Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/200

 

 

 

2024          10             15                                   2024/ШЦТ/200

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Э.Б*******д холбогдох эрүүгийн 2415000000167 дугаартай, 163/2024/0195/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Э******* Б*******, Т******* аймгийн ******* суманд ******* оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо аймаг сум багийн тоотод оршин сууж байгаа, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: НН93092313.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Б******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Э маргалдаж улмаар түүний хамар хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б******* 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Э нүүрэн тус газар  цохиж биед нь “хамрын таславчны муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч Э.Э “...Б******* гэх хүн эхнэр Нтайгаа хэрүүл хийгээд маргалдаад байсан. Намайг хашаа тойроод ард хүрээд ир гэхээр нь би Приус маркийн машиныг бариад хашааны ард ирсэн чинь Н гүйж гарч ирээд машинд суусан Н хөдлөөд яв гэхээр хөдөлж байсан чинь Б******* гэх хүн гарч ирээд машины хаалга онгойлгож хамар луу цохиод миний хамраас цус гарсан. Мөн миний үснээс зулгаагаад гичий минь гээд машинаас буулгасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн, Г эмнэлэг орж үзүүлчихээд цагдаа орж гомдол мэдээлэл дээр гарын үсэг зурсан. Би танихгүй тэр өдөр харсан. Би гомдол байгаа, цаашид эмчилгээнд зарцуулах мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5, 51-53 дахь тал/,

-Гэрч Н.Нгийн “...Тэгээд явах гэсэн чинь манай нөхөр Б******* намайг явуулах гэхээр би Ганцолмон, Э хоёрыг хашааны хойно хүрээд ир би Б*******г унтуулчхаад гараад очно гэсэн. Тэгээд 10 минутын дараа гараад машиндаа суугаад хөдөлсөн чинь манай нөхөр Б******* гарч ирээд чи яагаад миний машиныг унадаг юм бэ гээд нүүр лүү нь алгадсан юм. Би машины араас буугаад нөхрөө аваад Ш эгчийн гэрт орсон. Удалгүй 3 цагдаа ирээд манай нөхөр Б*******г цагдаагийн газар авч явж саатуулсан. Хэл амаар доромжлоогүй харин чи миний машиныг унаж явдаг хэн бэ гээд нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7, 55 дахь тал/,

-Гэрч Н.Г “...Яг явах гэсэн чинь Б******* ах согтуу эхнэр болох Нгаа явуулах гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Б******* ах манай найз Э жолооны үнэмлэхтэй болохоор итгээд өглөө шүү гээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Н эгч машин аваад хашааны хойно зогсож бай гэсэн. Удалгүй Н эгч гарч ирээд явъя гээд машинд суугаад явах гэсэн чинь Б******* ах гарч ирээд машины хаалгыг онгойлгоод буу янхнуудаа гээд Э хамар луу гараа цохиод авсан... Хөдлөөд явж байх үед Б******* ах гарч ирээд машиныг зогсоогоод жолооч талын хаалга буюу Э талын хаалгыг татаад машинаа унтрааж түлхүүрийг нь аваад Э нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихлоор нь би машинаас буугаад зугтаачихсан дахиж цохисон эсэхийг мэдээгүй тэгээд зайтай хол болчихсон байхдаа харахад Б******* ахыг эхнэр Н нь дагуулаад гэр лүгээ орсон. Улмаар би найз Э дээр яваад очтол хамраас нь цус гарчихсан байсан тул эмнэлэг рүү явж үзүүлтэл хамар нь хугарчихсан байна гэж байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 57-58 дахь тал/,

-******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай шинжээчийн:

1.Э.Э биед хамрын таславчны муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүсгэгдэнэ.

3.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

-Хохирогч Э.Э сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлд тооцсоныг хүлээн з*******шөөрсөн тухай маягт / хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

-Яллагдагч Э.Б******* “би жолооч талын хаалгыг таттал Э гэх эмэгтэй байсан бөгөөд машин унаж явлаа гээд нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгтэл цаана нь сууж байсан Ганцолмон гарч ирээд намайг болиулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг.

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Б******* нь ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Э маргалдаж улмаар түүний хамар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Э.Б*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн нүүрэн тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Б*******гийн хохирогч Б.Эг цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Д “...Б.Э биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох механизмаар үүснэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Б*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.

Хохирогч Э.Э нь цаашид “эмчилгээнд зарцуулах мөнгөө нэхэмжилнэ, одоогийн байдлаар нэхэмжлэх баримт байхгүй байна” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дашнанжид Энхбаяр гэх дансанд “Э.Э хохирол барагдуулах” гэх утгаар 1,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогджээ.

“Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн з*******шөөрсөн маягт”-аар “хохирогч Б.Э сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов” гэсэн байх ба тус шийдвэрийг хохирогч, шүүгдэгч нар хүлээн з*******шөөрсөн байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хоёрдугаар зэрэглэлд хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заажээ.

Шүүх хохирогч Б.Э сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан *******дөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, шүүгдэгчийн гэм буруугийн байдал, төлбөрийн чадвар, хохирлын тооцоо зэргийг тус тус харгалзан үзэж гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлэн тооцох  нь зүйтэй гэж үзлээ.

         Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 12 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

  Иймд Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн з*******шөөрсөн маягт”-ыг үндэслэн, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “жишиг аргачлал”-ын 2 дугаар зэрэглэлд  тооцон, хохирол хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлэн 5,280,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Б.Э сэтгэцэд учирсан хор уршигт  5,280,000 төгрөг, үүнээс шүүгдэгчийн прокурорын шатанд шатанд төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, 4,280,000 төгрөгийг шүүгдэгч О.Б*******гаас гаргуулж хохирогч Б.Эд олгуулахаар шийдвэрлэснийг уншиж танилцуулахад шүүгдэгч Э.Б******* нь учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.

Шүүх хуралдааан завсарласан хугацаанд хохирогч Б.Э нь “шүүгдэгч Э.Б*******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо бичгээр  илэрхийлэн нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүгдэгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, аймгийн Баян-Өндөр сумаас зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлүүлэх саналтай....” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дахь тал/, ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 67 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Б*******гийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн з*******шөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

2.2.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Э******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******д 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Э.Б*******г аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын з*******шөөрөлтэйгөөр зорчих үүргийг  хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Э.Б******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Э нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,  түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ