Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/00305

 

 

 

 

 

 

 

 

  2022 оны  02 сары 23 өдөр

                            181/ШШ2022/00305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Ч/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Л/РД: /-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Чулуунчимэг, хариуцагч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Чулуунчимэг миний бие Ч.Лтэй эртний танил байсан. Улмаар 2013.06.10-ны өдөр гэрлэлтийн 1119000308 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон.

Хамт амьдрах хугацаанд 2015.11.17-нд хүү Л.Буяннэмэх төрсөн. Бид Ч.Лгийн амьдралын чадамжгүй, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оноос хойш тус тусдаа амьдарцгааж байгаа болно.

Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг маань цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв.

 

Хариуцагч Ч.Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боржигон овогт Ч.Л миний бие Т.Чулуунчимэгтэй гэр бүл болоод хамт амьдрах хугацаанд хүү Л.Буяннэмэх төрсөн. Т.Чулуунчимэгийн нэхэмжлэлийг үндэс болгож гэрлэлтийг маань цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн асрамжид маргаан байхгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 169 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2021 оны 10 сарын 05-ны өдрийн “Өөдрөг-Энх” ӨЭМТ-ийн Хүүхэд эрүүл бойжиж буй тодорхойлолт, 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, 2021 оны 10 сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 1119000308 дугаар Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1119003378 дугаар Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Ч хариуцагч Ч.Лд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ч.Л нь гэрлэлт цуцлуулахыг, хүүхдийг Т.Чийн асрамжид үлдээхийг зөвшөөрнө гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Т.Ч, хариуцагч Ч.Л нар нь гэр бүл болсноо 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Боржигон овогт Лгийн Буяннэмэх төрсөн болох нь зохигчийн тайлбар, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний болон Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Ч, хариуцагч Ч.Л нар нь цаашид хамт амьдрах, эвлэрэх бодит шалтгаангүй болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 169 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцож болно гэж заасан.

 

Хүү Л.Буяннэмэх нь эх Т.Чтэй амьдарч байгаа талаар зохигчид маргахгүй байх ба хүү Л.Буяннэмэхийг эх Т.Ч нь өөрийн асрамжид үлдээхийг хариуцагч Ч.Л зөвшөөрч байх тул хүү Л.Буяннэмэхийг эх Т.Чийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Т.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бичээч овогт Түмэндэмбэрэлийн Ч, хариуцагч Боржигон овогт Чулуунбандийн Л нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Лгийн Буяннэмэхийг эх Т.Чийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ч, хариуцагч Ч.Л нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэгэн нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Чийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Чт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ