Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0159/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Г***,

Шүүгдэгч Х.А***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Х.А***т холбогдох эрүүгийн **** дугаартай õýðãèéã 2017 оны 4 дүгээр сарын 28-ны ºäºð õ¿ëýýí àâ÷ хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х.А***, 1970 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ** дүгээр багийн ** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Х.А***нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ц.О***ээс “Оросын Холбооны Улсаас хямд үнээр хивэг оруулж ирж заруулна” хэмээн хуурч мэхлэх аргаар 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг өөрийн аав Г.Х***ын Хаан банкны **** дугаарын дансаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Х.А***ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           

            Би 2016 оны 12 дугаар сарын 10-ны үеэр О*** эгчийн гар утас руу залгаад “би хар талхны материал зармаар байна, танай Дарханд талхны материал авах хүн байгаа болов уу” гэж асуухад О*** эгч би чамд талхны материал худалдаж авч магадгүй хүний гар утасны дугаарыг олж өгнө. Увс аймгийн хилийн бүсээр малын тэжээлийн наймаа байна уу Дарханд болон Улаанбаатар хот дахь Монгол малын тэжээл тэр чигээрээ Хятад улс руу гарсан. Одоо Орос улсаас малын тэжээл худалдаж авах, зарах чиглэлийн наймааг 2017.4.01 хүртэл хугацаанд хийж болохоор байна. Чи Орос улсаас 50 тонн малын тэжээл оруулж ирж чадах уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад 50 тонн тэжээл авах мөнгө байхгүй байна. Орос улсаас нэг уут тэжээлийг 8500 төгрөгнөөс 9000 төгрөгийн хоорондох үнээр Монгол улсад оруулж ирэхээр байна. Би одоо банкинд байгаа өрөө төлчихөөд дахин зээл авах боломжтой байна. Хэрвээ дахин зээл авчих юм бол 50 тонн тэжээлийг Орос улсаас Монголд оруулж ирэх боломжтой гэхэд О*** эгч 2 000 000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би  өөрийн эцэг Г.Х***ын **** дугаарын Хаан банкны данс руу 2016.12.12-ны өдөр 2 000 000 төгрөг шилжүүлэн авсан. Би аав Хундагын Хаан банкны дансанд мөнгө орж ирсэн дор өөрийнхөө Төрийн банкин дахь зээлээ хаасан. Би Төрийн банкнаас зээл авахаар банкны зээлийн үнэ ханшийг судалж үзэхэд малчны зээл өгөх мөнгөн дүн нь 10 000 000 төгрөгнөөс 5 000 000 төгрөг болж буурсан байсан ба зээлийн нөхцөл хүү хоёр нь их болчихсон байхаар нь зээл авахаа больчихсон. Тэгээд би Ц.О*** эгч рүү залгаад миний хөөцөлдсөн зээл бүтсэнгүй, би таниас авсан мөнгөнийхөө оронд вариан, хар талхны үрнүүд бэлэн материалаар төлье гэж хэлэхэд О*** эгч чамайг Цагдаагийн байгууллагад хандана гэж хэлсэн. Би О*** эгчээс авсан 2 сая төгрөгийг бүгдийг төлж бид хоёр эвлэрсэн гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Ц.О***ийн хэрэг бүртгэлтэд өгсөн:

            2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс А*** миний утас руу залгаад орос хүнсний барааг бөөндөж өгөх санал тавьсан. Тэгэхээр нь би өөр хүмүүстэй холбож өгье харин хивэг оруулж ирээч тэгвэл би өөрөө бөөндөж авъя гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа би хойшоо яваад хивэгний үнэ судлаад ирлээ нэг шуудай хивгийг 6500 төгрөгөөр нийлүүлэх боломжтой юм байна гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр утасдаад тээврийн зардал нь Увсаас Дархан орох хүртэл 3 000 000 төгрөг болдог юм байна гэж хэлсэн. Тэгээд өдөр болгон 2 000 000 төгрөг шилжүүл гээд утасдаад байхаар нь би за за хивэг нь ирчих юм чинь гээд 2 000 000 төгрөг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хундага гэж хүний данс руу шилжүүлсэн. Хэд хоногийн дараа чимээгүй болчихоор нь залгаад байсан чинь утсаа авахгүй байж байгаад нэг холбогдоод ярьсан чинь би хивэг авах гээд зээлгээ хаалгаад дахиад зээл авах гэсэн чинь миний зээл бүтэхээ больчихлоо гэсэн. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ юун зээл хаах талаар яриад байгаа юм гэж асуусан чинь утсаа салгаад алга болчихсон. Энэ хүн надаас мөнгө зээлнэ зээл хаая гэж огт хэлээгүй харин мөнгө авсан хойноо л тэгж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч Б.Ч*** хэрэг бүртгэлтэд өгсөн:

 

Манай дарга О*** миний нэрээр ****дугаарын дансанд Увс аймаг руу 2 сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би Дархан сумын 5 дугаар багийн захын урд байдаг Хаан банкны салбараас 2 000 000 төгрөгийг ****дугаарын данс руу шилжүүлэхэд Хундага гэж хүний данс байсан. Тухайн өдрөө баримтыг дарга О***т өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 51/,    

 

Гэрч Д.М*** /хх-ийн 52/,  Д.О*** /хх-ийн 53/ нарын хэрэг бүртгэлтэд өгсөн гэх мэдүүлэг,

 

эд мөрийн баримтаар Г.Х***ын данс руу 2 000 000  төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх-12/, Г.Х***ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-24/, бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-49/, шүүгдэгчийн гадаад паспортын хуулбар /хх-50/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, эвлэрлийн гэрээ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Х.А***нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ц.О***ээс Оросын Холбооны улсаас хямд үнээр хивэг оруулж ирнэ гэж хуурч мэхлэн 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг өөрийн аав Г.Х***ын Хаан банкны ****дугаарын дансаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.О*** /хх-14/, гэрч Б.Чимбаяр нарын мэдүүлэг /хх-51/, эд мөрийн баримтаар Г.Х***ын данс руу 2 000 000  төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх-12/,  Г.Х***ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-24/, бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-49/, шүүгдэгчийн гадаад паспортын хуулбар /хх-50/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  

Хохирогч Ц.О*** нь шүүгдэгч Х.А***тай шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Х.А***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Х.А***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

            Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор ****дугаарын данс бүхий Хаан банкны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 917921 журналын дугаартай орлогын мэдүүлгийн хуулбарыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан /хх-11/-ыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А***нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Х.А***ыг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Ýð¿¿ãèéí байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн õóóëèéí тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Х.А***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбарыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар øèéòãýõ òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîмогц õ¿÷èíòýé áîëîõ áºãººä мөн õóóëèéí 303 äóãààð ç¿éëèéí 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºãч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàх, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ