| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00171/И |
| Дугаар | 154/ШШ2021/00212 |
| Огноо | 2021-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 154/ШШ2021/00212
| 2021 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 154/ШШ2021/00212 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, РД:ПБ85091772,******* овогт*******ын*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух,******* овогт*******гийн*******ад холбогдох зээлээр худалдсан машины үнэ 2.300.000 / хоер сая гурван зуун мянган / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баатархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би УАЗ-469 маркын машиныг Х.Ганбатад 3.500.000 төгрөгөөр тохиролцож худалдсан. Х.Ганбат нь машины үлдэгдэл үнэ 2300.000 төгрөг өгөхгүй удаж байгаа тул Х.Ганбатаас 2.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1000.000 төгрөг болгож байгаа тул Х.Ганбатаас 1.000.000/ нэг сая/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ганбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Баатархүүгийн шүүхэд гаргасан тайлбартаа танилцлаа. Би Д.Баатархүүд 1.000.000 / нэг сая/ төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баатархүү нь 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х.Ганбат төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Баатархүүгийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хариуцагч Х.Ганбат төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баатархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51750 төгрөгийн 25875 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 25875 төгрөгийг хариуцагч Х.Ганбатаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Баатархүүд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ