Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2021/00237

 

 

 

 

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2021/00237

Булган сум

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би

Нэхэмжлэгч: ******* ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэггол багт оршин суух, РД:ПИ88121500,******* овогт*******ийн*******д холбогдох ярианы төлбөр 33.000 төгрөг, алданги 16500 төгрөг, нийт 49.500 /дөчин есөн мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Энхзаяа нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай компанитай 3214316 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 98114804 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 03 дугаар сарын ярианы төлбөр 33000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 16500 төгрөг нийт 49500 төгрөгийн төлбөрийг Н.Энхзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Н.Энхзаяагаас ярианы төлбөр 49.500 / дөчин есөн мянга таван зуун / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Энхзаяа нь *******-д төлөх 49.500 /дөчин есөн мянга таван зуун/ төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Энхзаяа биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлийн шаардлага болох 49.500 / дөчин есөн мянга таван зуун / төгрөгийг хариуцагч Н.Энхзаяа биелүүлснийг баталж , хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 2275 төгрөгийг хариуцагч Н.Энхзаяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ