Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00222

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 154/ШШ2021/00222

Булган сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, Балаанзын Төрбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух, РД:*******,******* овогт*******ын*******т холбогдох 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ганчимэг нь 2020 оны 03 дугаар сард надаас 500,000 төгрөг зээлж авсан юм. Г.Ганчимэг нь энэ мөнгийг өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан юм. Иймд Г.Ганчимэгээс 500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Б.Төрбатын нэхэмжлэлийн шаардалагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг буцааж төлнө. Б.Төрбатаас тугалтай эм үхэр авар ёстой. Гэхдээ энэ асуудлаар би дахин шүүхэд хандна. Энэ 500,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сард багтаан төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Балаанзын Төрбат Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух,******* овогт*******ын*******т холбогдох 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Балаанзын Төрбатын 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ганчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Төрбатын нэхэмжлэлийн шаардлага 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Г.Ганчимэг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Төрбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16000 төгрөгийн 8000 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 8000 төгрөгийг хариуцагч Г.Ганчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Төрбатад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ