Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2022/00530

 

     

 

 

 

 

 

 

        2022         03          17  

 

 

 

 

 

 

 

181/ШШ2022/00530

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б ХХК -нд холбогдох

 

3,940,296 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 2019 оны 12-р сарын 5-ны өдөр “Б “ ХХК-д гагнуурчинаар ажилд орсон. Ингээд хөдөө орон нутагт ажиллаж байх үед бага охин маань төрж, орон нутагт ажиллах боломжгүй болж 2020 оны 8-р сарын 9-ний Б-3176/20 тушаалаар ажлаас халагдсан. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн дагуу өөрөөс шалтгаалах баримтаа бүрдүүлээд хуулийн хугацаанд нь дүүргийнхээ нийгмийн даатгалын газарт очсон. Гэтэл “Б " компани ажилчдаасаа нийгмийн даатгалын мөнгийг цалин дээрээсээ суутгаж авдаг боловч Нийгмийн даатгалын газар шимтгэл төлдөггүй байсан байна. Ингээд надад Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Би өөрийн компанийн хуульч, боловсон хүчин, захирал нартай очиж уулзахад манай компаниас гаргаж өгнөө санаа зоволтгүй маргааш ир, 7 хоноод ир, 14 хоноод ир гэж явуулсаар байгаад Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн хугацааг дуусгасан. Би Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж хариугаа авсан. Зөрчлийн хуулийн дагуу нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй гэдгийг тогтоож арга хэмжээ авсан та Нийгмийн даатгалын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасны дагуу байгууллага чинь төлөх ёстой гэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу олгогдох 3,940,296 төгрөгийг Б " ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч “Б ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... Манай компани нийгмийн даатгалын шимттэлийн өр төлбөртэй нь үнэн. Энэхүү өр төлбөрөө харъяа нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж төлөхөөр ажиллаж байгаа. Энэхүү өр төлбөр нь ковидтой холбоотой үүссэн. 2020 оны 8 дугаар сараас хойш нийгмийн даатгалд төлбөр төлөөгүй. Энэ талаар 2021 оны 5, 10-р сард Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан бөгөөд одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Бид нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төлж барагдуулах нь зайлшгүй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1-д заасны дагуу компанийн хуваарийн дагуу төлж барагдуулах шимтгэл нь нэхэмжлэгч Ж.Б гийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг баталгаажуулахын зэрэгцээ хэдийгээр хугацаа хоцорч байгаа боловч нийгмийн даатгалын байгууллагыг ямар нэгэн алдагдалд оруулахгүй. Иймд Нийгмийн даатгалын байгууллага Ж.Б д ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн нь үндэслэлгүй бөгөөд нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хүлээн авч хянасны үндсэн дээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох үүрэгтэй. Нийгмийн даатгалын байгууллага энэхүү үүргээ биелүүлэхэд манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгаа нь нөлөөлөхгүй гэж үзэж байна. ... нэхэмжлэгч Батсүрэн хуулийн хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргасан нь эргэлзээтэй байна. Хуульд заасан хугацаанд өөрийн харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хандсан талаар баримт хэрэгт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2020.09.17-ны өдрийн №02-15-01/26 дугаар “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021.10.08-ны өдрийн 149 дугаартай тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2022.03.02-ны өдөр Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, 2022.02.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлтүүд, шуудангийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг гаргасан.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргасан.  

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу: Эко алтан заамар ХХК-ийн захирлын 2019.12.06-ны №Б-3127/19 дугаар тушаал, Ж.Б тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гэрээний хавсралт, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, “Б ” ХХК-ийн 2020.08.10-ны өдрийн №Б-3176/20 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн Б.Батсүрэнгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022.03.03-ны өдрийн №147, 2022.03.07-ны өдрийн №152, 2022.03.14-ний өдрийн №160 дугаар албан бичиг, хавсралт баримт, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022.03.04-ний өдрийн №1/159 дугаар албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

¯ÍÄÝÑËÝÕ íü:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “Б ” ХХК-нд холбогдуулан хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй үндэслэлээр учирсан хохирол 3,940,296 төгрөг  гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

           

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс механикийн ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №Б-3176/20 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч “Б ” ХХК-ийн захирлын ажилд авах, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэжээ.

           

           Нэхэмжлэгч Ж.Б гийн хувьд 2006 оноос 2020 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд, үүнээс сүүлийн 9 сарын хугацаанд хариуцагч байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

            Ийнхүү нэхэмжлэгчид хуульд заасан эрх үүссэн боловч ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй нь ажил олгогч буюу хариуцагч байгууллагын буруутай үйдлээс шалтгаалсан болох нь Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №02-15-01/26 дугаар “Эрх бүхий албан тушаалтны даалгавар”, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022.03.07-ны өдрийн №152 дугаар албан бичиг, хариуцагчийн “ ... манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй нь үнэн ... “, нэхэмжлэгчийн “ ... нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлдөггүй байсан, ингээд надад ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн ... “ гэх тайлбараар тогтоогдсон.

 

            Тодруулбал нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5, 6 дугаар  зүйлд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргасан боловч ажил олгогч буюу хариуцагч “Б ” ХХК нийгмийн даатгалын байгууллагад өр төлбөртэй үндэслэлээр түүнд ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлдээ “ ... нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ  нийгмийн даатгалын байгууллагад гаргасан болох нь тодорхойгүй байна ... “ гэсэн нь үндэслэлгүй.

 

Учир нь нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч тэтгэмж олгох боломжгүй талаар хариу өгсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон 2020.09.17-ны өдрийн улсын байцаагчийн даалгавар хэргийн бусад баримтаар тогтоогдсон. Нөгөө талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д зааснаар ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хугацаанд төлж, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл ногдуулалт, төлөлтийн тооцоог нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-аар баталгаажуулах, ажлаас халагдаж, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх даатгуулагчтай холбогдох тооцоог хийж дууссан тухай албан ёсны тодорхойлолт гарган өгөх, ажлаас халагдсан даатгуулагч (иргэн)-д ажилгүйдлийн тэтгэмж авахаар холбогдох байгууллагад бүртгүүлэх болон тэтгэмж олгох нөхцөл, журмын талаар зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн бөгөөд энэ үүргээ хариуцагч зохих ёсоор хэрэгжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.  

 

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журамд зааснаар нэхэмжлэгчид олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар хувиар буюу 2020 оны 4, 5, 6 сарын (1,826,087+2,454,545+1,904,762):3=2,061,798 төгрөгийн сарын хөдөлмөрийн хөлс, нэг өдөрт ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг 2,061,798:21.2 өдөр=97,254 төгрөг, нэг өдрийн тэтгэмжийн хэмжээ нь 97,254х45 хувь:100 хувь=43,764.58 төгрөг, үүнийг 76 хоногоор /Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4.1/ тооцоход 3,326,108 төгрөг болж байна.

 

            Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирол буюу нийгмийн даатгалын сангаас  ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 3,326,108 төгрөгийг хариуцагч “Б ” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 614,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 78,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б ” ХХК-аас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 68,167 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б ” ХХК-аас 3,326,108 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б д олгож, нэхэмжлэлээс үлдэх 614,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 78,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б ” ХХК-аас 68,167 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б д олгосугай.   

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зîõèã÷, òýäãýýðèéí òºëººëºã÷ áóþó ºì㺺ëºã÷ øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàí àâñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ЛХАГВАСҮРЭН