
Ийнхүү Даатгагчийн зүгээс цагдаагийн байгууллагад дуудлага өгч, шалгуулах зөвлөгөө өгсөн боловч Н.Сүхбат нь Цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэсэн хүсэлтийг гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6 дахь хэсэгт заасан “... даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон ...” бол Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлийг үгүйсгэж байна.
209031300300314 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8.1.14 дэх хэсэгт “Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий хуулийн байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцлийг тогтоолгоогүй, тогтоох боломжгүй болсон.” нь нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарах ба цагдаагийн байгууллагад дээр дурдсан хүсэлтийг гаргасан нь ослын шалтгаан нөхцлийг тогтоох боломжгүй болгосон гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэл юм.
Дээр дурдсан зүйлсийг нэгтгэн дүгнэвэл иргэн Н.Сүхбат нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцон осол гаргасан, мөн ослын талаар Даатгагчтай харилцан маргаангүйгээр шийдвэрлэхээр тохиролцоогүй байтал цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй гэсэн нь нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг тус тус бүрдүүлж байх тул 209031300300314 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Дараах тохиолдпуудад даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол хэмээн үзэж Даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:” гээд 7.1.5 дахь хэсэгт “Жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол;” гэж, 8.1.14 дэх хэсэгт “Даатгуулагч ослын талаар нэн даруй эрх бүхий хуулийн байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцлийг тогтоолгоогүй, тогтоох боломжгүй болсон” гэж тус тус заасныг болон Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан.” тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж болно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т Даатгагч нь “Энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах” эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг.
Иймд 209031300300314 тоот В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон Даатгалын тухай хуульд заасан нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлийг тус тус үндэслэн Ж.М, Б.Б нарын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ТД ХХК-иас даатгалын нөхөн төлбөр болох 18,270,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн фото зураг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн № 9/1486 дугаар шийдвэр, хариуцагчийн баримтаар гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтын хуулбар, Н.Сүхбатын 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлт, В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хуулбар, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягтын хуулбар, Н.Сүхбатын жолоочийн үнэмлэхийн хуулбар, № 02797972 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цагдаагийн хэсгийн тодорхойлолтын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын №37/3934 албан бичгийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Согтуурал шалгасан магадлагааны хуулбар, В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, № 03388198 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралтыг шинжлэн судлаад
¯íäýñëýõ íü:
Нэхэмжлэгч Ж.М, Б.Б хариуцагч “ТД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт нийт 18 270 000/арван найман сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “ТД” ХХК нь Н.Сүхбат нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр дурдагдсан жолооч биш тул даатгуулагч гэж үзэх боломжгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулж холбогдох акт, дүгнэлтийг ирүүлэхийг зөвлөснийг биелүүлээгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ж.М нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчтай В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-г байгуулсан болох нь зохигчийн тайлбар, В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Тус Гэрээгээр нэхэмжлэгч нь сайн дураар “Транскапитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 2939 ӨМА улсын дугаартай, Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь Гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1-т “Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд ... эдлэх ... даатгуулагч шаардах эрхтэй.” гэж заасан.
Гэрээг байгуулахад 2939 ӨМА улсын дугаартай, Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл нь “Транскапитал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан байх тул Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М нь бусад этгээд буюу “Транскапитал” ХХК-д ашигтай Гэрээ байгуулсан болох нь В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, Гэрээний хуулбар, № 02797972 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрх “Транскапитал” ХХК-иас нэхэмжлэгч Б.Бт шилжсэн болох нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, № 02797972 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, № 03388198 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын болон албан журмын гэсэн төрөлтэй байна.” гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.Мын хариуцагчтай байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2939 ӨМА улсын дугаартай, Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Жолооч Н.Сүхбат нь 2939 ӨМА улсын дугаартай, Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 20 км-д замын хажууруу орж, зам тээврийн осол гаргасан болох нь Н.Сүхбатын жолоочийн үнэмлэхийн хуулбар, № 02797972 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цагдаагийн хэсгийн тодорхойлолтын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын №37/3934 албан бичгийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Согтуурал шалгасан магадлагааны хуулбараар тогтоогдож байна.
Жолооч Н.Сүхбат нь уг зам тээврийн ослыг цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэсэн хүсэлт гаргасан болох нь Н.Сүхбатын 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас даатгалын зүйл болох 2939 ӨМА улсын дугаартай, Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэлд 18 270 000/арван найман сая хоёр зуун далан мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үнэлгээний тайлан болон тайлангийн хавсралтаар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн В ангиллын тээврийн хэрэгслийн даатгалын загвар гэрээнээс өөр гэрээг хариуцагчтай байгуулсан байна гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Ж.Мын хариуцагчтай байгуулсан Гэрээний эх хувь гэрээ болон хариуцагчаас нотлох баримтаар гаргасан Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Хариуцагч нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан талаар болон тус Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар уг Гэрээг байгуулсан гэж үзнэ.
Хариуцагч нь Гэрээнд зааснаар Н.Сүхбат нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр дурдагдсан жолооч биш тул даатгуулагч гэж үзэх боломжгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын байгуулсан Гэрээ нь сайн дурын даатгалын гэрээ байх ба Гэрээний 3-т зааснаар даатгалын зүйл болох 2939 ӨМА улсын дугаартай, Киа Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг хэн жолоодож явснаас үл хамаарч, тухайн тээврийн хэрэгсэлд байгалийн болон галын эрсдэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдлийн улмаас хохирол учирсан тохиролдолд хариуцагч нь хохирлыг барагдуулах үүрэг хүлээжээ.
Түүнчлэн хариуцагч нь Гэрээний 7-ийн 7.1.5, 8-ын 8.1.14-т зааснаар жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохирол, мөн ослын талаар нэн даруй эрх бүхий хуулийн байгууллагад мэдэгдэж ослын шалтгаан нөхцөлийг тогтоолгоогүй, тогтоох боломжгүй болсон гэж маргаж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг ... зөвшөөрнө.” гэж заасан.
2939 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Сүхбат нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд болох нь Н.Сүхбатын жолоочийн үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Цагдаагийн байгууллага нь нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:,”, 11.1.3-т “замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;” гэж заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.3 дахь заалтад зааснаар жолооч Н.Сүхбат нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гарсан Зам тээврийн ослын тухай эрх бүхий байгууллагад буюу Дундговь аймгийн Дэлгэрцогт сум дахь цагдаагийн хэсэгт мэдэгдсэн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цагдаагийн хэсгийн тодорхойлолтын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын №37/3934 албан бичгийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Согтуурал шалгасан магадлагааны хуулбараар тогтоогдож байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг ... олгохоос татгалзаж болно:”, 8.5.1-д “даатгуулагч ... даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;” гэж заасан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Б нь даатгалын тохиолдол бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.М нь нэхэмжлэгч Б.Бт ашигтай даатгалын гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч Б.Б нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу ... нөхөн төлбөрийг олгоно.” гэж заасан.
Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 18 270 000/арван найман сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэгч Ж.Мад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТД” ХХК-иас нийт 18 270 000/арван найман сая хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, үлдсэн нэхэмжлэгч Ж.Мад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус óäèðäëàãà áîëãîí
Òîãòîîõ íü:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ