Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/071

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа.

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 04 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овогт ******* *******./******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт архидан согтуурсан үедээ өөрийн эхнэр ******* эрх чөлөөнд халдаж биед “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 .... Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Баатарбямбын Бадамцэцэгийн эрх чөлөөнд халдаж улмаар биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж сэжиглэн шалгаж байгааг ойлгож байна. Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим эхнэрийн хамт эмнэлэгт эгчдээ хоол цай хүргэж өгөөд эхнэр ажилдаа явсан.

 Би...Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан хад” гэх газар ахынд найз машинаар өвс хүргэж өгсөн.

Сумын төв ирээд найз эмэгтэй гэрт нэг сав “Сэрүүн” пиво авч очсон. Намайг ороход гэрт , нар ...пиво уугаад байж байсан. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн орчим шиг манай эхнэр гэрт орж ирээд “Намайг хаашаа яваад ирэв, аймаг явъя унаанд хэлчихлээ “ гэхээр нь би ахын гэрт өвс хүргэж өгөөд ирлээ “ гээд үнэн учраа хэлэхэд эхнэр итгэхгүй уурлан “ чиний ажил гэж юу байдаг юм” гээд манай найзуудыг “ муу золбингууд та нар нэгийгээ уруу татаж архи уулаа” гэж загнасан. Айлд хэрүүл хийгээд яахав гэж бодоод би эхнэрээ дагуулаад харьсан. Гэрийнхээ хашаанд ороод “архи уусан хүн хаана байгаа юм бэ, чи яах гэж ингэж байдаг юм, би ажилтай байна” гэж хэлээд буцаад явахад манай эхнэр газраас мод аваад миний толгой руу цохисон. Хугарсан модыг аваад буцааж эхнэрлүүгээ шидэхэд ...манай эхнэрийн духан дээр нь цохисон. Эхнэрийн духанд үүссэн шархнаас цус гарсан.

 ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, надад аяга пиво хийгээд өгөхөөр нь би ажилтай гэж хэлээд амсаад өгсөн. Хүрзний иш 1 метр орчим урттай нарийн модыг манай эхнэр миний толгойд цохисон. Би уурлаад хугархайг нь буцаагаад шидэхэд эхнэрийн толгойн хэсэгт оносон.

... миний толгойн хэсэгт цохисноос болоод миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, шүүх эмнэлгийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37/,

...Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, эхнэрээсээ уучлалт гуйж бид эвлэрсэн. Би түүнээс хойш согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч ******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 Би ******* *******тай 2013 онд гэр бүл болсон. 2014 онд охин О.Лхам-Эрдэнийг төрүүлсэн.

... Бид уг нь эвтэй найртай амьдардаг байсан, сүүлийн үед нөхрийн маань зан араншин эвдэрч архи уух болсон. Архины асуудлаас болж хоорондоо маргалдах болсон. Архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нөхөр бид хоёр аймгийн төвд байх гэртээ харих гэхэд маш их хэмжээний цас орсон байсан.

 ...О.Баттогтох гэдэг хүүхнийд манай нөхөр байна гэж хүнээс сонсоод тэр айлд очиход сургуульд багшаар ажилладаг , галч н.Рагчаа эхнэртэйгээ, мөн нар байж байсан. Тэд 2.5 литрийн 4-н савтай пиво өрөөд тавьчихсан хөзөр тоглоод сууж байсан. Тэдний дунд нь согтолттой байсан, харин бусад нь согтуу байгаа байдал мэдэгдээгүй.

Би нөхрийгөө явъя гэж хэлэхэд тэр аяганд байсан пивоноос уугаад суугаад байсан. Би уурлаад нөхөртөө “ юугаа хийгээд энд байгаад байгаа юм бэ, явъя “ гэхэд байж бай тоглож байна. Би хөдөө явж айлд өвс хүргэж өгөх гэж байна гэхээр нь би “ чи хэнийд хүргэж өгдөг юм явъя “ гэж уурлахад ******* уурлаад “ чи ажилтай би ажилгүй юм уу хаашаа юм бэ“ гээд хоос гарсан. Бид хоёр тэр айлд ойролцоогоор 5-10 орчим минут маргалдсан бөгөөд х манай гудамжны хойд талын гудамжинд байдаг . ******* ажилдаа явах гээд байхаар нь би “ хаачих гээд байгаа юм бэ новш чинь “ гэж хэлээд би хашаа руу ортол ******* миний хойноос хашаанд орж ирээд “юу гээд байгаа пизда вэ “ гээд миний хойноос яваад байхаар нь би айгаад гэртээ оролгүй гэрийн хойд талд байдаг аргалын пүнз рүү ортол ******* араас орж ирээд миний цамцны захаар хоолой боож заамдаж авсан. Би арагшаа ойчиход тэр гараад явсан. Би түүний хойноос гарч нуруу руу нь гараараа нэг удаа цохиход ******* газраас хүрзний иш байсан модоор миний толгой руу цохисон. Тэр үед миний нүүр рүү цус урссан. ******* намайг гэрт оруулсан. Шархнаас нэлээн их цус гарсан.

...Миний биед “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

Би нөхөр *******ыг уучилсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 16-18/,

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... 2017 оны 03 дугаар сарын 24-ний орой 18 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хэсгийн цагдаа над руу утсаар залгаад “хувцсаа өмсөөд гараад ир “ гэж хэлсэн. Би гараад очтол албаны машинд , хэсгийн төлөөлөгч нар тус сумын дугаар 3 багийн засаг дарга *******ыг суулгачихсан явж байсан.

...Харин *******ын согтуурлыг шалгах гэж байтал гаднаас түүний төрсөн эгч манай сумын иргэдийн хурлын бичиг хэргийн ажилтан н.Цэцэгмаа орж ирээд *******ыг эхнэртэй нь хамт аймаг руу авч явна гэсэн. Ингээд согтуурал шалгах багаж үлээлгээгүй.

******* нь эхнэрээ зодсон гэсэн дуудлагаар манай сумын хэсгийн цагдаа,төлөөлөгч , нарт саатуулагдсан байсан. Тухайн цаг хугацаанд би *******ын эхнэрийг нь хараагүй, харин хэд хоногийн дараа ийг ажилдаа очиход нь харахад түүний духны гол дээд хэсэгт оёдол тавиулсан ба тэр шархаа надад үзүүлж байсан. Яасан юу болсон талаар би сайн асуугаагүй.

*******ын хувьд бид түүнийг согтуурал шалгах багаж үлээлгээгүй ч гэсэн тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай үнэртэх төдий байсан.

... ******* надад “Намайг н.Баттогтох багшийн гэрт байж байтал гаднаас манай эхнэр түүнийг архи уулгахгүй гэж уурлаж уцаарлаад, хамт явсан хүмүүсийг элдэв нэгээр доромжлоод байсан, тэгээд хэрэлдээд явж байгаад хашаандаа орсон. Хашаандаа ороод хэрэлдэж байгаад би модоор цохисон” гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22/,

Гэрч хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би эхнэр н.Оюунгэрэлийн хамт гэрт цай уухаар очсон. Тэнд Бөндөг Улаанаа / бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ нар байсан. Тэд пиво ууж байсан. Би тэр айлд очихдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

...Тэднийд хөзөр тоглож байхдаа 2.5 литрийн хуванцар савтай нийслэл пиво задлаад бүгд ууцгаасан. Тэгтэл 15 цаг өнгөрч байхад ******* гаднаас орж ирсэн. Тэр хэлэхдээ хөдөө яваад ирлээ гэж байсан бөгөөд бидэнтэй хамт хөзөр тоглоод байж байхдаа аягалж өгсөн. Архинаас уугаагүй, харин пивоноос уусан.

... Хэсэг хугацааны дараа *******ын эхнэр нь орж ирээд *******ыг “чи архи уулаа” гээд загнасан. ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч согтуу байгаагүй. нь гэрт орж ирэхдээ их ууртай байдалтай байсан. Харин түүний биед ямар нэгэн бэртэл гэмтэл шарх шалбархай байгаагүй. Тэр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24/ гэх мэдүүлэг.

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шинжээчийн

“1.******* биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна

4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 06-07/, хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 16-20/, гэрч мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч С.Рагчаагийн мэдүүлэг /хх-ийн 23-24/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 31/, *******ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 46/, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 82 дугаар тодорхойлолт /хх-ийн 46/, болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “эвлэрсэн тухай хэлцэл” гэсэн нэг хуудас материал зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт архидан согтуурсан үедээ өөрийн эхнэр ******* эрх чөлөөнд халдаж биед нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38, 42-43/, хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 15-20/, гэрч С.Рагчаагийн мэдүүлэг /хх-ийн 23-24/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 31/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 146 дугаартай шинжээчийн “1.******* биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 / хохирогч болон шүүгдэгч нар эвлэрсэн тухай бичгээр гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид “хөнгөн” гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн тухай бичгээр хүсэлт гаргаж ирүүлсэн ба шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн”, 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан”, 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, эвлэрсэн” тухайгаа бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн 4-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 4-н ханатай гэрийг эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 297 дугаар зүйлийн 297.4,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 4-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 4-н ханатай гэрийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3,303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ