| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 143/2022/00384/И |
| Дугаар | 144/ШШ2022/00045 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 144/ШШ2022/00045
2022 оны 03 сарын 04 өдөр Дугаар 144/ШШ2022/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Манлай сум, Өгөөмөр багт оршин суух, Д У, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р багт оршин байрлах Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.О 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Унь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваасан. Уг шийдвэртэй холбоотойгоор төлбөр авагч С.Отгонсүрэн нь Ханбогд сум дахь сум дундын шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай албадан гүйцэтгүүлэх захирамж, 04 дугаартай гүйцэтгэх хуудас бичүүлэн авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгснөөр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байдаг.
Гүйцэтгэх ажиллагаа үүссэнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний хаан банкны 5591018246 тоот дансанд барилт хийж, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1 670 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 768 000 төгрөгийг тус тус татан авсан байдаг.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд төлбөр авагч талтай харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад охин У.Мичидмаад хүүхдийн тэтгэлэг авахгүй, 8:10 харьцаатай байшин, 25:50 харьцаатай газрын хамт авч гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан байдаг.
Эвлэрлийн гэрээ буюу хүсэлтийн гол тохиролцсон зүйл бол байшин, газар хоёр юм.
Ингээд би С.Отгонсүрэнд 8:10 харьцаатай байшин, 25:50 харьцаатай газрын хамт шилжүүлсэн өгсөн. Газар нь миний нэр дээр байсан учраас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь нотлогдож байгаа юм. Байшин нь миний нэр дээр биш байсан учир ямар нэгэн шилжүүлэг хийгдээгүй. Би өөрт нь шууд өгчихсөн учраас бид хоёрын хоорондох эвлэрлийн гэрээ буюу хүсэлтэд дурдагдсан үүрэг биелэгдсэн гэж үзэж байна.
Үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуваарьт төлбөрийн асуудлыг харилцан тохиролцож, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр авагч талаас дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсний дагуу Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.О дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээн явуулсан.
Гэтэл талууд анх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэг буюу талууд эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
Өөрөөр хэлбэл эвлэрлийн гэрээний үүрэг биелэгдсэн байхад хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтийг сэргээх үндэслэлгүй юм. Энэ сэргээсэн үндэслэл хууль журам зөрчсөн. Тодруулбал эвлэрлийн гэрээндээ Д.Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэг авахгүй, байшин газрыг өгчих гэсэн байдаг. Үүний дагуу би 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр /бэлэглэлийн гэрээгээр газар/, байшин хоёрыг шилжүүлсэн байдаг.
Төлбөр авагч талаас зөвхөн хүсэлт өгсөн. Гэтэл талууд харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд тэр ажиллагааг хууль зөрчсөн гэж үзвэл холбогдох гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой. Гомдол гаргах хугацаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж үзэх юм бог 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон байхад 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу 2 жилийн дараа хүсэлт өгч сэргээсэн нь хууль зөрчсөн байна.
Тийм учраас дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Өмнөговь аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.О ы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ^ажиллагааг сэргээх тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.У буюу нэг талдаа төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 11 сарын 28-ний өдрийн №137 тоот шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд №137 дугаартай шийдвэрт ямар нэгэн байдлаар маргаагүй. Анхан шатны шүүхэд шийдвэртэй маргаагүй. Давж заалдах болон хяналтын шатны гомдол гаргаагүй байдлаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Ерөнхийдөө гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан байдаг. Хуулийн хүрээнд явагдаад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Ууганбаяр, төлбөр төлбөр төлөгч Отгонсүрэн нар нь хоорондоо гүйцэтгэх ажиллагаа дээр эвлэрэн хэлэлцсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэлцлээр эвлэрэн хэлэлцсэн байдаг. Эвлэрэн хэлэлцэхдээ талууд тухайн шүүхийн шийдвэрт заасан дундын өмчлөлийн хэд хэдэн хөрөнгө байдаг. Ууганбаяраас гүйцэтгэх ажиллагаагаар ямар төлбөр гарах ёстой. Ямар хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхийг шүүхийн шийдвэрт заасан байдаг. Отгонсүрэн нь Ууганбаяраас нийтдээ 32,065,086 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр заасан байдаг. Мөн насанд хүрээгүй охин Маралмааг насанд хүртэл амьжиргааны баталгаажих түвшингээс доод хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулахаар шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэрт ямархуу байдлаар тохирсон бэ гэхээр хэргийн хүрээнд авагдсан бичгийн баримт, Ууганбаяраас авсан мэдээлэл нөхцөл байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Чхийж гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирсэн Чэнэ ажиллагааг гардаж хийсэн байгаа. Тэгэхээр тухайн үед 32,065,086 төгрөгийг Ууганбаяр мөнгөөр гаргах ёстой байдаг. Мөнгөөр гаргах ёстой 32,065,086 төгрөгт байшингаа үнэлсэн үнэлгээгээр 32,065,086 төгрөгийг хаагаад илүү жоохон мөнгө гардаг. Байшинг тухайн үед хөрөнгийн үнэлгээний компаниар хэчнээн төгрөгөөр үнэлэгддэг вэ гэхээр 35,341,358 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Ингээд Ууганбаяр байшингаа би авахгүй. 32,065,086 төгрөгийн төлбөр мөнгөө өгье гээд байшингаасаа 32,065,086 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл мөнгөө хүүхдийн тэтгэлэг оруулахаар ерөнхийдөө байшинг өгөхөөр болдог. Байшинг өгсөн гэдгийг талуудын хүсэлт дээр тодорхой бичигдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хаах хүртэл байшингаа авчихлаа гэдэг. Мөн зөрүү рүү мөнгө хэдэн төгрөг гарах вэ гэдэг зүйл яригддаг. Тэгэхээр түүнийг тооцож үзэхээр 3,000,000 төгрөгийн зөрүү гардаг. 3,000,000 төгрөгийн зөрүүг хүүхдийн тэтгэлэг төлсөн байдлаар гүйцэтгэх ажиллагааг оруулаад явъя гэдэг. 3,000,000 төгрөгөөс гадна хүүхдийн тэтгэлгийг юунд тооцох вэ гэхээр 2 айлын газартай дүйцэхүйц хэмжээний том газар буюу Манлай сумын А бүсэд байрлалтай газар байсан. Тухайн газрыг би хүүхдийн тэтгэлэгтээ өгчихье. Ингээд байшин газраар хүүхдийн тэтгэлэг болон үндсэн 32,065,086 төгрөгийн өр авлага хаагдаад хоорондоо тохирсон байдаг. Харин газрыг шилжүүлнэ. Шилжүүлэхдээ хөрөнгө санхүүтэй холбоотойгоор бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Энэ хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бэлэглэлийн гэрээг хэргийн хүрээнд хавсаргаад өгсөн байдаг. Ингээд тохиролцсон тохиролцоо ёсоороо талууд авах ёстой зүйлээ авсан уу, шилжүүлж өгөх ёстой зүйлийг шилжүүлж өгсөн үү гэдэг зүйл маань төлбөр авагч болон төлбөр төлөгчийн хүсэлт дээр тодорхой байгаа. Бэлэглэлийн гэрээр 2018 оны 04 сарын 02-ний өдөр Манлай суманд байгаа 1250 метр газрыг шилжүүлж өгсөн байгаа. Тэгээд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээс гадна дахиад гүйцэтгэх ажиллагааны явцад Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэгт дахин 1,670,768 төгрөгийг суутгаж авсан байдаг. Ингээд 6 сая орчим төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлөгдсөн. Ингээд 2 тал хоорондоо тохиролцоод төлбөр авагчийн хүсэлт байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгая. Дахин хүүхдийн тэтгэлгээр хандахгүй. Газар, байшингаа бүгдийг нь авчихлаа гэдэг. Ууганбаярын хувьд тухайн газар байшинг хүүхдийн тэтгэлэгт суутгаад шилжүүлээд өгсөн. Тийм учраас гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө гэсэн хүсэлтийг 2018 оны 10 сарын 05-ний өдөр гаргаж өгдөг. Хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгч хуулийн хүрээнд явж байна. Үнэхээр энэ хүмүүс хоорондоо төлбөр мөнгө дээрээ тохиролцсон уу, хүүхдийн тэтгэлэгтээ ямар эд хөрөнгийг шилжүүлж байгаа гэдгийг сонсоод хүсэлтийг нь хүлээж аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргадаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд яагаад энэ нэхэмжлэлийг төлөөлж оролцож байна вэ гэхээр ахдах шийдвэр гүйцэтгэгч Оюунчулуун эрх хэмжээнийхээ хүрээнд аваад шийдэх эрх олгогдоогүй гэж харж байгаа. Яагаад гэвэл сэргээсэн тогтоол дээр Оюунчулууны тогтоол үндэслэлгүй гэж харж байгаа. Яагаад Хууль зүйн үндэслэлгүй байна вэ гэхээр Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэгч нартай бие даасан статустай тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай гомдлыг хэлтэс хүлээж аваад шийдвэрлэх боломжтой хуулиараа эрх нь олгогдсон байдаг. Төлбөр авагч Отгонсүрэн эхлээд хаана хандах ёстой вэ гэхээр Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хандахдаа гомдлоо Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст гаргаад тухайн гаргасан хүсэлтийг хэн шийдэх хэмжээний вэ гэхээр мэдээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг ахлах шийдвэр гүйцэтгэгч сэргээх боломжтой. Тэгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь энэ тогтоолыг өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд сэргээх боломж байгаа. Магадгүй тухайн шийдвэр гүйцэтгэгч өөрөө өөрийнхөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гаргаж байгаа субъектийн эрх хэмжээний хүрээнд боломжгүй гэвэл өөр албан тушаалтанд шилжүүлээд шийдвэрлэх боломж байсан. Тэгэхээр тогтоолыг үндэслэлгүй болгох эхний үндэслэл нь тухайн гаргах ёстой шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст гомдлоо гаргаагүй. Тухайн Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн гомдлыг аваад шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэдгийг энэ талаас нь нэхэмжлэлээ дэмжиж байгаа. Хоёрт Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Оюунчулууны тогтоол үндэслэлтэй байна гэж үзэх юм бол тухайн тогтоол хууль эрх зүйн үндэслэлгүй. Яагаад үндэслэлгүй гэж үзээд байна вэ гэхээр шийдвэр гүйцэтгэгч Оюунчулууны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн гэсэн хууль зүйн үндэслэл байгаа. Эвлэрлийн гэрээг зөрчсөн гэдэг зүйлийг тухайн гомдлыг хүлээж аваад ямар нотлох баримтыг үндэслээд энэ хүн гэрээгээ зөрчсөн бэ гэдгийг нотлох шаардлагатай байдаг. Аливаа албан тушаалтан өргөдөл, гомдол, хүсэлт ирэхэд тухайн төлбөр авагч, төлбөр төлөгчийг дуудна. Ямар учраас энэ хүн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад авагдсан ямар баримтыг тулгуурлаж эвлэрлийн гэрээг зөрчсөн бэ гэдэг нь тодорхой бус байдаг. Үндэслэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Тогтоолын зүйл заалт маань хуулийн зүйл заалтыг тайлбарлаад байдаг боловч 30 дугаар зүйлийг зөрчсөн нь Ууганбаяр төлбөр төлөгчийн ийм ийм баримтуудаар нотлогдож байна гэх үндэслэлээ тогтоолдоо зааж өгдөггүй. Тэгэхээр тогтоол маань хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нөгөөтээгүүр тайлбарлаж хэлэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч хоёр тухайн үед хийсэн хүсэлтээр биелэгдээд хоорондын тохиролцоогоо зөрчөөгүй байгаа гэдэг нь хэргийн хүрээнд нотлогдож зөрчсөн зүйл байхгүй байхад ийм хууль зүйн заалтыг гаргаж эвлэрлийн гэрээг зөрчсөн гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлгүй байна. Ийм учраас Оюунчулууны дуусгавар болгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч О гаргасан 2021 оны 12 сарын 09-ний өдрийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж оролцоно. Үндсэндээ нэхэмжлэл нь тодорхой, талууд хоорондоо харилцан тохиролцсоны үндсэн дээр байшин, газрыг шилжүүлэн өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгосон байдаг. Тэтгэлэг авагч Отгонсүрэн нь 2021 оны 04 сарын 08-ний өдөр хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтдээ манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эвлэрлийн гэрээ хийхдээ төслийн зээлийн үлдэгдэл 3,600,000 төгрөгийг баталгаажуулж тохиролцоод эвлэрлийн гэрээндээ тусгаагүй. Хоорондоо амаараа ярилцаж тохиролцсон зүйлээ ярьж хэлсэн юм болов уу ерөнхийдөө хүүхдийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болоогүй гэж үзээд байгаа. 2018 оны 10 сарын 05-ний өдөр талууд гаргасан хүсэлтдээ газар, байшингаа аваад хүүхдийн тэтгэлгийг авахгүй гэсэн тэтгэлэг авагч Отгонсүрэнгийн хүсэлт байдаг боловч Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлд тэжээн тэтгэх үүрэг бүрэн дуусгавар болоогүй. Харилцан тохиролцсоны үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгосон байдаг. Мөн сэргээх үндэслэлтэй гэдэг зүйлийг нээлттэй орхисон байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.3 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бөгөөд тухайн төлбөр төлөгч, төлбөр авагч талууд тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс бусад тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1 3, 29.1.4, 29.1.8 дахь хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж байгаа. Тэгэхээр тэжээн тэтгэх үүрэгтэй болчхож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4 дэх хэсгийг 2 талаараа ойлгож байгаа. Тэжээн тэтгэх үүрэг нь хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар харилцан тохиролцож дуусгавар болгосон байгаа. Нөгөө талаас төлбөр төлөгч, төлбөр авагч хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байдаг юм уу төлбөр хүлээн авах байдаг юм уу тийм байдлаараа хоорондоо хөрөнгөө хүлээлцэж аваад дуусгавар болгосон бол үүнийг сэргээх гомдол гаргах эрхгүй. Гол нь дээд талд нь тодотгоод өгсөн учраас тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс бусад заалтыг барьж сэргээх үндэслэлтэй гэж үзэж сэргээсэн байдаг. Ууганбаярын 2018 оны 10 сарын 05-ний өдрийн хүсэлтийг харахаар төслийн зээлийн талаар огт яриагүй. Отгонсүрэн ч 2018 оны 10 сарын 05-ний өдөр гаргасан хүсэлтдээ зээлийн талаар огт дурдаагүй. Хоорондоо аман зээлийн гэрээ хэлцэл хийсэн. Түүнийг баталгаажуулж манайд өгөөгүй. Байшин, газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгсөн байдаг. Энэ материал дээр давхар 32,065,086 төгрөгийн материал нь хүүхдийн тэтгэлгийн асуудлаас тусдаа үүссэн тусдаа ажиллагаа явуулж байсан материал тэр дээр нийт хөрөнгө нь 40,081,358 төгрөгт үнэлэгдсэн байдаг. 40,081,358 төгрөгийн дундын хөрөнгийг хувь хүн хуваарьт хөрөнгөөр ноогдуулахаар 5 хүний нэг хүнд 8,000,000 төгрөг болчхож байгаа. 8,000,000 төгрөг төлөх ёстой юм байна гээд Ууганбаярын 8,000,000 төгрөг байгаа. Шүүхээс шийдвэр гаргахдаа энэ хөрөнгүүдийг бүгдийг нь Ууганбаярын эзэмшилд үлдээе гэсэн шийдвэр гарсан. Хоорондоо харилцан тохиролцоод хүүхдийн тэтгэлгээ ч авахаа байя. Энэ хүсэлтийг Отгонсүрэн ч гаргадаг. Ууганбаяр ч хүүхдийн тэтгэлгээ өгөхөө байя. 40,081,358 төгрөгийн хөрөнгөө өгч Отгонсүрэнгээс зөрүү мөнгө нэхэмжлэхгүйгээр хөрөнгөө тооцож өгөөд төлбөрийн 32,065,086 төгрөгийн материалыг дуусгавар болгоё. Сүүлд хүүхдийн тэтгэлгийг харилцан тохиролцоод хүсэлт гаргадаг. Энэ дээр ямар нэгэн байдлаар хүүхдийн тэтгэлэг нэг ч төгрөг төлөөгүй гэх хүсэлтийг дэмжиж байна. Энэ баримтууд 32,065,086 төгрөгийн төлбөрийн баримтад шилжсэн байдаг. Ер нь хүүхдийн тэтгэлэг сэргээх үндэслэлтэй. Хариу тайлбарын хүрээнд ярих юм бол нэгт хүүхэд 18 насанд хүрээгүй. Тэжээн тэтгэх үүрэг дуусаагүй. Буцаж сэргээж болно. Хоёрт тэтгэлэг төлөгч Ууганбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр тэтгэлгээс чөлөөлөх үндэслэл байдаг. Тэр үндэслэлд огт хамаарахгүй учраас тэтгэлэг төлөх ёстой гэдэг үүднээс тайлбараа гаргаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.7 дахь хэсэгт төлбөр төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг эсхүл бүхэлд нь нөхөн төлүүлэхээс чөлөөлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болно гэж байгаа. Тэгэхээр үнэхээр хөдөлмөрийн чадваргүй болсон нь тогтоогдохгүй. Тэтгэлэг төлөх ёстой гэсэн үүргээ бүрэн мэдэж байгаа. Гол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол хуулийн хүчин төгөлдөр үйлдэгдсэн. Хүүхдийн тэтгэлэг бүрэн дуусгавар болоогүй. Хэсэгчилсэн байдлаар хоорондоо харилцан тохиролцоод сүүлд хоорондоо амаар ярьсан төслийн зээлийн 3,600,000 төгрөг дээр тохиролцоогоо зөрчсөн гэж Отгонсүрэн гуравдагч этгээд ойгоод байна уу гэсэн байдалтай хараад байна. Ингээд манайхаас гаргасан 2021 оны 04 сарын 15-ний өдрийн 04/3 дугаартай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбарыг хэлмээр байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч Ууганбаярын шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн гол утга нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дуусгавар болгосон тогтоолыг сэргээх ийм л гол утгатай нэхэмжлэл байгаа. Энэ дээр манай байгууллага Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харьяалагдаж байх үед материал дээр төлбөр төлөгч авагч талын хүсэлтийг үндэслээд хүүхдийн тэтгэлгийн төлбөр материалыг дуусгавар болгосон байсан. 2021 оны 04 сарын 08-ний өдөр төлбөр авагч Отгонсүрэн нь 18 насанд хүрээгүй байгаа хүүхдийнхээ тэтгэлгийг гаргуулмаар байна гэсэн хүсэлтийг өөрийнхөө хуульд заасан эрхийнхээ хүрээнд гомдлоо гаргасан. Гомдлыг Өмнөговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хүлээж аваад гомдол гаргах эрхтэй юм байна. Энэ эрхийнхээ хүрээнд хүүхэд 18 нас хүрээгүй байгаа учраас Гэр бүлийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан холбогдох заалтуудыг үндэслээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухайн тогтоол үйлдсэн. Тогтоолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг дурдаад шийдвэрлэсэн ажиллагааг сэргээх тухай тогтоол үйлдсэн байгаа” гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Унь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт С.Отгонсүрэн нь гаргасан хүсэлтдээ: “Самбуу овогтой Отгонсүрэн миний бие 2017.11.27-ны өдрийн иргэний хэргийн 137-р шийдвэрээр гаргасан охин У.Мичидмаад 18 нас хүртэл авах тэтгэлэг Д.Ууганбаяраас авахгүй 8:10 харьцаатай байшин, 25:50 газрын хамт авч гүйцэтгэх бичиг баримтыг дуусгавар болгох хүсэлтэй байна. Иймд тус газрыг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. 2018 оны 4 сарын 2-ны өдөр Д.Ууганбаяраас бэлэглэлийн гэрээгээр авсан нь үнэн болно. Дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар хандахгүй болно.” гэжээ /хэргийн 75 дугаар хуудас/,
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Д.Унь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтдээ: “Долгорсүрэн овогтой Ууганбаяр миний бие С.Отгонсүрэнд нэг хүүхдийн тэтгэлэг төлөх 30015561 төгрөг төлөх ёстой байснаас Могойт хорооллын 8-6 тоотод байрлах 1250м2 өмчлөлийн газрыг 9x11 харьцаатай гэрчилгээгүй тоосгон байшингийн хамт хүүхдийн тэтгэлэг болгон төлбөртөө тооцон өгч гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож байна.” гэв. /хэргийн 76 дугаар хуудас/
2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч Д.Уби, бэлэг хүлээн авагч С.Отгонсүрэнгийн өмчлөлд өөрийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Манлай сумын 4-р баг, Далай, Могойт 8 гудамж, 6 тоот хаягт орших 000220048 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г-1107000288 дугаар бүхий 1250 м.кв 600000 /зургаан зуун мянга/ үнэ бүхий газрыг хариу төлбөргүй шилжүүлжээ. /хэргийн 4 дүгээр хуудас/
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Будхүүгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч Д.Ууганбаярт холбогдох 18160193 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /хэргийн 77 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оы 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор тэтгэлэг төлөгч Д.Ууганбаярт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаартай тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээн явуулахаар болсон байна. /хэргийн 79 дүгээр хуудас/,
Ахлах шийдвэр гүйцэтгэгч С.О нь тэтгэлэг төлөгч Долгорсүрэн овогтой Ууганбаяр нь 2007 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн У.Мичидмааг тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна.” гэж заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах шийдвэр гүйцэтгэгч А.Ч, шийдвэр гүйцэтгэгч У.Б нараас нэхэмжлэгч Д.Ууганбаярыг тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй бөгөөд Д.Унь эвлэрлийн гэрээг зөрчсөн нь тогтоогдоогүй байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч Д.Ууганбаярыг эвлэрлийн гэрээг зөрчсөн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Будхүүгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгч Д.Ууганбаярт холбогдох 18160193 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т “төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан” гэж заасантай нийцэж байна.
Мөн Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно.” гэж заажээ.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай" тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Дээрх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...”, гэж заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 29 дүгээр зүйлийн 29.1.4, Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оы 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/03 дугаартай “дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ