Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр

Улсын яллагч Н.Алтантүлхүүр

Хохирогч Г.Чинзориг

Иргэний хариуцагч "Баян зууч проперти" ХХК-ийн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ

 Шүүгдэгч Ц.Баярбаатар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /ҮД:0253/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цоодолын Баярбаатарт холбогдох 201525031820 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1200 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цоодолын Баярбаатар /РД: ХМ86012875/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ц.Баярбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянзууч" үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагын нэрийг барьж нийт 5 удаагийн давтан үйлдлээр буюу:

- 2015.10.01-нд Баянзүрх дүүргийн 1-р хороо, 81-р байрны 11 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Д.Даваанямаас 600.000 төгрөг;

- 2015.10.01-нд Баянгол дүүргийн 13-р хороо, 13а байрны 100 тоотыг түрээслэсэн үйлчилгээ болон түрээсийн мөнгө гэж хохирогч М.Оюунчимэгээс 1.500.000 төгрөг;

- 2015.10.15-нд Баянзүрх дүүргийн 26-р хороо, Эденбург хотхоны 101-р байрны 49 тоот байрыг түрээслэнэ гэж хохирогч Л.Чинзоригоос 1.200.000 төгрөг;

- 2015.10.23-нд Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 12-р байрны 05 тоот байрыг түрээслэсэн барьцаа мөнгө гэж хохирогч Ц.Мандахбаяраас 350.000 төгрөг;

- 2015.11.23-нд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, 41-р байрны 28 тоот байрыг түрээслэнэ гэж хохирогч П.Пүрэвсанжаагаас 100.000 төгрөгийг тус тус түрээсийн мөнгө, барьцаа, зуучлалын хөлс нэрээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж нийт 3.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан;

- Бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016.03.01-нээс 2016.03.22-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргож мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус  холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Баярбаатарын: Хохирогч Л.Чинзоригийн хувьд байрыг нь түрээслэж суухаар “Баян зууч”-аар дамжуулан түрээслэсэн. Тэгэхдээ байрны нэг сарын түрээсийн төлбөр болох 600.000 төгрөгийг өгч чадахгүйн улмаас байрнаас гарсан болохоос өөр хохирол байхгүй. Мөн “Баян зууч”-д ажлын хөлс болох 600.000 төгрөгийг нь тушаасан юм. Ер нь “Баян зууч”-д ажиллах хугацаанд уг үйл явдлууд болсон. Хохирогч Оюунчимэг нь 1.5 сая төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс би 900.000 төгрөгийг авч ашиглан хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан. Үлдэгдэл 600.000 төгрөг байгаа. Хохирогч Даваанямын хувьд “Баян зууч”-д ажиллаж байх хугацаандаа нэг сарын байрны түрээсийн мөнгө болох 600.000 төгрөгийг авч сантехникийн засвар, байрны мөнгө, Sky Media-ийн төлбөр төлж 400.000 төгрөгийг зарлагдаж 200.000 төгрөгийн хохирол учруулж төлсөн боловч баримт нь одоо байхгүй. Хохирогч Мандахбаярын хувьд байрны барьцаа мөнгө болох 350.000 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг өмнөх 2016.05.10 -ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч байсан. Мөн хохирогч Пүрэвсанжаагийн 100.000 төгрөгийн хохирлыг төлсөн байгаа. Өөр зүйлгүй гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Чинзориг: Би өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн тул одоогоор нийт 2.510.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд байрны урсгал зардал 510.000 төгрөг, байрны түрээсийн нэг сарын төлбөр 600.000 төгрөг, зуучлалын хөлс 600.000 төгрөг, зурагтын төлбөр 800.000 төгрөг тус тус нэхэмжилж байна гэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ: Хэлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Чинзоригийн: … Би “Баянзууч” үл хөдлөх зуучлалын компаниар дамжуулан өөрийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Ээдэм буург 201 дүгээр байр 49 тоот 43,5 метр кватрат бүхий 2 өрөө орон сууцыг 600.000 төгрөгөөр түрээслүүлсэн юм.2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ байгуулан уг хөрөнгө зуучлалын компанид ажилладаг Цоодолын Баярбаатар гэх залуу түрээслэн амьдрахаар болсон.Тэгээд 8 сараар гэрээ хийсэн. Ажлын хөлс болгож тус компанид 600.000 төгрөг өгөхөөр болж өгсөн. Нийтдээ 1.200.000 төгрөгний хохирол учирсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37-39, 129/

         Мөрдөн байцаалтанд хохирогч М.Оюунчимэгийн: …Баянгол дүүргийн 3 дугаар хороолол 14-р хороо, 13а байрны 100  тоот 3 өрөөг 600.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх гэрээг байгуулсан. Сар сард нь түрээсийн мөнгийг нь өгөхөөр тохиролцоод үйлчилгээний мөнгө гээд 600.000 төгрөг, мөн түрээслэгчийн барьцааны мөнгө гээд 300.000 төгрөгийг авсан, хохирлын 1.500.000 төгрөгийг барагдуулах хүсэлтэй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-40-41,130/

       Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Даваанямын: …Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 81-11 тоот байрыг түрээслүүлсэн. Сар бүр орлогоо авахаар гэрээ байгуулсан. Байрны мөнгө өгөөгүй 600.000 төгрөгний хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-42-43/

       Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Мандахбаярын:…2015 оны 10 дугаар сарын 30 ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 12-р байрны 05 тоотыг түрээслэх гэрээг байгуулсан.Тэгээд байрны барьцаа мөнгө болох 700.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 44-45,128/

        Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Пүрэвсанжаагийн: …2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зар дээрээс харж байгаад байр түрээслэнэ гэсэн зарын дагуу уулзаад байрыг түрээслэж суухаар болоод урьдчилгаа 100.000 төгрөгийг Баярбаатар гэх хүний хэлж өгсөн дансанд хийсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 46-47, 131/

        Мөрдөн байцаалтанд гэрч Д.Тунгалагийн: …Баярбаатар гэдэг хүн туршилтын замаар ажилд авсан. Харин ажлаас халсан тушаал байхгүй, гурвалсан гэрээ түрүүслүүлэгч, түрээслэгч, зуучлагч компаний хооронд хийсэн гэрээ байгаа юм. Уг гэрээний дагуу түрээслэгчийн мөнгийг нь аваад түрээслүүлэгчид дамжуулах үүрэгтэй. Сар бүр төлбөрөө төлж байна уу үгүй юу гэдгийг хянах үүрэгтэй, хариуцсан зуучлагч нар нь байрны түрээсийн мөнгийг сар сард нь авах, эсвэл аваагүй бол нэхэмжлэлийг нь хүргүүлэх зэрэг асуудлыг хариуцан ажилладаг.Түрээсийн төлбөрийг нь авсан даруйдаа шилжүүлдэг гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 48-49/

         Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мягмарцогтын: …2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Баянзууч үл хөдлөх зууч компанаар зуучлуулж Баянгол дүүргийн 7-р хорооны 13 а байрны 3-р орцны 100 тоот 3 өрөө байрыг түрээслэж 1 сарын байрны түрээс болох 300.000 төгрөгний хамт нийт 900.000 төгрөгийг Баярбаатарт өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 50/

           Мөрдөн байцаалтанд гэрч Г.Цэвэлмаагийн: …Баярбаатар нь байгууллагын мөнгийг хувьдаа завшсан үрэгдүүлсэн асуудал байхгүй. Харин байгууллагын ажилтны үнэмлэх бичиг баримтаа ашигласан байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-51/

         Мөрдөн байцаалтанд гэрч Г.Одзоригийн: …Баярбаатар миний голомт банкны дансанд 350.000 төгрөгийг шилжүүлсэн.Мөнгийг өөрөө авсан.Баярбаатар хэлэхдээ байр жуучлалын урьдчилгаа төлбөрийн мөнгө гэж хэлсэн санагдаж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 53/

           Мөрдөн байцаалтанд гэрч Пагмадуламын: …Баярбаатар гэдэг хүн 2015 оны 08 сард манай ажилчнаар ажилд орсон. Борлуулалтын менежер, маркетингийн менежер гэх албан тушаалд ажилд орсон. Туршилтын 3 сарын хугацаандаа шаардлага хангаагүй учраас хэд хэдэн удаа сануулга өгсөн боловч ажлаа хийж чадахгүй байсан учраас ажлаас халсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/

         Мөрдөн байцаалтанд гэрч О.Зоригтын: …Баянгол дүүргийн 14-р хороо, 13а байрны 100 тоот 3 өрөө байрыг түрээслэсэн юм. 1.500.000 төгрөгний авлагатай гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57/

         Мөрдөн байцаалтанд гэрч Д.Пүрэвсүрэнгийн: …Байрны эзэнтэй нь холбогдож яриад мөнгөө авмаар байна гэхэд тэр залуу чинь Баянзууч үл хөдлөх зуучлалын компанид ажилладаг юм гэхээр нь мэдсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 135-136/ 

       Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Энхбаярын: …Миний хаан банкны дансаар Баярбаатар нь нэг удаа дансны дугаараа өг хүнээс мөнгө шилжүүлж авна гээд 100.000 төгрөгийг миний дансруу орж ирсэн даруйд буцаагаад авсан.Баярбаатарт байцаагч чинь дуудаад байна гэж удаа дараа хэлж байсан боловч очно гэж хэлээд л яваад байдаг байсан.Заримдаа болохоор очоод уулзчихлаа гээд л худлаа яриад байдаг байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 58, 132/

     Мөрдөн байцаалтанд гэрч Л.Мөнгөнцэцэгийн: …Би батлан даагчийн үүргээ биелүүлж чадаагүй, утас руу байнга залгаад л очиж уулз хүрээд ир дандаа ярьдаг байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 134/

        Мөрдөн байцаалтын шатанд Ц.Баярбаатарын сэжигтэн яллагдагчаар өгсөн: …Би Баянзууч үл хөдлөх зуучлалын комданид ажиллаж байх хугацаандаа 3, 4 дүгээр хорооллын 13а байрны 100 тоотын эзэн Оюунчимэгийн байрыг Мягмарцогт гэгчид  түрээслэсэн. Мягмарцогтоос байрны 1 сарын түрээсийн 600.000 төгрөгийг …300.000 төгрөгний барьцаа …12 сарын байрны түрээсийн мөнгө болох 600.000 төгрөгийг нь аваад түрээслэгч Оюунчимэгт өгөлгүй хувьдаа авсан. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо УИД-ийн зүүн талд байрлах байрыг Мандахбаяр гэгчид түрээслүүлчихээд түрээсийн мөнгийг нь түрээслэгчид нь өгчихөөд барьцааны 350.000 төгрөгийг … хэрэглэсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Ээдэм буург хотхоны 201 дүгээр байрны 49 тоотыг Чинзориг гэгч нь түрээслүүлэхээр манай компанитай гэрээ байгуулсан. …эхний сарын түрээсийн мөнгө 300.000 төгрөг …дараагийн сарын түрээсийн мөнгө 300.000 төгрөг … а

всан. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 81-11 тоот Сэлбэ хотхоны 1 өрөө байрыг түрээслүүлээд …600.000 төгрөгийг хэрэглэсэн. …Пүрэвсүрэн гэх эмэгтэй СХД-ийн нутаг дэвсгэрт байр түрээслэж өгнө гэж хэлээд ажлын хөлсний урьдчилгаа 100.000 төгрөг авсан. ..сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-64-65, 66,67, 68, 142, 147-148/, Ц.Баярбаатарын ажилд орохыг хүссэн өргөдөл /хх-6/, хохирогч Д.Пүрэвсанжаагийн байрны түрээсийн урьдчилгаанд 100.000 төгрөг шилжүүлсэн хаан банкны дансны гүйлгээний хуулбар /хх-30/, хохирогч Л.Чинзоригтой байгуулсан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-31-32/, түрээсийн гэрээ /хх-33-34/, Эд хөрөнгийн бүртгэлийн жагсаалт /хх-35/, Ц.Баярбаатарын Хаан банкны дансны хуулга /хх-76-85, 108-109/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-88/, Голомт банкны дансны хуулга /хх-89/,  Баянзууч проперти ХХК-ийн туршилтын хугацаанд ажилд авах тухай 28/16 тоот тушаал /хх-111/, Баянзууч проперти ХХК-ийн ажлаас халах тухай 28/16 тоот тушаал /хх-112/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Ц.Баярбаатар нь 5 удаагийн давтан үйлдлээр буюу хохирогч Д.Даваанямаас 600.000 төгрөг, хохирогч М.Оюунчимэгээс 1.500.000 төгрөг, хохирогч Ц.Мандахбаяраас 350.000 төгрөг, хохирогч Л.Чинзоригоос 1.200.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвсанжаагаас 100.000 төгрөгийг тус тус итгэл эвдэх, хууран мэхлэх аргаар залилан мэхлэж нийт 3.750.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч М.Оюунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Тунгалаг, Б.Мягмарцогт, Г.Цэвэлмаа, Г.Одзориг, Э.Пагмадулам,О.Зоригт, Ц.Энхбаяр нарын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Баярбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Ц.Энхбаярын Хаан банкны 5009574935 тоот дансаар 100.000 төгрөг орж ирсэн баримт бүхий дансны хуулга, Ц.Мандахбаяраас 350.000 төгрөгийг Г.Одзоригийн Голомт банкны 9496252555125573 тоот дансанд шилжүүлсэн баримтын хуулбар, Д.Пүрэвсанжаагийн Хаан банкны 515496123 тоот дансны дэлгэрэнгүй хуулга буюу  100.000 төгрөгийг шилжүүлсэн баримт  зэрэг нотлох баримтуудаар;

Ц.Баярбаатар нь бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016.03.01-нээс 2016.03.22-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрэн сурвалжлалт зарласан справка /хх-95-99, 151-155/, Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай Чингэлтэй дүүргийн прокурорын 131 тоот тогтоол /хх-123/, Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай Чингэлтэй дүүргийн прокурорын 20 тоот тогтоол /хх-124/, Батлан даагч Ц.Энхбаярыг торгосон шийтгэвэр /хх-150/, гэрч Ц.Энхбаяр болон Л.Мөнгөнцэцэг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Баярбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад  нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Залилан мэхэлж авах гэмт хэргийг халхавчилсан гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн шунхайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний  нэг талд урьдчилэн мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг.

Шүүгдэгч Ц.Баярбаатар нь Баянзууч ХХК-ийн ажилтан бөгөөд үйлчлүүлэгч хохирогч нарт давтан гэрээгээр халхавчлан санаатай давтан үйлдсэн идэвхтэй үйлдлээр илэрч байна.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

Шүүгдэгч Ц.Баярбаатар хохирогч Л.Чинзоригийн 1.200.000 төгрөгийг залилан мэхэлсэн болох нь  хавтаст хэргийн 31 дүгээр талд Баян зууч ХХК-ийн менежер албан тушаалтай Б.Баялагсайхан, хохирогч Л.Чинзориг нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх №1023/15 тоот гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээгээр шүүгдэгч Ц.Баярбаатар түрээслэхээр тохиролцож, 35 дугаар хуудсан дахь Эд хөрөнгийн бүртгэлээр түрээслэгч Ц.Баярбаатар, түрээслүүлэгч Л.Чинзориг, зуучлагч Б.Баялагсайхан нар гарын үсэг зурж хүлээлцсэн баримтаар шүүгчдэгч Ц.Баярбаатарын гэм буруутай  үйлдлийн улмаас хохирогч Л.Чинзоригт хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

шүүгдэгч Ц.Баярбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Баярбаатарыг  бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр захилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016.03.01-нээс 2016.03.22-ны өдөр хүртэлх хугацаанд прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зэрэг зарчмуудыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан гэм хорыг арилгаагүй, хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Баярбаатар нь эд хөрөнгөгүй зэрэг байдлыг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн  хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Баярбаатар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104/-р тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Баярбаатарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч Ц.Баярбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Д.Даваанямаас 300.000 төгрөг, хохирогч М.Оюунчимэгээс 600.000 төгрөг, хохирогч Ц.Мандахбаяраас 350.000 төгрөг, хохирогч Л.Чинзоригоос 600.000 төгрөгийг иргэний хариуцагч Баянзууч ХХК-аас гаргуулж хохирогч нарт олгох, иргэний хариуцагч Баянзууч ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Хохирогч Д.Пүрэвсанжаад учирсан 100.000 төгрөгийг, хохирогч М.Оюунчимэг 900.000 төгрөгийг, хохирогч Д.Даваанямд 300.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Баярбаатар нь нөхөн төлсөн байх тул дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч Ц.Баярбаатар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гүйцэт нөхөн төлөгдөөгүй, гэмт хэргийг давтан үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.  

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар шүүүгдэгч Ц.Баярбаатарын цагдан хоригдсон 306 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.