| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/00625/И |
| Дугаар | 001/ХТ2026/00029 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2026/00029
Ч.Х, О.Т нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03573 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2025/01816 дугаар магадлалтай,
Ч.Х, О.Т нарын нэхэмжлэлтэй
С.Зд холбогдох,
Хаягт байрлалтайүл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай Ч.Хын нэхэмжлэлтэй,
Хаягт байрлалтай газрын өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5,618,673 төгрөг гаргуулах, С.З болон Ч.Х нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан нэгж талбарын ХХХ дугаарт бүртгэлтэй, Хаягт байрлалтай газрын ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай О.Тгийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч Ч.Хд холбогдох Хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч С.Згийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Хын өмгөөлөгч Б.Б, нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч С.З, хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч С.Зд холбогдуулан Хаягт байрлалтайүл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тус тус тогтоолгох тухай,
нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Зд холбогдуулан Хаягт байрлалтай газрын өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5,618,673 төгрөг гаргуулах, С.З болон Ч.Х нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан нэгж талбарын ХХХ дугаарт бүртгэлтэй, Хаягт байрлалтай газраас С.З нь өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч С.З эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Хд холбогдуулан Хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.30-ны өдрийн 192/ШШ2025/03573 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Тгийн хариуцагч С.Зд холбогдуулан гаргасан нэгж талбарын ХХХ дугаарт бүртгэлтэй, Хаягт байрлалтай газрын шударга өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5,618,673 төгрөг гаргуулах, С.З, Ч.Х нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан нэгж талбарын ХХХ дугаарт бүртгэлтэй, Хаягт байрлалтай газрын өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нар нь эвлэрэн хэлэлцэж, хариуцагч С.З нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамж, 376 тоот хаягт байрлалтай, ХХХ нэгж талбарын дугаарт, улсын бүртгэлийн ХХХХдугаарт бүртгэлтэй 429.6 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрын өмчлөх эрхээс татгалзан, Ч.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид газрын өмчлөх эрх шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, Ч.Хыг Газар, зохион байгуулалтын албанд хандах нөхцөлийг бүрдүүлэх, Хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, Ч.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандах нөхцөлийг бүрдүүлэх, гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш Ч.Х нь 200,000,000 төгрөгийг бэлэн болгоход нэгэн зэрэг үйлдэл хийх, газар болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дахин гомдол гаргахгүй байхаар, эвлэрлийн гэрээний зүйл болох газрын эрхийг хууль ёсны дагуу шударгаар олж авсан, аливаа гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй баталгаа гаргаж, цаашид газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн талаар аливаа этгээдтэй эрх зүйн зөрчил, маргаантай асуудал гарвал дангаар хариуцан үр дагаврыг Ч.Хаас ангид байлгаж, үүссэн эрсдэлийг өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ч.Х нь эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор С.Зд 200,000,000 төгрөгийг С.Згийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаар тоот дансанд шилжүүлэх, 35,000,000 төгрөгт тооцон улсын дугаар аваагүй /гаалийн бичигтэй/ Toyota Prius-50 маркийн автомашиныг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор С.Зд шилжүүлэн өгөхөөр, хэрэв уг автомашиныг шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл 2025 онд багтаан 35,000,000 төгрөгийг С.Згийн дансанд шилжүүлэхээр, эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулснаар С.Зд холбогдуулан эрүүгийн журмаар гаргасан гомдлыг татан авах, гомдолгүй талаар цагдаад мэдэгдэхээр, газар, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авснаас хойш эрх үүргийг дангаар хэрэгжүүлэхээр, талууд хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээг сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн хүрээнд хөндлөнгийн хүчин зүйл, дарамт шахалтгүйгээр байгуулсан бөгөөд гэрээг шүүхээр баталгаажуулах, гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд гомдол гаргахгүй байхаар тус тус харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,999 /104,849+174,950+70,200/ төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,268,150 төгрөгийг, хариуцагч С.Згийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,546,000 /6,000+1,540,000/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Згаас 634,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Хд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлтэй, С.Зд холбогдох Хаягт байрлалтай газар болон дээрх хаягт байрлах 150 м.кв талбайтай, авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.20-ны өдрийн 210/МА2025/01816 магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.30-ны өдрийн 192/ШШ2025/03573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Зд холбогдуулан Ч.Х, С.З нарын хооронд 2021 оны 09 сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Хаягт байрлалтай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, 5,618,673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
нэхэмжлэгч Ч.Х нь эвлэрлийн гэрээг шүүх баталснаас хойш 30 хоногийн дотор 200,000,000 төгрөг (энэ дүнд: гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор 35,000,000 төгрөгт тооцон улсын дугаар аваагүй /гаалийн бичигтэй/ Toyota Prius-50 маркийн автомашиныг С.З /автомашиныг шилжүүлээгүй бол 2025 онд багтаан 35,000,000 төгрөг өгөх/-д шилжүүлэн өгөх)-ийг С.Згийн Хаан банк ХХК дахь дугаар тоот дансанд шилжүүлэх, мөн С.Зд холбогдуулан цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө /гомдолгүй тухай илэрхийлж/ татан авах нөхцөлөөр тус тус харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нарт холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар магадлалд нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нар хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Тгийн гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч О.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,050 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Маргаан бүхий газрыг анх худалдан авахдаа С.З, О.Т нар хамтран ажиллахаар тохиролцож, газар худалдах-худалдан авах гэрээг С.З өөрийн нэр дээр хийсэн бөгөөд газрын төлбөрт О.Т 30,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаас өмчлөгч Э.Ат шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Мөн С.З, Ч.Х нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь илтэд хүчин төгөлдөр бус байх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Тиймээс өмчлөх эрхтэй газрын худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг О.Т төлсөн тал дээр хариуцагч С.З маргахгүй талаар анхан шатны шүүх хурал дээр тайлбар хийсэн. Мөн хэрэгт авагдсан газар худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн тухай Хаан банкны дансны хуулгыг анхан шатны шүүх үнэлээгүй, газрын шударга өмчлөгчөөр тогтоогоогүй нь хуульд нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно”, мөн хуулийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж тус тус заасан байна. С.З, Ч.Х нар нь газрын ногдох хэсэгт бэлэглэлийн гэрээ байгуулснаар тухай газарт барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгийн 50, 50 хувийн эзэмшигч болно гэсэн хамтран ажиллах бичгийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийг зөрчсөн байх тул тус бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О миний бие нь С.З, Ч.Хын нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээтэй танилцах /учир нь анхан шатны шүүх хурлын өмнө талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байсан/, мөн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээ эдлэх тухай хүсэлтээ анхан шүүхэд гаргахад урьд нь О.Тг өмгөөлөгч авах эрхээр хангаж шийдвэрлэж байсан, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч авах хугацаа хангалттай байсан гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14/-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр ногтлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл талуудын эвлэрэлтэй холбоотой хэргийн материалтай танилцах гуравдагч этгээдийн хувьд хуульд заасан эрхийг хангахгүй шийдвэрлэсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй хэргийн материалтай танилцуулах боломж олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2 “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан. Хэргийг хянан шийдвэрлэхэд зөвхөн нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нарын эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд онцгойлон анхаарч, хэт нэг талыг барьж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ялгавартай үзэж, хэргийн оролцогч нарын эрх, үүрэгт харилцан адил, тэгш хангаагүй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлээгүй, дансны хуулганы буцаалт, газрын төлбөр гэх утгыг бүхэлд нь газрын төлбөр гэж буруу тогтоосон төдийгүй анхан болон давж заалдах шатны шүүх газрын төлбөрт хэдэн төгрөгийг буцаасан, хэдэн төгрөг үлдсэн эсэхэд дүгнэлт хийлгүй газрын төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. С.З, Ч.Х нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, бэлэглэлийн гэрээний уялдаа холбоо нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад түүнийг үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн юм.
Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.19-ний өдрийн 001/ШХТ2025/01295 дугаар тогтоолоор нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр авч хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Ч.Хын нэхэмжлэлтэй хариуцагч С.Зд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Зд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.23-ны өдрийн 183/ШЗ2022/15764 дүгээр захирамжаар нэгтгэжээ. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт хоёр хэргийг тусгаарлан дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх зөв дүгнэж залруулсан байна. Дурдсан хоёр хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэхээр болсон тохиолдолд хоёр өөр ажиллагаа явагдаж байгаа гэх агуулгаар шийдвэрт тусгах нь зохимжгүй юм.
7. Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Зд холбогдуулан Хаягт байрлалтай газрын өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5,618,673 төгрөг гаргуулах, С.З болон Ч.Х нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан нэгж талбарын ХХХ дугаарт бүртгэлтэй, Хаягт байрлалтай газрын ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “хамтарч газар худалдан авч, автомашин угаалгын газар ажиллуулахаар тохиролцсон, нэхэмжлэгч О.Т нь газрын үнэд 30,000,000 төгрөгийг өмчлөгч Э.Ат төлсөн тул уг хэмжээгээр газрыг өмчлөх эрхтэй, Ч.Х, С.З нарын хооронд 2021.09.17-ны өдөр маргаан бүхий газрын 50 хувийг өмчлөх эрхийг С.Згаас Ч.Хд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүчин төгөлдөр бус, хариуцагчид 5,618,673 төгрөгийг бараа болон бэлнээр зээлдүүлсэн тул гаргуулна” гэж тайлбарлажээ.
8. Хариуцагч С.З нь нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-22006001131 дугаартай газарт нэхэмжлэгч О.Тгийн оролцоо байхгүй, маргаан бүхий газрыг худалдан авахад О.Тгаас мөнгө зээлж, уг мөнгийг буцаан төлсөн, 5,618,673 төгрөгийг зээлээгүй, энэ талаар нотлоогүй, өөрийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах өмчлөгчийн хуульд заасан эрхийн хүрээнд 50 хувийн өмчлөх эрхээ Ч.Хд бэлэглэлийн журмаар шилжүүлсэн тул бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр” гэжээ.
9. Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч С.Зд холбогдуулан Хаягт байрлалтайүл хөдлөх эд хөрөнгийн 64 хувийн өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж, үндэслэлийг “хаягт байрших газар дээр ау-ын газар ажиллуулахаар тохиролцсон, газрыг худалдан авахад 45,000,000 төгрөгийг хоёр талаасаа хувааж төлөхөөр болж 20,000,000 төгрөгийг шилжүүлж хамтаар 426.6 м.кв газрыг өмчилж авсан, мөн өөрийн зүгээс 208,000,000 төгрөгийг шилжүүлж авто угаалгын газрыг барилга барихад хувь оруулсан, шинжээчийн дүгнэлтээр нийт хөрөнгө 380,308,373 төгрөг болж байх тул өөрийн оруулсан 244,569,017 төгрөгийн хэмжээ буюу 64 хувиар өмчлөгчөөр тогтоолгоно” гэж тайлбарлажээ.
10. Хариуцагч С.З уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Хд холбогдуулан Хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр худалдаж авсан, уг газрын 50 хувийн өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Ч.Хд шилжүүлсэн, авто угаалгын газрыг барихад 600,000,000 төгрөгийг зарцуулснаас 208,000,000 төгрөг нь Ч.Хынх тул үлдэх 58 хувийн хэмжээгээр авто угаалгын газрын өмчлөх эрхтэйгээ тогтоолгоно” гэж маргажээ.
11. Анхан шатны шүүх хариуцагч С.Зд холбогдох нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Х болон хариуцагч С.З нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “2021.08.25-ны өдөр Э.А нарын 4 иргэн болон С.З нарын хооронд Хаягт байрлалтай газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, 2021.09.06-ны өдөр С.З газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн, О.Тгийн данснаас 2021.08.26-ны өдөр 30,000,000 төгрөгийг газрын үнэ гэж Э.Ат шилжүүлсэн, С.Згийн данснаас 2021.08.26-ны өдөр 5,000,000 төгрөгийг газар төлбөр гэж Э.Ат, 2021.09.08-ны өдөр 15,000,000 төгрөгийг О.Тд буцаалт, 2021.09.16-ны өдөр 2,500,000 төгрөгийг О.Тд буцаалт гэж, 2021.09.22-ны өдөр 5,000,000 төгрөгийг О.Тд газрын үлдэгдэл мөнгө гэж тус тус шилжүүлсэн, нэхэмжлэгч О.Т болон хариуцагч С.З нарын хооронд хамтран авто угаалгын газар ажиллуулах зорилгоор маргаан бүхий газрыг хамтран худалдан авах талаар тохиролцсон нь тогтоогдохгүй, О.Тгаас маргаан бүхий газрын үнэд 30,000,000 төгрөг төлсөн үндэслэл газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нотлохгүй, Ч.Х болон С.З нарын хооронд 2021.09.17-ны өдөр өмчлөгч өөрт ногдох хэсгийг бэлэглэх гэрээ байгуулагдаж, маргаан бүхий газрын 50 хувийн өмчлөх эрхийг С.Згаас Ч.Хд шилжүүлсэн, уг өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэл нь хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх зорилготой тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан хэлцэлд хамаарахгүй, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэл нэхэмжлэгч О.Тд хамааралгүй, хариуцагч С.Зд 5,618,673 төгрөгийг бараа болон бэлнээр зээлдүүлсэн гэх шаардлагаа нэхэмжлэгч О.Т нотлоогүй. Нэхэмжлэгч Ч.Х болон хариуцагч С.З нар эвлэрсэн, эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй” гэжээ.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулахдаа хийсэн дүгнэлтэндээ “Хариуцагч С.З нь маргаж буй Хаягт байрлалтай газрыг иргэн Э.А, П.О, А.Бнараас худалдан авахаар 2021.08.25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 2021.09.06-ны өдөр газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэхэмжлэгч О.Т 2021.08.25, 26-ны өдрүүдэд 3 удаа “газрын үнэ” гэсэн гүйлгээний утгаар нийт 30,000,000 төгрөгийг иргэн Э.Ат шилжүүлсэн, хариуцагч С.Згаас 2021.09.08, 22-ны өдрүүдэд О.Тгийн дансанд нийт 22,500,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч маргаж буй газрыг хамтран худалдаж авахаар хариуцагчтай хэлэлцэн тохиролцсон, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Згийн нэрийн өмнөөс үүргийг гуравдагч этгээдэд гүйцэтгээгүй болохыг нотлоогүй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар газрыг өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсээгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, Ч.Х, С.З нарын хооронд 2021.09.17-ны өдөр хийсэн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч О.Т болон хариуцагч С.З нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нарын хооронд 2025.04.16-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээг анхан шатны шүүх 2025.04.30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, анхан шатны шүүх Хаягт байрлалтай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай О.Тгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нарын эвлэрэл нэхэмжлэгч О.Тгийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй” гэжээ.
13. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хууль болон найруулгын алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөхдөө мөн алдаа гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн уг алдааг хяналтын шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.
14. Хоёр шатны шүүх дараахь үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
14.1. Хариуцагч С.З болон иргэн Э.А, П.О, А.Бнарын хооронд 2021.08.25-ны өдөр хаягт байрлалтай газрын өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан.
14.2. Хариуцагч С.З 2021.09.06-ны өдөр дээр дурдсан газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн.
14.3. Нэхэмжлэгч О.Т Хаан банк дахь өөрийн дансаар 2021.08.25-26-ны өдрүүдэд “газрын үнэ” гэсэн утгаар 3 удаагийн шилжүүлгээр нийт 30,000,000 төгрөгийг иргэн Э.Аын дансанд шилжүүлсэн.
14.4. Хариуцагч С.З 2021 оны 09 дүгээр сарын 08, 16, 22-ны өдрүүдэд нийт 22,500,000 төгрөгийг “буцаалт з”, “з газрын үлдэгдэл мөнгө н”, “н буцаалт” гэсэн утгаар О.Тгийн дансад тус тус шилжүүлсэн.
14.5. Нэхэмжлэгч Ч.Х болон хариуцагч С.З нарын хооронд 2021.09.17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр маргаан бүхий газрын 50 хувийн өмчлөх эрхийг С.Згаас Ч.Хд шилжүүлсэн.
15. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч О.Т болон хариуцагч С.З нарын хооронд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
15.1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.
15.2. Нэхэмжлэгч О.Т болон хариуцагч С.З нарын хооронд хуульд зааснаар дундын өмчийн харилцаа үүсээгүй. Иймд хэлцлийн үндсэн дээр тэдгээрийн хооронд дундын өмчийн харилцаа үүссэн эсэхийг шалгана.
15.3. Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Зтай авто угаалгын газар ажиллуулах зорилгоор газрыг худалдаж авсан гэх нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.
15.4. Хариуцагч С.Згийн данснаас нэхэмжлэгч О.Тгийн дансанд 2021 оны 09 дүгээр сарын 08, 16, 22-ны өдрүүдэд шилжүүлэгдсэн нийт 22,500,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Т тайлбарлахдаа өөрийнх нь хүү Н.Бэс зээлсэн мөнгийг буцаан төлсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч О.Тгийн хүү Н.Бийн данснаас 2021.04.30-ны өдөр хариуцагч С.Згийн дансанд 19,900,000 төгрөг шилжүүлсэн байх боловч хариуцагч С.Згаас нэхэмжлэгч О.Тгийн дансанд 2021.09.08 болон 22-ны өдөр 20,000,000 /15,000,000+5,000,000/ төгрөг төлснийг Н.Бд хамаарахгүй гэж хоёр шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй. Учир нь нэхэмжлэгч О.Т өөрийн хүү Н.Бийн хамт үйлдсэн 2021.09.22-ны өдөр мөнгө хүлээлцсэн гэх баримтад “О овогтой Т миний Хаан банкны ... тоот төгрөгийн дансанд С овогтой З-аас Н.Бэс зээлсэн 5,0 сая төгрөгийг газрын үнэ гэж буруу шилжүүлсэн тул Н.Бд 5,0 сая төгрөгийг ... хүлээлгэн өгсөн болно”, мөн 3 хавтасны 178 дахь талд авагдсан О.Тгаас Н.Бд 2021.09.08-ны өдөр мөнгө хүлээлцсэн баримтад “О овогтой Т миний Хаан банкны ... тоот төгрөгийн дансанд С овогтой З-аас Н.Бэс зээлсэн 15,0 сая төгрөгийг буцаалт гэж хийсэн тул Н.Бд 15,0 сая төгрөгийг ... хүлээлгэн өгсөн болно” гэж тэмдэглэснийг өөр баримтаар дэмжээгүй тохиолдолд үнэн зөв гэж дүгнэх нь учир дутагдалтай.
15.5. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж зааснаар газар худалдсан худалдагч Э.Ат С.Згаас төлөх газрын зарим үнэд 30,000,000 төгрөгийг төлөх үүргийг уг харилцаанд гуравдагч этгээд болох О.Тгаар гүйцэтгүүлсэн гэх агуулгаар дүгнэлт хийснийг буруутгахгүй.
15.6. Хэлцлийн үндсэн дээр дундын өмч бий болгох тохиолдолд талууд хэлцлийн нөхцөл, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан байх хуульд заасан урьдчилсан нөхцөл бий болсныг нэхэмжлэгч О.Т нотлоогүй тохиолдолд зөвхөн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг өмчлөгч гэж үзэхгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
16. Нэхэмжлэгч Ч.Х болон хариуцагч С.З нарын хооронд 2021.09.17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, С.З нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй, Хаягт байрлалтай газрын 50 хувийг өмчлөх эрхийг Ч.Хд шилжүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
16.1. Нэхэмжлэгч О.Т нь дээр дурдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2022.04.22-ны өдөр нэмэгдүүлж гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг заагаагүй. Нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025.04.30-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байхаар, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан” гэх агуулгаар тодорхойлж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58, 59, 60 дугаар зүйлийн аль ч үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэжээ.
16.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.” гэж заасан.
Нэхэмжлэгч Ч.Х болон хариуцагч С.З нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч О.Т сонирхогч этгээдийн хувьд шаардлага гаргах боломжтой.
Ч.Х, С.З нарын тайлбараас дүгнэвэл маргаан бүхий газрыг хамтран худалдан авч дундаа хэсгээр өмчлөхөөр тохиролцсон боловч хариуцагч С.З нь өөрийн нэр дээр өмчлөх эрхийг дангаар бүртгүүлснээс маргаан үүсч өмчлөгч Ч.Хд ногдох хэсгийн өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээг үндэслэж шилжүүлсэн байна. Иймд уг бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилго агуулсан гэж шууд дүгнэхээргүй байна. Түүнчлэн тэдгээрийн хооронд хийсэн хэлцлийн хэлбэрийг зөрчсөн гэж мөн дүгнэх учиргүйг дурдах нь зүйтэй.
Харин давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэснийг буруу тайлбарласан байна. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.” гэж заасан бөгөөд энэ хэсэгт хамаарах хуульд заасан үндэслэл, журам нь мөн хуулийн 58-60 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарах юм. Харин Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийн зохицуулалт бие даасан шаардах эрхэд хамаарна. Энэ зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь “гэрээгээр тохиролцсон хэлбэр” зөрчигдөх явдал юм. Хэрэв нэхэмжлэгч О.Т нь энэ зохицуулалтыг шаардлагынхаа үндэслэл болгож байгаа бол Ч.Х болон Э.Золзаяа нарын хооронд газар өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээс өмнө хийсэн гэрээнд ийнхүү өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний хэлбэрийг урьдчилан тохиролцсоныг заасан байгааг тайлбарлах учиртай.
16.3. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх О.Тгийн гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх агуулгатай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлтийн хүрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийг баримталсныг буруутгахгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдаа засах шаардлагагүй байсан боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг томьёолохдоо гаргасан найруулгын алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв. Иймд аль аль алдааг залруулах үүднээс хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025.04.16-ны өдөр нэхэмжлэгч Ч.Х болон хариуцагч С.З нар эвлэрч гэрээ байгуулсан ба уг гэрээний нөхцөлөөр анхан шатны шүүх эвлэрлийн гэрээг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.
17.1. Анхан шатны шүүх 2025.04.30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, зохигчийн эвлэрлийг баталсан байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч О.Тгийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч Ч.Х болон хариуцагч С.З нар 2025.04.16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг хугацаанаас хойш 14 хоногийн дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцжээ. Энэ хугацаанд нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т заасан “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг эдлэх боломжтой байсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.
17.2. Түүнчлэн давж заалдах шатны шүүх эвлэрлийн гэрээгээр тохиролцсон нөхцөл байдлыг тодруулж тодорхойлсныг буруу гэж дүгнэхгүй. Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар магадлалд нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нар хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай” гэж өөрчилсөн нь алдаатай болсон. Учир нь анхан шатны шүүх магадлал гаргах эрхгүй, улмаар дан ганц хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэхгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтад оруулсан алдаатай өөрчлөлтийг залруулна.
18. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022.02.07-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025.04.30-ны өдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд явагдсан, шүүхээс Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн эдлэвэл зохих эрхийг хангалттай хугацаагаар эдлүүлсэн, тэдгээрийн эрхийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбаяраас хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой хэсгийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй болно.
19. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2025/01816 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/03573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Зд холбогдох Ч.Х, С.З нарын хооронд 2021 оны 09 сарын 17-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хаягт байрлалтай газрыг дундаа хамтран өмчлөх эрхтэйг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5,618,673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нар эвлэрч, хариуцагч С.З нь Хаягт байрлалтай орших нэгж талбарын ХХХ, улсын бүртгэлийн ХХХХдугаартай 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт орших 493 м.кв талбайтай, ау, үйлчилгээний зориулалттай барилгыг нэхэмжлэгч Ч.Хын өмчлөлд шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гарган өгөх, мөн цаашид үл хөдлөх эд хөрөнгө /газар, барилга/-тэй холбоотой зөрчил, маргаан гарвал дангаар эрсдэлийг өөрийн хөрөнгөөр, дангаар хариуцан арилгах,
нэхэмжлэгч Ч.Х нь эвлэрлийн гэрээг шүүх баталснаас хойш 30 хоногийн дотор 200,000,000 төгрөг (энэ дүнд: гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор 35,000,000 төгрөгт тооцон улсын дугаар аваагүй /гаалийн бичигтэй/ Toyota Prius-50 маркийн автомашиныг С.З /автомашиныг шилжүүлээгүй бол 2025 онд багтаан 35,000,000 төгрөг өгөх/-д шилжүүлэн өгөх)-ийг С.Згийн Хаан банк ХХК дахь дугаар тоот дансанд шилжүүлэх, мөн С.Зд холбогдуулан цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөө /гомдолгүй тухай илэрхийлж/ татан авах нөхцөлөөр тус тус харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Ч.Х, хариуцагч С.З нарт холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж,
4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтыг “4” гэж дугаарлаж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Т нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.11.11-ний өдөр нийт 316,550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ