| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00175/И |
| Дугаар | 154/ШШ2021/00221 |
| Огноо | 2021-10-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2021/00221
| 2021 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 154/ШШ2021/00221 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, РД:ФД61050115 регистрийн дугаартай, Боржигон овогт Дарамсүрэнгийн Баясгаланд холбогдох 451.771 /дөрвөн зуун тавин нэгэн мянга долоон зуун далан нэгэн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголшуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ-ээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А- 153 дугаартай Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаалаар Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч Д.Баясгаланд олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч нь Ховд аймгийн Мөст суманд орших Монгол шуудан банкны 101-р салбар 10-р тооцооны төвтэй 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/521 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ЗБГ/521 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан 3,000,000.00 /Гурван сая/ төгрөгийн зээлийг сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн авч ашигласан. Зэээлийн барьцаанд зээлдэгч нь мотоцикль 1, машин 1, гэр 1, зурагт 1, нарны үүсгүүр 1, 305 толгой мал зэргийг барьцаалсан. Зээлийн барьцаа хөрөнгө бодит байдал дээр байдаггүй. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй, банкыг илтэд хохироож байна.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээл авах үеийн хаягтаа оршин сууж буй эсэх нь тодорхойгүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/000524 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг гаргуулан авч зээлдэгч Д.Баясгаланг нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаг болохыг тогтоосон.
Үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2021 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 27,500 төгрөг; зээлийн хүүний үлдэгдэл 194,271 төгрөг; нийт 451,771 /Дөрвөн зуун тавин нэгэн мянга долоон зуун далан нэгэн/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч Д.Баясгалангаас зээлийн гэрээний үүрэгт 451,771 /Дөрвөн зуун тавин нэгэн мянга долоон зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 451.771 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөр Ховд аймгийн мөст сумын Бүрэнхайрхан багт оршин суух Д.Баясгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 451.771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 451.771 /дөрвөн зуун тавин нэгэн мянга долоон зуун далан нэгэн / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баясгалан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлага 451.771 /дөрвөн зуун тавин нэгэн мянга долоон зуун далан нэгэн / төгрөгийг хариуцагч Д.Баясгалан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн улсын тэмдэгтийн хураамж 14203 төгрөгнөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, 7101 төгрөгийг хариуцагч Д.Баясгалангаас гаргуулж нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ