Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 109

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч У.Мижиддорж,

Улсын яллагч Д.Оюунгэрэл,

Хохирогч Б.Баянцогт, О.Тогоонтөмөр,

Шүүгдэгч Н.Ганхүү түүний, өмгөөлөгч М.Энхжаргал,

Шүүгдэгч Б.Үүрийнцолмон, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Нямдалай,

Шүүгдэгч Г.Билэгтжаргал, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо, Н.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Ням-Очирын Ганхүү, Хорчин овогт Бүрнээбаатарын Үүрийнцолмон, Боржигон овогт Цогтбаатарын Мөнх-Эрдэнэ, Цагаан хуулар овогт Ганхуягийн Билэгтжаргал нарт холбогдох 201625031590 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар баг, Боргүвээ 3 дугаар хэсэг, гудамжны 144 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 264 дүгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 1 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Онход овогт Ням-Очирын Ганхүү (РД:РТ97010810)

2.Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 1-р баг Ивэн гэх газарт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Арцатын 14-11 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 264 дүгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 1 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Хорчин овогт Бүрнээбаатарын Үүрийнцолмон. (РД:МЮ96090118)

3.Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг эх, ах эгч дүү нарын хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5 дугаар баг, Боргүвээ 4 дүгээр хэсэг, гудамжны 104 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 4-7 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогтбаатарын Мөнх-Эрдэнэ (РД:МЮ94080713)

4.Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тээврийн дээд сургуулийн ТТ-2 курсын оюутан, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг, 11 дүгээр хэсэг, гудамжны 120 дугаар байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 2 дугаар хороо 10 дугаар хорооллын За байрны с-10 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан хуулар овогт Ганхуягийн Билэгтжаргал (РД:РТ97102153)

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар)

-Н.Ганхүү нь 2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, урьд нь энэ хэрэгт шийтгүүлэн ялтай байдалтай байхдаа давтан үйлдлээр, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нартай бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан, иргэн Б.Баянцогтын Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн,

-Б.Үүрийнцолмон нь 2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, урьд нь энэ хэрэгт шийтгүүлэн ялтай байдалтай байхдаа давтан үйлдлээр, Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нартай бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан, иргэн Б.Баянцогтын Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн,

-Ц.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү, Г.Билэгтжаргал нартай бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан, иргэн Б.Баянцогтын Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн,

-Г.Билэгтжаргал нь 2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан, иргэн Б.Баянцогтын Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

1.Н.Ганхүүгээс:-Энэ хэрэг гардаг өдөр найз Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал бид нар баарнаас гараад гэр гэрлүүгээ явах гэтэл таксины мөнгө байгаагүй. Тэгээд найзынхаа эхнэрт утсаар ярьж хэлэх гээд Г.Билэгтжаргал эхлээд зам гарсан. Тэгсэн хоёр залуутай тааралдаад утсаар ярих гэтэл нэг залуу нь Г.Билэгтжаргалыг дээрэлхээд байх шиг байсан. Тэгэхээр нь Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ бид гурав очоод юу болсон бэ? гэж асуухад Г.Билэгтжаргал энэ залуу намайг алгадсан гэсэн. Тэр залуутай Билэгтжаргал маргалдсан. Тэгсэн цаад талын дугуй засвараас хохирогч Баянцогт, Эрдэнэбилэг хоёр гарч ирэхэд би тэр дөрвийг хамт явж байна гэж бодсон. Тэгээд найз Ц.Мөнх-Эрдэнэ нь Баянцогттой маргалдаж байхад эхлээд маргалдсан хоёр залуу явсан байсан. Тэгээд Баянцогттой Мөнх-Эрдэнэ зодолдож байхад би салгасан. Эрдэнэбилэг гэх залуу нь Үүрийнцолмонтой маргалдаж зодолдож Билэгтжаргал салгасан. Тэрнээс би хохирогч Баянцогтын толгой руу чулуугаар цохиогүй. Харин зодооныг салгах явцдаа санамсаргүй цохисон гэв.

2.Б.Үүрийнцолмон:-Би энэ хэрэг гарсан өдөр гурван найзтайгаа баарнаас гарсан. Тэгсэн Билэгтжаргал зам гараад нэг хүний гар утсаар ярих гэсэн боловч тэр залуу Билэгтжаргалтай маргалдаад барилцаж аваад Билэгтжаргалыг цохисон. Тэгсэн дугуй засвараас 2 залуу гарч ирээд та нар нэг хүн дээр дөрвүүлээ болиочээ гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ нь хохирогч залуутай барилцаж аваад зодолдсон. Цаанаас Эрдэнэбилэг гэх залуу ирэхэд би барилцаж авахад Билэгтжаргал дундуур орж салгасан. Мөн би тэр залууг цохих гэж байгаад Билэгтжаргалыг цохисон. Тэрнээс би чулуу, мод бариагүй. Өөр зүйлгүй гэв.

3.Ц.Мөнх-Эрдэнэ:-2016 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед 7-н буудлын 17-р баарнаас 3 найзтайгаа гарсан. Тухайн үед бид нарт таксины мөнгө байгаагүй учраас найзынхаа эхнэр рүү яръя гээд хүнээс гар утас гуйхаар Билэгтжаргал зам гарсан боловч нэг хүнтэй маргалдсан. Тэгээд Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү бид гурав араас нь очоод юу болсон талаар асуухад Билэгтжаргал энэ залуу намайг алгадчихлаа гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд уучлаарай хөгшөөн, манай найз жоохон уучихсан байна, одоо ингээд салъя гэсэн чинь цаанаас хохирогч Эрдэнэбилэг, Баянцогт хоёр гарч ирээд нэг хүнийг дөрвүүлээ дээрлэхээд болиочээ гэсэн. Тэгээд би Баянцогттой барилцаж аваад Баянцогт ахын дүү нар боль гэхээр нь би “би чиний дүү байснаа санахгүй юм байна” гэж хэлсэн. Тэгэхэд манай найз хажуугаас орж ирээд Эрдэнэбилэгтэй барилцаж авсан. Тэр өдөр би чулуугаар цохиогүй. Өөр зүйлгүй гэв.

4.Г.Билэгтжаргалаас:-2016 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цагийн үед Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ бид дөрөв 7-н буудлын баарнаас гарсан. Гэвч бид нар таксины мөнгөгүй болоод Үүрийнцолмонгийн эхнэр рүү залгах гээд хүнээс гар утас гуйхаар зам гарсан. Тэгсэн өөдөөс хоёр хүн ирж байхаар нь ар талын хүнийг харахад урьд нь харсан хүн шиг санагдаад ахаа утсаараа ганц яриулаач гэхэд намайг шууд алгадсан. Тэгтэл цаад талын дугуй засвараас нэг залуу гарч ирээд нэгийн эсрэг дөрөв болиочээ гэсэн. Тэгсэн дугуй засвараас дахиад нэг залуу гарч ирсэн. Тэгээд эргээд хартал намайг цохисон хүн явсан байсан. Тэгсэн Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ нар намайг алгадсан ахтай Эрдэнэбилэг, Баянцогт хоёрыг хамт явж байна гэж бодоод маргалдах гээд байсан. Тэгэхээр нь би нэг залуу дээр нь очоод эд нар манай найзууд байгаа учраас найзуудаа аваад явлаа гээд эргээд хартал хойно зодоон болж байсан. Тэгээд яваад очиход Мөнх-Эрдэнэ нэг залуутай барилцаж авсан байхаар нь салгасан. Тэгсэн тэр хоёр залуу дугуй засвар руугаа гүйгээд орсон. Тэгэхдээ Баянцогт зам дагуу гүйгээд Үүрийнцолмон, Мөнх-Эрдэнэ хоёр хөөсөн. Ганхүү дугуй засварын хаалга түлхээд зогсож байсан. Надаас болж уг зодоон эхэлсэн бөгөөд манай найзууд намайг өмөөрч ирсэн. Тэр хоёр залуу бас намайг зодуулж байна гэж бодоод өмөөрч ирсэн. Тухайн үед надаас болж зодоон боллоо гэж гутарсан. Мөн цохиулсандаа бухимдсандаа дугуй засвар руу чулуу шидэж цонх хагалсан нь миний буруу тул хохирлыг төлж барагдуулсан. Өөр зүйлгүй гэв.

Хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

1.Б.Баянцогтоос:-Тэр өдөр яг юу болсон гэдгийг эхнээс нь мэдэхгүй. Би харсан үзсэн зүйлийнхээ талаар үнэн зөв мэдүүлгээ өгсөн байгаа. Мөн зодооны талаар таньж олуулах ажиллагааны явцад зураг харж байгаад мэдүүлгээ өгсөн. Одоо сайн хэлж мэдэхгүй байна. Болсон явдлын хувьд О.Тогоонтөмөр, Эрдэнэбилэг бид гурав дугуй засварт тоглоод сууж байсан. Тэгсэн манай хоёр найз бие засахаар гарсан. Гадаа шуугиан болоод байхаар нь гарсан чинь машины цаад талд бөөн залуучууд бужигнаж байсан. Тэгээд машинд суугаад цонхоор хартал 1 залууг блокон хашаа руу шахаад зогсчихсон нэг нь унагаагаад дээрээс нь өшиглөж байсан. Тэгэхэд Эрдэнэбилэг цаана нэг залуутай ярилцаж байгаад салгасан. Тэгээд дугуй завсар руугаа ороод цагдаа дуудсан. Одоо гомдол, санал байхгүй гэв.

2.О.Тогоонтөмөрөөс:-Тэр шөнө найз Эрдэнэбилэгийн хамт бие засахаар дугуй засвараас гарсан. Тэгээд бие засч байхдаа тэр дөрвөн залууг нэг залуутай маргалдаж байна гэж харсан. Тэгээд би Эрдэнэбилэгийг болиулчих гээд явуулсан боловч манай найз руу дайраад байх шиг болохоор нь би очоод “ахын дүү нар одоо боль, гэр гэр рүүгээ яв, хоорондоо зодолдоод хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхэд би Мөнх-Эрдэнэтэй хальт маргалдаж зодолдсон боловч хэн нь чулуугаар цохиж байгааг анзаараагүй. Уг үйл явц хурдан болж өнгөрсөн. Миний биед учирсан хөнгөн гэмтэл буюу хөмсгөнд учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг хараагүй. Учир нь би Мөнх-Эрдэнийг газар унагаагаад босоход цохисон тул хараагүй юм. Тэгээд цагдаа дуудахаар явсан. Гэхдээ миний хөмсөгийг чулуугаар цохисон. Хохирлоо авсан тул гомдол, санал байхгүй гэв.

              Хохирогч нараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

              1.Б.Баянцогтоос:-2016.07.31-ээс 2016.08.01-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байх дугуй засварын ажлаа хийж байгаад шөнийн 04 цагийн орчимд гадагшаа бие засах гээд найз Эрдэнэбилэгийн хамт гарахад манай дугуй засварын урдхан талд хэсэг залуучууд үл таних 1 залууг зодоод байх шиг байсан юм. Тэр үед Эрдэнэбилэг очоод уг залуусыг больцгоо гэж хэлээд зогсож байхад нь би явж очсон. Би уг 4 залууд хандаж олуулаа байж 1 хүнийг дээрэлхэж болохгүй гэж хэлээд, тэр үед /хх-16/ зурган дээр байгаа 3 номертой залуу “дөрвийн эсрэг дөрвүүлээ юм байна адилхан зодолдъё” гэж хэлэхээр нь би яах юм бэ ахын дүү гэж хэлэхэд 3 дугаартай Мөнх-Эрдэнэ гэх залуу нь “чам шиг ахыг мэдэхгүй юм байна” гээд намайг түлхэхээр нь “би цагдаад хэлнэ шүү” гэхэд Мөнх-Эрдэнэ гэх залуу “тэр цагдаа яадаг юм бэ, цагдаатай чинь ална шүү” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би буцаагаад түлхсэн. Тэр үед 1 дугаартай залуу болох Ганхүү нь намайг чулуугаар ар дагз хэсэг рүү цохиод зугтаахаар нь би хойноос нь хөөж очоод “чулуугүйгээр нүцгэн гараараа зодолдъё” гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ гэх залуу нь ирээд намайг зодох үед нь зөрүүлээд хальт цохиод дээр доороо ороод байх үед 2 дугаартай Үүрийнцолмон гэх залуу миний хамар луу нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би найз Эрдэнэбилэгээ дуудсан. Тэр үед манай найз ирэх үед уг 3 залуу зугтаах үед нь би Эрдэнэбилэгийн хамт дугуй засвар луу орох үед манай найз Тогоонтөмөр дугуй засварын гадна байсан машин дотроосоо гарч ирээд бид 3 дугуй засвар луу хамт орсон. Түүний дараагаар уг залуучууд дугуй засварын хаалга руу чулуу шидээд байж байх үед манай 2 найз Эрдэнэбилэг, Тогоонтөмөр нар зайлцгаа гээд уг залуучуудтай зодолдож байсан юм. Би тэр үед араас нь гараад Эрдэнэбилэгийг хөөж байсан Мөнх-Эрдэнэ гэх залууг араас нь барьж аваад унагаачаад босоход тэр 3-4 залуугийн хэн нэгэн нь миний зүүн хөмсөгийг чулуугаар нэг удаа цохиж гэмтээсэн юм...Ганхүү нь миний дагз руу чулуугаар цохисон, Үүрийнцолмон миний нүүр лүү чулуугаар, Мөнх-Эрдэнэ нь намайг барьж аваад ар талаас 1 удаа цохиод байхаар нь би зөрүүлээд ганц нэг удаа цохисон юм. Тэнд зодуулж байсан залууг өмөөрч очсоны төлөө намайг уг залуучууд бүлэглэн зодож, мөн дугуй засварын цонх хаалгыг эвдэж гэмтээсэн. ... /хх-ийн 31-33 / гэх мэдүүлэг.

              2.О.Эрдэнэбилэгээс:-Шөнийн 04 цагийн үед би найз Баянцогтын /хамт/ бие засах гээд гарахад үл таних 3-4 залуу 1 залууг дугуй засварын урдхан талд цохиж байсан юм. Тэгэхээр нь би очоод “та нар больцгооё олуулаа байж 1 хүнийг зодохоо боль” гэхэд үл таних 1 залуу нь намайг цохих гэхэд манай найз Баянцогт хүрч ирээд намайг татаж авах үед нөгөө залуу нь “тэнцүү болчихлоо одоо зодолдъё” гэж хэлээд улаан цамцтай залуу болох Билэгтжаргал нь “уучлаарай найзыгаа авчих” гэж хэлээд уулзаад байж байхад манай найз Баянцогт нь Билгээ гэж орилсон. Эргээд харахад үл таних 3 залуу нь манай найзыг газар унагаасан, дээрээс өшиглөөд зодож байхаар нь би очоод найзыгаа татаж авах үед улаан цамцтай залуу нь найзыгаа боль гээд татаж авсан юм. Би найзыгаа салгаж авах үед манай Тогоонтөмөр машинаасаа бууж ирээд бид 2-ыг дугуй засвар луу ор гэж хэлээд манай найз дугуй засвар луу орсон. Тэр үед би найзын хамт дугуй засвар луу орох гэхэд Үүрийнцолмон гэх залуу нь намайг цохих гээд ирэхэд улаан цамцтай Билэгтжаргал гэх залуу нь бид 2-ын голоор орсон. Тэгээд найз нь намайг түлхээд “одоо болио” гэхэд хажууд байсан шар толгойтой залуу намайг цохиод, цаанаас дахин нөгөө залуу нь хүрч ирээд намайг цохих гээд тонгойх үед өөрийн найз улаан цамцтай Билэгтжаргалыг нүүрэн тус газар цохичихлоо гэж орилж байсан юм. Тэгээд намайг хөөгөөд байхаар нь би дугуй засвар луу гүйж орсон юм. Харин Баянцогт нь тэр залуучуудаас зугтаагаад доошоо гүйж яваад цагдаа дуудахаар явсан юм. Тэр хооронд би Тогоонтөмөрийн хамт дугуй засвар дотор байж байхад, уг залуучууд дугуй засварын хаалга руу өшиглөж, цонх хагалж, “алчихъя шатаачихъя” гэж орилж байсан юм. Тэгээд “гараад ир” гээд зөндөө олон чулуу шидэж байгаад хэсэг чимээгүй болохоор нь би Тогоонтөмөрийн машинд суугаад гэрийнх нь хаягийг мэдэж авах санаатай араас нь дагаад, гэр хорооллын гудамжаар машинтай явж байгаад бид 2 гудамжинд орж зогсоод байж байхад цагдаагийн машинтай алба хаагч нар манай найз Баянцогтын хамт ирээд баривчлах гэхэд тухайн 4 залуу тал тал тийш зугтаагаад явахад нь цагдаагийн алба хаагчийн буун дуу гаргахад бүгд зогсоод тэд нарыг барьж авсан. Тухайн үед намайг зүүн талын нүүр хэсэгт тухайн залуучууд цохисон боловч би гомдолгүй гэж хэлээд шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Намайг Ганхүү нь шанаа руу 1 удаа, баруун шанаа руу тухайн залуучуудын нэг нь гараараа цохисон, яг хэн нь цохисныг би хараагүй юм. Харин Баянцогтыг газар унасан байхад нь Ганхүү нүүр лүү өшиглөсөн, Мөнх-Эрдэнэ нь чулуу бариад толгойны дагз хэсэгт цохисон. Үүрийнцолмон нь манай найзын хөмсөгийг чулуугаар сэтэлж цохисон юм. ... /хх-ийн 118-119 / гэх мэдүүлэг,

              3.О.Тогоонтөмөрөөс:-Манай 2 найз гарч бие заслаа гэж хэлээд дугуй засвараасаа гарсан, тэгээд 5 орчим минут болсны дараа гадаа чимээ шуугиан гараад байхаар нь би өөрийн машиндаа ороод ажиглахад манай 2 найз болох Эрдэнэбилэг, Баянцогт нар үл таних 4-5 залуутай зууралдсан байдалтай байж байхад найз Баянцогтыг блокон хашааны дэргэд аваачсан шар үстэй залуу чулуу бариад толгой руу цохиж байсан бөгөөд махлагдуу биетэй залуу нь барьцалдаж авчихсан, зодолдож байсан юм. Эрдэнэбилэг үл таних нэг залуутай цаана маргалдаад байх шиг байсан, тэгээд би машинаас буугаад хөөе больцгооё гэж хэлэхэд манай 2 найз дугуй засвар луугаа гүйгээд орсон. Дугуй засварлуу ороод утсаа асаах гэхэд утас асахгүй болохоор нь Эрдэнэбилэг түрүүлж гараад нэгийг нь хөөхөд, араас нь Эрдэнэбилэгийг хөөгөөд явсан юм. Тэр хойгуур нь манай найз Баянцогт амжиж гараад Цагдаагийн хэлтэс рүү гүйхэд араас нь 2 залуу хөөгөөд явсан хойгуур Эрдэнэбилэг буцаад дугуй засвар луу орж ирэхэд тухайн залуучууд дугуй засварын хаалгыг 2-3 удаа өшиглөх үед дотроос нь Эрдэнэбилэг бид 2 дарахад дийлж орж чадахгүй болоход цонхоор чулуу шидэж, нэлээд олон чулуу шидээд, нэг залуу нь гараа оруулж над руу чиглүүлээд чулуу шидэхэд миний хөмсөгөн дээр оносон бөгөөд тэр залуус хоорондоо “дугуй засварыг галдан шатаачихъя, хутгалаад алчихъя, өнөөдөр нэг мөсөн алчихъя” гэж хоорондоо хашгиралдаж байгаад намдсан юм. Намайг харахад, анх 5 залуу байж байсан бөгөөд 1 залуу нь такси бариад яваад өгсөн. Үлдсэн 4 залуучуудаас манай найз Баянцогттой, Мөнх-Эрдэнэ гэх махлагдуу нуруутай нь барьцалдаж авсан хойгуур, шар үстэй өндөр нуруутай залуу нь чулуугаар толгойны дагз хэсэгт цохисон, харин зууралдаж байсан залуу нь тонгойх үед доороос нь өвдөглөн жийсэн юм. Ганхүү гэх залуу манай найзын дэргэд байсан бөгөөд намайг харахад цохиж байсан эсэхийг анзаарч хараагүй юм. Улаан цамцтай залуу болох Билэгтжаргал нь зодооныг салгаад байсан зодоонд оролцоогүй юм. Эрдэнэбилэг сүүлд дугуй засвар луу орж ирээд гарахдаа хөнгөн цагаан төмөр бариад айлгах санаатай гарч уг залуусыг хөөхөд Баянцогт нь тэр хойгуур цагдаа руу зугтааж гүйсэн юм. Өөрөөр ямар нэгэн төмөр барьсан зүйл байхгүй, манай 2 найз тэр залуучуудыг бараг цохисон эсэхийг би хараагүй юм... намайг анх дугуй засварт байх зуур юу болсныг би мэдээгүй юм. Би анхнаасаа шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж бодоод үзүүлээгүй... Зүүн хөмсөгний дээд талд бага зэрэг шалбарсан шарх үүссэн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 /.

              Мөрдөн байцаалтад гэрч Э.Эрдэнэбилэгээс мэдүүлэхдээ:-Уг дугуй засварыг иргэн Баянцогтод өдрийн 30.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулж байгаа юм. Миний зүгээс гомдол байхгүй, тухайн үед иргэн Баянцогт уг дугуй засварын эд ангийг бүрэн бүтэн хүлээлгэж энэ асуудлыг өөрөө цагдаагийн байгууллагад хандсан асуудлаараа буруутай этгээдээс хохирол зардлыг гаргаж шийдвэрлэх асуудлыг Баянцогт өөрөө хариуцах байх гэж бодож байна. ...Цонх болон дотор талын модон хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй юм. Бүргэд хаалганы гадна талыг чулуугаар цохисон бололтой цөмөрсөн байсан юм. .../хх-ийн 42/ гэх мэдүүлэг.

              Хохирогч Б.Баянцогтын биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.8.04-ний ¹10696 тоот дүгнэлтэд:

              1.Б.Баянцогтын биед зүүн хөмсөгт шарх, хамрын нуруунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

              2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3.Зүүн хөмсөгөнд шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын нуруунд зулгаралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

              4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

              5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хх-21-25, хохиролд бэлэн мөнгө хүлээлцсэн тухай баримт хх-35, ял шалгах хуудас хх-97-98, ял шалгах хуудас хх-100-101, эд зүйлийн үнэлгээ хх-120, хохиролд бэлэн мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл хх-121, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хх-138-140, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

              Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Ганхүү Б.Үүрийнцолмон нарыг ялтай байдалтай байхдаа давтан үйлдлээр, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарыг 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3,

 мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн хэмээн 153 дугаар зүйлийн 153.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

              Шүүх дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Г.Билэгтжаргалыг  Н.Ганхүү Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ нартай бүлэглэн  2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг зодоонд шүүгдэгч Г.Билэгтжаргал оролцоогүй зодооныг салгаж байсан тухай мөрдөн байцаалтад өгсөн хохирогч О.Тогоотөмөрийн “...Улаан цамцтай залуу болох Билэгтжаргал нь зодооныг салгаад байсан зодоонд оролцоогүй юм.”, хохирогч О.Эрдэнбилэгийн “...Тэр үед би найзын хамт дугуй засвар луу орох гэхэд Үүрийнцолмон гэх залуу нь намайг цохих гээд ирэхэд улаан цамцтай Билэгтжаргал гэх залуу нь бид 2-ын голоор орсон. Тэгээд найз нь намайг түлхээд “одоо болио” гэхэд хажууд байсан шар толгойтой залуу намайг цохиод...,” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Билэгтжаргалд холбогдох бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэх үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

              Мөн шүүгдэгч Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулан Г.Билэгтжаргал,  Б.Үүрийнцолмон нартай бүлэглэн  2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бүлэглэж, догшин авирлаж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Н.Ганхүү, Н.Мөнх-Эрдэнэ нар нь уг зодоонд оролцсон боловч чулууг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч Б.Баянцогтын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь:  хохирогч Б.Баянцогтын ...Үүрийнцолмон миний нүүр лүү чулуугаар цохисон. Хохирогч О.Тогоонтөмөрийн ...Ганхүү гэх залуу манай найзын дэргэд байсан бөгөөд намайг харахад цохиж байсан эсэхийг анзаарч хараагүй юм. Хохирогч О.Эрдэнэбилэгийн ...Харин Баянцогтыг газар унасан байхад нь Ганхүү нүүр лүү өшиглөсөн, Үүрийнцолмон нь манай найзын хөмсөгийг чулуугаар сэтэлж цохисон юм гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт ашигтайгаар нь шийдвэрлэж, прокуророос шүүгдэгч Н.Ганхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 181.2.4, 181.2.5 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 181.2.5 болгон хөнгөрүүлэн өөрчилж, харин шүүгдэгч Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг үйлдэхдээ дугуй засварын газрын хаалгыг цонхыг эвдэе хагалая гэж урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 болгон зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Шүүгдэгч Б.Үүрийнцолмон нь Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал,  нартай бүлэглэн  2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, энэ хэргийг догшин авирлаж, урьд энэ хэрэгт шийтгүүлэн ялтай байдалтай байхдаа давтан, бүлэглэж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож, Б.Баянцогтын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулахдаа чулууг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Баянцогт, О.Тогоонтөмөр, О.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар,

              Мөн 2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

              Шүүгдэгч Н.Ганхүү нь Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал,  нартай бүлэглэн  2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, энэ хэргийг догшин авирлаж, урьд энэ хэрэгт шийтгүүлэн ялтай байдалтай байхдаа давтан, бүлэглэж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Баянцогт, О.Тогоонтөмөр, О.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар,

              Мөн 2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь: хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

              Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь Б.Үүрийнцолмон, Н.Ганхүү, Г.Билэгтжаргал,  нартай бүлэглэн  2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, энэ хэргийг догшин авирлаж, бүлэглэж, иргэн Б.Баянцогт, О.Эрдэнэбилэг, О.Тогоонтөмөр нарыг зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Баянцогт, О.Тогоонтөмөр, О.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар,

              Мөн 2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь: хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

              Шүүгдэгч Г.Билэгтжаргал нь 2016 оны 7 дугаар сарын 31-нээс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 6 дугаар гудамжинд байрлах дугуй засварын газрын засварын газрын цонхыг хагалж, хаалгыг цөмөлж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь: хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  болон бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

              Иймд шүүгдэгч Г.Үүрийнцолмонг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг урьд энэ хэрэгт ял шийтгүүлэн ялтай байдалтай байхдаа,  давтан, бүлэглэж, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн,

              мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

              Шүүгдэгч Н.Ганхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг урьд энэ хэрэгт ял шийтгүүлэн ялтай байдалтай байхдаа,  давтан, бүлэглэж, үйлдсэн,

              мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

              Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг бүлэглэж, үйлдсэн,

              мөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

              Шүүгдэгч Г.Билэгтжаргалыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зйүн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Н.Ганхүү, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Үүрийнцолмон нар нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн учир ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж шийдвэрлэв.

              Харин шүүгдэгч Н.Ганхүү, Г.Үүүрийнцолмон нар нь 2015 оны 4 дүгээр сарын 07-ны 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Анагаах ухааны их сургуулийн орчим иргэн А.Байдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 264 дүгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч 1 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байх ба одоогийн гэмт хэрэг 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө үйлдэгсэн буюу тэнсэж хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

              Шүүх шүүгдэгч Н.Ганхүү, Б.Үүрийнцолмон нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд, шүүгдэгч Н.Ганхүү Б.Үүрийнцолмон, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.10-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

              Хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

              Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

              Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Билэгтжаргал нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгч Б.Үүрийнцолмонгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Шүүгдэгч Б.Үүрийнцолмон 17 хоног, Н.Ганхүү 17 хоног, Ц.Мөнх-Эрдэнэ 8 хоног, Г.Билэгтжаргал 8 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.

              Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгч нарын хувьд гагцхүү тэдгээрийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулсан болно.