| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03294/И |
| Дугаар | 102/шш2021/00375 |
| Огноо | 2021-02-08 |
| Маргааны төрөл | Хоршооны хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 102/шш2021/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 7 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Н овогт Н гийн Н /РД: ... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 9 дүгээр хороо, ... дугаар байр, .... тоот хаягт оршин суух, Т овогт Т ийн Э /РД: ... /-т холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууц албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод 2,700,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 464,000 төгрөг, нийт 3,164,000 төгрөг гарг ах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э , хариуцагч Т.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Н миний бие иргэн Д.Д тай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байг ж, ... дүүргийн 7 дугаар хороо, .... хотхон, .... гудамжны .... байрны .... тоот хаягт байршилтай, 43 мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг худалдаж авсан. Үүнээс өмнөх Д.Д нь Ж.М аас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... дугаар гэрчилгээтэй өмчлөгч болсон байсан. Худалдан авах үед орон сууц нь К ны барьцаанд, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэлтэй байсан бөгөөд банктай тохиролцож би Д.Д гийн зээлийн үлдэгдэл 46,000,000 төгрөгийг төлж, Д.Д д 9,000,000 төгрөг төлсөн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/.... дугаар албан бичгээр Д.Д г К анд төлбөрөө бүрэн төлсөн учир орон сууцны захиран зарц ах эрхийг сэргээх-ийг ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байсан. Ийнхүү 2018 оны 10 дугаар сард ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан бөгөөд энэ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болсон учир мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан гэсэн хариу өгсөн.
Миний бие уг орон сууцны захиран зарц ах эрхийг өргөдлөөр хориг тавиулж, .... дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Д д залил сан тул шалгаж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. 2020 оны 04 дүгээр сард миний тавиулсан хориг цуцлагдсан гэсэн учир шалг ахаар цагдаад дахин хандсан. Гэтэл ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Э орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Б т холбогд ан гаргасан бөгөөд миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны 152 дугаар тогтоолоор ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоот 2 өрөө орон сууцыг Ж.М ын өмчлөлөөс Д.Д гийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Ү-.... дугаар бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэнг ойлгож мэдсэн болно. Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/... дугаар тушаалаар эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Тэр үед миний бие энэ орон сууцны дээрх нөхцөл байдлуудын талаар мэдээгүй. К , Д.Д нартай харилцаж байсан бөгөөд мэдэх ч боломж байгаагүй. Орон сууц худалдаж авахдаа улсын бүртгэлийн байг лага дээр очиж өмчлөгчийн талаарх лавлагааг аваагүй. Тухайн үед банкны барьцаанд байсан болохоор анзаараагүй. Банк өөрөө мэдээлэл сайтай шалгуур өндөртэй. К ин дээр очиж захад тухайн орон сууц Д.Д гийн өмчлөлийнх гэдэг лавлагааг өгсөн тул итгэсэн. Орон сууцыг 55,000,000 төгрөгөөр авахаар тохиролцоод 46,000,000 төгрөгийг К анд өгч төлбөрийг нь барагд сан, харин үлдэх 9,000,000 төгрөгийг Д.Д д өгсөн.
Иймд Иргэний х ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Ж.М , Т.Э нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус тул Н.Н миний биеийг ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...байрны ...тоот хаягт байршилтай, 43 мкв талбайтай, хоёр өрөө, Ү-....дугаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний ... дугаартай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид түрээсийн гэрээ байг аагүй болохоор олох ёстой байсан орлого буюу түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг гарг ах нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өгөхгүй. Энэ байр минийх болохоор өөрөө яаж төлөхөө мэдэж байна. Байрны асуудлаар маргаан гаргаад байгаа болохоор төлөх боломж гаргаж өгөхгүй байна. Энэ байрыг мөнгөө төлөөд худалдаж аваад 2017 оны 8 дугаар сараас хойш 3 жил амьдарч байна. Энэ миний байр бүх баримтуудаа хэрэгт хавсаргасан байгаа. ... дүүргийн 7 дугаар хороо, .... дүгээр байрны .... тоот орон сууцанд нэхэмжлэгч Н.Н би өөрийн дүү Б... , түүний эхнэр, хүүхдүүдийнх нь хамт амьдарч байгаа. Албадан чөлүүлэх тал дээр эсэргүүцэж байна гэв.
Хариуцагч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Миний бие Т.Э нь Ж.М тай мөнгөний асуудлаас болж 2013 онд шүүхээр явж байсан. Тухайн үед Ж.М ын өмчлөлд бүртгэлтэй орон сууцны захиран зарц ах эрхийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн байх үед 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ж.М ын өмчлөлд бүртгэлтэй ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...байрны ...тоот хаягт байршилтай, 43 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ... дүүргийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч С.О нь албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж х ь бусаар Д.Д гийн нэр дээр шилжүүлсэн байсныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс х ь бус гэдгийг нь тогтоож, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот тогтоолоор дээрх орон сууцыг Ж.М ын өмчлөлөөс Д.Д гийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Ү-....дугаар бүртгэлийг хүчингүй болгосныг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/... тоот тушаалаар дээрх орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон. Тухайн үед Д.Д нь .... дүүргийн Иргэний хэргийн шүүхэд орон сууцны шударгаар өмчлөгч болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн .... тоот Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар заж ярилцаад Ж.М өөрийн ахынхаа хашаа байшинг төлбөр мөнгөндөө тооц ж хаах талаар хүсэлт тавьсны дагуу шүүхийн шийдвэр дээр очиж захад Ж.М ын ахынх нь эхнэр надад 30,000,000 төгрөгийн шүүхийн шийдвэртэй байсан болохоор Ж.М ахынхаа хашааг өгөх боломжгүй болж ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...байрны ...тоот хаягт байршилтай, 43 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр болсон. Энэ байрны мөнгөнд Ж.М ын ахынх нь эхнэрийн 30,000,000 төгрөг, Т.Т гэх хүнд өгөх ёстой байсан 8,943,780 төгрөгийг давхар ор ж тооцоод нийт 74,000,000 төгрөгөөр энэ маргаж байгаа орон сууцыг авахаар тохиролцсон. Тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан хэлэхдээ та орон сууцаа өөрийн эзэмшилд бодитоор авахын тулд дахиад шүүхэд хандана шүү гэж хэлсэн зүйлийнх нь утгыг би сайн ойлгоогүй, захирамж гаргана гэж бодоод өнгөрсөн. Гэрчилгээ гарсны дараа албадан чөлөөлүүлэх талаар ярихад шүүхэд нэхэмжлэл гарга гэж хэлсэн. Ингээд би тухайн орон сууцанд амьдарч байсан Б... тай зан орон сууцыг чөлөөлөх талаар хэлсэн боловч үл тоон дээрх орон сууцанд амьдарсаар байсан тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 6 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Д.Д гийн нэр дээрх гэрчилгээ нь хүчингүй болсон талаар ... дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч надад мэдэгдсэн. Тухайн үед би өөрөө Н.Н эгчтэй утсаар ярьж учир байдлаа тайлбарласан. Н.Н эгчид тус байрны гэрчилгээ миний нэр дээр байгаа тул орон сууцаа чөлөөлж өгөөрэй гэхэд янз бүрээр доромжилсон. Дараа нь хаягаар очиход Б... гэдэг хүн гарч ирээд би эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Энэ бол миний орон сууц гэж намайг бас доромжилсон. Би учир байдлаа хэлээд ойлголцохыг хүссэн боловч энэ хүмүүс ойлголцохыг хүсэхгүй байсан. 2020 оны 6 дугаар сард ... дүүргийн 7 дугаар хороон дээр очиж тус байранд бүртгэлтэй хүнийг тогтооход Б... гэдэг хүн гарч ирсэн болохоор хариуцагчаар Б... ыг татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед шүүх дээр Н.Н гэдэг хүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, тус шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан, мөн миний нэр дээр байгаа бүртгэлийг хүчингүй болг ах талаар нэхэмжлэл гаргасан тул энэ маргааныг шийдвэрлэсний дараа таны орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэнэ гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
2020 оны 11 дүгээр сард нотариатч Д.Б гэдэг хүн худалдах худалдан авах гэрээг х ь бусаар хийсэн байна гэх үндэслэлээр нотариатчийн танхимд гомдол гаргаж шалгаж өгнө үү гэсний дагуу таван хүний бүрэлдэхүүнтэй хурал болж Н.Н гийн гэрээг нотариач Д.Б гэрчлэхдээ гэрчилгээний х барыг хавсаргаагүй, хоёрдугаарт үл хөдлөх хөрөнгийн тамгыг нягталж шалгаагүй, гуравдугаарт К ны барьцаанд байгаа буюу худалдахыг зөвшөөрсөн албан бичиг байхгүй байхад гэрчилсэн нь нотариатын үйлдэл х ь бус гэдгийг хар ж байна гэж дүгнэсэн. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийсэн байдаг. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сонинд байрны зар өгсөн байдаг. Энэ бол хуйвалдаан байгааг хар ж байна. Н.Н мэдэхгүй энэ орон сууцыг худалдан авсан гэж бодоход 2018 оны 10 сард би утасдаж хэлсэн. ... дүүргийн бүртгэлийн хэлтсийн ажилтан Н.Н д тайлбарлаж өгсөн байдаг. Н.Н гомдол өргөдөл өгч шалг сан тухай бүрт нь энэ гэрчилгээ бол хүчингүй гэрчилгээ гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоол шийдвэрийг танилц ж хэлсэн байхад өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа нь хоорондоо хуйвалдсан байгаагийн шинж гэж үзэж байна. Анхаарал ханд ахгүйгээр үл хөдлөх хөрөнгийг авна гэж байхгүй. Ядаж л орон сууцныхаа лавлагааг харах ёстой. Лавлагаан дээр нь түдгэлзүүлсэн гэдэг лавлагаа байсаар байтал үүнийг нягталж хараагүй, лавлаж хянаж авах нь ёстой байсан. Нэхэмжлэгч Н.Н , Д.Д болон Капрон банкийг шүүхэд өгч асуудлаа шийдээгүй байгаа нь банк өөрөө хуйвалдаанд орсон шинж тэмдэг байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл, Нэгдүгээрт орон сууцны гэрчилгээ миний нэр дээр бүртгэлтэй байдаг учир орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага тавьж байна. Хоёрдугаарт нэг сарын түрээсийн төлбөр хамгийн багаар 450,000 төгрөгөөр тооцоолж, гэрчилгээ миний нэр дээр гарсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд тухайн орон сууцыг бусдад түрээслүүлсэн бол 2,700,000 төгрөгийн түрээсийн орлого олох байсан тул энэ төлбөрийг нэхэмжилж байна. Гуравдугаарт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай х ийн 13 дугаар зүйлийн 13.3-т Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байг лагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан байдаг тул 2017 оны 08 дугаар сараас хойш Атом сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 464,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагаа 536,000 төгрөгөөр багасгаж байна. Ингээд нийт 3,164,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гарг ж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Т.Э т холбогд ан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ... тухайн орон сууцны өмчлөгч Ж.М ын ахынх нь эхнэр надад 30,000,000 төгрөг төлөх шүүхийн шийдвэртэй байсан болохоор Ж.М ахынхаа хашааг өгөх боломжгүй болж ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...байрны ...тоот хаягт байршилтай, 43 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр болсон. Энэ байрны мөнгөнд Ж.М ын ахынх нь эхнэрийн 30,000,000 төгрөг, Т.Т гэх хүнд өгөх ёстой байсан 8,943,780 төгрөгийг давхар ор ж тооцоод нийт 74,000,000 төгрөгөөр энэ маргаж байгаа орон сууцыг авахаар тохиролцсон. Д.Д гийн нэр дээрх гэрчилгээ нь хүчингүй болсон талаар ... дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч надад мэдэгдсэн. Тухайн үед би өөрөө Н.Н эгчтэй утсаар ярьж учир байдлаа тайлбарласан. Н.Н эгчид тус байрны гэрчилгээ миний нэр дээр байгаа тул орон сууцаа чөлөөлж өгөөрэй гэхэд янз бүрээр доромжилсон. Н.Н нь энэ орон сууцыг Д.Д гаас худалдаж авсан гэж байгаа боловч тухайн орон сууц ийм асуудалтай гэдгийг мэдэж байсан гэж,
Хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Н.Н д холбогд ан орон сууц албадан чөлөөлүүлэх, олох байсан орлогод 2,700,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 464,000 төгрөг, нийт 3,164,000 төгрөг гарг ах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч ... Бид түрээсийн гэрээ байг аагүй болохоор олох ёстой байсан орлого буюу түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг гарг ах нь үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр өгөхгүй. Энэ байр минийх болохоор өөрөө яаж төлөхөө мэдэж байна. Байрны асуудлаар маргаан гаргаад байгаа болохоор төлөх боломж гаргаж өгөхгүй байна. Энэ байрыг мөнгөө төлөөд худалдаж аваад 2017 оны 8 дугаар сараас хойш 3 жил амьдарч байна. гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Н.Н нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Д.Д тай худалдах-худалдан авах гэрээ байг ж, ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...дүгээр байр, ...тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдан авч тухайн орон сууцны өмчлөгч болсон, гэрээ байг ах үед ТҮЦ машинаас хурууны хээгээр лавлагаа авах ахад тухайн орон сууцны өмчлөгчөөр Д.Д бүртгэлтэй гэж гарч ирсэн, гэхдээ орон сууц К ны зээлийн барьцаанд байсан тул банкинд 46,000,000 төгрөг, Д.Д д 9,000,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, маргаан бүхий ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...дүгээр байр, ...тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Н д худалдсан гэх Д.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг Ж.М тай байг ж, тухайн орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өмчлөх эрхийн Ү-....дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн ... дугаартай гэрчилгээ авсан. /1 дүгээр хавтаст хэргийн 110-113 дугаар тал/ Улмаар Д.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр К ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байг ж, 53,900,000 төгрөгийг зээлэхдээ маргаан бүхий дээрх орон сууцыг барьцаалжээ. К ХХК нь хариуцагч Д.Д д холбогд ан зээлийн гэрээний үүрэгт 54,767,714 төгрөг гарг ахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Д зөвшөөрсөн тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн .... дугаар гүйцэтгэх хуудастай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яв ж, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3/.... дугаар албан бичгээр төлбөр төлөгч Д.Д гийн тухайн орон сууцны захиран зарц ах захиран зарц ах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлэхийг ... дүүргийн Бүртгэлийн хэлтэст мэдэгджээ. Төлбөр төлөгч Д.Д нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгийг буюу орон сууцыг Н.Н д 55,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байг сан тул Н.Н нь К ХХК-д зээлдэгч Д.Д гийн зээлийн барьцаа хөрөнгийг худалдан авах, Д.Д гийн төлбөрт 30,000,000 төгрөгийг урьдчилан төлөх, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгийг төлөх хүсэлт гаргасныг К ХХК хүлээн зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1914 тоот албан бичгээр хариуг Н.Н д өгчээ. /2 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр тал/ Н.Н нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3097000187 тоот түр дансанд 30,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 3000014260 тоот дансанд 5,262,000 төгрөгийг зээл хаав Д гэх утгатайгаар тушаасан. /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дугаар тул/ К ХХК нь төлбөр төлөгч Д.Д төлбөрөө бүрэн төлсөн тул барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 154 тоот албан бичиг, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 18/.... тоот тогтоолоор төлбөр төлөгч Д.Д нь төлбөр авагч К инд 55,199,502 төгрөгийг бүрэн төлж барагд сан гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураасныг чөлөөлсөн, мөн дээрх үндэслэлээр тус газар 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/..... тоот албан бичгээр ... дүүргийн 7 дугаар хороо, ... тоот орон сууцны Д.Д гийн захиран зарц ах эрхийг сэргээхийг ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ. /1 дүгээр хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/
Гэвч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаар тогтоолоор ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхоны ...дүгээр байрны ...тоот хаягт байрлах орон сууцыг Ж.М ын өмчлөлөөс Д.Д гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгожээ. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/... тоот тушаалаар Д.Д гийн өмчлөлийн ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхоны ...дүгээр байрны ...тоот орон сууцны ... дугаартай бүртгэлийг хүчингүй болгожээ.
Иргэний х ийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргаж болно гэж х ьчилсан ба нэхэмжлэгч Н.Н нь орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байг лагад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг гаргахад улсын бүртгэгч Т.З өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээг хураан авч, Хүчингүй тэмдэглэгээг гэрчилгээн дээр хийжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас/
Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Н.Н нь маргаан бүхий орон сууцыг Д.Д гаас худалдан авахаар 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байг ахаас өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу тухайн орон сууцыг өмчлөх Д.Д гийн эрхийн бүртгэл хүчингүй болсон байжээ. Иргэний х ийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж х ьчилсан ба нэхэмжлэгч Н.Н нь хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон гэж тайлбарласан боловч хариуцагчаар Д.Д г татаагүй, орон сууцны өмлөгч Т.Э ийг хариуцагчаар татсан боловч түүнтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байг аагүй, нэхэмжлэгч Н.Н гийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд нь хариуцагч Т.Э биш тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Б/ Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч Т.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр энэ шаардлагаас 536,000 төгрөгөөс багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х ийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч Т.Э нь маргаан бүхий ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...дүгээр байр, ...тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмлөгчөөр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн .... дугаартай гэрчилгээг авчээ. Ингэхдээ тухайн орон сууцны өмчлөгч Ж.М аас ... дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн .... дүгээр шийдвэрээр 9,300,000 төгрөг гарг ж Т.Т д олгохоор шийдвэрлэсэн төлбөрийн үүргийг төлбөр төлөгч Ж.М ын өмнөөс Т.Э 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр авагч Т.Т д төлж гүйцэтгэсэн /1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар тал/, мөн ... дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн .... дүгээр шийдвэрээр Ж.М аас 35,000,000 төгрөг гарг ж Т.Э т олгохоор шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрүүдээр бусдад төлөх төлбөртөө тооцож ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...дүгээр байр, ...тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаа Т.Э т шилжүүлэхээр Ж.М 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаснаар Т.Э өмчлөгчөөр бүртгүүлжээ. Өмчлөгч нь хөрөнгөө бусдын х ь бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар Иргэний х ийн ... дугаар зүйлийн 106.1-д х ьчилсан, тухайн орон сууц нэхэмжлэгч Н.Н миний эзэмшилжд байгаа гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын бусдын х ь бус эзэмшлээс орон сууцаа албадан чөлөөлүүлэх хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин Иргэний х ийн 147 дугаар зүйллийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байг лагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж зааснаар нэхэмжлэгч Н.Н гийн оршин суусан хугацааны сууц өмчлөгчдийн холбооны зардлыг тухайн сууц өмчлөгчийн холбоо шаардах эрхтэй, хариуцагч Т.Э шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 464,000 төгрөг гарг ах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн хариуцагч Т.Э нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн ба үүнээс хойш сөрөг шаардлага гаргасан өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тухайн орон сууцыг бусдад сарын 450,000 төгрөгөөр түрээслүүлсэн бол 6 сарын хугацаанд 2,700,000 төгрөг олох байсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний х ийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, шаардлагын энэ хэсэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Н.Н гийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Э ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц албадан чөлөөлүүлэх хэсгийг хангаж, сууц өмчлөгчийн холбооны зардал, олох байсан орлогод 3,164,000 төгрөг гарг ах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х ийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний х ийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Н гийн хариуцагч Т.Э т холбогд ан гаргасан ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...дүгээр байр, ...тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний х ийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг тус тус баримтлан ... дүүргийн 7 дугаар хороо, ... хотхон, ... гудамж, ...дүгээр байр, ...тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Н гийн эзэмшлээс албадан чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сууц өмчлөгчийн холбооны зардал 464,000 төгрөг, олох байсан орлого 2,700,000 төгрөг, нийт 3,164,000 төгрөг гарг ах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х ийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,750 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гарг ан хариуцагчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х ийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилц ан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР