Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

 

 

 

 

 

 2024         10             07                                  2023/ШЦТ/196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ч.О******* нарыг оролцуулан Б******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О*******д холбогдох эрүүгийн 2415000000180 дугаартай, 163/2024/0201/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С******* овогт Ч******* О*******, Б******* аймгийн О******* суманд ...оны ... дугаар сарын .-н...ы өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүү, бэр, ачийн хамт, Улаанбаатар хотын ******* дүүргийн ...дугаар хороо, . дуг...аар хороолол, ******* дүүргийн 22 дугаар байр 1 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, ы инженер мэргэжилтэй, ******* ******* газарт х инженер ажилтай, регистрийн дугаар ,  урьд нь Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.О******* нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б******* аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд өөрийн жолоодож явсан улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь заалтыг зөрчиж жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буугаагүйгээс машин асаах үед тээврийн хэрэгсэл огцом урагш хөдөлж тухайн тээврийн хэрэгслийн урдуур явж байсан насанд хүрээгүй Э.Э мөргөж биед нь баруун 1-р хавирга, баруун эгэмний хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.О******* нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “наадмын талбайн” хойд талын авто машины зогсоолд өөрийн жолоодож явсан улсын дугаартай “Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгслийг байрлуулахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан “...жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх... арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхин явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно...”  гэх заалтыг зөрчин, авто машины кабины хөргүүр /эйр кондешн/ ажиллуулах зорилгоор жолооны хүрдний ард буюу кабинд орж, хурдны хайрцаг залгаатай эсэхийг урьдчилан шалгалгүй тээврийн хэрэгслээ асаасны улмаас авто машин нь огцом хөдөлж, урдаа байсан насанд хүрээгүй Э.Э мөргөж “баруун 1 дүгээр хавирга, баруун эгэмний хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Насанд хүрээгүй хохирогч Э.О "...Тухайн өдөр би эмээ болон хамаатны хүүхэд Энхжүүн нарын хамтаар Б******* аймгийн наадмын талбай дээр баяр үзэж яваад хоол идэх гээд явж байтал хажуу талаас гэнэт нэг ачааны машин намайг мөргөчихсөн. Тэгээд би цааш нь юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. Миний эгэм яс зөрүүтэй хугарсан 1 хавирга зөрүүгүй хугарсан. Одоо миний биеийн байдал хэвийн болсон.  О******* аймагт эмчилгээ хийлгэхэд 100,000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхэд буудалд хоносон 140,000 төгрөгийг өгсөн. Мөн Улаанбаатар хотын Ач эмнэлэгт цээж болон хэвлийн хөндийн томограф- харуулсан. Миний бие зүгээр болсон тул одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

-Гэрч Б.А “...2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төв цэнгэлдэх талбай дээр баяр үзэж яваад хоёр хүүхдэдээ хоол авч өгье гэж бодоод төв цэнгэлдэх талбайгаас хойд зүгт оочир багатай хоол гарч байгаа газар хайгаад машинууд зогссон байсан газраар явж байгаад цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн урд талаар гарах гэж явж байтал тухайн машин нь огцом урагш хөдлөөд урд талд явж байсан зээ хүү Э.Очир-Эрдэнийг мөргөөд тухайн тээврийн хэрэгслийн урд хөндлөн зогсож байсан портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хавчиж, шахаж зогссон. Тэгээд би яанаа хүүхэд мөргөчихлөө гээд орилтол тухайн машин ухарсан. Тухайн машиныг огцом урагш хөдлөх үед нь би зээ хүү Э.Очир-Эрдэний чанх ард талд нэг алхам зайтай төрсөн дүү Эгиймаагийн ач хүү Б. Э хөтөлчихсөн явж байсан. Тэгээд шууд өөрөө арагшлаад Э татаж хойшлуулаад орилоод машин руу харахад нэг эрэгтэй хүн машинаа ухрааж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

-Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн '268 дугаартай шинжээчийн:

1. Э овогтой О биед баруун 1-р хавирга, баруун эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Тухайн хэрэг болсон гэх ослын үед үүссэн байх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эгэмний хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Э овогтой О биед гэмтлийн хүндэвтэр хохирол тогтоогдлоо гэх дүгнэлт / хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 9- 15 дахь тал/,

-Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай :

Жолооч Чулуун овогтой О******* // нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн "В, С, D" ангиллын жолооны эрх хүчинтэй төлөвтэй байна.

Жолооч Чулуун овогтой О******* // нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6. “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4. "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Мөн хуулийн 3.1.6. "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэжээ. Гэтэл уг хэргийн хувьд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, оролцогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр Зам гэсэн тодорхойлолтыг хангаж чадахааргүй байх тул зам тээврийн осол биш гэж дүгнэв. гэх магадлагаа / хавтаст хэргийн 52 дахь тал/,

-Яллагдагч Ч.О*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би бүх эмчилгээг нь хийлгэж зардал мөнгийг нь гаргасан. Мөн шаардлагатай бүх эм, тариаг авч өгсөн. Одоо хүүгийн биеийн байдал хэвийн болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

-Шүүгдэгч Ч.О*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт томилолтоор явж байсан. Б******* аймагт Алтаргана баяр наадам үзэх гээд очсон. Портероо шахаж тавьсан байсан. Машин дотор ач нар маань байсан. Өвөө нь кондишин тавиад өгий гээд машиндаа суухгүй асаасан чинь араатай байж таараад урд байсан хүүг мөргөсөн. Миний буруу өөрийнхөө үйлдсэн зөрчилд гэмшиж байна...” гэв.

                                                                                             зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ч.О******* нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

          Улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэх саналтай байна....” гэв.

            Эрүүгийн хуулийн ангийн  2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас ... хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

Шүүгдэгч Ч.О******* нь авто машины хөргүүр /эйр кондешн/ ажиллуулах зорилгоор жолооны ард буюу кабинд суулгүйгээр, тээврийн хэрэгслээ асаах үйлдэл хийхдээ авто машины хурдны хайрцаг залгаатай байсан эсэхийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан боловч мэдэлгүйгээр тээврийн хэрэгслээ асаасны улмаас машин нь огцом  хөдөлж, урдаа байсан насанд хүрээгүй Э.Э мөргөж “баруун 1 дүгээр хавирга, баруун эгэмний хугарал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч  Э овогтой О биед “...баруун 1-р хавирга, баруун эгэмний хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан...” болох нь нотлогдсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгчийн 2024 оны 63 дугаартай магадалгаагаар шүүгдэгч Ч.О******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан  “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогджээ.

Тус магадалгаагаар дээрх үйл баримт болсон газар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4  дэх заалтад заасан “зам” гэсэн тодорхойлолтод хамаарахгүй болохыг тогтоосон тул мөн зүйлийн 3.1.6 дахь заалтад заасан "зам тээврийн осол" гэж дүгнэх боломжгүй, харин шүүгдэгч Ч.О******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.О*******ыг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Насанд хүрээгүй хохирогч Э.Очир-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч У.Нарансоёл нар нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.О*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

 Улсын яллагч:  “...Шүүгдэгч Ч.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О******* 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна. Шүүгдэгч О*******ы хувьд ******* ******* газарт х инженер ажилтай гэж байгаа учраас энэ торгуулийн ял биелэгдэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

 2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/, Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 72-74 дэх тал/, иргэний мэдээлэл, лавлагаа /хавтаст хэргийн 75-77 дахь тал/, урьд зөрчлийн эхэргт холбогдож байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.О*******ы хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Ч.О******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.О*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч Ч.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдаж, шүүгдэгч Ч.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* овогт Ч******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ч.О*******д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.О*******д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.О******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ