| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2021/00478/И |
| Дугаар | 139/ШШ2022/00059 |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 139/ШШ2022/00059
| 2022 оны 02 сарын *******0 өдөр | Дугаар **************9/ШШ2022/00059 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 960.*******98 төгрөг цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч
Хариуцагчийн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 960.*******98 төгрөг цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дундговь аймгийн д *******5 жил ажилласан. 20*******9 онд тэтгэвэртээ гарсан. Байгууллагын дарга сувилагчийн орон тоо ховор байгаа учир үргэлжлүүлээд ажиллах санал тавиад хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байсан. эмч байгууллагын даргаар томилогдож ирснээс хойш ажлын байрны дарамт шахалт их үүссэн. Албан тушаалд томилоогүй байж тэр нь ийм ажил энэ нь ийм ажил гэж дарамт шахалт үүсэж эхэлсэн. Намайг улаан бүсээс гарахад ийм асуудал яригдаад байхаар нь би газрын даргад хэлсэн. Би өөрөө ахлах сувилагч гэхдээ миний хувьд хийгээгүй ажил гэж байхгүй. Байгууллагад ажлын байрны дарамт үүсгээд ажиллахад бэрхшээлтэй байсан. Улаан бүсээс гарч ирээд бүх хууль дүрмийн дагуу амралтаа эдэлсэн. 7 сарын эхээр миний амралтын хугацаа байсан. Наадмын дараа нэгдсэн журмаар постон дээр гардаг байсан. Тэрний илүү цагийг эдлээд би цалингаа аваад дуусгасан. 202******* оны 8 дугаар сарын сарын 0*******-ний өдрөөс ажиллах сонирхол байхгүй дарга ажлын байрны дарамт үүсгээд байхаар нь 8 сарын *******-ээс өөрийн хүсэлтээр 2 сарын чөлөө авсан. 9 сарын сүүлээр ажилдаа орно гээд 2,******* хоногийн өмнө ирэхэд шууд *******0 дугаар сарын 0*******-ний өдрөөс ажлаас хална гэсэн. 202******* оны *******0 дугаар сарын 0*******-ний өдөр миний халагдах тушаал гарсан. Би халагдах тушаалаа өөрөө очиж аваагүй хүнээр авхуулсан. эмчийн төрсөн дүү сувилагч юм. Манай эмнэлэгт 20 гаран жил хамт ажилласан мэргэжил нэгтэй хүн байгаа. Яагаад ахлагч сувилагчаа залуу хүнээр тавьдаггүй юм гэсэн асуудал намайг улаан бүсэд байхад гарсан. Гараад ирэхэд намайг ээлжийн сувилагчаар ажиллуулна гэж хэлсэн. Надад хэд хэдэн удаа ажлын байрыг чинь солино гэж хэлж байсан атлаа тушаалаа гаргаж өгдөггүй байсан. Би цаг бүртгэлийг нээх анзаараагүй. Хэцүү зүйл болоод байх шиг байна. Би тэтгэврийн хүн хамт олонтойгоо зохицоод яваад байсан энэ хүн одоо ямар бодолтой байгаа юм болдоо. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******999 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. *******999-2002 оныг хүртэл ******* суманд сүрьеэгийн эмчээр ажиллаж байгаад Сэлэнгэ аймагт ар гэрийн шалтгаанаар *******8 жил ажилласан. Миний бие ******* сумын Засаг дарга П.Бямбалхагвын ******* сумын д нөхцөл байдал хүнд байна, хүн хүч хүрэлцэхгүй байна гэсэн хүсэлтийг нь хүлээн авч 202******* оны 6 сарын 2*******-ны өдрөөс ******* сумын д ажиллаж эхэлсэн. Тэр үед улаан бүсэд нэг эмч, нэг сувилагч, нэг асрагч орсон байсан. Тахлын 2 дугаар давалгаа эхлээд *******0 гаруй хүн өвдсөн байсан. Тухайн үед би эмнэлгийн халдвар хамгаалал хэр байгаа талаар ажиглаад өөрөө улаан бүс рүү хувцсаа өмсөж ороод хэвтэж байсан хүмүүсийг эмчлээд боломжийн түвшинд ажиллаж байсныг хараад гарч ирсэн. Энэ үед намайг та улаан бүс рүү орох ёсгүй, та яагаад шууд улаан бүс рүү орсон юм бэ гэсэн. Өмнө нь би Сэлэнгэ аймгийн д ажиллаж байхдаа улаан бүс рүү орж, гарч үйл ажиллагааг хянадаг байсан. ******* сумын ийн эмч, сувилагч нар халдвар хамгааллын дэглэмээ барьдаггүй, амны хаалтаа зүүдэггүй, ажлын цагийн бүртгэл гэж байхгүй, ажлын цагийн график гэж байхгүй. ******* сувилагч ажиллаж байхад маргааш чи гар, дараа нь чи гар гэсэн зүйл ярьдаг. Би олон жил ажиллахдаа ийм зүйл харж байгаагүй. Сэлэнгэ аймгийн ийн систем үнэхээр сайн ажиллаж байсан. Тийм учраас би ******* сумын д тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан. *******ийн хувьд *******5 жил эрүүл салбарт ажилласан. Энэ хүн тахилын үед ажиллахад хамгийн эрсдэл бүхий хүн. Улаан бүсэд ажиллуулах ёсгүй хүн байсан. Тухайн үед би Уранчимэг эмч яагаад хамгийн түрүүнд энэ хүнийг улаан бүс хүү оруулсан юм бол гэж гайхаж байсан. Яагаад гэвэл энэ хүн халдвар авах эрсдэл үүсвэл яах юм. Хамгийн түрүүнд залуу сувилагч ажиллуулах ёстой байсан. Эмнэлэг дээр өдөрт 2 сувилагч ажиллуулдаг байсан. Уул нь 2 сувилагч ажиллах ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл эмнэлэгт өдөрт *******0 хүн л үзүүлэх гэж орж ирдэг. Иймээс сувилагч нарыг ажиллах ажлын цагийг багасга гэсэн шийдвэр ирсэн учир *******ийг ахлагч сувилагчаар биш ээлжийн сувилагчаар ажиллуулах шаардлага гарсан. Би энэ хүнтэй хамт ажиллахгүй гэж хэлж байгаагүй. Гэтэл улаан цайн миний өөдөөс уйлж хашхирч байсан. Эцсийн эцэст би ******* сумын ийн төлөө ирсэн болохоос би ардчилсан намын захиалгаар ирээгүй. 2400 хүнд буян үйлдэх гэж сурсан мэдсэн зүйлээ хуваалцах гэж ирсэн. Гэтэл энэ хүн над дээр удаа дараа орж ирж хашхирсан. Би байгууллагын дарга учраас энэ хүн надтай гэрээ хийж ажиллах ёстой. Энэ хүн *******5 жил эрүүл салбарт ажилласан нь үнэн. Үүргээ гүйцэтгэж байсан нь ч үнэн. Энэ хүн надтай гэрээ хийгүй. Би Уранчимэгтэй гэрээ хийсэн учраас чамтай гэрээ хийхгүй гэсэн. Дараа нь над дээр орж ирэхэд илүү цагаа авна гэхээр нь ав гэсэн. 8 сарын 0*******-нд орж ирэхдээ *******0 сарын 0*******-нийг хүртэл цалингүй чөлөө авна гэсэн. Магадгүй энэ хүнийг ажиллуулж байсан бол энэ хүний амь нас эрстэх аюултай байсан, би өөрөө мэдэж байна. 9 сард аймаар байсан. Манай сувилагч үхлүүт байхад аймгийн нэгдсэн Эмнэлэг авахгүй байхад бид нар гуйж байж өгсөн. Магадгүй миний гаргасан тушаалын ачаар энэ хүн амьд явж байхыг мэдэхгүй. Яг үнэндээ сумын газрыг тэр чигт нь хаясан. Ямар ч эм тариагаар хангаагүй, ямар ч тоног төхөөрөмж өгөөгүй. Тэнд ажиллаж байсан сувилагч нар 400 хүн эмчилсэн. ******* хүн нас барсан. Нэг хүн нас барахад ямар ч бэлтгэл байхгүй. Би хандах ёстой газарт нь хандсан. Би 50.000.000 сая төгрөг зээлж эм тариа авсан. Ингээд 420 хүн эмчилсэн. Энэ хүнийг халсан шалтгаан нь надтай ажиллахгүй гэсэн. Би Уранчимэг даргатай гэрээ хийсэн чи намайг халдаг хэн бэ гэсэн. Цар тахилын үед энэ эмнэлгийг зохицуулж, тодорхой хэмжээний цагийг өөрчлөх эрх надад байгаа. Би Засаг даргын тушаалаар томилогдож ажилд орсон. Би энэ хүний үйлдлээс болоод ажлаа өгөөд явах гэж байгаа. Эцсийн эцэст би хохирохгүй, энэ хүн ч хохирохгүй 2400 ард түмэн хохирно. Би өөрийгөө мундаг гэж байгаа юм биш. Би *******8 жил Сэлэнгэ аймагт ажилласан, мэргэжлийн хувьд өөрийгөө *******00 хувь гэж хэлж чадна. Ёс зүйн шаардлагын хувьд чанга байж магадгүй. Эцсийн эцэст хүн шаарддаг хүнтэй байж ажил нь явдаг. Би энэ хүнтэй өс хонзон байхгүй, энэ хэрэгт миний дүү ямар ч хамаа байхгүй. Энэ хүн өөрөө хэргээс халагдсан. Хөдөлмөрийн гэрээ хийхээс татгалзсан учраас би халсан гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 202*******.0*******.02-ны өдрийн ******* сумын , ******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, *******ийн 0*******597*******9 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******ийн 2077*******9 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******ийн *******5*******6************** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчаас: сайдын 202******* оны 227 тоот тушаал, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 202*******.02.0*******-ний өдрийн **************-0*******-006/*******0 дугаартай Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлага, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 202*******..**************-ны өдрийн **************-0*******-006/*******4 дугаартай Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлага, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай албан шаардлага, Дундговь аймгийн ******* сумын ийн Алдаа зөрчил мэдээлэх дэвтэр, Дундговь аймгийн Засаг даргын 202*******.0*******.0*******-ны өдрийн *******/*******58 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай албан тоот, Хөдөлмөрийн гэрээний загвар маягт, Төрийн албаны зөвлөлийн 2020.*******2.25-ны өдрийн 27 дугаартай Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай зөвлөмж, Дундговь аймгийн газрын 202*******.0*******.*******2-ны өдрийн *******66 дугаартай албан тоот, *******ийн өргөдөл, Дундговь аймгийн ******* сумын ийн Ажлын цаг ашиглалтын бүртгэл, цагийн график зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын эрүүл ийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ...******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа ажил эрхэлж байсан, *******ийн эрүүл байдал, ажилдаа гаргасан алдаа зөрчлийг харгалзан ажилтнуудын халдвар авах эрсдэлийг бууруулах зорилгоор түүний албан тушаалыг өөрчлөн ээлжийн сувилагчаар ажиллуулахаар шийдвэрлэн, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 7 дугаар зөвлөмж, аймгийн Засаг даргын 202******* оны *******/*******58 дугаар бүхий албан тоот, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тухай газрын даргын 202*******.0*******.*******2-ны өдрийн *******66 дугаар албан тоотын дагуу зайлшгүй шаардлагаар ажиллах ахмад настнуудтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийх шаардлагатай байсан боловч уг гэрээг надтай хийхгүй гэсэн тул уг үндэслэлээр ажлаас халсан гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ******* нь 20*******9 оны *******2 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 202*******.0*******.02-ны өдрийн ******* сумын эрүүл тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ******* жилийн хугацаатайгаар тус ийн ахлах сувилагчаар томилогдон ажиллаж байсан нь ******* сумын эрүүл тэй байгуулсан 202*******.0*******.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэтэл Дундговь аймгийн ******* сумын ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 202*******.*******0.0*******-ний өдрийн Б/20 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.*******, *******7 дугаар зүйлийн *******7.*******.*******, *******7.*******.4, Аймгийн Засаг даргын 202******* оны *******/*******58 дугаар албан тоотыг тус тус үндэслэн *******ийг ахлах сувилагчийн ажлаас халсан байна.
Дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тодорхойгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дэх заалтад нийцээгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******-ээс 40.*******.7-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай юм.
Хариуцагчийн төлөөлөгч ...шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг надтай байгуулахгүй гэсэн тул ажлаас халсан гэж тайлбарладаг боловч ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх 2 үндэслэлийг дурдсан нь хуульд нийцээгүй байна. Учир нь ажилтан, ажил олгогч нарын хооронд 202*******.0*******.02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний *******.2.8-д гэрээний хугацааг нэг жилийн хугацаатай байхаар заасан байхад гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажилтныг ажлаас халсан нь буруу гэж үзнэ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.*******-д энэ хуулийн *******6.*******.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар *******ийг Дундговь аймгийн ******* сумын ийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт ажилгүй байсан хугацааны ******* сар *******0 хоногийн цалин *******.*******96.9*******8 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааг ажлаас халагдсан хугацаа болох 202*******.*******0.0*******-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр /202*******.**************.**************/-ийг хүртэл тооцож байгаа талаар тайлбарласан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.******* дэх хэсэгт зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.
Иймд *******ийн нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг хариуцагч Дундговь аймгийн ******* сумын д даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Хөдөлмөрийн тухай хууль /*******999.05.*******4-ний өдөр батлагдсан/-ийн *******28 дугаар зүйлийн *******28.*******, *******28.*******.2-т зааснаар *******ийг ******* сумын ийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн томилсугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.*******, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн ******* сумын өөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин олговорт *******.*******96.9*******8 /нэг сая гурван зуун ерэн зургаан мянга есөн зуун гучин найман/ төгрөгийг гаргуулж *******т олгож, ажилтны нийгмийн болон эрүүл дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дундговь аймгийн ******* сумын д даалгасугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ