Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00218

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 154/ШШ2021/00218

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1985 оны 02 сарын 21-ний төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД:*******,******* овогт*******гийн*******ийн нэхэмжлэлтэй байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 10 сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Батгэрэл нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 онд иргэн Г.Нооноогоос Булган сумын Бүрэнхайрхан багт харъяалагдах сумын төвд байрлалтай дэлгүүрийн зориулалттай 7.71х4.48 хэмжээтэй 1 өрөө байрыг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр худалдаж авсан юм. Одоо уг байрандаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл өмчлөх эрхээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Одоо энэ байрны өмчлөлийн талаар Г.Батгэрэл надаас өөр маргах хүн байхгүй. Иймд Булган сумын төвд байрлах 8421003315 нэгж талбарын дугаартай 34м2 байрны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Батгэрэл Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн Увш хааны 7-742 тоотод байрлалтай 34 м2 талбай бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Их шарнууд овогт*******гийн******* нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн Увш хааны 7-742 тоотод байрлалтай 34 м2 талбай бүхий байрыг 2021 онд худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, №000137552 дугаартай Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 13-ны өдрийн А/94 дугаартай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх захирамж, 2021 оны 09 сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, иргэн Г.Батгэрэлийн эзэмшиж байгаа дэлгүүрийн газрын байршлын кадастрийн зургийн хуулбар, план зураг, улсын бүртгэгч Д.Мядагмаагийн ...Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн Увш хааны 7-742 тоотод байрлалтай 34 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт,

Г.Нооноогийн шүүхэд гэрчээр өгсөн ...Би 2018 онд Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин клубтай залгаа байрыг худалдаж авсан юм. Тэр байрыг дэлгүүрийн зориулалтаар ашиглах гэж байгаад амжаагүй тул 2021 оны хавар Г.Батгэрэлд 5.000.000 төгрөгөөр зарсан юм. Энэ байран дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаагүй. Миний өмчлөлд байж байгаад би Г.Батгэрэлд худалдсан нь үнэн. Өөр надад ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг,

В.Батсайханы шүүхэд гэрчээр өгсөн ...Г.Батгэрэл нь 2021 оны хавар Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин клубтай залгаа байрыг Г.Нооноогоос худалдаж авсан. Энэ байрыг Г.Нооноогоос 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан. Г.Батгэрэл манай хүргэн ахын хүүхэд учир энэ байрыг худалдаж авсныг би сайн мэдэж байна. Энэ байранд ямар нэгэн үйл ажиллагаа явагдахгүй байгаа засвар хийгдэж байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.Батгэрэлийг Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн Увш хааны 7-742 тоотод байрлалтай 34 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан баг, Увш хааны 7-742 хаягт байрлалтай 34 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь ******* дугаарын регистртэй, Их шарнууд овогт*******гийн******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ