Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

202*******         10              15                                  202*******/ШЦТ/201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Э.Г******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г*******эд холбогдох эрүүгийн 2*******1500000017******* дугаартай, 163/202*******/0196/Э индекстэй хэргийг 202******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хайрст овогт Э******* Г*******, У******* хотод .....оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Булган аймгийн Булган сумын ******* т******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын нутагт барилга дээр мужааны ажил хийдэг, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан. Үүнд:

-Нийслэлийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.2-т зааснаар 02 жил, 06 сарын хугацаагаар хорих ялаар,

 -Б дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3*******2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 1*******0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ЧО86081879,

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Г******* нь 202******* оны 07 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын ******* дүгээр багийн ******* т******* ******* тоотод байрлах өөрийн гэртээ Ж.Алт*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа үүссэн маргааны улмаас бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Г******* нь 202******* оны 07 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын ******* дүгээр багийн ******* т******* ******* тоотод байрлах гэртээ Ж.Алт*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа түүнийг зодож биед нь “баруун эрхий нэг дүгээр хурууны бяцарсан хугарал, дагзны язарсан шарх, нуруунд цус хуралт, цус хуралтын төвд зулгаралт, хэвлийд зулгаралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

         -Хохирогч Ж.Алт*******ийн “...202******* оны 07 сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын *******-р баг ******* т******* голын эрэг дээр С, түүний нөхөр Г*******, дүү С, мөн нэг залуутай Хараа нэртэй 0.75 литрийн *******-5 шил архи хувааж уугаад тэндээсээ Г*******ийн гэр буюу Булган аймгийн Булган сумын зүүн түрүү ******* тоотод хоол идэхээр очиж байгаагаа санаж байна. Хэтэрхий их архи уусан болохоор орж гараад зарим зүйлийг санахад гэрт нь мах идээд сууж байсан нэг мэдэхэд гэрийнх нь гадаа бороонд цустайгаа холилдоод сууж байсан эхнэр С нь намайг тэвэрчихсэн нөхөр Г*******тээ хандан чи хүн авч гараад энэ хүнийг ийм болгоод хаячихдаа яадаг юм гээд уйлаад байсан удалгүй цагдаа нар ирсэн...Сүүлд нь хамт байсан хүмүүсээсээ болсон зүйлийн талаар асуухад намайг Г*******тэй хамт гадаа гарч учраа олно гээд гарсан гэсэн. Тэгээд удалгүй гарахад нь би цустайгаа хутгалдчихсан байна гэж хэлсэн. Миний эмчилгээнд шаардлагатай мөнгийг Г******* өгсөн. Мөн шаардлагатай эм тариа авч өгсөн. Одоо надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 30-31 дэх тал/,

         -Иргэний нэхэмжлэгч Б.А: “...Ж.Алт******* нь 202******* оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,099,*******8******* төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байх тул  нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг, холбогдох баримт / хавтаст хэргийн *******0-*******1,33-3******* дэх тал/,

        -Гэрч Б.Сгийн: “...202******* оны 07 сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган сумын *******-р баг ******* т******* ******* тоотод буюу манай гэрт манай нөхөр Г*******, найз Алт*******, Х, С нарын хамтаар Хараа нэртэй *******-5 шил 0.75 литрийн архи хувааж уугаад дуусаж байхад Алт*******, Х хоёр хоорондоо муудалцаад хэрүүл хийгээд байсан. Энэ үед манай нөхөр Хг өмөөрөөд Алт*******тэй маргалдаад гэрээс гараад явсан. Удалгүй буцаж орж ирэхдээ Алт*******ийн гар, толгой хэсгээс нь цус гараад ороод ирсэн. Ингээд Алт*******ийн цусыг арчиж өгөөд байж байхад цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн **************-*******5 дахь тал/,

-Гэрч М.Сын: “...Тухайн өдөр төвд Энхтүвшин гэх айлд архи ууж байгаад Э.Г*******, Б.С, Ж.Алт*******, Б.А бид 5 ******* түрүүнд Э.Г*******ийнд очоод "Хараа" нэртэй 0,75 литрийн 1 шил архи хувааж уусан ер нь бол бүгд нэлээн согтуу байсан. Ингээд Ж.Алт*******, Э.Г******* хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна нэг мэдэхэд маргалдаад Э.Г******* хоёулаа гараад үзье гээд Ж.Алт*******ийг дагуулаад гарсан. Тэгээд нээх удалгүй буцаад ороод ирсэн тэгэхэд Ж.Алт*******ийн толгой болон гараас цус гараад бөөн цус болоод ороод ирсэн. Тэгэхээр нь миний ахыг яагаад зоддог юм гээд цагдаагийн байгууллагад дуудлага өсөн. С бас миний найзыг зодлоо гээд нөхөртөө уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******8-*******9 дэх тал/,

          -Гэрч Ч.Х “... дараа нь би Э.Г*******ээс асуухад намайг өмөөрөөд Апт*******тэй маргалдаж зодоон хийсэн. Гарыг нь юугаар гэмтээснээ мэдэхгүй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-5******* дэх тал/,

          -Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны ... дугаар сарын ..-ний өдрийн.....дугаартай шинжээчийн:

          1.Ж.Алт*******ийн биед баруун эрхий 1-р хурууны бяцарсан хугарал, дагзны язарсан шарх, нуруунд цус хуралт, цус хуралтын төвд зулгаралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх механизмаар үүснэ.

          3.Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 10.73.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 15 хувь алдагдуулахаар тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

          *******.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

          -Яллагдагч Э.Г*******ийн “...Би Ж.Алт*******тэй гэр дотор маргалдаж, улмаар гэрээс гарч учраа олохоор болсон юм. Ямар ч байсан бид хоёр гадаа гараад зодолдсон нь үнэн. Би Ж.Алт*******ийн биед учирсан гэмтлүүдийг учруулсан... Би Ж.Алт*******ийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөр болон шаардлагатай эм тарианых нь мөнгийг өгсөн. Түүний эмчилгээний төлбөрт *******00,000 орчим төгрөг өгсөн байх. Би Алт*******ээс уучлалт гуйж бид хоёр учир зүйгээ олж эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

-Шүүгдэгч Э.Г*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Архинаас болж найзыгаа ийм болгосонд харамсаж байна...” гэв.

                                                                                         зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Г******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.

1.*******.Эрх зүйн зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Г*******ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий тал тэрээр хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Э.Г*******ийн хохирогч Ж.Алт*******ийн биед халдаж зодсон үйлдэл нь түүний биед учирсан “баруун эрхий 1 дүгээр хурууны бяцарсан хугарал, дагзны язарсан шарх, нуруунд цус хуралт, цус хуралтын төвд зулгаралт, хэвлийд зулгаралт” бүхий гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Э.Г******* нь холбогдсон хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Г*******ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Алт*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.

Шүүгдэгч нь Э.Г******* нь хохирогч Ж.Алт*******эд хохиролд *******00,000 орчим төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны төлж барагдуулсан, хохирогч Ж.Алт******* нь цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн  байх түүнд  төлөх төлбөргүй болохыг дурдав.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ж.Алт*******ийн эмчилгээнд 1,099,*******8******* төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон байна.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн дарга Б.Ариунболд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон байгууллагаас гарсан зардал болох 1,099,*******8******* төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Г*******ээс 1,099,*******8******* төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэснийг уншиж танилцуулахад шүүгдэгч Э.Г******* нь нөхөн төлөхөө илэрхийлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч Э.Г******* нь “цалин буугаагүй” шалтгаанаар Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн 1,099,*******8******* төгрөгийг төлөөгүй болохоо илэрхийлсэн тул түүнээс тус төлбөрийг гаргуулж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч:  “...Шүүгдэгч Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох саналтай гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 92 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 9******* дэх тал/, Б дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 97-100 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 1*******0 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 103-109 дэх тал/, иргэний мэдээлэл, лавлагаа /хавтаст хэргийн 110-11 дэх тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 112-117 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Г*******ийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Э.Г******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Г*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх буюу 850,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Г*******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох  боломжийг харгалзан торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг сануулав.

2.3.Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Э.Г******* нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Г*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.******* дэх хэсгийн 22.*******.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, ******* дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хайрст овогт Э******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г*******ийг 850 /найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Э.Г*******эд оногдуулсан 850,000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

*******.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Г*******эд сануулсугай.

5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Э.Г*******ээс 1,099,*******8******* /нэг сая ерэн есөн мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ