| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00178/И |
| Дугаар | 154/ШШ2021/00213 |
| Огноо | 2021-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 154/ШШ2021/00213
| 2021 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 154/ШШ2021/00213 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, РД:*******,******* овогт*******гийн*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, Бөхчулуун овогтой*******д холбогдох 500.000 /таван зуун мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Насанбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Б.Баяртулга нь миний хүрэн халзан гүүг 2018 оны хавар Алтай сумын Алтангадас багийн иргэн Төмөрбаатарт зарсан байсан. Б.Баяртулга 2019 онд манайд ирээд буруугаа хүлээгээд 2.000.000 төгрөгөөр хохирол барагдуулахаар болж 1.500.000 төгрөгийг 5846027993 тоот дансанд шилжүүлсэн юм. Одоо үлдэгдэл 500.000 төгрөгийг өгөхгүй байх тул Б.Баяртулгаас 500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баяртулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Б.Насанбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэлийн шаардлага болох 500.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын дотор төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Насанбат нь 500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Баяртулга төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Насанбатын нэхэмжлэлийн шаардлага болох 500.000 /таван зуун мянга / төгрөгийг хариуцагч Б.Баяртулга нь 2021 оны 10 дугаар сарын дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Насанбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийн 7825 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 7825 төгрөгийг хариуцагч Б.Баяртулгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Насанбатад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ