Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/207

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

 Иргэдийн төлөөлөгч                             Д.Сэлэнгэ,

 Нарийн бичгийн дарга                          Э.Анхбаяр,

 Улсын яллагч                                        Р.Мягмардорж,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    З.Г*******,

 Түүний өмгөөлөгч                                  Г.Амартүвшин

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                        С.Чинзориг,

 Шүүгдэгч Д.М******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д******* М*******т холбогдох 2431000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр С*** аймгийн А******* суманд төрсөн, 4* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл-2, эхийн хамт амьдардаг, Да** аймгийн Д*** сум ** дугаар баг ** дүгээр байр ** тоотод оршин суудаг гэх, урьд өмнө

2001 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 20000 төгрөгийн торгуулийн ял,

2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ,бие эрүүл, ухаан бүрэн гэх, Х******* овогт Д******* М******* /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д*******-Уул аймгийн Д******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сутай бааранд "намайг түлхлээ" гэх шалтгаанаар иргэн С.Э******* нүүрэн тус газар гараараа цохиж, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

мөн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр С*** аймгийн С сум * дугаар баг Шар **-н давхар байрны ** дугаар байрны ** дүгээр орцонд иргэн 3.Г урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар зэвсэг хэрэглэн хутгаар олон удаагийн үйлдлээр хутгалж эрүүл мэндэд нь "хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт" гэмтэл бүхий олон тооны шарх бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэх хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М******* мэдүүлэхдээ:  Д******* уул аймагт үйлдэгдсэн С.Э холбогдох хэргийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргахгүй.

Хохирогч З.Г учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Харин хуулийн зүйлчлэл буюу хүнийг алах гэмт хэрэгт яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, надад хохирогчийг алах санаа зорилго байгаагүй, би Г уулзаж учир зүйгээ олъё, ярилцъя л гэж бодож очсон. Би эрүүл байсан, надад бэлгийн замын өвчин халдаасан гэж бодож байна. Тухайн үед надтай уулзахгүй гэж маргасан нэг мэдэхэд л ийм зүйл болсонд харамсаж байна. Эмчилгээний зардлыг ял эдэлж байхдаа ажил хийж төлөх болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г******* мэдүүлэхдээ: Хохирогч З.Гэрэлтнаран нь  миний төрсөн эгч, цэцэрлэгт арга зүйч багшаар 20 гаран жил ажиллаж байгаа хүн. Өнөөдөр энэ хүний гарт харамсалтайгаар өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохироод байна. М******* нь  миний эгчтэй ганц нэг харьцаж байсан нь үнэн, тэгэхээс байнга хамт байгаагүй, бидний хувьд танихгүй энэ хүнтэй харьцаж байгаагүй. Эгч маань надад бүх зүйлээ  ярьдаг, энэ хүнтэй 2024 оны 8 дугаар сараас хойш уулзаагүй гэж хэлсэн. Эгч Гэрэлтнаран энэ хүнд олон удаа хутгалуулж 2024 оны 2 дугаар сараас хойш байнгын эмчилгээтэй тэргэнцэртэй байж байгаад, одоогоос жаахан явдаг болсон ба охин нь гадаадад сурдаг зээл хүүтэй учир  аргагүй эрхэнд сая 9 дүгээр сарын дунд үеэс ажилдаа орсон. Мөн байгууллагаас нь олон жил ажилласан байдлыг нь харгалзан ажилд нь оруулаад байгаа. М*******т маш их гомдолтой, миний эгчийг гүтгэж байна. Юун өвчтэй гээд яриад байгаа юм бэ, хэрэв миний эгч өвчтэй байсан бол сая энэ их эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хооронд шинжилгээгээр тэр өвчин нь гардаг юм байгаа биз дээ, эрүүл гэж байгаа шүү дээ. Одоо Д.М*******аас түрүүчийн шүүх хурлын үед эмчилгээний зардал 9.284.590 төгрөг, цалингийн зөрүү 6.983.370 төгрөг,   охин нь Ирланд улсаас ирж  ээжийгээ сахисан, мөн сургуульдаа сурч чадаагүй учир түүний төлбөр 12.444.490  төгрөг  зэргийг нэхэмжилсэн, одоо нэмж 2024 оны 6 дугаар сарын шүүх хурлаас хойших эмчилгээний зардал, цалингийн зөрүү 5.345.870 төгрөг нэмэгдэж байна. Ингээд бүгд 34.058.000 төгрөг болж байгаагаас М*******аас 4.000.000 төгрөг өгснийг хасаж тооцоод 30.058.000 төгрөгийг  одоогийн байдлаар нэхэмжилж байна .Эгч маань сэтгэл санааны хувьд маш их дарамттай хүнд байгаа тул сэтгэцэд учирсан хохирлыг хуулийн дагуу гаргаж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-25 дугаар хуудас/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-41 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-50 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Г 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:...би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад ажлын газрын Уянга гэж эмээтэйгээ явж байгаад “Баян” хүнсний дэлгүүрийн хажууд очоод бид 2 салсан. Би алхаад гэртээ очоод 30-40 минут байж байхад манай ажлын газрын эмэгтэй Урангоо над руу залгаад хадмын дэлгүүрээс юм зээлээр аваад өгөөч гэж гуйхаар нь гэрээсээ гарахаар хувцас өмсөөд хаалгаа онгойлгоод гарахад үүдэнд Д.М******* зогсож байсан. Д.М******* “Чи миний өгсөн бэлгийг авсангүй чамтай уулзаж ярилцъя гээд гараас барихаар нь би “уулзах шаардлага байхгүй гэж хэлээд хаалгаа түгжээд буух гэхэд М******* орж, гараас зуураад гэрт чинь ороод ярилцмаар байна гэж хаалга онгойлгоод намайг гэр лүү оруулахаар чирэхэд нь би оролгүй 2 гараараа гараа алдлаад хаалгаар орохгүй зогсоход М******* манай гэрийн үүдний өрөөнд ороод намайг татаж байсан. Намайг гэнэт нүүр толгой руу хэд хэдэн удаа алгадаж цохиод үснээс зулгаахад нь би гарыг нь тавиулаад хөлөөрөө жийхэд гар нь тавигдахаар би доошоо шатаар зугтааж буухад М******* араас ирээд үснээс зулгаагаад дахиад хэд бие рүү болон толгой цохиж алгадахаар нь би эсэргүүцээд гарыг нь тавиулах гэхэд “чамайг хутгалчихъя” гэж М******* хэлээд гараа далайхад нь би эргээд харахад нуруу руу цохих шиг болсон. Би эргээд харахад миний хөл мэдээ алдаад нугалраад унасан. Цээж болон гарыг унасан хойно цохих шиг болсон. Бодвол хутгалсан биз. Хутгалагдаж байгааг халуу дүүгээд шингэн юм урсаж байгаагаар мэдсэн. Эхэндээ цохиж байна гэж ойлгож байсан. Унасан хойно хэд хэдэн удаа дээрээс цохисон, бодвол хутгалсан байх. Тэгээд шууд доошоо гүйгээд явсан. Би М******* явсан хойно туслаарай гэж орилсон, тэр үед 1 давхрын залуу надад тусалж байсан. Миний нуруу руу 2-3 удаа цохсоны дараа миний 2 хөл мэдээгүй болоод эргээд харахад миний урдаас цохих /хутгалах/ хоёрын нэгийг хийхэд би гараараа хааж тэмцэлдэх гэж оролдоход цохиод гараа саваад байсан. Би хөл дээрээ тогтож чадалгүй хэвтэхэд миний баруун гар луу хутгалаад баруун гар мэдээгүй гараа даахгүй болоход намайг дахиад цохиход би зүүн гараараа хаахад зүүн гарын алганаас цус гарч байгаа нь мэдэгдсэн мөн баруун гараа даахгүй учраас зүүн гараараа хааж байхад миний зүүн хэвлий цээж орчим хутгалсан. Би зүүн гараа урдаа бариад бас баруун гараа багахан өргөөд хааж байхад хэд хэдэн удаа хутгалсан. Миний мэдэж байгаа зүйл энэ байна. Би урьд өмнө М*******тай уулздаг байсан. М*******ын зан байдал ширүүн, намайг хүмүүстэй хардаад хэрүүл хийгээд байнгын дарамтад байлгаад байхаар нь би энэ хүнээс салахаар шийдээд уулзахгүй байхыг хичээж зайгаа барьдаг болсон. Надтай танилцаад удаагүй авир нь мэдэгдээд ирэхээр уулзахгүй гэхэд уурлаад араас хөөгөөд байдаг байсан. Тэгсэн нэг өдөр намайг орц дотор хоолойг минь боогоод хэрүүл хийгээд байхаар нь цагдаад дуудлага өгч шалгуулсан, түүнээс хойш уулзахгүй байгаа. Өнөөдрөөс 3 хоногийн өмнө 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ажил дээр улаан хайрцагтай зүйл жижүүрээр дамжуулж надад өгүүлсэн. Би М******* луу залгаж энийгээ ав гэхэд авахгүй гэсэн. Дараа өдөр нь буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би цайны цагаараа машиндаа суугаад гэртээ ирэхэд араас М******* машинтайгаа ирэхээр нь би нөгөө өгсөн зүйлийг нь аваад М*******ын машины арын суудал руу шидээд “чи энийгээ ав, энэ хэрэггүй” гэж хэлсэн. М******* намайг өөртэй нь уулзахгүй, өгсөн юмыг нь авахгүй болохоор уурлаад намайг хутгалсан. Надад ямар нэгэн юм хэлээгүй, уулзана гэсэн би уулзахгүй гэсэн тэгсэн чамайг хутгална гээд л шууд хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.У 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ... Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн ажилладаг С сумын 3 дугаар цэцэрлэг дэх ажилдаа яваад орой 17 uar өнгөрч байхад ажил тарсан юмаа. Би ажлаасаа 17 цаг 30 минутын орчим гарсан. Би ажлаасаа гарах үед манай ажлын арга зүйч 3. Г хамтаар гарсан. Учир нь бид нэг зүгт явдаг юмаа. Ингээд бид хамт алхаж байгаад С сумын ** дугаар багт байх "Б**" нэртэй дэлгүүрийн орчим байдаг уулзвараар би гэр рүүгээ салаад явсан. Харин 3. Гэрэлтнаран цаашаа С сумын 6 дугаар багт байх гэр рүүгээ ясан юм. Биднийг салах үед цаг 17 цаг 40 минут орчим л болж байсан байх. Би гэртээ 17 цаг 46 минутын орчим ороод байж байтал 19 цаг 06 минутад манай ажлын Х У залгаад "Гэрэлтнаран чинь хүнд хутгалуулчихсан байна гэж байна" гэж хэлсэн. Үүний дагуу би Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 70 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Э 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...  Гэрэлтнаран миний амьдардаг С сум **-р байг Шар таван давхрын ** дугаар байрны 0** орц ** давхарт ертөнцийн зүгээр зүүн талын хаалганд амьдардаг эмэгтэй байгаа юм. Түүнийг зүс таних бөгөөд дотно харилцаа байхгүй. Мөн түүнийг Баян авгайн дэлгүүрийн эмгэн Ц бэр гэдгийг нь мэднэ. Би С сум 6-р баг Шар таван давхрын 5 дугаар байрны 01 орцны 1 давхарт 1 тоотод амьдардаг бөгөөд өнөөдөр 18 цаг 30 минутын үед гэрээсээ дэлгүүр орох гээд гарсан бөгөөд тэгсэн орцонд дээд давхраас эмэгтэй хүн туслаарай гэж орилохоор нь юу болсон юм бол гээд дээшээ шатаар гартал 2 болон 3 дугаар давхрын дунд хэсэг буюу шатгүй хэсэгт 3 давхрын Гэрэлтнаран толгой хэсэг ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан, зүүн гар нь цус болсон, толгойных нь харалдаа шалан дээр цус гоожиж тунасан байдалтай дээш хараад хэвтэж байсан. Тэгээд би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар тодруулж асуухад надад туслаарай хөл өвдөөд босож чадахгүй байна гэж хэлэхээр нь би шалан дээрх цусыг харсан байсан учир түүнд та түр хүлээж байгаарай, хүн дуудаадахъя гээд доошоо 2 дугаар давхрын айлын хаалгануудыг цохиод хүн байна уу? туслаарай гэхэд хүн байхгүй байх шиг байсан тэгэхээр 1 давхрын гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулдаг Цэвээнжав эгчийн мөн нэг бэр нь болох эмэгтэй рүү ороход тэрээр байж байсан бөгөөд би түүнд хандан танай нэг бэр чинь 3 давхарт хүнд зодуулсан юм шиг хэвтэж байна та хурдан гараад ир гэж хэлээд орцноос гараад Баян авгайн дэлгүүр буюу Цэвээнжав эгчийн дэлгүүр рүү ортол Цэвээнжав эгч ганцаараа сууж байхаар нь түүнд хандан танай бэр чинь 3 давхарт хүнд зодуулсан байна хурдлаарай гэж хэлсэн. Тэгээд би буцаад орцныхоо 3 дугаар давхар руу гарах үед 1 давхарт дэлгүүр ажиллуулдаг Цэвээнжав эгчийн бэр гараад ирсэн байсан бөгөөд тэрээр Г сандарсан байдалтай юм асууж байсан бөгөөд тухайн үед Гэрэлтнаран хариулаад байсан гэхдээ юу гэж хариулж байгааг нь сонсоогүй. Би Гэрэлтнаранг юу гэж хариулж байгааг сонсоогүй учир манай орцны 1 давхарт дэлгүүр ажиллуулдаг Цэвээнжав эгчийн бэрээс юу болсон юм бэ? гэж асуухад "хэд хоногийн өмнөөс эгчийг хүн дагаад байсан юм аа" гэж хэлсэн өөр зүйл надад хэлээгүй би асуугаагүй. Тэгээд би 1 давхарт дэлгүүр ажиллуулдаг Цэвээнжав эгчийн бэрээс “чи түргэн, цагдаа дуудсан юм уу” гэж асуухад дуудсан гэж хэлсэн. Би эмнэлэг ирэхээс өмнө гэрээрээ ороод хөвөн, бинт, ариутгалын спирт аваад буцаад Гэрэлтнаран дээр очоод түүнийг хэрэглэх гээд яах учраа мэдэхгүй байж байтал түргэн тусламж ирсэн. Түргэн ирээд Гэрэлтнаранг нацилкан дээр хэвтүүлээд аваад явсан. Би нацилкнаас нь өргөлцсөн. Гадаа харанхуй, орц гэрэлгүй байсан учир үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Гэхдээ Г ерөнхий байдал нь харагдаж байсан. Мөн Г гэрийн хаалга нь онгорхой байсан. Толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан, зүүн гар нь цус болсон, толгойных нь харалдаа шалан дээр цус гоожиж тунасан байдалтай дээш хараад хэвтэж. Гадуураа куртиктэй, дотуураа гэрийн утлагын хувцастай, хөлдөө юу өмссөн байсан талаар мэдэхгүй байна гэхдээ нацилкан дээр ачихад гутал, углааш байхгүй оймстойгоо байсан. Хувцас болон биеийн бусад хэсэг нь цус болсон байсан эсэх талаар би хараагүй орц харанхуй мөн би сандарч тэвдсэн сайтар тогтож хараагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С сумын 3 дугаар цэцэрлэгийн жижүүрийн үүргээ гүйцэтгээд байж байхад 175-180 см орчим өндөртэй 45-55 гаран насны залуу орж ирээд надад ууттай зүйл өгөөд “энийг Г өгчхөөч” гэж хэлээд гараад явсан. Би авсан ууттай зүйлийг цэцэрлэгийн 2 давхарт Г өрөөнд оруулж “энийг өөрт чинь хүн өгүүлж байна” гэж хэлээд гараад явсан. Удаагүй миний оруулж өгсөн ууттай зүйлийг авч гарч ирээд цэцэрлэгийн хашаанаас гараад хэсэг хугацааны дараа орж ирээд надад хандан "дахиад юм өгвөл битгий аваарай" гэж хэлсэн. Ууттай зүйлээ буцаад барьж орж ирсэн үү яалаа тэрийг сайн санахгүй байна. Тэнд ямар Гэрэлтнаранг хараад л суугаад байна гэж юу байх вэ. Тэр өдрөөс 2 хоногийн дараа Гэрэлтнаран гэмтсэн гэж сонссон. Ууттай зүйл оруулж "энийг өөрт чинь хүн өгүүлж байна" гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. Тухайн үед нүүр царайнд нь ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Би цэцэрлэгийн гадаа манай ажилчдын машин зогсож байдаг учраас би анзаарч харж байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 75 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Э 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Би өнөөдөр 18 цаг 30 өнгөрч байхад өөрийн ажиллуулдаг “Титэм” нэртэй дэлгүүрт сууж байтал манай дэлгүүрт хар өнгийн саравчтай малгай, гүн ногоон өнгийн болеберон куртиктэй дотуураа цэнхэр өнгийн юүдэнтэй цамц өмсөж юүдэнгээ куртикнийхээ гадуур гаргачихсан, цэргийн ногоон өнгийн олон карматай өмд өмссөн, 40-50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд өөрийнхөө утсаар интернэт банк руу орох гэсэн юм чи ороод өгөөч гээд ахынх нь 1 нүд хардаггүй юм гээд утсаа надад өгөхөөр нь би утсанд нь нэвтрэх кодыг нь асуутал буруу зөв хэлээд байхаар нь би “болохгүй байна” гээд буцаагаад өгсөн. Тэгээд тэр ах ямар нэг зүйл авалгүй гараад явчихсан. Харин тэр ах манай дэлгүүрийн шилэн хаалгаар байн байн гадагшаа хараад байсан бөгөөд манай шилэн хаалга нь хойшоогоо шарын 5 дугаар байрны 1 дүгээр орц руу эгц харсан байдаг юм. Тэр ах ганцаараа орж ирсэн. Бага зэрэг архи үнэртүүлчихсэн байсан. Манай дэлгүүрээр урьд өмнө орж ирж байгаагүй, харж байгаагүй хүн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 77 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.У 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...би ажлаа тараад нөхөртэйгөө хамт ажлын газрын Урангуаг ажил дээрээс гэрт нь хүргэж өгчхөөд замаараа Г дэлгүүрээс ээмэг авахаар дэлгүүр рүү очтол ээж нь дэлгүүртээ байсан. Нөхөр бид 2 хар өнгийн 6*** С*** улсын дугаартай приус-20 маркийн машин дотроо орцных нь үүдэнд хүлээж зогсож байсан. Тэгээд би Гэрэлтнаран эгчтэй 18:21, 18:25 цагуудад ярихад “дэлгүүр нь онгорхой байна уу” гэж асуухаар нь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд зогсож байтал гарч ирэхгүй байсан ба тэдний гадаа түргэний машин ирээд Гэрэлтнаран эгчийг ээж аав нь сандраад гүйгээд байхаар нь бид хоёр тэдний гэрт асуудал гарсан байна гэж бодоод яваад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.М 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...Би Г С сумын ** дугаар цэцэрлэгт 4 сараас хойш хамт ажиллаж байна. Урьд нь мөн 2 жил хамт ажиллаж байсан, бид хоёр шар таван давхрын 1 орцонд хамт амьдардаг манайх 5 давхарт амьдардаг. 2 хоногийн өмнө буюу шинийн 4-ний өдөр би гэрээсээ зээ охинтойгоо 08 цаг 10 минутын үед гараад байрны хажуу талын Буянт рашаан эмийн сангийн урдуур гарч 5 дугаар байрны булангаар ард талын зам руу гараад явж байтал хар өнгөтэй приус маркийн машин хажууд зогссоноо жолооч талын шил нь буугаад хаа явах гэж байгаа юм гэж асуухаар нь 3 дугаар цэцэрлэг явах гэж байна гэж хэлсэн. Жолооч залуу нь суучих гэхээр нь ард талын хаалгыг онгойлгоод охиноо түрүүлж суулгаад ард талаас нь би суусан юм. Улмаар хөдлөөд явж байтал жолооч залуу та хүүхдээ хүргэж өгөх гэж байсан юм уу? Та тэндээ ажилладаг уу гэхээр нь тийн гэсэн чинь юу хийдэг юм гэсэн. Би багш хийдэг гэж хэлэхэд Гэрэлтнаран тэнд ажилладаг биз дээ гэж хэлсэн. Баргийн хүн Гэрэлтнаранг бүтэн нэрээр нь дууддаггүй Гээгий гэж дууддаг. Тэгснээ танайх хүүхэд авах уу гэсэн би авна шүү дээ гэсэн чинь Гээгий машинтай юу гэсэн. Машинтай машинтай гэж хариулсан чинь Гээгий машинтай юу гэсэн. Машинтай гэсэн чинь дахиж дугараагүй. Уг яриа хаш дэлгүүрийн ойролцоо болсон. Тэгээд би цэцэрлэгийн гадаа хүргүүлээд баярлалаа гээд буусан. Уг хүн надаас таксины мөнгө аваагүй. Би уг хүнийг өмнө нь харж байгаагүй танихгүй хүн. Тэгээд орой нь ажлын цаг тарахад Гэрэлтнаран намайг хамт явах уу гэж асуусан. Тэгээд би түүний машинд суутал дахиад тэр хүнтэй таарал юм яриад хэрэггүй машинд суугаад хэрэггүй гэж хэлсэн. Мөн намайг хэдэн жилийн өмнөөс хамт амьдаръя сууя гэж хэлээд байсан залуу юм байна лээ архи уудаг гэж хэлсэн. Тэгэхээр нь янадаа гэж хэлээд байрны гадаа буусан. Дахин уг залуугийн талаар ярилцаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2984 тоот шинжээчийн “ 3.Г биед хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх бүхий гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, цус хуралт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 4. Хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д, цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул тус тус гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун бугалгын мэдрэл тасарсан шарх, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуу, хүзүүний зүүн урд хэсгийн шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна”  гэх дүгнэлт /хх-ийн 107-112 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №17/24 дугаартай: “1.Дашдондог овогтой М******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл болно. 2. Дашдондог овогтой М******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаар өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан эсэхийг тогтоох боломжгүй болно 3. Дашдондог овогтой М******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэх чадвартай. 4. Дашдондог овогтой М******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. 5. Дашдондог овогтой М******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, эрүүл учир албадан эмчилгээ шаардлагагүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 120 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 855 тоот шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн өнгийн цамцны урд талд үүссэн 540мм, 680мм хэмжээтэй гэмтлүүд, майкны урд талд үүссэн 380мм, 20мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд, цагаан өнгийн хөхний даруулгад 70мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдтэл байна. Хөх эрээн өнгийн цамцны ар талд үүссэн 23мм, 24мм, 15мм хэмжээтэй гэмтлүүд, майкны ар талд үүссэн 23мм, 28мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдтэл байна. Бусад хувцас гэмтэлгүй байна”  гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 125-133 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1339 тоот шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн "Д.М*******" гэж хаягласан "С00536224" гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн "Д.М*******" гэж хаягласан "С00536224" гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. 3. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 137-138 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1340 тоот шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Г ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 142-144 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1341 тоот шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Г ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 147-149 дүгээр хуудас/,

Хохирогч З.Г өвчний түүх, эмнэлгийн баримтууд /хх-ийн 245-250 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 1-50 дугаар хуудас/,

Хохирогч З.Г эмчилгээний холбоотой төлбөрийн баримтууд /2 дугаар хх-ийн 51-61, 151-164 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Э******* 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 01 цагийн орчим ганцаараа Д******* сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Сутай" бааранд ганц пиво уугаад, жаахан вальс эргээд гарья санаатай ороод бүжиглэж байсан юм. Гэтэл ороод удалгүй бүжгийн талбай дээр бүжиглэж байтал миний ард нэг залуу газар унахаар нь эргээд харсан чинь тэр бааранд миний ширээний арын ширээнд сууж байсан залуу нэлээн согтуу байхаар нь ширээн дээр нь аваачих санаатай татаж босгоод эргээд хартал нэг залуу шууд намайг цохиод унагачихсан. Тухайн үед миний уруулаас цус гараад ариун цэврийн өрөө орж угаачхаад гараад иртэл намайг цохисон залуу гараад явчихсан байсан. Тэгээд би баарнаас гарч ирээд шууд эмнэлэг орж үзүүлээд эмнэлгийн бичиг аваад танай байгууллагад гомдол гаргаж байна. Миний дээд уруул 2 сэтэрч 8 оёдол тавиулсан, үүдэн нэг шүд хугарсан байна. Би тухайн залууг урд өмнө харж байгаагүй, тэр залуу миний уруул хэсэг руу гараараа нэг л удаа цохисон. Халимаг үстэй залуу байсан сайн дүрсэлж хэлж мэдэхгүй байна. Тухайн залууг би дараа харвал танина, бааранд байсан хүмүүс намайг цохисон гэх залууг таних юм яриад байсан” /2 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Х 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 00 цагийн үед ажил дээрээ байж байхад 2 залуу гаднаас орж ирээд 8 дугаар ширээ дээр өндөр нам хоёр залуу суусан тэгээд 0,75 соёрхол архи аваад сууж байсан чинь намхан залуугийн эхнэр бололтой эмэгтэй гаднаас орж ирсэн тэгээд цуг сууж байгаад дахиж 0,5 гарамтай соёрхол архи аваад уугаад манай бааранд бас сууж байсан найзууд нь бололтой 3 эмэгтэй ширээн дээр нь ирж цуг суусан тэгж байгаад бүжгийн талбай бүжиглэж байсан чинь нөгөө 8 дугаар ширээн дээр анх суусан өндөр нам 2 залуугийн өндөр залуу нь бүжгийн талбай дээр зүгээр бүжиглэж байсан хүнийг цохиод унагаасан тэгээд би наанаас нь очтол унагасан залууг босгож байсан залууг дахиад цохиод авсан тэгээд орилоод эмэгтэй хүн зодох гээд дайраад байхаар нь салгаж болиулсан байгаа, тэр өндөр залуу нийт зүгээр байсан 2 залууг цохиж аваад бааранд хэрүүл маргаан хийж байгаад нөгөө 2 залуу цуг ууж байсан энхэртэйгээ гараад яваад өгсөн, сүүлд цохиулсан залуу нь бие засах газар луу ороод цусаа угаагаад гараад ирсэн чинь уруул нь сэтэрсэн цус гарсан байсан тэр залуу миний шүд хаана байна гээд манай бааранд хайж байгаад шүдээ олоогүй гараад явсан тэр хэдийг гараад явсны дараа хүнгүй болоод манай баар хаасан байгаа, өөр зүйл болоогүйгэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Б 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гадуур ажилтай явж байгаад орой 18 цагийн үед Д******* сумын 5 дугаар багт байрлах "Сутай" нэртэй бааранд орох санаатай явж байсан чинь баарны хажууд таксинд явдаг М******* гэх залуу таарсан, тэгээд хамт бааранд орж архи ууж сууж байгаад тэнд байсан танихгүй хүүхнүүдтэй танилцаад сууж байсан тэгээд би согтсон, надтай хамт орсон М******* гэх залуу босоод явсан тэр үед би нэлээн согтуу байсан бид хоёр нийт цувуулж уусаар байгаад 3 шил архи уусан байсан тэгтэл М******* хэрүүл маргаан хийгээд түрүүлээд гараад явсан байсан, би М*******ыг хэзээ явсныг би мэдээгүй, тэр өдөр өөрөө яваад өгсөн байсан өөр зүйл болоогүй. М******* гэх залуу таксинд явдаг залуу байгаа М******* ганцаараа над шиг амьдардаг тэгээд мэндийн зөрөөтэй байдаг юмаа тэрнээс тийм сайн найзууд бишээ гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/,

Д*******-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 146 тоот шинжээчийн “1. С.Э******* биед дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 3. Дээрх дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл нь 11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/,

С.Э үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас №20240121 /2 дугаар хх-ийн 94-96 дугаар хуудас/,

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 101-103 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /2 дугаар хх-ийн 104-106 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “Би дээрх хэргийн улмаас хохирогч З.Г биед гэмтэл учирсантай холбоотойгоор 10 удаагийн үйлчилгээгээр нийт 12.969.900 төгрөгийн эмчилгээний төлбөрийн нэхэмжилмээр байна. Хохирогч С.Э******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор Д*******-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яралтай тусламжид 1 удаагийн үйлчилгээгээр нийт 31.500 төгрөгийн эмчилгээний төлбөр гарсан байна. Би энэ мөнгийг нэхэмжилж байна.гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 418 тоот шинжээчийн “1. Гэмт хэргийн улмаас 3.Гэрэлтнаран /РД: МЭ75072508/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж илэрч байна 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. 4. шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 136-137 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 195 дугаар хуудас/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 196 дугаар хуудас/,

Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 197, 200 дугаар хуудас/,

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 198-199 дүгээр хуудас/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 201 дүгээр хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 202-205 дугаар хуудас/,

Зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 206-218 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 219-237 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

   Шүүгдэгч Д.М******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д*******-Уул аймгийн Д******* сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сутай бааранд "намайг түлхлээ" гэх шалтгаанаар иргэн С.Э******* нүүрэн тус газар гараараа цохиж, дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр С*** аймгийн С сум 6 дугаар баг Ш** **-н давхар байрны *** дугаар байрны ** дүгээр орцонд иргэн 3.Г урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар зэвсэг хэрэглэн хутгаар олон удаагийн үйлдлээр хутгалж эрүүл мэндэд нь "хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт" гэмтэл бүхий олон тооны шарх бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэх хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Г 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 58-61 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.У 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн гэх мэдүүлэг, /хх-ийн 70 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Э 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 75 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Э 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 77 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.У 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.М 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2984 тоот шинжээчийн “ 3.Г биед хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх бүхий гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, цус хуралт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 4. Хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д, цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул тус тус гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун бугалгын мэдрэл тасарсан шарх, зүүн талын 6-р хавирганы хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуу, хүзүүний зүүн урд хэсгийн шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна”  гэх дүгнэлт /хх-ийн 107-112 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 855 тоот шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн өнгийн цамцны урд талд үүссэн 540мм, 680мм хэмжээтэй гэмтлүүд, майкны урд талд үүссэн 380мм, 20мм, 20мм хэмжээтэй гэмтлүүд, цагаан өнгийн хөхний даруулгад 70мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдтэл байна. Хөх эрээн өнгийн цамцны ар талд үүссэн 23мм, 24мм, 15мм хэмжээтэй гэмтлүүд, майкны ар талд үүссэн 23мм, 28мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдтэл байна. Бусад хувцас гэмтэлгүй байна”  гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 125-133 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1340 тоот шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Г ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 142-144 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1341 тоот шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Г ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 147-149 дүгээр хуудас/,

Хохирогч З.Г өвчний түүх, эмнэлгийн баримтууд /хх-ийн 245-250 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 1-50 дугаар хуудас/,

Хохирогч З.Г эмчилгээний холбоотой төлбөрийн баримтууд /2 дугаар хх-ийн 51-61, 151-164 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Э******* 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 74 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Х 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Б 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 78 дугаар хуудас/,

Д*******-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 146 тоот шинжээчийн “1. С.Э******* биед дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. 3. Дээрх дээд уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл нь 11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/,

С.Э үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас №20240121 /2 дугаар хх-ийн 94-96 дугаар хуудас/,

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 101-103 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 133 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 418 тоот шинжээчийн “1. Гэмт хэргийн улмаас 3.Гэрэлтнаран /РД: МЭ75072508/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж илэрч байна 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. 4. шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 136-137 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М*******ын үйлдсэн гэмт хэрэг нь тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  хохирогч З.Г биед олон тооны шарх бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан гэх хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Д.М******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч З.Гэрэлтнаранг алахыг завдсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.М******* 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогч З.Гэрэлтнаранг “уулзах шаардлагагүй” гэж хэлсний төлөө уурлаж, улмаар зэвсэг хэрэглэн хутгаар олон удаагийн үйлдлээр хутгалж, эрүүл мэндэд нь “хүзүүний ар доод хэсэгт нугасны хөндийд нэвтэрч нугас гэмтээсэн зүсэгдсэн шарх, баруун бугалгад мэдрэл тасарсан зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн нэвтэрсэн шарх, хий шингэн хуралдалт, зүүн 6-р хавирганы хугарал, зүүн дал, зүүн мөр, хоёр сарвуунд шарх, хүзүүний зүүн урд хэсэгт шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт”-тай олон тооны шарх бүхий хүнд гэмтэл учруулан алахыг завдсан хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзсэн.

Шүүгдэгч Д.М******* нь хохирогчийг олон удаа хутгалж, амь насанд аюултай олон тооны гэмтэл учруулсан гэмт үйлдлийн улмаас эрүүл саруул, ажил хөдөлмөр эрхэлж байсан хохирогч хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, баруун гар нь хөдлөх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй болтол хүнд гэмтээж алахыг завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож, энэхүү гэмт халдлага нь шүүгдэгчийн гэм буруугийн шууд санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлүүд шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “...хохирогч З.Г хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, харин хүнийг алахыг завдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед юу болсныг санахгүй байна, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэж маргасан дараах байдлаар үгүйсгэгдэнэ.

Энэхүү хэрэг учрал болохоос өмнө шүүгдэгч Д.М******* нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч З.Гэрэлтнаранг тодорхой шалтгаангүйгээр “орцонд хоолойг чинь боож алчихна шүү” гэж заналхийлж байсан бөгөөд хохирогч З.Гэрэлтнаран нь энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шүүгдэгч Д.М*******ыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байсан нь шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харилцаа, дээрх гэмт хэргийг төлөвлөж, санаатай үйлдснийг илтгэж байна.

Иймд шүүгдэгч Д.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэл байна гэж дүгнэсэн.

 

Иргэдийн төлөөлөгчөөс: “Шүүгдэгч Д.М*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэлт гаргаж уншин сонсгов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч Д.М******* нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Энхжаргал нь гомдолтой байна гэх боловч хэрэг баримтаар ирүүлсэн нэхэмжилсэн зүйлгүй байна.

Хохирогч З.Г хууль ёсны төлөөлөгч З.Г*******ээс шүүгдэгч  Д.М*******аас түрүүчийн шүүх хурлын үед эмчилгээний зардал 9.284.590 төгрөг, цалингийн зөрүү 6.983.370 төгрөг, охин нь Ирланд улсаас ирж ээжийгээ сахисан, мөн сургуульдаа сурч чадаагүй учир түүний төлбөр 12.444.490 төгрөг зэргийг нэхэмжилсэн, одоо нэмж 2024 оны 6 дугаар сарын шүүх хурлаас хойших эмчилгээний зардал, цалингийн зөрүү 5.345.870 төгрөг нэмэгдэж, бүгд 34.058.000 төгрөг болж байгаагаас М*******аас 4.000.000 төгрөг өгснийг хасаж тооцоод 30.058.000 төгрөгийг одоогийн байдлаар нэхэмжилж байна. Эгч маань сэтгэл санааны хувьд маш их дарамттай хүнд байгаа тул сэтгэцэд учирсан хохирлыг хуулийн дагуу гаргуулж авахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад эмчилгээний зардал 9.284.590 төгрөг, цалингийн зөрүү 6.983.370 төгрөг, мөн 2024 оны 6 дугаар сараас хойших эмчилгээний зардал, цалингийн зөрүү 5.345.870 төгрөг бүгд 21.613.830 төгрөгийг,

Харин шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 418 тоот шинжээчийн “1.Гэмт хэргийн улмаас 3.Гэрэлтнаран /РД: МЭ75072508/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж илэрч байна 2. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэж дүгнэлт гаргасан байх тул шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний болох 13.200.000 төгрөгийг гаргуулахаар;

 Нийт эмчилгээний зардал 21.613.830 төгрөг + сэтгэцэд учирсан хохирол = 13.200.000 төгрөг нийт  34.813.830 төгрөгөөс шүүгдэгч Д.М*******ын өгсөн 4.000.000 төгрөг хасаж тооцож 30.813.830 төгрөгийг шүүгдэгч Д.М*******аас  гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г*******т олгохоор шийдвэрлэсэн.

Харин охин нь Ирланд улсаас ирж  ээжийгээ ирж сахисан, мөн сургуульдаа сурч чадаагүй учир түүний төлбөр 12.444.490 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Гэвч  онгоцны зардал, бусад бичиг баримтыг ирүүлсэн боловч ямар нэг албан ёсны орчуулгагүй, хуулийн шаардлага хангахгүй байх тул шүүх энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй үлдээж, иргэний журмаар нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч З.Г биед гэмтэл учирсантай холбоотойгоор 10 удаагийн үйлчилгээгээр нийт 12.969.900 төгрөг, хохирогч С.Э******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор Д*******-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжид 1 удаагийн үйлчилгээгээр нийт 31.500 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилсэн ба дээрх эмчилгээний зардлыг шүүгдэгч Д.М*******аас гаргуулж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хохирогч З.Гэрэлтнаран, С.Энхжаргал нараас энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Д.М*******ыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд,  мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байх тул;

 шүүгдэгч Д.М*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял,

-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  12 /арван хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 40 хоног буюу 1 сар, 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 12 жил, 1 сар, 10 хоногийн  хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан.

Шүүгдэгч Д.М*******т эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.М*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 230 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалах, хар өнгийн хутганы хуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х******* овогт Д******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч С.Э******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хохирогч З.Гэрэлтнаранг онц харгис хэрцгий аргаар алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.М*******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 40 хоног буюу 1 сар, 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жил, 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М*******т оногдуулсан 12 жил, 1 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч  Д.М*******ын  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 230 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн архивд хадгалах хугацаа дуустал хавсарган хадгалах, хар өнгийн хутганы хуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М*******аас хохирогчийн эмчилгээний зардал, цалингийн зөрүү 21.613.830 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 13.200.000 төгрөг, нийт 34.813.830 төгрөгөөс /21,613,830+13,200,000=34,813,830 төгрөг/ шүүгдэгчийн нөхөн төлсөн 4.000.000 төгрөг хасаж тооцож, 30.813.830 /гучин сая найман зуун арван гурван мянга найман зуун гучин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Д.М*******аас гаргуулж, хохирогч З.Г хууль ёсны төлөөлөгч З.Г*******т олгох, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 12.969.900 төгрөг, Д*******-Уул аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 31.500 төгрөгийг шүүгдэгч Д.М*******аас тус тус гаргуулж олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогч З.Г хууль ёсны төлөөлөгч З.Г*******ийн гаргасан хохирогчийн охины сургалтын зардал 12.444.490  төгрөгийн  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

9.Хохирогч З.Гэрэлтнаран, хохирогч С.Энхжаргал нараас энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргаж, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  болохыг дурдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.МӨНГӨНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ

                                               ШҮҮГЧ                                Р.БАЯРХҮҮ