Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2022/00015

 

 

 

 

 

 

   2022        02          22                                      157/ШШ2022/00015 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК-ны Б т төв /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг, ... дүгээр байрны ..... тоотод оршин суух, Б овогт Ч-ын Б/РД: ........../, Х овогт Б-ийн Э /РД:......../ нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 34,628,559.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” үндсэн болон ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Ч.Б, Б.Э,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч Х ХХК нь Ч.Б, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 34,628,559.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х      ХХК-ны Б т-ы төвийн захирал Э.Ө болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Ч овогтой Б нь Х Б т-ы төвөөс 2018 оны 10 сарын 09-ний өдөр 1430012755 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 10 сарын 11-ний өдөр зээлдэгч Ч.Батхөлөгийн ХасБанк дахь 5001496444 тоот дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 37,182,999.67 төгрөг, зээлийн хүү 29,041,949.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,348.82 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430012755 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 81 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430012755 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 31,567,000 төгрөг, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаарх хүү 2,210,547.85 төгрөг, нийт 33,777,547.85 төгрөгийг зээлдэгч Ч.Б хамтран зээлдэгч Б.Э нараас гаргуулах,

2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.

Хны захирал Э.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 41 хоногийн хугацааны зээлийн хүү 851,012 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Банк зээлдэгч нарын хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж, зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ковид-19 цар тахлын үед Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх арилжааны банкуудтай адилхан зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараар 3 удаа чөлөөлж, энэ хугацаанд зөвхөн хүү төлүүлэх байдлаар шийдвэрлэж өгч байсан. Ингээд зээлийн хүүний төлөлтүүд хуримтлагдаж, зээлдэгч Ч.Б нь банкны барьцаанд байсан машиныг чөлөөлүүлж, 30,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, зээл төлсөн ба зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар буюу 12,500,000 төгрөгний зээлийн хүү төлөгдөж, үлдсэн 17,500,000 төгрөг нь үндсэн зээлэндээ төлөгдсөн. Зээлийн барьцаанд зээлдэгч нар нь хоёр  орон сууц барьцаалсан. Зээлээ сайн дураар төлөхгүй тохиолдолд эдгээр барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү  гэв.

 

2.Хариуцагч Ч.Б, Б.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус банкны салбар тооцооны төвөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 60,000,000 төгрөгийн зээлийг 4 жилийн хугацаатай буюу 48 сараар үндсэн хөрөнгийн зээл /том оврын автомашин/ худалдан авах зорилгоор зээлсэн. Тухайн зээлийн зориулалтын дагуу БНХАУ-аас өөрийн биеэр очиж зохих журмын дагуу хил гаалийн төлбөрийг төлж, Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Төмрийн хүдрийн уурхайгаас хүдэр зөөх зориулалтаар авсан. Тус техник нь LBZF56JBOEA018652 тоот арлын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй BEIBEN ND33140 маркийн том оврын автомашин юм. Уг машиныг 2018 оны 11 дүгээр сарын 02-нд С аймгийн Э сум дахь Бичигтийн боомтоор оруулж 2019  оны 01 сарын 10-ны өдөр тус Хас банкны нэр дээр шилжүүлсэн. Тухайн зээлийг 2020 оны 02 сар хүртэл үндсэн зээл, хүүг хэвийн төлсөн бөгөөд зээлийн үлдэгдэл 41,250,000 төгрөг үлдэх үед машины мотор цохиж цаашид ажил гүйцэтгэх боломжгүй болсон тул Г аймаг дахь П ХХК-нд засварт оруулсан бөгөөд үйлчилгээний хөлс 6,000,000 төгрөг болж нэхэмжлэгдсэн. Уг машиныг Хас банкин доторх Тэнгэр даатгалд гэнэтийн осол аюулаас сэргийлж даатгуулсан ба Даатгалын төлбөр гаргах боломж байгаа эсэхийг асуухад боломжгүй тул тухайн зээлийн үлдэгдлийг хааж нэмж зээлэх тохиролцоонд хүрч 2020 оны 02 сарын 11-нд 50,000,000 төгрөг болгож зээлсэн. Уг зээлээс Петротрак ХХК-нд 2020 оны 02 сарын 14-нд төлбөрийг шилжүүлж машинаа авсан. Тухайн үед улс, орон даяар Ковид-19 өвчний улмаас хил гааль болон дотоод тээвэр ажлууд бүрэн зогссон тул орлого тасалдаж санхүүгийн хүндрэлд орсон. Гэвч тухайн зээлийн хүү болон үндсэн төлөлтийг боломжоороо төлж нийт 66,225,000 төгрөг төлсөн нь тухайн зээлийг бүрэн төлсөн гэх үндэслэлтэй.

-Энэ зээл төлөгдсөн. Учир нь барьцааны машиныг худалдаж зээл хаасан. 2021 оны 08 сарын 25-ны өдөр ХААН банкнаас 30,000,000 төгрөг шилжүүлсэн.

-Ковидоос хамааралтайгаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон. Тухайн нөхцөл байдал илэрхий болсноос хойш хүү тооцох ёсгүй байсан ба нэмэлт гэрээ хийж хугацаа сунгах замаар хугацааны эцсийн нийт хүүг үндсэн төлбөр дээр нэмж төлбөр хийх бүрт төлүүлж авч байсан нь хүүгийн хуримтлалыг бий болгосон. 2024 онд дуусах зээлийн хуримтлагдсан хүүг нэхэмжилж байна. Үүнийг төлөх боломжгүй гэх үндэслэлтэй.

-Хамтран зээлдэгч /эхнэр/-ийг чөлөөлж ХААН банкнаас цалингийн зээл авахыг удаа дараа санал болгосон ч зөвшөөрөөгүй. Аьтомашинаа зарж өөр орлогогүй, ажилгүй болсон нь хуримтлагдсан хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Иймд дэлхий даяар гарсан цар тахал ковид-19 өвчин нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, хөл хорионы онцгой үе байсныг үндэслэн Монгол улсад мөрдөгдөж буй Ковидын тухай хууль /дахин сунгасан/ бусад төр засгийн тогтоолыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс:

-2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1430012755 дугаартай зээлийн гэрээ, хавсралтын хамт, /3 хуудас/

-мөн өдрийн барьцааны гэрээ, 1-7 дугаар хавсралт, /6 хуудас/

-2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 1-2 дугаар хавсралтын хамт, /2 хуудас/

-мөн өдрийн ипотекийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, хавсралт, /1 хуудас/

-мөн өдрийн барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, хавсралт, /2 хуудас/

-2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 1-2 хавсралтын хамт,  /2 хуудас/

-2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, хавсралтын хамт, /2 хуудас/

-Ч.Б-ийн дансны хуулга 8 хуудас

-Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай хамт Ч.Б-ийн дансны хуулга /3 хуудас/, нийт 29 хуудас нотлох баримтыг,

Хариуцагчаас:

-Х-2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 170/585 тоот албан бичиг, 1555ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, ХАС банкны төлбөрийн баримт 7 ширхэг, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 ширхэг, Төрийн банкны 3 ширхэг баримт, татвар төлсөн баримт 1 ширхэг, Петротрак ХХК-д сэлбэг, эд ангийн төлбөр төлсөн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл 2 ширхэг зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагчийн хүсэлтээр ХАС банкны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 43/024 тоот албан бичгээр 15-55 ХЭА улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар, “Тэнгэр даатгал” ХХК-ийн даатгалын гэрээ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХХК-ны Б т-ы төвийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 31,567,000 төгрөг, зээлийн хүү 2,210,547.85 төгрөг, ихэсгэсэн шаардлага болох зээлийн хүү 851,012 төгрөг, нийт 34,628,559.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430012755 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 31,567,000 төгрөг, 2021 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаарх хүү 2,210,547.85 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-наас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хүү 851,012 төгрөг, нийт 34,628,559.85 төгрөгийг зээлдэгч Ч.Батхөлөг, хамтран зээлдэгч Б.Энхжаргал нараас гаргуулах,

2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажил багассан. Тиймээс банкинд удаа дараа хүсэлт тавьж шийдвэрлүүлж байсан. Зээлийн эргэн төлөлтийг төлөх ямар ч боломжгүй болж, 2021 оны 8 дугаар сарын 25-нд банкны барьцаанд байсан том оврын машинаа чөлөөлүүлж, 30,000,000 төгрөгөөр борлуулж, банкны зээл төлсөн. Гэтэл банк үндсэн зээлийн төлөлтөд суутгахгүйгээр эхлээд хүүг төлүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн төв банк руугаа бидний хүсэлтийг уламжилж хүүг зогсоож өгөөгүй. Мөн хамтран зээлдэгч болох манай эхнэрийг хамтран зээлдэгчээс чөлөөлөөд өгөөч, ХААН банкнаас зээл авч зээлээ төлье гэхэд зөвшөөрөөгүйд гомдолтой байна. Банкинд нийт 66,225,000 төгрөг төлсөн. Гэтэл одоо үндсэн зээл дахиад 31,567,000 төгрөг байгааг зөвшөөрөхгүй. Түүнчлэн 30-аад сая төгрөгний зээлийг барьцаанд тавьсан хоёр орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг мөн зөвшөөрөхгүй гэв.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х, Ч.Б, Б.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн, ипотекийн, барьцааны гэрээнүүдийн нэмэлт, өөрчлөлтүүд, дансны хуулгууд зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ч.Б, Б.Э нар нь Х Б төвөөс  2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1430012755 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан ба зээлийн гэрээний зориулалтын дагуу North Benz маркийн машин худалдаж авсан байна.

4.2. Мөн өдрийн 1430012755-01 дугаартай барьцааны гэрээ байгуулан,  барьцааны гэрээний хавсралтаар дээрх зээлийн барьцаанд Хэнтий аймгийн       Бор-Өндөр сум,  2 дугаар баг, 44 дүгээр байрны 35 тоот, 28,9мкв талбай бүхий нийтийн орон сууц,  Х аймгийн Б сум,  2 дугаар баг, 00 дүгээр байрны 00 тоот, 37,8 мкв талбай бүхий нийтийн орон сууц, улбар шар өнгөтэй Хятад ачааны автомашин зэргийг барьцаалжээ.

4.3. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн 1430014548 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 50,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээл олгож, 2020 оны 02 дугаар сарын үндсэн зээл 1,041,666.67 төгрөг, хүү 230,136.99 төгрөг, нийт 1,271,803.66 төгрөгийг төлж, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 41,250,000 төгрөгөөр уг зээлийг хаасан байна. /24-р хуудас/

4.4. Банк зээлдэгч нарын хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж, зээлийн гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулан үндсэн зээлийн төлөлтүүдийг тодорхой хугацаагаар зогсоож байсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь зээлийн хүүний төлөлт, мөн үлдэгдэл 34,628,559.85 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба зээлийн гэрээний талаар маргаагүй байна.

6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Х Б тооцооны төв, хариуцагч Ч.Б, Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

6.1. Зээлийн гэрээний талаар:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

Зээлдүүлэгч Х Б тооцооны төв, зээлдэгч  Ч.Б, Б.Э нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1430012755 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 60,000,000 /жаран сая/ төгрөгийг зээлдэгч Ч.Б-ийн Хн дахь 500........... тоот дансанд шилжүүлсэн байна.

Зээлдэгч  нар нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг 2020 оны 01 дүгээр сарыг дуустал төлсөн болох нь хэргийн материалын 24 дүгээр хуудсанд авагдсан дансны хуулгаар нотлогдож байх ба зээлийн үлдэгдэл 41,250,000 төгрөг үлдсэн байх үед тээврийн ажил эрхэлдэг том оврын машины мотор цохьсны улмаас цаашид ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болж, засварын хөлс 6 сая төгрөг болсон гэжээ.

Иймд Х ХХК-ны Б тооцооны төвд хандан 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар банк хүсэлтийг шийдвэрлэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 41,250,000 төгрөг дээр 8,750,000 төгрөгийн зээл нэмж олгож, нийт зээлийн хэмжээ 50,000,000 /тавин сая/ төгрөг болсон байна.

Зээлдэгчийн хүсэлтээр үндсэн зээл төлөлтийг 2020 оны 3 дугаар сарын      20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаагаар  хойшлуулж, дээрх саруудад зөвхөн зээлийн хүү төлөхөөр шийдвэрлэсэн /15-16, 20-24 дүгээр хуудас/ бөгөөд эдгээр асуудлаар талууд маргаангүй байна.  

Зээлдэгч нар нь “Ковид-19” цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Ч.Б-ийн эрхэлж байсан тээвэр эрхлэлтийн ажил тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөд хүндрэл учирсантай холбогдуулан North Benz маркийн том оврын автомашиныг худалдаж зээл төлөхөөр талууд тохиролцсоны үндсэн дээр уг автомашиныг банкны барьцаанаас чөлөөлөн 30,000,000 төгрөгөөр худалдаж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийг Х-д шилжүүлжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ны Б тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх 30,000,000 төгрөгнөөс зээлийн гэрээний 4.2-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө.” гэж заасны дагуу төлөгдөөгүй хуримтлагдаж үлдсэн зээлийн хүү 12,500,000 төгрөгийг эхэлж төлүүлж, үлдсэн 17,500,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарлах ба хариуцагч нар нь уг 30,000,000 төгрөгөөр үндсэн зээл төлөлгүй, эхлээд хүү төлүүлсэнд гомдолтой байна гэж маргаж байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж хуульчилсан боловч  хариуцагч Ч.Б, Б.Э нар нь зээлийн гэрээний 3.2.1-т зааснаар зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн зээлийн гэрээний 3.3.4-т зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй адил эрх, үүрэгтэй байхаар заасан тул  нэхэмжлэгч Х Б тооцооны төв нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүүнд 34,628,559.85 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

6.2. Барьцааны гэрээний талаар:

Барьцаалагч ХАСБанк ХХК-ны Бор-Өндөр тооцооны төв, барьцаалуулагч Ч.Б, Б.Б нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1430012755-01 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулагдаж, Х аймгийн       Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 35 тоот, 000111580,                       Y-1804000133 дугаартай, 28,9мкв талбай бүхий, 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц, Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 00 дүгээр байрны 12 тоот, 0037263, Ү-1804001401 дугаартай, 37,8мкв талбай бүхий, 25,000,000 төгрөгний үнэлгээ бүхий нийтийн орон сууц, North Benz маркийн Хятад ачааны машин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд...” гэж, 156.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.”, мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж тус тус заажээ.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж, мэдүүлэг гаргагчид буцаана.” гэж заасан байна.

Түүнчлэн барьцааны гэрээний 6.1-д “...хэрэв үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаа бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба...” гэж заажээ.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэг дарагдаагүй, зөвхөн барьцааны гэрээний 1, 2 дугаар хавсралтад улсын бүртгэгчийн тамга болон тэмдэг дарагдсан байна.

Иймд Х ХХК-ны Б тооцооны төв, Ч.Б, Б.Б нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан   1430012755-01 дугаартай “Барьцааны гэрээ” нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байх ба Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан байх тул уг “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх талуудын хооронд хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” байна.  

Өөрөөр хэлбэл:  Х ХХК-ны Б тооцооны төв нь зээлийн гэрээний барьцаа болох Х аймгийн  Б сумын 2 дугаар баг 00 дүгээр байрны 35 тоот, 000111580, Y-1804000133 дугаартай, 28,9мкв талбай бүхий, 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц, Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 00 дүгээр байрны 12 тоот, 0037263, Ү-1804001401 дугаартай, 37,8мкв талбай бүхий, 25,000,000 төгрөгний үнэлгээ бүхий нийтийн орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй.

7.Нэхэмжлэгч Х ХХК-ны Бр тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 10-нд урьдчилан төлсөн 326,838 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-нд урьдчилан төлсөн 24,974 төгрөг, нийт 351,812 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Б, Б.Энараас улсын тэмдэгтийн хураамжид 351,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б, Б.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 34,628,559.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ны Б тооцооны төвд олгосугай.

2.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХАСБанк ХХК-ны Бор-Өндөр тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,812 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ч.Бг, Б.Энараас улсын тэмдэгтийн хураамжид 351,812 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ