Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0167/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Р.М*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Р.М***д холбогдох эрүүгийн **** дугаартай õýðãèéã 2017 оны 5 дугаар сарын 05-ны ºäºð õ¿ëýýí àâ÷ хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Р.М***, 1988 оны 01 дүгээр сарын    28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгэгдэн, тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

3.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 230 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Р.М*** нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 09 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн нийтийн байрны ** тоотод оршин суух С.Б***гийн гэрээс Samsung tab-3 маркийн гар утас хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Р.М**ий хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           

            Би 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр С.Б** болон тэрний хоёр найзтай хамт С.Б**гийн гэрт хоёр шил архи, хоёр том пиво хувааж уусан. Тэгээд гэрт нь хоноод өглөө 09 цаг болж байхад би С.Б**гийн гэрээс гарахдаа орон дээр байсан Samsung tab-3 маркийн гар утсыг хулгайлан авч 18-н буудлын тэнд очоод Н***, А*** нартай тааралдаад би тэр хоёрт өөрийнхөө утас гэж хэлээд таксины жолоочид нөгөө хулгайлсан гар утсаа 40 000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг,

 

   Хохирогч  С.Б***гийн хэрэг бүртгэлтэд өгсөн:

            2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн. Манайд хөдөөнөөс Х*** найзтайгаа ирээд хонох гэж байсан. Тэгээд байж байтал 20 цаг өнгөрч байхад гаднаас М***нэг шил архитай танайд хоноод явъя гээд бид 4 нэг шил архи хувааж уугаад унтсан. Тэгээд би маргааш өглөө нь ажилдаа явах гээд утсаа хайсан чинь миний Samsung tab-3 маркийн гар утас байхгүй байсан ба М***авч явсаныг мэдсэн. Яагаад гэвэл манай 2 найз хамт байсан миний өмнөхөн М***гараад явсан. Тэгээд би 3 дугаар сарын 29-ний өдөр Мөнх- Эрдэнийг гадуур хайхад хүмүүс гадуур миний утсыг зарах гээд бариад явж байсныг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Гэрч Д.Б*** хэрэг бүртгэлтэд өгсөн:

 

Тэр өдөр би хүн хайгаад **-р багийн Арбатын гудамжинд явж байхад 3 залуу ирээд ахаа утас худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авахгүй ээ гэж хоёр, гурван удаа хэлсэн. Тэгсэн араас ирээд ахаа авчаач гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би наадах чинь хулгайн утас биш биз гэж хэлсэн. Тэгсэн шар үстэй бондгор залуу ахаа миний утсаа дотор нь миний зураг хүртэл байгаа гээд зургаа үзүүлсэн. Тэр утасны дэлгэц нь хагарчихсан байсан. Тэгээд тэр залуу 60 000 төгрөгөнд авчаач гэхээр нь би үгүй ээ 40 000 төгрөгөнд авъя гэсэн чинь тэр 3 залуу  ярилцаж байгаад 40 000 төгрөгөнд зарахаар болоод **-н АТМ-с 40 000 төгрөг аваад өгсөн. Тэгээд би шууд харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

    

Гэрч П.А*** /хх-ийн 31/, Р.М*** /хх-ийн 32/ нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг,  

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-63/, ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамж /хх-ийн 64-65/, эвлэрлийн гэрээ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Р.М*** нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 09 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн нийтийн байрны ** тоотод оршин суух С.Б***гийн гэрээс Samsung tab-3 маркийн гар утас хулгайлж 400 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Гэсэн хэдий ч хохирогч С.Б*** нь шүүгдэгч Р.М***тэй шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Р.М*** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Р.М**ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

  

Шүүгдэгч Р.М*** нь сүүлд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 230 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд түүний ялгүйд тооцох хугацаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг  тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болохыг дурдав.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.М*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болно.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Мэрхэд Р.М*** бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол ó÷ðóóëñàí ãýìò хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Ýð¿¿ãèéí байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн õóóëèéí тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Р.М**ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар øèéòãýõ òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîмогц õ¿÷èíòýé áîëîõ áºãººä мөн õóóëèéí 303 äóãààð ç¿éëèéí 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш шүүгдэгч болон õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºã÷ 14 хоногийн дотор Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàх, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ