Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Гэрч *******

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001460250 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1*******83 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг хотхоны дугаар байрны гадна тээврийн хэрэгсэл дотор иргэн *******тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 24 дүгээр байрны таксины зогсоол дээр зогсож байсан. Тухайн үед цас бударч эхэлж байсан ба миний хажууд таксины зогсоол дээр 3 машин зогсож байсан. Гэтэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 хүн ирсэн.   гэх хүн ирээд таксины зогсоол дээр зогсож байсан машинуудын хаалга, цонхыг нь өшиглөж байсан. Тухайн үед таксины зогсоол дээр зогсож байсан бүх машины жолооч нар хаалгаа түгжиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүсийг авахгүй байсан. Удалгүй миний машин дээр ирж хаалга, цонхыг маань өшиглөсөн ба машиныхаа цонхоор хартал байсан юм. гэх хүнийг би таньдаг учир , нарыг хүргэж өгье гэж машиндаа суулгаад явсан. Таксины зогсоол дээрээс хөдлөх үеэс эхлэн намайг зодож эхэлсэн. Зогсоолоос хөдөлж Элит хорооллын гадна буюу ын гэрийн гадна ирэхэд “би найзыгаа хороололд гэрт нь хүргэж өгье” гэсэн тул хүргэж өгөхөөр явж байх үед миний толгойны араас байнга цохиж, доромжилж, нүүрэн дээр тулгаж салаавч өгч явсан. гэрийн гадна очоод би “буучих аа, би ажлаа хийхээр явлаа” гэж хэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн. машинаас буух талаар гуйж гэрийнх нь гадна 10 гаран минут зогссон. Намайг машинаа зогсох горим дээр нь тавиагүй байхад нь миний зүүн талын чихэн тус газарт нэг удаа цохиж, араас боосон. Тухайн үед миний ухаан балартах шахсан ба зүүн мөрөн дээгүүрээ гараа давуулж гэх хүнийг нэг удаа цохиж намайг боосон байсныг нь тавиулсан. Би боолтоо тавиулж шууд урагш харахад миний машин урагш хөдлөөд явж байсан. Би тухайн үед ухаан балартах шахсан байсан учраас цохиж өөрийгөө боосныг тавиулаагүй байсан бол дэлгүүрийн үүдэнд зогсож байсан том машиныг мөргөж үлэмж хэмжээний хохирол учруулах байсан. Эсвэл намайг боосоор байгаад ухаан алдуулж алах байсан байх. Тэгээд би машинаасаа бууж тойрч очоод гэх хүнийг буулгах гэхэд буухгүй байсан. Би хэд хэдэн удаа угз татаад буулгах гэсэн ч чадахгүй байсан тул буцаж машинаа тойрч очоод аар жолоочийн арын хаалгаар татуулж өөрөө эсрэг талынх нь хаалганаас түшиж буулгасан. Би явах үедээ гадаа гарч бахирч, чарлаагүй, ямар нэгэн зүйл хэлээгүй. Намайг явсны дараа , нар бахирч, чарласан эсэхийг би мэдэхгүй байна. Намайг явах үед , нар босоогүй сууж байсан. Би тухайн үед ямар нэгэн үг дугараагүй. Энэ хоёр хүнээс айгаад байсан тул хурдан зугтсан. Тухайн үед ийм л үйл явдал болсон. гэх хүн тухайн үед яаж харж мэдүүлэг өгсөн талаар мэдэхгүй байна. Би машинаа хөдөлгөөд явах үед цас их орж байсан учраас машины шил арчигчийг эцэст нь ажиллуулахад зам харагдах төдий байсан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, цас орсон шөнө байсан. Маргааш өглөө нь над руу утсаар залгаж яриад гэрийн гадаа ирж “мань чинь юу ч мэдэхгүй байна” гэж хэлсэн. Би өмнө нь тай олон удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Бид нар гэр бүлийн найзууд гэж явдаг тул олон удаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж л байсан. нь архи ууж согтсон тохиолдолд хэзээ ч эргэж босдоггүй, манай гэрт хүртэл тасраад унтаж байсан. Гэтэл маргааш нь надтай уулзаад ямар ч үйл явдал санахгүй байна гэж хэлсэн байж хэд хоногийн дараа мэдүүлэг өгөх үедээ болсон үйл явдлыг зохиож ярьсанд гайхаж байна. Намайг явсан цагаас хойш , нарын хооронд ямар үйл явдал болсон эсэхийг мэдэхгүй байна. ыг гэрч гэж үзэхгүй байна. нь “ бид 2 хаанаас архи авсан бэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж хэлсэн. , нар үгсэн тохиролцож мэдүүлэг өгсөн тул ыг гэрч гэж үзэхгүй, гомдолтой байна. ...2024 оны 05 дугаар сарын дунд үеэс хойш мөрдөгч маань над руу холбогдоогүй. Түүнээс өмнө байцаагч уулзах бүртээ та хохирогчтойгоо тохиролцчих, прокуророос 2 удаа буцлаа гэж хэлж байсан. 1 сарын хугацаанд чимээгүй байсны эцэст 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр над руу утсаар яриад “эр хүний хооронд ийм асуудал байлгүй яах вэ, ямар нэгэн асуудал байхгүй. Би чамд гомдолгүй. Хоёулаа цагдаа дээр одоо очоод хэргийг шийдвэрлэчихье” гэж хэлсэн. Би тухайн үед өөдөөс нь юм яриагүй байнга сонсож байсан. Тэгээд очиж уулзаад “надад гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Иймээс нэг удаа хэргээс салгах боломж байна уу” гэж хэлэхэд мөрдөгч “мөрдөн шалгах ажиллагааны шатанд ийм юм байхгүй. Дараа нь прокурор шүүхийн шатанд гомдолгүй гэж хэлээд хэргийг хэрэгсэхгүй болгох магадлалтай” гэж хэлсэн. Гэтэл “би шүүх хуралдааны өмнө гар өргөдөл бичээд өгье” гэж хэлэхээр нь би юу ч хэлээгүй. Тэгээд гэртээ очиж эхнэртэйгээ ярилцаж шийдэлд хүрээд д итгэсэн учраас залгаж дансаа өгчих гээд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдрөөс 10 хоногийн дараа мөрдөгч залгаж би мэдүүлэг өгсөн. Хохирогч ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учир би хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж өгсөн. Тухайн үедээ анх удаа хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгтэй танилцаад гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг бүгд худал байна. Гэхдээ хохирогчтой нэгэнт тохиролцсон учир би гарын үсэг зуръя гэж зурсан. Байцаагч маань мөн та хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийн тулд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой гэж хэлсэн тул би хүлээн зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан. Долоо хоногийн дараа байцаагч дуудаж очих үед хохирогч чинь гомдолтой гэсэн мэдүүлэг өгсөн гэсэн. Би эргээд н гар утас руу 7 хоног залгасан боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Түүнээс хойш явсаар байгаад хэрэг шүүхэд шилжиж ирсэн ба шүүхэд өргөдлөө өгөх байх гэж бодсон ч өгөөгүй тул би өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ажилчдаа баярлуулах зорилгоор караокед 3-4 цаг дуулсан. Ажилчид маань баар хаагаагүй байгаа учраас очиж бүжиглэе гэж бааранд ороод 00 цаг 30 минутын орчим гарсан. Бид сумаас эрүүл хүнээр машинаа бариулж ирээд хотхон буюу дугаар байрны хойд талын автобусны буудал дээр зогссон. Тухайн үед 25 жил гаран найзалж байгаа Доржийн над руу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залгаж уулзъя гэсэн. Би сууж ирсэн машинаасаа бууж амжаагүй байхад миний байсан газар такситай ирж зогссон. Тэгээд манай хамт олон явж, би ын ирсэн машинд суугаад ын хамт манай доод талын дэлгүүрээс 1 шил архи авч тухайн таксинд уусан. Тэгээд ын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нутгийн хүмүүстэй уулзахаар явсан боловч уулзах хүн нь байхгүй байсан тул 25 дугаар байранд таксинаасаа бууж 24 дүгээр байрны таксины зогсоол дээрээс ын найз болох гэх залуутай таарч гэр рүүгээ хүргүүлсэн. Тухайн орой цас шуурч, хүйтэн байсан тул такси олдохгүй байсан. бид хоёр их хэмжээний согтолттой байсан тул буруу ойлголцож манай гэрийн гадна *******ай муудалцсан. намайг нэг удаа цохисон талаар хэлж байна. Машиныхаа урд талын суудлаас эргэж хараад 2 суудлын голоор гарч ирж намайг хэд хэдэн удаа цохиж хөмсөг сэтэлж нүүр, амыг маань цус болгосон. Тухайн үед гэртээ ороод авхуулсан зураг ч надад одоо байгаа. бид хоёрыг буулгаад явахад 01 цаг 10 минут болж байсан гэдэг нь худал. Би ажлынхаа хамт олонтой 00 цаг 30 минут болж байхад баар хааж гарсан ба тухайн такситай 30-40 минутын хугацаанд хүн хайж явсан тул 01 цаг 40 минут орчим 24 дүгээр байранд *******ай таарсан байх. Бид нарын дунд болсон үйл явдал 20-30 минут болсон. ын гэрийн гадна очих үед найзыгаа хүргэж өгье гэж хэлсэн нь үнэн. ын машины урд суугаад явж байсан ба тасарч унтаагүй. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ тонгойж суудаг ба болсон үйл явдлыг сонсож мэдэж байдаг. дугаар байр нь урагш харсан орцтой ба манай гэр хамгийн баруун талын орц юм. Үйл явдал манай байрны баруун урд талын буланд болсон. Манай урд талын байр буюу 163 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт манай эхнэрийн төрсөн ах ын гэр байдаг. гэх хүн 4 давхраас ямар хүмүүс бахиралдаад байна, манай хүргэн байгаа юм болов уу гэж бодоод тагтны цонхоороо намайг брожур дагуулаад хэвтүүлчихсэн таксины жолооч дээгүүр минь давж гараад явахыг харсан байдаг. Намайг өшиглөж, цохиж байгааг хараагүй байсан. Учир нь намайг машин дотор цохисон. Би тухайн шөнө 02 цагийн үед гэр рүүгээ аар түшүүлж орсон. Тухайн үед эхнэр маань Улаанбаатар хот руу ажлаар явчихсан байсан тул 10 дугаар ангийн охин маань хаалга тайлж өгөөд манай гэрийн үүднээс буцсан. Би толинд өөрийгөө харахад цус болчихсон байсан. Бие маань өвдөөд байсан тул охиноо дагуулаад хүлээн авах дээр очиж оёдол тавиулсан. Тухайн үед амралтын өдөр таарсан тул би толгойгоо дааж босож чадахгүй өвдсөн. ыг эр хүний хувьд ирээд уулзчих байх гэж харсан ч ирээгүй. Ням гарагт ын утас руу нь залгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “хээр гарч алалцъя, чамайг гүйцээгээд өгье” гэдэг үгийг удаа дараа хэлсэн. Цагдаад хэлэх талаарх саналыг өөрөө болон түүний эхнэр нь тавьсан. Би 1-2 оёдол болон шалбархайг тоохгүй байсан. Би ******* чи хүсэж байгаа бол би Цагдаагийн байгууллагаар явж дүгнэлт гаргуулна гэж хэлсэн. Тэгээд үзүүлэхэд хананы ухархай цөмөрсөн байгаа учир баруун нүд чинь харахгүй болох магадлал өндөр, Улаанбаатар хот руу очиж хагалгаанд ор гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу өөрийн зардлаар явж улсын эмнэлэгт үзүүлэх гэхэд 05 дугаар сар гартал дугаар байхгүй байсан. Иймээс хувийн эмнэлэгт үзүүлэхэд үнэ нь их байсан тул хагалгаанд орж чадаагүй ирсэн. Хэрэв надтай эр хүн шиг ирээд уулзчихсан байсан бол энэ асуудал өдий хүртэл явахгүй байсан. Хэзээ нэгэн цагт миний биед үүссэн гэмтэл нөгөө нүдэндээ нөлөөлбөл 5 хүүхэдтэй хүн насан туршдаа хараагүй болчихвол хэцүү байх гэдэг үүднээс Цагдаагийн байгууллагад хандсан. Би түүнээс өмнө руу холбогдоход “хохино чи, цагдаагаараа яв, шил архи аваад ир, би гэртээ архи ууж байна” гэж 2 удаа хэлсэн. Иймээс би Цагдаагийн байгууллагад хандаж шийддэг газраар явна гэж явсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа над руу холбогдохгүй байсан учир би өөрөө залгаад миний эмчилгээний зардлыг гаргаад өгчихвөл гомдолгүй талаараа гаргаж өгөх саналыг тавьсан. Гэтэл мөрдөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд явж байхад та гомдолгүй гэж хэлээд хэрэг буцдаг асуудал байхгүй гэж хэрэг яаж шалгагдаж, шийдэгдэх талаар тайлбарлаж өгсөн. Тухайн үйл явдлаас хойш над руу 7 хоног залгасан гэж худал хэлж байна. Мөрдөгч нэгэнт хэрэг яаж шийдвэрлэгдэх талаар тайлбарлаж өгсөн тул би *******ай юу ярих вэ гэсэн үүднээс 2 удаа залгахад нь утсаа аваагүй нь үнэн. Миний бие аас 1,000,000 төгрөг авсан. Эмчилгээний зардал болон Улаанбаатар хот руу ирж, очих зардлын баримт болон эмнэлгийн бүх бичиг баримтууд байна. 2024 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө болсон үйл явдал өнөөдөр 0******* дүгээр сар хүртэл шийдэгдэхгүй 6 сар болсон байна. Иймээс сэтгэл санааны хохирлыг хуулийн хүрээнд гаргаж өгөхийг хүсэж байна. Мөн аас хагалгааны зардлыг гаргуулж хагалгаандаа орох бодолтой байна...” гэв.  

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би ыг 10 гаран жилийн өмнөөс танина. Бид найзалж нөхөрлөх хугацаандаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тухайн өдөр бид хоёр 23 цаг өнгөрч байх үед уулзсан. Тэгээд 24 дүгээр байрны зогсоол дээрээс такси барих гэтэл согтуу хүн авахгүй гэж хөдлөөд явсан. Би ыг таньдаг учраас наашаа суу гэхээр нь машинд нь суугаад манай гэрийн гадна очоод дараа нь хүргэж өгөхөөр гэрийнх нь гадна очсон. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Болсон үйл явдлыг санаж байна. нь “хөдөлмөрийн таних уу бандиа” гэхэд машинаасаа бууж ирээд арын суудал дээр сууж байсан 3-4 удаа цохисон гэж санаж байна. ын ар талаас нь боох, чих хэсэг рүү нь цохисон эсэхийг хараагүй учир мэдэхгүй байна. машинаасаа бууж арын суудал дээр сууж байсан цохиж машинаасаа чирч буулгахаар нь би ын машинаас бууж тойрч очих үед хөдлөөд явчихсан. бид хоёрын дунд муудалцах ямар ч шалтгаан байхгүй. босож ирээд ыг хэн болох, гэр нь хаана байдаг вэ, утасных нь дугаарыг өгчих гэж надаас асуусан. Тэгэхээр нь би маргааш бол гэж гэр рүү нь оруулж өгөөд явсан. бид хоёр ямар нэгэн байдлаар үгсэн тохиролцож ыг гүтгэсэн асуудал байхгүй...” гэв.

 

Хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд ирээд бид хоёр 24 дүгээр байр орж ын таньдаг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх залуутай уулзаж машинд нь бид хоёр суусан. Ингээд бид гурав тэндээсээ хөдлөөд манай гэр рүү явж байгаад хоорондоо үл ойлголцох байдлаас болж маргалдсан. Тэгсэн манай гэрийн гадаа ирж зогсоод нь бууж ирээд арын суудалд сууж байхад шууд нүүр рүү хэд хэдэн удаа цохиод татаж буулгаад өшиглөхөд би хэсэг манарсан. Тэгснээ машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн бөгөөд найз намайг гэрт оруулж өгсөн. Би гэртээ ороход зүүн нүдний хөмсөг язарсан цус гараад тогтохгүй байсан бөгөөд охин дагуулан эмнэлэг явж 2 оёдол тавиулсан...” гэх, “...Би ыг боосон, цохисон үйлдэл гаргаагүй. ...Хоорондоо хэрэлдэж маргалдаад л намайг зодсон байх. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед ыг элдэв бусаар хэлсэн байх. Тэгээд бие биенийгээ ойлголцохгүй, нэг нэгнийхээ үгийг даахгүй л намайг зодсон гэж бодож байна. ... нь миний эмчилгээний зардал болгож 1,000,000 төгрөгийг миний Хаан банкны данс руу хийсэн. Миний хувьд уг мөнгийг Улаанбаатар хот руу явж томограф зураг авхуулах, шинжилгээ өгөх, замын зардал зэрэгт хэрэглээд дууссан. Шинжилгээний хариугаар хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Хувийн эмнэлэгт хагалгаанд ороход 5,500,000 төгрөгийн зардлаар хагалгаа хийнэ гэсэн. Тухайн үед мөнгө байхгүй учир хагалгаа хийлгэж чадаагүй. Энэ хагалгаанд орох мөнгөө нэхэмжлэх болно. ...Мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. ...Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн БОЭТ-н хүлээн авах тасагт очиж биеэ үзүүлэн яаралтай тусламж авсан. Үүнээс хойш 03 дугаар сарын 1*******, 20-ны өдрүүдэд очиж шархаа цэвэрлүүлсэн. Энэ нь намайг цохисноос болж авсан эмчилгээний зардал нь 26*******,750 төгрөг гэж гарч байна. Харин 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 65,000 төгрөгийн зардлаар Гарьдманлай эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан нь тухайн гэмтэлтэй хамааралгүй болно...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 08, 10-14/

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хотхоны гадаа очоод зогссоны дараа ыг шууд цохиод авах шиг болсон. ар суудал голлоод сууж байсан. Тэгээд машиныхаа хаалгыг онгойлгоод гараараа цохиод байсан. Гэхдээ яг хаана нь цохисныг нь хараагүй. Ямар ч байсан 3 билүү 4 удаа цохисон байх гэж бодож байна. Тэгээд буулгаад яваад өгсөн. нь цохих үед би жолоочийн урд талын суудал дээр сууж байсан ба урагшаа хараад сууж байсан...” гэх, “...Надад хэн ч нөлөөлөөгүй. , хоёр хоёулаа миний найзууд. Надад хэн нэгнийх нь талд ороод байх шаардлага байхгүй. нь зодсон нь бол үнэн. ...Би нь ын хоолойг боосон эсэхийг нь бол хараагүй. ...Тухайн үед бид гурав л байсан, өөр хүн байгаагүй. аас өөр зодсон хүн байхгүй. ыг явсны дараа би удалгүй гэрт нь оруулж өгсөн. ... нь ын машины арын суудал дээр сууж байхдаа ыг элдвээр харааж доромжлоод байсан ба уурандаа зодсон гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 24-25, 27-2*******/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Ц.н эмчилгээний зардалд нийтдээ эрүүл мэндийн даатгалын сангаас 26*******,750 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль, хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Ц. биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх хүн зодож байхыг нь хараагүй. Хүмүүс бахираад байхаар нь харсан чинь приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан залуу “чи намайг ингээгүй бол би чамайг цохиж зодохгүй байсан шүү” гээд л бахираад явсан. Явсных нь араас машин зогсож байсан газраас нэг хүн бахираад босож ирсэн ба харсан чинь манай байсан. ...Тэрнээс би яг зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаалгаа онгойлгоод харахад аав найз тайгаа хамт байсан ба аавын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд “аав нь зодуулчихлаа” гээд байсан. ах аавыг оруулж өгчихөөд шууд гараад явсан. Тэгээд аавыг “унт” гэхэд “өвдөөд байна” гээд байхаар нь дагуулаад эмнэлэг яваад эмчилгээ хийлгээд буцаад гэртээ ирсэн. ... ахаас юу болсон талаар асуугаагүй. ах болохоор “маргааш эрүүл дээрээ асуудлаа шийд” гээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ажил тараад 18-1******* цагийн орчим , , , , бид нар караоке орж хоёр цаг гаруй дуулж хоол идэж нэг шил архи хувааж уугаад гарсан. ...Анх уулзахад н биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, зүгээр байсан. ...Мустанг баарнаас гарах үед биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мустанг бааранд нь хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан, зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг 25 дугаар байрны баруун талын такси зогсоол дээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад найз нь үл таних хүний хамт нэлээн согтсон, хаана яваагаа мэдэхгүй явж байсан бөгөөд такси авах гээд яваад байхад нь тэр хоёрыг таксинууд тоож авахгүй байсан. Миний хувьд ыг таньж байсан учир суулгасан. Учир нь тухайн үед цасан шуурга эхэлж байсан учир би ыг бодож түүний хамт явсан хүнтэй нь хамт машиндаа суулгасан. Ингээд тэр хоёр ******* сумын 7 дугаар баг хотхон руу очихоор болсон юм. Гэтэл тай хамт суусан гэх залуу машинд суусан цагаасаа хойш надад хандаж “чи хөдөлмөрийн хар гэж таних уу, би ахыгаа дуудаж чамайг зодуулна, миний ахыг Дорнодын атаман гэдэг, би ахыгаа дуудаж зодуулах уу чамайг” гэх зэргээр хүн доромжлоод яваад байсан. Мөн гэгч нь миний машины арын суудалд сууж байсан бөгөөд миний араас буюу толгойн ар хэсэгт олон удаа түлхэж цохиод байсан. Толгой руу байн байн л гарын алга хэсгээр мангасдах байдлаар цохиж, хөөе хоёулаа зодолдох уу гэх зэргээр өдөж хоргоогоод доромжлоод байсан. Энэ байдлаар явсаар хорооллын гадаа очиж түүнийг буулгах гэсэн боловч машинаас буухгүй “нэг бол би чамтай танилцъя, нэг бол хоёулаа зодолдоно” гээд байхаар нь би түүнд “чамтай танилцахгүй, зодолдохгүй” гэж хэлсэн. Энэ байдлаар 10 орчим минутын хугацаанд суусан бөгөөд удалгүй гэгч нь миний араас зүүн чих орчимд нэг удаа цохиж дараагаар нь миний хоолойноос боосон. Энэ үйлдлийг нь зогсоох гэж оролдсон боловч тавиулж чадахгүй байсан бөгөөд намайг боосноос болж би ухаан алдах дөхөж манарч эхэлсэн. Тэгээд  би нүүр хэсэгт нь байх гараараа цохисон. Намайг цохих үед нь намайг боож байгаад тавьсан юм. ...Үүний дараагаар би машинаасаа бууж арын хаалгаа нээж буулгах гээд татсан боловч дийлээгүй. Харин хамт байсан ыг сэрээж түүнтэй хамтран машинаас буулгаж үлдээсэн. ...Миний биед халдах болсон шалтгаан нь түүний гаргасан зүй бус үйлдлээс болсон. Би , нарыг сайн санаж л гэрт нь хүргэж өгөх гээд машиндаа суулгасан. Хүрэх газарт нь очоод тэднээс таксины мөнгө нэхээгүй. Гэтэл машинд суугаад намайг хэл амаар доромжилж, түрүүлж биед халдаад байсан үйлдлээс болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 166 тоот дүгнэлтэд:

1. Ц. биед баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 37-38/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

- Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/

- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184 тоот дүгнэлт /хх-ийн 43-44/

- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66-68/

- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 6*******-70/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг хотхоны дугаар байрны гадна тээврийн хэрэгсэл дотор *******тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...таксины зогсоол дээрээс ын найз болох гэх залуутай таарч гэр рүүгээ хүргүүлсэн. Тухайн орой цас шуурч, хүйтэн байсан тул такси олдохгүй байсан. бид хоёр их хэмжээний согтолттой байсан тул буруу ойлголцож манай гэрийн гадна *******ай муудалцсан. намайг нэг удаа цохисон талаар хэлж байна. Машиныхаа урд талын суудлаас эргэж хараад 2 суудлын голоор гарч ирж намайг хэд хэдэн удаа цохиж хөмсөг сэтэлж, нүүр амыг маань цус болгосон...” гэх мэдүүлэг, түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... ирээд бид хоёр 24 дүгээр байр орж ын таньдаг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх залуутай уулзаж машинд нь суусан. Ингээд бид гурав тэндээсээ хөдлөөд манай гэр рүү явж байгаад хоорондоо үл ойлголцох байдлаас болж маргалдсан. Тэгсэн манай гэрийн гадаа ирж зогсоод нь бууж ирээд арын суудалд сууж байхад шууд нүүр рүү хэд хэдэн удаа цохиод татаж буулгаад өшиглөхөд би хэсэг манарсан. Тэгснээ машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн бөгөөд найз намайг гэрт оруулж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Болсон үйл явдлыг санаж байна. “хөдөлмөрийн таних уу бандиа” гэхэд машинаасаа бууж ирээд арын суудал дээр сууж байсан 3-4 удаа цохисон гэж санаж байна. ын ар талаас нь боох, чих хэсэг рүү нь цохисон эсэхийг хараагүй учир мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хотхоны гадаа очоод зогссоны дараа ыг шууд цохиод авах шиг болсон. арын суудал голлоод сууж байсан. Тэгээд машиныхаа хаалгыг онгойлгоод гараараа цохиод байсан. Гэхдээ яг хаана нь цохисныг нь хараагүй. Ямар ч байсан 3 билүү 4 удаа цохисон байх гэж бодож байна. Тэгээд буулгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүмүүс бахираад байхаар нь харсан чинь приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явсан залуу “чи намайг ингээгүй бол би чамайг цохиж зодохгүй байсан шүү” гээд л бахираад явсан. Явсных нь араас машин зогсож байсан газраас нэг хүн бахираад босож ирсэн ба харсан чинь манай байсан. ...Тэрнээс би яг зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч “...хаалгаа онгойлгоод харахад аав найз тайгаа хамт байсан ба аавын нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд “аав нь зодуулчихлаа” гээд байсан. ах аавыг оруулж өгчихөөд шууд гараад явсан. Тэгээд аавыг “унт” гэхэд “өвдөөд байна” гээд байхаар нь дагуулаад эмнэлэг яваад эмчилгээ хийлгээд буцаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч ...Анх уулзахад н биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, зүгээр байсан. ...Мустанг баарнаас гарах үед биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мустанг бааранд нь хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан, зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 166 тоот “...Ц. биед баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед намайг хэл амаар доромжлоод, машины арын суудалд сууж байхдаа миний ар хэсэгт түлхэж цохиод байсан. Мөн миний араас зүүн чих орчимд нэг удаа цохиж дараагаар нь миний хоолойг боосон. Энэ үйлдлийг нь зогсоох гэж оролдохдоо нүүр хэсэгт нь  гараараа цохих үед намайг боож байгаад тавьсан. Би өөрийгөө хамгаалах гэж нэг удаа цохисон. Өөрөөр биед нь халдаагүй, энэ цохилтын улмаас шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл учрахгүй...” гэж маргаж мэтгэлцдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг хотхоны дугаар байрны гадна тээврийн хэрэгсэл дотор *******тэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун ухархай ясны хугарал, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд хохирогч, гэрч нар нь нийлж шүүгдэгч *******ыг гүтгэсэн гэж үзэх баримт хэрэгт байхгүй, дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр түүнийг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.   

 

Иймд шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн архи ууж согтуурсан, шүүгдэгч, хохирогч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

 Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...өнөөдөр надад баримтаар нэхэмжилсэн хохирол байхгүй. Цаашид Улаанбаатар хотод хагалгаанд орох тул хагалгааны зардал болон сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байна.

 

            Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хоёрдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоон ирүүлжээ. Энэхүү гэмт хэрэг нь 2024 оны 03 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8-д заасан нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирлыг тооцож  Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар 3,300,000 /660,000x5=3,300,000/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч ******* хохирол нэхэмжилсэн баримтгүйгээр шүүгдэгчээс 1,000,000 төгрөг авсан байх бөгөөд шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт гаргуулах 3,300,000 төгрөгөөс уг төлсөн мөнгийг хасаж өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт  2,200,000 төгрөгийг гаргуулах нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын  3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “хохирогч нь өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй” байх зарчимд нийцнэ гэж үзлээ. Хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь  Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх тул түүний эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 26*******,750 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж  байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 2,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

 

5. Хохирогч ******* цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч Ц. эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 26*******,750 /хоёр зуун жаран есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.******* дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА