Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 154/ШШ2021/00231

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 154/ШШ2021/00231

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч сумын харъяат, 1973 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн, 48 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Мөнхтолгойд оршин суух, /РД:*******/******* овогт*******н*******гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бүүвэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Болормаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1989 оны 06 дугаар сард илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн Улиаст багт ээж Эрвээхэйн хамт 1998 он хүртэл мал маллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бүүвэй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Болормаа нь 1981 онд сургуульд ороод 1989 онд 8-р анги төгссөн. 1994 он хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Болормаа өөрөө Сэлэнгэ аймагт оршин суудаг тул би итгэмжлэлээр оролцож байна гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Болормаа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Болормаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Б.Болормаа нь 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэл, Алтайн Оргил ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

- Түүний шүүхэд гаргасан хүсэлт,

- Ховд аймгийн Архивын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 985 дугаартай Ховд аймгийн Үенч сумын Улиаст буюу 2 дугаар бригадын 1989-1991 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүлэв... гэх лавлагаа,

- Хүсэлт гаргагч Б.Болормаа, Х.Бүүвэй нарйн 1989-1991 оны хөдөлмөрийн хөлсний түүвэр,

А.Наранцэцэгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Би 1975 онд 7-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бригад буюу одоогийн Улиаст багт 1992 он хүртэл бог мал маллаж байсан. Б.Болормаа нь Ховд аймгийн Үенч сумын 10-н жилийн дунд сургуулийг 1989 онд төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бригадад 1992 он хүртэл хоньчин, саальчин байсан. Манай нэгдлийн даргаар Сандаг, Бямбадорж, Муушар нар ажиллаж байсан. 4-р бригадын даргаар Огдлой,*******, Муухөх нар ажиллаж байсан. Б.Болормаа нь илгээлтээр хөдөө гараад нэгдэл тарах хүртэл тасралтгүй саальчин, малчин байсан нь үнэн. Тухайн үед малчид, саалчид 100-150 төгрөгний цалин авдаг байсан. Жилийн эцсээр л бүх хөлс тооцдог байсан. Төлөвлөгөөгөө сайн биелүүлсэн малчид 700 төгрөг авдаг байсан гэх мэдүүлэг,

Р.Даваагийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.Болормаа нь 1989 онд 8-р анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бригадад 1992 он хүртэл хоньчин, саальчин байсан. Би 1978 оноос 1992 оныг дуустал тус нэгдэлд малчин байсан. Манай нэгдлийн даргаар Дашням, Сандаг, Муушар, Бямбадорж гэх мэт олон дарга нар ажиллаж байсан. 4-р бригадын даргаар Огдлой,******* нар ажиллаж байсан. Б.Болормаагийн эцэг******* нь насаараа малчин, бригадын дарга, тоо бүртгэгч гэх мэт олон ажил хийж байсан. Ээж Эрвээхэй нь насаараа заводын үхэр саадаг байсан. Б.Болормааг би сайн мэднэ. Илгээлтээр хөдөө гараад нэгдэл тарах хүртэл тасралтгүй саальчин, малчин байсан гэх мэдүүлэг,

Б.Очирбатын шүүхэд гэрчээр өгсөн: ... Б.Болормаа нь 1989 онд илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бригадад 1994 он хүртэл саальчин байсан. Би 1959 оноос 1994 оныг дууустал тус нэгдэлд малчин байсан. Манай нэгдлийн даргаар Дашням, Сандаг гэх мэт олон дарга нар ажиллаж байсан. Нас өндөр гараад бүх юмаа мартаад байна. Б.Болормаагийн эцэг, эхтэйн хамт насаараа айл хөрш мал маллаж байсан тул Б.Болормааг сайн мэднэ. Илгээлтээр хөдөө гараад нэгдэл тарах хүртэл тасралтгүй саальчин, малчин байсан. Тухайн үед малчид, саалчид 100-150 төгрөгний цалин авдаг байсан. Жилийн эцсээр л бүх хөлс тооцдог байсан. Төлөвлөгөөгөө сайн биелүүлсэн малчид 600 төгрөг авдаг байсан. Би 17 настайгаасаа эхлэн мал маллаж эхэлсэн гэх мэдүүлэг,

Б.Дамдинсүрэнгийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.Болормаа нь Ховд аймгийн Үенч сумын 10-н жилийн дунд сургуулийг 1989 онд төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бригадад 1992 он хүртэл хоньчин, саальчин байсан. Би 1974 оноос хойш 1992 оныг дуустал тус нэгдэлд тасралтгүй малчин байсан. 4-р бригадын даргаар Огдлой,*******, Муухөх нар ажиллаж байсан. Б.Болормаа нь нэгдэлд тасралтгүй мал маллаж, саальчин байсан нь үнэн. Бид нар олон жил айл хөрш мал маллаж байсан гэх мэдүүлэг,

А.Батсүхийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Б.Болормаа нь 1989 онд илгээлтээр хөдөө гарч эцэг*******, эх Эрвээхэй нарын хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 4-р бригадад 1994 оныг дуустал малчин, саальчин байсан. Би 46 жил улсад мал маллаж байсан. 1970-1994 он хүртэл тус нэгдлийн 4-р бригадад тасралтгүй малчин байсан. Алтайн Оргил нэгдлийн даргаар Муушар, Бямбадорж, Сандаг, Батсүх, 4-р бригадын даргаар Х.Бүүвэй, Огдлоо, тоо бүртгэгчээр Х.Бүүвэй, Огдлоо нар ажиллаж байсан. Х.Бүүвэй, Огдлоо нар нь ээлжлээд л багийн дарга, тоо бүртгэгчээр 30 гаруй жил ажилласан. Тухайн үед малчид, саалчид 70-100 төгрөгний цалин авдаг байсан. 15 үхэр саадаг саальчидын дундаж цалин. Б.Болормаа нь илгээлтээр хөдөө гарч 1989-1994 оныг дуустал саальчин, малчин байсан нь үнэн гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Б.Болормаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэл, Алтайн оргил ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь уг тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хэрэгт авагдаагүйн дээр Б.Болормаа нь 1994 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан болохыг А.Батсүх, Б.Очирбат нар гэрчилсэн байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д******* овогт*******н*******гийн 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэл, Алтайн Оргил ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ