| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03699/И |
| Дугаар | 102/шш2021/00136 |
| Огноо | 2021-01-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/шш2021/00136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У баатар хот, ... дүүрэг, 15 дугаар хороо, ... байр, ... тоот хаягт оршин суух, Ж тайж овогт Л ын З /РД: ... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У баатар хот, ... дүүрэг, 8 дугаар хороо, ... дугаар байр, .... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, .... , Калифорн мужийн Л хотын ... -р гудамж, ... тоот хаягт оршин суух, О овогт У ы П /РД: ..../-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.З нь эхнэр У.П той 1994 онд танилцаж, 1995 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд ... онын 3 дугаар сарын 19-ний өдөр охин З.Ц , ...оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү З.Ц нар төрсөн. Хамтран амьдарч эхэлснээс хойш ихэвчлэн таарамжгүй харьцаатай байсан ба үүний улмаас 2010 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Гэрлэлтээ цуцуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Гэвч 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Л.З , У.П нар нь цаашид амьдрах боломжгүй болсон бөгөөд хүүхдийн асрамж болон тэтгэлэг, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.З нь хариуцагч У.П т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д т шүүх хуралдааны товыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр түүний .... дугаарын утсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлтэй байгаа нь хэрэгт авагдсан утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.З , хариуцагч У.П нар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага ... оны 9 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас ... онын 3 дугаар сарын 19-ний өдөр охин З.Ц , ...оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү З.Ц нар төрсөн байна.
Талууд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт дахин эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Гэрлэгчид хүүхдийн асрамж болон тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ж тайж овогт Л ын З /РД: ... /, О овогт У ы П /РД: ... / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Зохигч хүүхдийн асрамж болон тэтгэлэг, эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР