Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 154/ШШ2021/00226

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар Ц.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Н.Насанжаргалд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт гэрлэгчид эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ц.Отгонжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлүийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул зохигчид энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ