| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/422 |
| Огноо | 2024-09-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.2.2., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0143/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болортуяа,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдох эрүүгийн 2418000000110 дугаартай хэргийг 2024 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 2001 оны 04 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Парк таун 3 хотхоны барилгын ажилд ажиллаж байгаа, ам бүл 5, эцэг, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,*******,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1994 оны 05 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан 02 дугаар баг,*******,од оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 04 сар 00 хоногийн хорих ялаас 02 жилийг өршөөн хасаж, ялын үлдэх хэсгийг 02 жил 04 сарын ялыг эдлүүлэхээр тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял болгон хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцож сулласан.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн 2024 оны 01 сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийнны зоорины давхрын ногоо хадгалдаг агуулахын цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 5 шуудай төмс, мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 290,000 төгрөгийн хохирол, 450,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
2024 оны 02 сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө 23:20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ дотор иргэнын нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж, Хуавэй Вай-61 загварын гар утсыг хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэж,
2024 оны 02 сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10 дугаар хэсгийнгийн гэрт байх цүнх дотроос түүний эзэмшлийн 170,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А-10 Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг хүч хэрэглэн хоолойг боож хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******гийн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. Дахин ийм зүйл хийхгүй, миний буруу, гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
- Гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 60/,
“Хэрэг гарсан газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн байр байх ба зоорины давхар луу буугаад шатны хажууд байрлах вакум хаалганы цоожийг эвдсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 62-68/,
Хохирогчын: ...шатны доод хэсэгт хаалт хийсэн эд зүйл хадгалах өрөөндөө 2024 оны 01 сарын 06-ны өдөр хүнсний ногоо буулгаж тавьсан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 01 сарын 08-ны сарын 11:00 цагийн үед хүнсний ногоогоо худалдан борлуулахаар иртэл хаалганы түгжээ нь эвдэрчихсэн онгорхой байсан бөгөөд 40 килограммын 5 ширхэг шуудай төмс алга болчихсон байсан. Мөн шүүгээнд байсан дотроо 20,000 төгрөгтэй жижиг гар цүнх алга болсон байсан. Зоорины давхрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2024 оны 01 сарын 08-ны 04:00 цагийн үед 30 орчим насны 175 сантиметр орчим өндөртэй, туранхай, шар царайтай, цэнхэр өнгийн богино куртиктэй, эрээн өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай хүн манай хүнсний ногоо хураасан байсан газраас шуудайтай эд зүйлтэй ижил төстэй зүйл үүрээд явж байгаа дүрс бичигдсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71/,
Иргэний нэхэмжлэгчын: ... над руу 11:00 цагийн үед залгаад “ногоо хураасан өрөөний хаалганы цоожийг эвдээд дотроос нь 5 шуудай төмс, дотор нь задгай 20,000 төгрөг хийсэн байсан жижиг цүнх, орцны хаалганы соронзон цоож зэргийг хулгайлан авч явсан байна” гэж хэлсэн. Зоорины давхрын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2024 оны 01 сарын 08-ны 04:00 цагийн үед 30 орчим насны 175 сантиметр орчим өндөртэй, туранхай, шар царайтай, цэнхэр өнгийн богино куртиктэй, эрээн өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай хүн манай хүнсний ногоо хураасан байсан газраас шуудайтай эд зүйлтэй ижил төстэй зүйл үүрээд явж байгаа болон байрны 1 давхарт буюу цахилгаан шатны урд ирээд халааснаасаа урт нарийн иштэй зүйл гаргаж ирж гартаа барьж байгаа дүрс бичигдсэн байсан. Би оршин суугч нартайгаа ярилцаад 2023 оны 12 дугаар сард 480,000 төгрөгөөр орцны хаалганд кодтой соронзон цоож хийлгэж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/,
Гэрчгийн: 2024 оны 01 сарын 08-ны өдөр миний төрсөн эгчийн хүүхэд Улаанаа буюу******* над руу яриад “Шарын гол суманд ирсэн байна, намар ногооны газар ажилласан чинь цалин гээд 5 шуудай төмс өгсөн, зараад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд очоод буулгачих гэж хэлсэн. Орой ажлаа тараад гэртээ очиход манай амбаарт 40 килограммын ногоон өнгийн 5 ширхэг шуудайтай төмс байсан. Би тухайн төмсийг хулгайлсан төмс гэж мэдээгүй. Шарын гол сумын зарын группт зар байрлуулж нэг шуудай төмсийг 20,000 төгрөгөөр зарж, 80,000 төгрөгийг*******д бэлнээр өгсөн. Нэг шуудай төмсийг нь би хэрэглэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79/,
Гэрчгийн: 2024 оны 01 сарын 18-ны өдөр улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн, урд хэсэг нь тэр чигтээ байхгүй, явах боломжгүй машиныг *******аас 2,500,000 төгрөгөөр худалдан авсан. Манай нөхөр машин задалж зардаг учир тухайн машиныг задалж зарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81/,
“Тоёота приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн суудлын авто машин 5,500,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 85-86/,
“40 килограммаар савласан 5 шуудай төмс 250,000 төгрөг, мөнгөний жижиг хуучин цүнх 20,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-97/,
“хаалганы кодтой соронзон түгжээ 450,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-107/,
“...2024 оны 01 сарын 08-ны өдрийн 04:03 цагт 30 орчим настай, 175-180 сантиметр өндөр нуруутай, туранхай биетэй, шар царайтай, улаан хүрэн өнгийн ноосон малгайтай, цэнхэр өнгийн богино куртиктэй, эрээн өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай залуу орж ирээд 1 давхрын цахилгаан шатны орчим гарч ирээд буцаад шатаар доош буух үедээ куртикнийхээ баруун халааснаас урт нарийн иштэй зүйл гаргаж гартаа барьж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийнны “ ” СӨХ-ны орцны 1 давхрын цахилгаан шат, гадна хаалгаар орж ирэх хөдөлгөөнийг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 113/,
“...2024 оны 01 сарын 08-ны өдрийн 04:25:11 цагт цэнхэр өнгийн куртик, улаан хүрэн өнгийн малгай өмссөн 175-180 сантиметр орчим өндөр нуруутай туранхай биетэй этгээд нь ганцаараа тус байрны зоорины давхарт явж байх ба юу болох нь тодорхой харагдах боломжгүй эд зүйл өргөж мөрөн дээрээ тавиад 04:25:14 цагт хяналтын камерын хяналтаас гарч явсан дүрс бичигдсэн байв” гэх иргэний нэхэмжлэгчаас гаргаж өгсөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийнны зоорины давхрын хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 116-117/,
улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /1-р хх-ийн 202-203/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1/,
Хохирогчгийн: ...00:00 цаг өнгөрч байхад*******, ******* нарын ууж байсан архи талдаа орчихсон байсан, би юм янзлаад зогсож байхад******* “эгчээ манай найз одоо архи уухгүй гэж байна, би тантай ууя” гэхэд нь би “архи уухгүй” гэхэд******* босож ирээд миний хоолойг багалзуурдсан. ******* миний цүнхний урд халааснаас Самсунг А10 Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөгийг авсан. Энэ үед******* *******ад хандан “хурдлаач” гэж хэлсэн. ******* миний гар утас, бэлэн 7,000 төгрөгийг аваад зугтаахад******* гараа тавиад зугтаасан. Би гар утсаа буцаан авсан. Гар утасны гадна гэр 10,000 төгрөг, дэлгэцийн наалт 10,000 төгрөг, бэлэн 7,000 төгрөг, нийт 27,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4, 6-7/,
Иргэний нэхэмжлэгчын: 2024 оны 02 сарын 09-ний өдрийн 15:00 цагийн үед намхан махлаг болон өндөр туранхай 2 залуу манай ажил дээр ирсэн. Тэгээд намхан махлаг залуу нь Самсунг А10 Эс загварын гар утас авах уу гээд надад үзүүлсэн. Би гар утсыг үзээд 50,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утас одоо болтол надад байгаа, гар утсыг хүлээлгэж өгөөд буруутай хүнээс мөнгөө нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10/,
Иргэний нэхэмжлэгчаас улаан өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай Самсунг загварын гар утсыг хураан авч, хохирогчд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 11-12/,
“...уг гар утас нь мэдрэгчтэй, ард хэсэгт нь улаан өнгөтэй, зүүн дээд буландаа камертай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Урд хэсгийн дэлгэц хагарч цуурч эвдэрсэн зүйлгүй, утсыг асаа үзэхэд ямар нэгэн кодгүй, хэвийн ажиллагаатай байсныг тэмдэглэл болгон бичив” гэх иргэний нэхэмжлэгчаас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-14/,
“Самсунг галакси А10 Эс загварын 32 гигабайт багтаамжтай хуучин гар утас 170,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 18-19/,
“гийн биед баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 27-28/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бичсэн өргөдөл /1-р хх-ийн 149, 151/,
“...намхан эрэгтэй хүн нь ганцаараа АТМ дотор зогсож байсан хүний нүүр рүү зүүн гараараа цохиход хойшоо унав. Унасан хойно нь баруун хөлөөрөө 1 удаа, зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөөд, зүүн гараараа 1 удаа цохиод хамт орж ирсэн хүнтэйгээ цуг гараад явж байв. Хэсэг хугацааны дараа цохиулаад газарт хэвтэж байсан хүний нүүрээс цус гарсан байх бөгөөд гар утсаараа оролдож байх үед гаднаас намхан эрэгтэй хүн дахиж орж ирээд гар утсыг нь гараас нь булааж аваад гарч байгаа дүрс бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн ХААН банкны АТМ доторх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 153/,
“танд Хуавэй вай61 загварын гар утас худалдсан хүн энэ зургууд дээр байх хүмүүсээс аль болохыг сонгон уу гэхэд 3 дугаарыг /шүүгдэгч ******* / сонгож энэ хүн мөн байна гэв...” гэх иргэний нэхэмжлэгчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг, таньж олуулах ажиллагаанд ашигласан цээж зургууд /1-р хх-ийн 154-157/,
Хохирогчын: ...Би “ ” баарнаас гарахад миний гар утас өмдний халаасанд байсан. Тухайн үед би их согтуу байсан, “ ” баарнаас гарснаа санаж байна. Тэгээд ХААН банкны АТМ дотор ухаан ороод яаж ирснээ мэдэхгүй, гар утсаар ярих гээд үзэхэд алга болсон байсан. Би гар утсаа хүлээн авсан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160, 162/,
Иргэний нэхэмжлэгчын: ...Тухайн хүн ганцаараа явж байсан ба “Надад мөнгө хэрэгтэй болчихлоо, гар утсаа зарах гэсэн юм” гэх яриа өгүүлэмжтэй байсан. Зарах гэж байсан гар утас нь ямар нэгэн кодгүй байсан тул тухайн хүний эзэмшлийн гар утас байна гэж бодоод 120,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утсыг зүс танихт 450,000 төгрөгөөр худалдсан. Би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, шаардлагагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165, 167/,
Шүүгдэгч*******гийн: 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 23:00 цагийн үед хуурай ахыгаа хүлээгээд зогсож байхдаа дулаацахаар ХААН банкны АТМ орсон. Тэгэхэд үл таних эрэгтэй хүн АТМ цохиод зогсож байхаар нь “картыг чинь залгичихсан юм биш үү” гэхэд тухайн хүн над руу “дуугүй бай, би мэдэж байна, ална шүү” гэсэн. Тэгэхээр нь би гараад *******ыг дуудсан бөгөөд ******* тухайн хүнийг нэг удаа цохиж унагаагаад гараад явсан. Ингээд би *******аас салаад гэр лүүгээ явсан гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 169/,
Гэрчийн: ...Мобикомын, дугааруудыг би ашигладаг. дугаар нь манай эгчийн нэр дээр, дугаар нь манай нөхөрн нэр дээр бүртгэлтэй. 2024 оны 02 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Ихэр могой” төвөөс Хуавэй вай-61 загварын имей кодтой гар утас худалдаж авсан. Би гар утас худалдаж авсан хүнээсээ хохирлоо барагдуулаад авчихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171, 173/,
“Хуавэй вай-61 загварын, 64 гигабайт багтаамжтай шинэвтэр гар утас 550,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 178-179/,
“ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 186/,
Хохирогч 2024 оны 01 сарын 11-ний өдөр “Мобиком корпораци” ХХК-аас Хуавэй вай-61 маркийн сериал дугаартай гар утас худалдаж авсан талаарх баталгааны хуудас /2-р хх-ийн 3/,
“... дугаарын эзэмшигч, дугаарын эзэмшигч ...” гэх имэй кодтой гар утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн мэдээллийг хүргүүлсэн “Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 02 сарын 19-ний өдрийн албан бичиг /2-р хх-ийн 6-7/,
Гэрчээс Хуавэй вай-61 загварын, имэй кодтой гар утсыг хураан авч, хохирогчд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 10-11/ зэрэг нотлох баримтыг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан баримтуудаар*******, ******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Чинбаатар нар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******,******* нар нь 2024 оны 01 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд *******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн авто машинтай Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийнны гадаа очсон.******* нь тус байрны орцны хаалганы кодтой соронзон цоожийг халиваар хөшиж эвдэн орж зоорины давхарт байхын эзэмшлийн ногоо хадгалдаг агуулахын цоожийг мөн эвдэн агуулахаас нэг бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй 40 килограммаар савласан 5 шуудай төмс, 20,000 төгрөгийн үнэтэй мөнгөний жижиг цүнх, цүнх дотор байсан бэлэн 20,000 төгрөг зэргийг авч, улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд ачин Шарын гол суманд очиж бусдад худалдсан,
2024 оны 02 сарын 01-нээс 02-ны өдөр шилжих шөнө 23:20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ дотор иргэныг*******г дээрэлхлээ хэмээн нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, толгойн тус газар нь өшиглөж түүний эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй Вай-61 загварын гар утсыг авч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр могой” төвийн Beat гар утас худалдаалах төвд гар утас худалдаалдаг О.Анхбаярт 120,000 төгрөгөөр зарсан,
2024 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10 дугаар хэсгийнод байхгийн гэрт очин архи ууж байхдаа******* ньгийн хоолойг боож, ******* түүний цүнхний халааснаас 170,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А-10 Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг авч, гар утсыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр могой” төвийн Beat гар утас худалдаалах төвд гар утас худалдаалдагад 50,000 төгрөгөөр зарсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол, 2.4 дэх хэсэгт учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******,******* нарын Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийнны зоорины давхрын ногоо хадгалдаг агуулахаас 5 шуудай төмс, мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөг зэргийг авч, улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч *******,******* нарын хохирогчгийн хоолойг боож, цүнхний халааснаас нь гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг авсан үйлдэл, хохирогчын нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, толгойн тус газар нь өшиглөж түүний гар утсыг авсан үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн зорилготой, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж эд зүйлийг нь авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчд нэг бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй 5 шуудай төмсний үнэ 250,000 төгрөг, 20,000 төгрөгийн мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөг, нийт 290,000 төгрөгийн хохирол, хохирогчд гар утасны үнэ 170,000 төгрөг, гар утасны дэлгэцийн наалт 10,000 төгрөг, гар утасны гадна гэр 10,000 төгрөг, бэлэн 7,000 төгрөг, нийт 197,000 төгрөгийн хохирол, хохирогчд гар утасны үнэ 550,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчад агуулахын хаалганы соронзон цоожны үнэ 450,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчад 50,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчод 120,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Иргэний нэхэмжлэгч нь 120,000 төгрөгийн хохирол учирсан боловч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Хохирогч нь гар утсаа биет байдлаар хүлээн авсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөрт хохирогчд 400,000 төгрөг,д 500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчад 50,000 төгрөг,ад 600,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрчээс Хуавэй вай-61 загварын, имэй кодтой гар утсыг хураан авч, хохирогчд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч,, иргэний нэхэмжлэгч, нарын хүсэлтүүд зэргээр нотлогдож байна. /2-р хх-ийн 10-11, 114-117/
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч *******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч ******* нь ам бүл 5, эцэг, эгч, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч******* нь ганцаараа амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан буюу бүлэгт заасан хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг үйлдлээрээ нэгдэж буюу бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргажээ.
Өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Чинбаатар нараас шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болон хамтран оролцогчдыг нэрлэн заасан. Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх ба гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог.
Гэмт хэрэгт хамтран оролцогчдыг гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч гэж ангилдаг ба бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэргийг зүйлчлэхдээ үйлдэл, оролцоогоор нь ялгах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийн зохих зүйл заалтыг журамладаг.
Өөрөөр хэлбэл гүйцэтгэгчийг бусад оролцогчид болох зохион байгуулагч, хатгагч, хамжигчаас ялгах, зохион байгуулагчийг гүйцэтгэгч, хатгагч, хамжигчаас ялгах гэх мэтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийн зохих зүйл заалтыг журамлан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулдаг.
Шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдэхдээ хоёул гүйцэтгэгчээр оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан нь үндэслэлтэй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлах шаардлагагүйг анхаарвал зохино.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн тус бүр эдлэх хорих ялын хугацааг 03 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь 2024 оны 05 сарын 03-ны өдрөөс 2024 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 140 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгслийг бусдад худалдсан болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 2,750,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарыг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч *******,******* нарын цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нараас тус бүр 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР