| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0199/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/195 |
| Огноо | 2024-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/195
2024 10 03 2024/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб*******,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Д.Г*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д.Г*******т холбогдох эрүүгийн 2415000000171 дугаартай, 163/2024/0199/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т******* овогт Д******* Г*******, Б******* аймгийн Д******* суманд ... оны ... дүгээр сарын .......-ны өдөр төрсөн, эрэгтэй, 47 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Б******* аймгийн Д******* сумын “*******” 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .......,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.Г******* нь Б******* аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутагт 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр болох С.Т******* ээжийндээ унтаж байхад нь гэрийн түлхүүр өг гэж агсам тавьж, хэл амаар доромжилж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хамрын таславч зүүн тийш муруйлт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн бугалга, шуу, баруун бугалга ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Г******* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б******* аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутагт эхнэр С.Т “гэрийн түлхүүр өг” гэж агсам тавьж, түүнийг хэл амаар доромжилж, гэрээс чирч гаргах, нүүр, гар хэсэгт цохих, үснээс татаж газраар чирэх зэргээр бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “хамрын таславч зүүн тийш муруйлт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн бугалга, шуу, баруун бугалга ташаанд цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:
- Хохирогч С.Т******* “... Би 2024 оны 07 дугаар сарын 19-ний орой өөрийн ээж болох Э гэрт нь хонохоор байж байтал манай нөхөр Г******* 23 цагийн үед хүрч ирээд хаалга нүдсэн тухайн үед нь манай бага охин А хаалга тайлж өгсөн тэгсэн чинь согтуу орж ирээд Гичий, нохой, янхан, банзал, пизда" гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад миний цамцны энгэр хэсгээс заамдаад намайг гэрээс чирч гаргасан тухайн үед миний ээж Э дагаж гарч ирсэн тэгсэн чинь Д. Г******* миний ээжийг хажууд байгааг ч тоохгүй миний зүүн шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон мөн миний хоёр гарын булчингаас хүчтэй базаж хөхрүүлсэн, мөн миний хоёр гарын сарвуу хэсэг рүү цохисон одоо миний хоёр гар сайн атгагдахгүй байна, мөн үсдэж газраар чирсэн одоо миний дагзны хуйх хэсэг хөндүүртэй байна. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...сэтгэл санаанд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоно, маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 57 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.А “...Манай байгууллагын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч С.Т зарцуулагдсан нийт 69,949 төгрөгийг нэхэмжилнэ. Тухайн сангаас гарсан мөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 дугаартай дансанд тушаах ёстой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
-Гэрч С.Э “...Би өөрийн охин Түвшинбаяр, нөхөр Жүгдэрнамжил, охин Т******* бага охин болох А нарын хамт 2024 оны 07 дугаар сарын 19-ний оройн 23 цагийн орчимд гэртээ унтаж амрах гээд байж байтал манай гэрийн хаалгыг хүн тогшсон гэтэл манай охины охин А хаалга онгойлгож өгсөн тэгсэн чинь манай охин Т******* нөхөр Г******* согтуу орж ирээд гэрийн түлхүүр нэхээд миний охин Т******* "пизда, гичий, янхан" гэх зэргээр харааж байснаа энгэр заамнаас нь зулгаагаад гэрээс чирээд гарсан тэгэхээр нь би араас нь дагаад гарсан чинь Г******* миний охин Т******* зүүн шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон мөн гарыг нь мушгиад байх шиг байсан манай охин Түвшинбаяр гар хугаллаа гээд орилоод байсан мөн үснээс нь татаж хэд хэдэн удаа газарт унагасан тэгээд би боль гэсэн боловч миний үгийг огт авахгүй энэ пизда чинь хоёр хүүхдээ танайд хонуулчхаад шөнө 03 цагт гараад явдаг гэж хэлээд зодоод байсан... ер нь их зоддог...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 63-64 дэх тал/,
-Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны ... дугаар ...-ний өдрийн 2....дугаартай:
1.С.Т******* биед хамрын таславч зүүн тийш муруйлт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн бугалга, шуу, баруун бугалга, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүснэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна....” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 20-25 дахь тал/,
-Хохирогч С.Т******* сэтгэцэд учирсан хор уршгийн гур*******угаар зэрэглэл тогтоосон маягт / хавтаст хэргийн 61 дэх тал/,
-Яллагдагч Д.Г*******ын "... би түлхүүрээ авъя гэхэд түлхүүр байхгүй гээд намайг загнаад намайг ирээд цохиод, өшиглөөд байсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 51-52 дахь тал/
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Г******* нь Б******* аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутагт 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр болох С.Т******* ээжийндээ унтаж байхад нь гэрийн түлхүүр өг гэж агсам тавьж, хэл амаар доромжилж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хамрын таславч зүүн тийш муруйлт, зүүн дээд зовхи, шанаа, зүүн бугалга, шуу, баруун бугалга ташаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй байхгүй. ...” гэв.
Шүүгдэгч Д.Г*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн нүүрэн тус газар цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар 31-ний өдрийн 223 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” хүндрүүлэн зүйлчлэхээр, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарна гэж заасан.
Шүүгдэгч Д.Г*******, хохирогч С.Түвшинбаяр нар нь 2006 онд гэр бүл болж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” -аар тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Д.Г*******ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын гур*******угаар зэрэглэлд хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заажээ.
Шүүх хохирогч С.Т******* сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, шүүгдэгчийн гэм буруугийн байдал, төлбөрийн чадвар, хохирлын тооцоо зэргийг тус тус харгалзан үзэж гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлэн тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 12 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.
Иймд Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “жишиг аргачлал”-ын 3 дугаар зэрэглэлд тооцон, хохирол хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлэн 8,580,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба хохирогч С.Түвшинбаяр нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхан шатны тусламж үйлчилгээ авсан буюу амбулаторийн үзлэг, оношилгооны зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 69,949 төгрөгийг зарцуулсан болох нь Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10/115 дугаартай албан бичиг, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хэргийн 63-64 дэх тал/ зэргээр нотлогдож байх тул уг зардлыг шүүгдэгч Д.Г*******аас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирогч С.Түвшинбаяр нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт “толгойн тодосгогчгүй компьютер томографи” шинжилгээ хийлгэн 40,300 төгрөгийн төлбөр төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ баримтаар нотлогдож байх тух шүүгдэгч Д.Г*******аас дээрх төлбөрийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Г*******аас сэтгэцэд учирсан хор уршигт 8,580,000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн зардал 40,300 төгрөгийг нийт 8,620,300 төгрөгийг гаргуулж хохирогч С.Т, эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 69,949 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн гаргасан ялын саналыг зөвшөөрч байна. Учир нь шүүгдэгч Д.Г******* нь өөрийн гэсэн тогтсон орлогогүй, хөдөө мал малладаг хүн учраас торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зохимжгүй байна. Харин шүүгдэгч Д.Г*******ын малаа маллаж байгаа газар нь бүх төрлийн утасны сүлжээ барьдаг гэсэн тул зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Г*******ын хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Г******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т******* овогт Д******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4.Шүүгдэгч Д.Г******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******аас хохирогч С.Т******* сэтгэцэд учирсан хор уршигт 8,580,000 (найман сая таван зуун наян мянга) төгрөг, эмчилгээний зардалд 40,300 (дөчин мянга гурван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч С.Т, 69,949 (жаран есөн мянга есөн зуун дөчин ес) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ